Жирэмсэн үедээ будаг, хими хийлгэхээс татгалзах хэрэгтэй.Үсээ үнэхээр будах шаардлагатай бол ургамлын гаралтай будгаар будах хэрэгтэй гэнэ шүү . Хими хийлгэх , химийн гаралтай будгаар үсээ будсан тохиолдолд будгийн хор толгойны арьсанд шингэж, арьсаар дамжин цусанд орж, үр хөврөлд нөлөөлөх аюултай гэдгийг манай эхчүүд бараг ихэнхи нь мэдэх биз ээ. Мөн дааврын өөрчлөлтын улмаас төрснөөс хэдэн сарын дараа үс маш ихээр унадаг. Гэвч дааврын хэмжээ эргээд хэвийн байдалдаа ороход унасан үсний оронд шинэ үс ургадаг тул унасан үсэндээ санаа зовинох хэрэггүй. Гол нь унасан үснийхээ уутнуудыг унтуулж л болохгүй. Үсний уутаа унтуулахгүйн тулд хуйхандаа массаж тогтмол хийж байх хэрэгтэй. Тиймээс та жирэмсэн үедээ охигдуулсан үс арчилгаагаа төрмөгцөө хийж эргэн намирсан зөөлөн үсээ богинохон хугацаанд эргүүлэн авах боломжтой.
Жирэмсэн эхчүүдийн бие организм эстроген болон прогестерон хэмээх дааврууд нэмэгдсэнээс арьс бүхэлдээ өөрчлөлтөнд ордог байна. Дааврууд нэмэгдэж идэвхижихийн хирээр эхчүүдийн арьс харьцангуй тослог багатай болж, хар батга гарах нь багасдаг сайн тал ч бий. Гэвч жирэмсэн үед арьс маш эмзэг мэдрэмтгий, харшламтгай болдог учраас өмнө нь хэрэглэж байгаагүй гоо сайхны шинэ бүтээгдэхүүнийг энэ үедээ хэрэглэхгүй байхыг зөвлөж байна. Тослог, холимог, хуурай гээд олон төрлийн арьстай бүсгүйчүүд байдаг тэдгээр төрлийн арьснуудаас хамгийн их өөрчлөлт ордог арьс нь хуурай арьс. Хуурай арьстай жирэмсэн эхчүүд өдөрт хэд хэдэн удаа чийгшүүлэх тос түрхэх хэрэгтэй. Мөн жирэмсний хугацаанд бүсгүйчүүдийн арьс энгийн үеийнхээс илүүтэйгээр сэвхтэж, нөсөөжих гээд байдаг тал бий. Энэхүү нөсөө нь гол төлөв хацар шанаа орчмоор гарна. Мөн хөхний толгой, гэдэсний голоор болон биеийн нугалардаг хэсгүүдээр харлаж бараантдаг. Уг өөрчлөлт 3-4 сарын дараа аяандаа өөрөө арилдаг учраас жирэмсний хугацаандаа арилгах гэж санаагаа чилээх хэрэггүй.
Жирэмсэн эхчүүд хоолоо тааруулж чадалгүй буруу хооллосноос болж, дотор нь муухайрч, бие нь эвгүйрхдэг. Тэгвэл жирэмсэн эмэгтэйчүүд хамгийн гол нь олон төрлийн хоол хүнс хэрэглэх ёстой гэнэ. Хоолны төрөл олон байхын хэрээр үр хөврөлийн хөгжил сайн явагддаг. Мөн жирэмсэн хүн өлсөж огт болохгүй. Өлсөх нь эсвэл хэт их идэх нь дотор муухайрах гол шалтгаан болдог. Тиймээс өлсөлгүйгээр өдөрт 4 цагийн зайтай хооллох хэрэгтэй.Хоолны зэсэнд сүү, тараг, бяслаг, аарц, мах, загас, өндөг зэргийг байнга идэх ёстой. Сүү цагаан идээ их хэрэглэхийн хэрээр хүүхдийн ясны систем сайн хөгжинө. Өдөрт 3-4 жимс идэх ба өөр өөр жимс байвал сайн. Мөн жирэмсэн эхчүүд шингэн сайн уух хэрэгтэй байдаг бөгөөд шингэн дутагдсанаар бөөлжис цутгах, өтгөн хатах, цээж гашуу оргих зэрэг наад захын тавгүйтэл болон сав агших, тонус нэмэгдэх, хугацаанаас өмнө дутуу төрөх аюулд хүргэдэг бөгөөд ялангуяа жирэмсний хоёр дахь болон гуравдах Триместерт шингэн дутагдал дутуу төрөх шалтгаан болдог байна.Тиймээс бүсгүй та жирэмсэн байх хугацаандаа эрүүл зөв хооллож, шингэн сайн ууж биеэ сайн бодоорой.
