ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН эмч зөвлөж байна 2015.08.20
АСУУЛТ: одоо 29 тэй, 2012онд төрсөн, тэр үедээ эмнэлэгт үзүүлж бснаасаа хойш эмэгтэйчүүдэд үзүүлж бгаагүй, энэ хавар жирэмсэлхээс хамгаалах эм хэсэг ууж бгаад больсон. Тэрнээс болсонуу сайн мэдэхгүй биений юм 6 сард хоёр удаа ирсэн, саяханаас доошоо загатнаад бага зэргийн ногоон туяатай юм гараад бна. Юм ирсэн үедээ голд орсон, мөн өмнө нь хэрэглэж бгаагүй ариун цэврийн хэрэглэл хэрэглэсэнээс болов уу ?

Сарын тэмдгийн мөчлөг нь 21-35 хоногт багтаж ирэвэл хэвийн гэж үздэг. Таны хувьд сарын мөрчлөгөө сайн тооцох хэрэгтэй. Хэрэв сарын эхээр сарын тэмдэг ирсэн бол сарын сүүлээр ирэх боломжтой. Үтрээний ялгадас өөрчлөгдөн, захтнах зовиур илэрч байгаа бол мазокын шинжилгээ өгч эмчилгээ хийлгэнэ.Ариун цэврийн хэрэглэлээс болж харшил өгч байгаа бол хэрэглэлийг солиход зовиур арьлах ёстой.

АСУУЛТ: sn bnu biyni yum bn 7sarin 16nd irsen tgsen ene sar irdegguie 4 honoj bn. Huanli argar ged irhin umnuh 7 honogt hamgaalaltgui haritsaand ortson. Uchigdur test avaj uzsen 1 zuraas bdag yah ystoi be.?

Танд зөвлөхөд та сарын тэмдгээ хэсэг хугацаанд хүлээх хэрэгтэй. Зарим тохиолдолд тухайн сарын ачаалал болон бие организмын байдлаас шалтгаалан сарын тэмдгийн мөчлөгийн хугацаа алдагдаж болно. Хэрэв та жирэмсэлсэн бол бэлгийн хавьтлын гуравдахь хоногийн дараа тестээр үзэхэд хариу гарах боломжтой. тиймээс та 3 хоног дарааллан өлөн шээсэндээ үзэх хэрэгтэй.

АСУУЛТ: Сайн байна уу миний умайн эргэн тойронд ҮҮ шиг жижиг хэдэн юм гарцан арилахгүй юм энэ өвчин үү эсвэл , бохирдолоос болж гарсан юм болов уу? яаж арилгах вэ? Манай найз залуугын эрхтэн дээр 2 байсан юм одоо минийх дээр гараад байна. Хариу хэзээ өгөх вэ?

Бэлэг эрхтэн дээр ҮҮ хэлбэрээр зовиургүй гарах өвчин нь бэлгийн замаар дамжин халварлагддаг өвчин юм. Та найззалуугийнхаа хамтаар ДОХ БЗХӨ-ний кабинетэд эмчилгээ хийлгэх хэрэгтэй

АСУУЛТ: ene odriin mend bi odoo 26 nastai neg huutei odoo 5nas hurne Odoo ahiad torno gsn bodoltoi 2014oni 12sard obi gd emnelegt uzuuleed sharhtai nileed gunzgii ym bn gd sharhaa tulj emchluulsen ymaa. tgsn hamgaalalt heregledeggui mortloo odoo hurtel boldoggui Bs butsaad dooguur hatgaj owdood bhiin tgheer n aigaad bhiin Ahiad sharh n uuseh bolomjtoi yu Oor yunaas shaltgaalj blh bl odoogoor minii biye ih ydaraal noirmoglool aygui sulidaa tenhee tamir muutai bgaad bhin Tseejeer huzuu shanaagaar jaahan ym garaad honduurtei tgd tuuniig humuus sawnaas blj gardag gd bhiin Ingeel ynz buriin ym ilereel humuusiin yrianaas sonsohoor aigaad bldoggui e Minii biye yg yu n yunaas blood bgaan bl gd Uuniihee shaltgaanig sn emchid uzuuleed yg todruulmaar bhiin tgl tuslamj huseed taniruu ichij uzuulehiig huseed bn l da Yg yunaas blood huuhedtei blhgui bgaan bl gdg asuultandaa tanit uulzaj zowlogoo awmaar sanagdaad.

