ХҮҮХДИЙН эмч зөвлөж байна 2015.08.21
АСУУЛТ: Sain bnuuu. 1 oi 9 sartai huuhed oir oirhon hooloin ovdood haluuraad bh yumaa zovlogoo ogooch. Haluunii emiig haluurah bolgond n ogohuu. Haluunii em ih uuh n elegend nolooldgu. Bayrlalaaa

Сайн байна уу. Ханиад хүрэхлээр хүүхдийн хоолой өвдөж хүндрэх үед уушигний хатгалгаа болдог. Хоолойг өвтгөхгүйн тулд ханиад хүргэхгүй, дархлааг сайн дэмжиж хүүхдийг сайн хооллох хэрэгтэй. Хүүхдэд эмчийн зааврын дагуу эм уулгахаас гадна чийг татсан гутал өмсгөж болохгүй, халууны эмийг тохирсон тунгаар, заасан хугацаанд уулгахгүй ойр ойр дур мэдэн өгөх юм бол Парацетамол-ын хордлого гэсэн аюултай зүйл бий. Энэ нь элгийг гэмтээх аюултай. Аливаа эмийг эмчийн заавраар хэрэглэж байх хэрэгтэйг манай эцэг эхчүүд байнга санаж байгаарай. Халуурсан үед хүүхдийн хувцасыг нимэглэж, шингэн сайн уулгавал маш сайн үр дүнтэй байдаг.

АСУУЛТ: Sn bnuuu. Ma huu 6sar 20honogt ymaa. Suulin hedn odr us n aygui ih unaad bhin. Bas tolgoi ih halaad hohoo hohoh jo tongochood toglohooro holrood bh ymaa emchee.

Сайн байна уу. Рахиттай Д кальцийн дутагдалтай хүүхдүүдэд дээрхи шинж илэрдэг. Иймээс наранд хүүхдийг ээхийн зэрэгцээ витамин усан Д3 500ме-тэйг 2 дуслаар өдөрт нэг удаа 30 хоног хэрэглээрэй. Усанд сайн оруулж чийрэгжүүлэх хэрэгтэй. Хөнгөн иллэг массаж хийлгээрэй.

АСУУЛТ: xoxuul eej daralt ihseed bgaa. aspirin 81g oroidoo 1g uuj bolohyy. xuu 3 sartai.

Сайн байна уу. Даралт эхсэх нь олон шалтгаантай. Даралтанд даралтны эм заавал уух хэрэгтэй. Ходоодонд шархгүй үрэвсэлгүй бол аспирин 81-ийг хоолны дараа өдөрт 1 удаа ууж болно. Хэрэв хөхүүл бол хүүхдийн баас шингэрэх тал бий.

АСУУЛТ: sain bn uu emchee. 2.5 sartai huuhded ugj huhuulj surgah geed chadahgui yum. soosog ch huhuhgui yum. yaj surgah we?

Сайн байна уу. Хүүхэд хөхний сүүндээ цадаж байгаа бол жин нэмэгдэж байвал заавал угжинд оруулах шаардлага байхгүй. Эхийн сүү бага байх хүүхдийг цатгахгүй, хүүхдийн жин нэмэгдэхгүй байгаа бол угжаар хооллож болно. Хамгийн жижиг зөөлөн хошуутай угжийг сонгож ариутгаад, бага багаар хөхүүлж аажмаар дасгах хэрэгтэй. Сосга болж өгвөл битий хөхүүлээрэй. Хүүхдийн тагнай хонхойж гэдэс хийгээр дүүрч хэл ярианд саатал учруулдаг сөрөг талтай.

АСУУЛТ: 5sartai huuhed hohohdoo haaya holroh yum?

Д дутсаны шинж, нар сайтай өдөр 11:00 цагийн наранд арьсыг ягаан өнгөтэй болтол ээх нь их үр дүнтэй байдаг. Хүүхдийн тогойг хамгаалж , малгай өмсгөх хэрэгтэй. Хүүхдийн арьсыг хэт их ээж болохгүй шүү. Агаарт сайн гаргаж, усанд сайн оруулах хэрэгтэй. 9 сараас витамин Д урьчилан сэргийлэх тунгаар уулгаж болно.

