card
Ахуйн цэвэрлэгээний бодисуудRaid/Off

Raid нисдэг, мөлхөө шавж устгах шүршигч / 300мл

  • Танилцуулга: Ялаа, шумуул, цагаан эрвээхэй, хэдгэнэ буюу нисдэг шавж устгахдаа хэрэглэхийн өмнө сайтар сэгсэрнэ. +10 градусаас багагүй температуратай орчин хэрэглэнэ.
  • Хэрэглээ: 1м квадрат талбайд 20гр байхаар тооцож шүршинэ. Хаалга, цонхоо хаагаад хана болон тавилганаас 1 м-н зайнаас агаар дээр шүрших ба 12м квадрат талбайд 7-9 секунд цацахаар тооцоолж өрөөний голоос хаалга руу алхах чиглэлтэй цацаад өрөөнөөс гарна. Устгах гэж буй шавьж руугаа 2-3 секунд шууд цацаж болно. Хувцасны шүүгээ дэхь цагаан эрвээхэйг устгахдаа 2м куб тутамд 1 секундын турш шүршэнэ /Хор цацсанаас хойш 20 минутын дараа  шүүгээ дэхь хувцасаа хэрэглэж болно /. Шүршигчийг хэрэглэснээс хойш өрөөнөөс гарч хаалгыг хаагаад 20 минутын турш устгал хийгдэх процессийг явуулна. Дараа нь 30 минутын турш сайтар агааржуулалт хийнэ. Жоом, шоргоолж, бясаа, нохой бөөс устгахдаа цонхоо онгойлгоод шавж болон үүр рүү нь 20-50 см-н зайнаас 7-9 секундын турш шүршинэ. Хор цацаж дуусаад өрөө тасалгааг 30 минутын турш сайтар агааржуулна. Хор цацсан гадаргуу дээр хүнсний зүйл хүрэлцэхээс сэргийлж резинэн бээлий өмсөж содын уусмал эсвэл савангаар хор цацсан гадаргуугаа 30 минутын дараа цэвэрлэнэ. Ор, буйдан гөлгөр гадаргуу дээр хэрэглэж болохгүй.

Contact Seller