Танд энэхүү цахим хуудсаар зөвлөгөө өгөхөд хангалтгүй. үзлэг болон шинжилгээ оношлогооны үндсэн дээр зөвлөгөөг өгнө. Мөн та эмэгтэйчүүдийн нарийн мэргэжлийн / дотоод шүүрлийн / эмчийн зөвлөгөө авах нь илүү болов уу. Та умайн хүзүүний эсийн шинжилгээ мөн PCR-ын шинжилгээ өгвөл оношийг дотруулахад илүү хялбар болно.

АСУУЛТ: Sain bnuu zuwulguu awah gsn ymaa.oiriin hugacaand jiremsleh tuluwluguutei bgan .jiremsen boldogguie 1sar eweker,poliin hvchil, e vitamin 14 honog uusan tgsen herne bolohgvi ym.umnu ni turj bgagui.undguwch saw,bas nuhurt ymar negen asuudal bhgv,jiremslvvldeg emchilgee helj uguuch guiy (em taria)

Жирмслэх процесс нь олон үе шатаар дамжин хэд хэдэн түвшинд явагдаж сая нэг үр хөврөл умайд бэхлэгдэн эхтэй холбогддог. Тиймээс жирэмслэх процессийн ямар шатанд аль түвшинд ямар саад учирч үр тогтохгүй байгааг оношлож мэдсэнээр түүний эсрэг эмчлгээ хийж хэвийн болгосоноор үр тогтох боломж бий болно. Тиймээс танд жирэмсэн болгох эм тариа зөвлөх боломжгүй. Та жирэмслэхгүй байгаа шалтгааныг тодруулан түүний дагуу эмчилгээ хийлгэх хэрэгтэй байна.

АСУУЛТ: Sain u emchee bi neg zuil todruuaar bn belgin xumxai gej yg ymar uchirtai ym boloo minii beleg ertxen deer 2 sar daraalan yg xumxai shig ix zoviurtai xavdartai zuil garaad bxin sarin temdeg irex yed

Хомхой өвчин нь бэлгийн замаар халдварлагдаж вирусээр үүсгэгддэг, дахих хандлагатай халдварт өвчин юм. Хомхой вирусын эсрэг эмчилгээ хийлгэх шаардгатай бөгөөд хэрэв эмчилгээ хийлгээгүй тохиолдолд биеийн эсэргүүцэл сулрах буюу сарын тэмдгийн дараагаар жирэмсэлсэн үед дахин хандлага өндөр мөн халдварыг тараана. Тиймээс та заавал эмчид хандаж эмчилгээ хийлгэх шаардлагатай шүү.

АСУУЛТ: sain bainuu tomriin harshiltai spral tawiulj boloh bolowuu?

Спирал нь 2 янз байдаг. Эхнийх нь зэсээр хийгдсэн спирал 2дахь нь дааврын гаралтай спирал хэмээн 2 янз байдаг. Төмрийн харшилтай бол дааврын гаралтай спирал тавиулах боломжтой. Зэсээр хийгдсэн спиарл нь харшил өгөх магадлалтай.

АСУУЛТ: Hi emchees zowolgoo awii 72 tsagiin emig odor 12 tsagt uugaad oroi uuhaa martaad igloo 6 tsagt uusan yah bol gej Sana'a zowood bnaa zowolgoo ogoooch.

72 цагийн эм нь 72 цагтаа багтан уувал үр дүн өндөр байдаг. Таны хувьд бэлгийн хавьталд орсноос хойшхи 72 цаг дотроо багтаж байгаа бол аюулгүй. Харин 72 цагтаа багтаагүй бол эмийн үйлчилгээний үр дүн буурна.

АСУУЛТ: 1. Сайн байна уу шээсний дараа хатгуулж өвдөөд байхын энэ юуных вэ?