АСУУЛТ: 9н сартай хүүхэд хөдөлгөөн ихдээд тураад бх юм ямар хоол өгвөл турахгүй бж болох вэ?

Сайн байна уу. 9 сартай хүүхдийг өдөрт 3-4 удаа өөрт нь зориулан тусгайлан бэлтгэсэн нэмэлт хоолыг 175-200мл орчмыг заавал идүүлэх ёстой. Хүүхэд хөдөлгөөний идэвхи сайн байлаа ч хоол хангалттай иддэг бол жин хасах ёсгүй. Гол нь хүүхдийн хоолонд сайн анхаарах хэрэгтэй. мөн хоолны нэр төрлийг олшруулж, хэмжээнд нь идүүлэх хэрэгтэй шүү. Хоолны дуршил нэмэгдүүлэхээр Куркума DHA хэмээх витаминыг 5мл -ээр өдөрт 1 удаа хоолны өмнө уулгаарай.

АСУУЛТ: Hi manai hvvhed 11sartai ar dagj n halaad bhiin?

Сайн байна уу. Тархины хүчилтөрөгч дутмагшилтай хүүхэд ар дагзнаас халах, уйлагнах, тавгүй байх , шингэн баах шинжүүд илэрдэг. Гол эмчилгээ нь агаарт сайн гаргахаас гадна агаарт унтуулах хэрэгтэй. 7 хоногт 1-2 удаа өтгөн хар цай эсвэл ганга өвсний хандаар толгойг угааж өгөх хэрэгтэй. Цераксон хэмээх сиропыг 1мл-ээр өдөрт 1 удаа 21 хоног уулгаарай.

АСУУЛТ: sain baina uu.manai hvv 3 sar garantai hvi ni odoo boltol sain edgeegvi emchid vzvvleheer butsalsan usaar tsewerleed bhad blno gsn.hvigees ni baga zergin shvvs garah yum.zowolgoo uguuch emchee?

Сайн байна уу. Хүйний эргэн тойронд улайсан , идээлсэн, хамраа ойртуулахад үнэргүй байгаа бол хүйг буцалсан усаар цэвэрлэж метлин ХӨХ түрхээрэй. Болж өгвөл хүйг хуурай байлгах шаардлагатай.

АСУУЛТ: 2sar hagastai huuhed 2-3xonoj baahiin. Hool ni bagadaagui. Mash ih ungana.

Сайн байна уу. Хүүхдийн гэдэс хийгээр дүүрэх, дааруулах, хэт халуун сүүгээр угжих, тархины хүчилтөрөгч дутмагшлын хам шинжийн үед өтгөн хатах гээд байдаг. Хэрэв хөхний сүүгээр хооллодог бол хэвлийд зөөлөн иллэг хийж өгөөрэй. Нар зөв тойруулан бүлээн гараар илэгийг хийх ёстой. Хажуугаар нь 20-30мл буцалсан ус заавал уулгаарай.

АСУУЛТ: Sain bn uu emch ee 1oi 1 sartai hvvhdiin shvls ni ih goijood enger ni shvlsendee ulaagaad bhiin shvlsiig ni yahuu?

Сайн байна уу. Шүлс өөрөө шүлтлэг болхоор арьс салстыг улайлгах гээд байдаг. Шүлс гоожих нь олон шалтгаантай. шүд ургах, амны салст гэмтэх, шүлсний булчирхай үрэвсэх зэргээс шүлс их гоождог. Ам залгиурыг сайн шалгаж шүдлэлт хэвийн явагдаж байгаа буйл үрэвсээгүй зэргийг эмчид шалгуулж шалтгааныг дотруулах хэрэгтэй. Ялгаралт багасгахын тулд өлсгөхгүй ойр ойр бага багаар хооллох хэрэгтэй.

