ХҮҮХДИЙН эмч зөвлөж байна 2015.08.27
АСУУЛТ: Za sain bnuu hvvhed mani odoo 6sartai bi ajilda oroh ged ugjih gesin heden grmr ufurt hed ugjih we bi 7tsagt tarah 10tsag ajildag uum ugluu 9-19tsag hvrtel zuwluguu uguuch?

Сайн байна уу. Хүүхдийн жинг мэдэх хэрэгтэй байна. 6 сартай хүүхдийг угжхаас гадна нэмэлт хоолонд дасган оруулах хэрэгтэй. Кашанаас эхлэн 1-2 халбагаар бага багаар дасган каша-ыг 100мл иддэг болсны дараа бантан мөн адил 1-2 халбагаар эхлэн бага багаар өдөрт нэмж 100-125мл иддэг болгоорой. Энэ 2 хоолны дараа тараг, төрөл бүрийн жимсний нухаш, цутан зэрэг хоолнуудыг дарааллаар нь нэг нэгээр нь дасган идүүлнэ. Ойролцоогоор 180мл орчмыг найруулж угжны сүүг 3 цагийн зайтай уулгаж болно. Завсраар нь бага зэрэг шингэн уулгана. Өглөө каша бага зэрэг идүүлээд 2 цагийн дараа угжиж болно. 180мл-ийг 3 цагийн зайтай идүүлнэ.

АСУУЛТ:  Narshsan huuhdiig em uuhaas uur ymar argaar emcgleh ve.ohin maani 3sartau uchigdur narand joohon suusan shunu buuljuud ugluu dahij buuljluu 5 udaa.huhuu huhuud l shuud ih hemjeegeer gargaad bna.ugluunuus hoish 3dahia.emchid uzuulsen narshsan bn gene hariulj uguuch ?

Сайн байна уу. Эмнээс илүү шингэн нөхөх шаардлагатай. Буцалгаж ширгээсэн ус нэг дор их хэмжээгээр биш, бага багаар байнга уулгах хэрэгтэй. Мөн наранд халаасан усаар толгойг нь угааж, биеийг нь арчиж өгөөрэй. Хажуугаар нь хөхөө сайн хөхүүл. Хүүхдэд уулгах шингэнд хросол буцалгаж ширгээсэн усыг сонговол зүгээр. Хэт их бөөлжиж, уусан болгоноо гаргаад байгаа бол эмчийн заавраар бөөлжис намдаах эм уулгавал болно.

АСУУЛТ: Emchee chatsargana 2 oi 5 sartai huuhded ogloo oroid ogch bh ymar ym bol togtmol ugjind untah serehdee uugaad surchihsan uuh gd neheed bdag muu tal bna u ?

Сайн байна уу. Чацарганы шүүсийг цэвэр усанд найруулж, өгөх хэрэгтэй. Дан шүүсийг хоол идээгүй өлөн байх үед нь өгч болохгүй. Бусдаар өгөхгүй байх заалт бол байхгүй. Усаар шингэлээд найруулж уулгаж болно.

АСУУЛТ: sain bn uu manai hvv 8 sartai tolgoigooroo unasiin aygvv zoviurtai owdood bgaa bololtoi chatsagdaad bhiin bas hoolnii daraa em ogohoor booljood bhiin zowolgoo ogooch bayrlalaa ?

Сайн байна уу. Хүүхэд толгойгоороо унасны дараа ямар нэгэн эмчид үзүүлсэн үү ? Өвдөлт ихтэй, уусан болгоноо бөөлжиж гаргаад, шингэнээр бааж байгаа бол эмчид яаралтай үзүлсэн нь дээр. Ялангуяа мэдэрлийн эмчид. Одоогийн байдлаар хүүхдэд шингэн сайн уулгаарай

АСУУЛТ: Sn bn u emche manai hvv odo 3 sartai 1sartaigaasaa ugjij ehelsen ugjni hvvhded baga zereg us ugj bai geh ym ene talaar zuwlugu uguuch?