Давсагны үрэвслийн үед шээсний дараа шээсний сүвээр хатгуулах буюу шархирч өвдөх зовиур илэрдэг. Та шээсний шинжилгээ өгч дотрын эмчээс зөвлөгөө аваарай.

АСУУЛТ: Sain bnuu bi neg zuiliig asuux gsn ymaa bi odoo 19toi emegtei xunii dood xeseg buyu unguwch esuul utree ter xesgeer zagtnaad deerees ni tiim berjger ym shg bxiin ugiin tiim berjger ym shg bdiin boluu minii asuultand xariulaarai ter zagtnaj bga ntr ni ymar neg uwchnuis bolj tegj bgan boluu ymar emchilgee ntr xiiwel zuger bolx be bi gadaadad bdg minii asuultand xariulj tus bolooroi bayrlalaa.

Бэлэг эрхтэн захтнах буюу биржгэр тууралт гарсан бол заавал шинжилгээ өгөх шаардлагатай байдаг. Учир нь ямар өвчний улмаас, ямар үүсгэгчээр үүсгэгдсэн өвчин байна вэ? гэдгээс шалтгаалан эмчилгээг хийдэг зарчимтай. Энгийн бөгөөд үрэвслийн эсрэг эмчилгээнд өвчин далд хэлбэрт шилждэг учраас үүсгэгчээр үүсгэгдсэн үү? эсвэл үрэвслийн гаралтай өвчин байна уу? гэдгийг оношлуулах хэрэгтэй байдаг.

АСУУЛТ: Cайн байна уу биё 19настай найз бандитайга 4жил үёрхсэн юма 8сарын9нд бид хоёр унтаж үзсэн юмаа надаас бага хэмжээын цус гарсанаа тэр ямар учиртай юм бол миний биё юм дандаа 12 13 14 15 нд ирдэг юмаа биеэ юм иркү байна биё яах ёстой вэ?

Анх удаа бэлгийн хавьталд орсон бол онгон хальс цоорсны улмаас бага зэрэг цус гардаг. Сарын тэмдэг 21-35 хоногийн мөчлөгийг хэвийн гэж үзнэ. Таны сарын тэмдгийн мөчлөг алдагдаж байж болно. Хэсэг хугацаанд ажиглах хэрэгтэй. Хэрэв 1 сарын турш сарын тэмдэг ирэхгүй бол та ЭХО-д үзүүлээрэй.

АСУУЛТ: Sain bnuu emchee? Taniig minii asuultand hariulah uid Bi 4 doloo honogtoi bolson bh bno

Emchee bi omno n osoltgui jiremsen bolood 8 sariin daraa dahij jiremselj bgaa yum. Odoo aih ayul bgaa yu. Zurh n hediid tsohildog ve? Ehod umain araar shingentei gesen. Dooshoo baga zereg bor yum garsan. Asuultand min hariulaarai. Bayrlalaa
Өмнө нь өсөлтгүй болсон шалтгаан нь тодорхойлогдсон уу ? Хэрэв шалтгааныг тодорхойлсон байгаад эмчилгээ хийлгэсэн үү ? Хэрэв эмчилгээнд орсон бол ахин жирэмслэхэд аюулгүй байх магадлал өндөртэй. Ургийн зүрхний цохилт 5 дээш 7 хоногтойд мэдэгдэж эхлэнэ. Умайн араар шингэнтэй бөгөөд доошоо бор өнгийн ялгадас гарч байгаа бол ЭХО-оор 7 хоног тутам хянуулах шаардлагатай учир нь доошоо бор өнгийн зүйл гарч байгаа нь дахин өсөлтгүй болох буюу зулбах эрсдэл өндөр болохыг илэрхийлдэг. Өөрөөр хэлэвэл нэг ёсондоо дохио өгч байна гэсэн үг.. Хэвтрийн дэглэм сахиж, Фолийн хүчил уухаар өдөрт 1 удаа 3 сарын турш ууна. Умайн арын шингэн нь үрэвслийн гаралтай бол 20 недель хүрмэгц эмчилгээ хийлгээрэй. Эмчийн хяналтандаа орхыг зөвлөж байна.


ПҮРЭВ гариг бүр ЭМЧИЙН БУЛАН явагдаж байна.