Манай бүсгүйчүүд жирэмсэн болмогцоо хамаг хөдөлгөөнөө хорьж хэвтдэг сөрөг талтай. Энэ нь хүүхэд гэдсэндээ томрох, төрөх үед хүндрэл гарах гэх мэт хүндэрлүүдийг бий болгодог. Харин йог, фитнес, дасгал, бясалгалын гэх мэт төрөл бүрийн хөдөлгөөн хийх нь жирэмсэн үеийн болон төрсний дараах сэтгэл хямрал, хүндрэлтэй төрөх, жин нэмэх гэх мэт асуудалд өртдөггүй байна. Жирэмсэн байх үед хийхэд тохиромжтой энгийн дасгал, хөдөлгөөнүүд байдаг. Эдгээрээс дурьдхад:
Йог: Йог нь уян хатан байдлыг сайжруулж, булчинг чангаруулж, тэнцвэр болоод цусны эргэлтийг сайжруулдаг. Түүнчлэн амьсгал болон биеэ суллаж сурахад төвлөрөхөд тусалдаг. Эхний 2 сар йогийн дасгалын төвд яваад дасгалаа сурч аваад гэртээ хийгээд байж болдог.
Усанд сэлэх: Жирэмсэн үеийн дасгалын хамгийн энгийн бөгөөд аюулгүй хэлбэр нь усанд сэлэх юм. Нуруу өвдөх, хавагнахыг анагаахын хамт нуруу, хөл, тавхайн булчинг суллаж, цусны эргэлтийг сайжруулдаг байна.
Алхах: Дэндүү энгийн сонсогдож байж болох ч алхах нь жирэмсэн байх үеийн хамгийн энгийн хөдөлгөөн юм. 7 хоногт ердөө 150 минут алхсанаар сайн нойрсож амрах, булчин бэхжих, төрсний дараа жин хаяхад тустай.
Дугуй угах: Хэрэв та дугуй унаж чаддаг бол жирэмсэн үедээ унах нь танд болоод таны гэдсэн дэхь хүүхдэд багагүй сайн нөлөө үзүүлдэг гэнэ. Хөлийн булчинг чангаруулаад зогсохгүй тогтмол дугуй унаснаар жирэмсэн үеийн хөдөлгөөний дутагдалд орхоос сэргийлдэг гэнэ шүү. Мэдээж та тонустай биш бол шүүдээ.
Жирэмсэн эхчүүд хумсны будгийг бүр мөсөн хориглох хэрэгтэй. Учир нь ургийн дааварт өөрчлөлт оруулах, толгой өвтгөх, нүд загатнуулах болон ургийн амьсгалд асуудал үүсгэх хор хөнөөлтэй байдаг. Тиймээс манай бүсгүйчүүд яагаад хэдхэн сар хумсаа будалгүй сайхан амрааж болохгүй гэж ?. Хумсыг хэт их будаснаас болж гадаргуу нь гэмтэж шарлах, өвчлөх сөрөг талууд үүсдэг. Тэгвэл жирэмсэн байх хугацаагдаа хумсаа будахаа хязгаарлаж амраагаарай. Харин энэ хугацаандаа хумсаа сайхан тослох гаж буруу ургалттай бол түүнийг нь засаж янзлах боломжтой байдаг.
ЗӨВЛӨГӨӨ МААНЬ ТАНД ТААЛАГДСАН ГЭДЭГТ ИТГЭЛТЭЙ БАЙНА. Хуудсандаа идэвхитэй зочлож байгаарай...HUGGIES