АСУУЛТ: sn baina uu emchee. 4sar garantai huuhded nairuuldag kash ogj ehelj bgaa yumaa. tegtel ehnii udaa zugeer baagaad daraagiin odruudees ni nogoon baagaad bh yum yunaas bolj bn yawal deer we?

Сайн байна уу. Ногоон өнгөтэй шингэн бааж байгаа бол хоолны шингэц алдагдаж байна гэсэн үг. Найруулсан каша усанд чанасан кашаар соливол зүгээр болов уу. Нэг удаа өгөхдөө 1-2 халбагаар дасган идүүлж, эхлэвэл зүгээр. Өтгөн усархаг, олон тоотой биш бол хросол бага багаар уулган ажигласан нь дээр. Хоолны шингэцийг дэмжих зорилгоор бонисан хэмээх сиропыг 2,5мл-ээр өдөрт 3 удаа өгөөрэй.

АСУУЛТ: sain baina uu? manai huuhed odo 7 honogiin daraa 4 sar hurne.holimogoor hoollodog uma svv bagatai uchiraas brag nemelt svv goltsuu uudag.4 sar jaahan garantaid n kash ene ter uguud ehelvel yahuu.nemelt svv n jaahn jin ih nemdeg um shg bnaa.

Сайн байна уу. Хүүхдийн ходоод 6 сартайгаас эхлэн нэмэлт хоолыг боловсруулах чадалтай болдог. Үүнээс өмнө зөвхөн сүүн холимог, хөхний сүү мөн холимог боловсрууулах боломжтой байдаг. Иймээс ядаж 5,5 сартайгаас каша эсвэл тарагнаас эхлэн бага багаар эдүүлж эхлэнэ. Ер нь усанд чанасан болон найруулсан кашанаас эхлэн нь хамгийн тохиромжтой. Каша идэж дассаны дараа бантан нухаш зэргийг ээлж ээлжээр бага багаар дасган идүүлнэ. 6 сартайд нэг удаадаа 125мл орчим идүүлэхэд болно. Хүүхдэд сүүний холимог өгдөг бол хажуугаар нь шингэн уулгахаа бүү мартаарай.

АСУУЛТ: sain bna uu .manai huuhed 10sartai 2honog bolj bna guilgeed bna yahuu ?

Сайн байна уу. Юуны түрүүнд хүүхдийн баас өдөрт 3- с цөөнгүй усархаг биш, эмгэг хольцгүй байвал гэрээр эмчилж болно. Шингэн сэлбэх нь чухал энэ нь суулгалтыг шууд зогсоохгүй ч хүндэрлээс сэргийлж чаддаг. Хүүхдийн хоолыг нь соохьгүй байх, шингэн амаар сайн уулгах үүнд: хросол, будааны шүүс, хярам зэрэг шингэнүүдийг өгнө. Хросолыг яг зааврын дагуу найруулах хэрэгтэй. Найруулах ёстой уснаас их хэмжээтэй усанд найруулавал үйлчилгээ суларна. Харин бага усанд найруулавал суулгалт ихэснэ. Тиймээс яг тохирсон хэмжээтэй усанд найруулах хэрэгтэй. Жишээ нь: 1литр усанд найруулах заавартай байгаа бол яг л 1 литр усанд найруулна. 200гр усанд найруулах заавартай бол яг л 200-даа найруулна. Уулгахдаа ойролцоогоор жижиг цайны халбагаар нэг удаадаа 10 минутын зайтай уулгана. Өдрийн туршид уулгах хэрэгтэй шүү. Хүүхэд өтгөнөө гаргасаны дараа 50-100мл-ыг 1 дор уулгаж болно. Хажуугаар нь хоолоо идүүлнэ. Хросол шингэн алдалтаас цорын ганц бүтээгдэхүүн юм.


ПҮРЭВ гариг бүр ЭМЧИЙН БУЛАН явагдаж байна.