Сайн байна уу. Хөхний сүүний найрлаганд хүүхдийн шингэний хэрэгцээг хангах, цангаа тайлах шингэн хангалттай байдаг. Гэтэл угжаар хооллож байгаа хүүхэд шингэн дутагдах, өтгөн хатах зэрэг байдлууд ажиглагддаг. Иймээс хүүхдэд өдөрт нэмэлтээр шингэн уугавал сайн. Танай хүүхдийн хувьд өдөрт 30-60мл шингэнийг угжны хажуугаар бага багаар уулгах хэрэгтэй. Хүүхэд нэмэлт хоолонд ороогүй учраас буцалгаж ширгээсэн усыг л сонгох хэрэгтэй.

АСУУЛТ: Sn bnu huuhed maani 2davhriin shatnas unaj harvalt ogch zuun tal sain medegui bn tanai tov suvilald hevtvel yu burdulj ochih ve?

Сайн байна уу. Хүүхэд мэдэрлийн эмчийн хяналтанд явах ёстой. Манай сувилал сэргээн засах эмчилгээг хийгдэг. Өрхийн эмчээсээ илгээх бичиг авч, хүүхдийн төв сувилалын хүлээн авах дээр очоорой.

АСУУЛТ: Hi emchee hyyhed gantsaaraa yavahgyi bn 1, 6sartai emee n aav n hold oroi orson Zygeeree gd bhiin odoo calici uuj bga 20sekund orchim bie daan zogsono 4-6alhana yaval deer ve bariachid ochvol bolohuu?

Сайн байна уу. Хүүхэд 1 настайгаас 1,2 сартайдаа бие даан явж эхэлдэг. Таны хүүхдийн хувьд бага зэрэг хоцрогдож яваан байна. Хүүхдийн түнхний үений хөгжил хэвийн байгааг шалгуулаарай. Мөн рахиттай жин багатай өвчлөмтгий хүүхдүүд хөлд хоцорч орох тал бий. Хүүхэд эрүүл жин хэвийн суурь өвчин байхгүй бол хөлд оруулах талаас нь дэмжиж өгөх хэрэгтэй. Хүүхдийн булчингийн хөгжил, биеийн дархлааг дэмжих зорилгоор хүүхдийн биеийн ерөнхий иллэг массажинд хамруулавал илүү сайн. Бариач дээр очоод хэрэггүй. Хүүхдийн эмнэлгийн сэргээн засах уламжлалт эмчилгээний тасагуудаар хүүхдэд иллэг хийдэг эмч сувилагч бий. Тэдэнд хандаж болно

АСУУЛТ: Sain bna u emchee hvv maani 5 sartai haniad hvrchihle flemoksin ugch bga sain namdahgvi l bna bi bas jaahan haniadtai bga yu uubal zvgeer be ?

Сайн байна уу. Ханиадтай хүүхдийг эмийн эмчилгээнээс гадна маш сайн асрах хэрэгтэй. Энэ нь сайн хооллох, шингэн уулгах, хангалттай унтуулах гэсэн үг. Халууралт байхгүй бол агаарт гаргаж болно. flemoksin ууж байгаа бол эмчийн заавраар хэрэглэх хэрэгтэй. Чихэрлэг зүйлд харшил өгдөггүй бол анисны ханд уусмалаар 5мл-ээр 6 цагийн зайтай 3 хоног, витамин С уусмалаар 2%-ыг сонгон мөн 5мл-ээр 6 цагийн зайтай 2 хоног өгөөрэй. Мөн Читамон сиропоор биш табльетикаар 4 хуваасны нэгээр 6 цагийн зайтай уулгаж болно. Уг эмийг орой 6 цагаас хойш өгөхгүй. Биеийн байдал дээрдэхгүй бол анх үзүүлсэн эмчдээ эргэн үзүүлэх нь зөв.

ПҮРЭВ гариг бүр ЭМЧИЙН БУЛАН 13:00-15:00 цагийн хооронд явагдаж байна.heart