ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН эмч зөвлөж байна 2015.08.13
АСУУЛТ: 2sartai jiremsen hun toruuleh bolomjgui yma em uuj boldog bolowuu eli esul awhuulah heregtei bolu?

Ямар шалтгааны улмаас хүүхдээ төрүүлэх боломжгүй байгаан болдоо? Хэрэв өвчний шалтгааны улмаас төрүүлэх боломжгүй бол тухайн үзүүлсэн эмнэлгийн комиссын шийдвэрийн дагуу үнэ төлбөргүйгээр жирэмслэлтийг таслан зогсоодог. Хуваариа болон гэрийн нөхцөлд зулбуулах эм болон бусад ам дамжсан аргуудыг хэрэглэхийг хатуу хориглоно. Учир нь энэ нь таны эрүүл мэндэд асар их сөрөг үр дагаварыг учруулж болзошгүй юм шүү. Тиймээс эмчийн хяналтанд орхыг зөвлөж байна.

АСУУЛТ: Sain bnuu emchiin bulangs zowolgoo awh gsiin bi 24nast jiremslej bgagvi vtrenes har hvren ongotei zungaaraldsan zvil garad zarimdaa tsustaich ym shig tgd haya hatguulj owdod bhiin yuniih ym bol nadad tuslach bayrlala.

Маш олон шалтгааны улмаас үтрээнээс гарах ялгадас хэвийн бус болж хэвлий доогуур өвдөх зовиур илэрдэг. Тиймээс яг ямар шалтгааны улмаас ялгадас хүрэн өнгөтэй болж зовиур илэрч байна вэ гэдгийг зайлшгүй үзүүлж, шинжилгээ өгөх шаарлагатай. Үүний дараа яг танд хэрэгтэй зөв зөвлөгөөг өгөх боломжтой.

АСУУЛТ: Sain Bnu ta uuchlarai nadd zuwulgu uguch bi jiremsen boloh gesen bolowch boldguie 6 sard spralaa awhuulsin tegd udi boltol boldguie bolmor bi heze yaj untwal bolhu xariu xusie emche tuslaarai?

Спирал авхуулсны дараа ямар нэгэн эмгэг өөрчлөлт байхгүй тохиолдолд шууд жирэмслэх боломжтой байдаг. Үргүйдэл үүсч байгаа шалтгааныг тодруулах хэрэгтэй. Өмнө жирэмслэж байсан эсэхээс шалтгаалан анхдагч үргүйдэл үү? эсвэл хоёрдогчоор үргүйдэл үүсэж байна уу? гэдгийг тодруулж оношлогоо зөвлөгөө өгөх боломж бүрдэнэ. Дүүргийн болон эрүүл мэндийн төвүүдэд үзүүлж оношлуулаарай.

АСУУЛТ: Sain bnuu ene odriin mndig hurgey bi suuld zulbuuldag em hergelsima tgd garad duuschihsn emchid uzuulsen daragiin biynii yum irtel tuyatai yum garn gj helsen ghde ter zuil ni negl ewgu unertei garad bh yum ene yuniih yum bloo aigad bna emni suuld ni tgj ewgu unertei garn gj bhuu tuslaach yah ystoi we? neriig maani nuutsalj ogorei bayrlla.

Эмийн аргаар зулбуулсны дараа заавал ЭХО-оор хянуулах шаардлагатай байдаг. Үрэвслийн гаралтай өвчнүүдийн үед шавхрага болон үтрээгээр гарах ялгадас үнэртэй гардаг. Тиймээс давхар үрэвслийн эсрэг антибиотик эмчилгээ 7-10 хоног хийлгэх шаардлагатай.
 
АСУУЛТ: Сайн байна уу. Миний хүсэлтийг хүлээн авч хариу бичсэнд маш их баярлаж байна. Танд хандаж,зөвлөгөө авах болсондоо туйлын их баяртай байнаа. Би 1993 oнд хүүгээ төрүүлж, 1996oнд спириал тавиулсан юм. Түүнээс хойш хэдэн жилийн дараа бөөг өвдсөний улмаас эмнэлгээр явж,далиманд нь бүх шинжилгээ оношилгоо хийлгэсэн юмаа. Намайг спириалтай болхоор ЭХО-д харуулаад ир гэсэн юм.Тэр үед одоотой адилгүй ЭХО-д хардаг газар маш ховор байсан. Хамт ажилдаг хүн зааж өгсөнөөр Хүнсний 1-р дэлгүүрийн хажуу байранд байсан ЭХО оношилгоо гэсэн газар очиж харуулсан юмаа. Гэвч би тэнд очсоноосоо хойш дахин эмэгтэйчүүдийн эмчид үзүүлж чадахгүй болчихсон юмаа. Тэнд байсан 1 эмч миний доод эрхтэнийг хараад хажуудах хүнээ дуудаад л хоорондоо юм яриад хөхрөлдөөд байсан юм. Тэгээд л би тэр эмчид үзүүлсэнээс хойш дахиж ерөөсөө эмэгтэйчүүдийн эмчид хандаж байгаагүйээ. Би тэр үед тэр 2эмчээс маш их ичиж билээ. Минийх бусад хүнийхээс өөр л юм байна гэж бодоод одоо ч эмчид очиж чададгүйээ. өөрт байгаа шалтгаанаа хэн нэгэнд хэлэхээсээ хүртэл ичдэгээ би. Би ч бас арчаагүй дэндүү ичэмхий хүн л дээ. Та намайг зөв ойлгохыг хичээгээрэй эмчээ би танд итгэж байнаа. Минийх доошоо юм гараад удаж байнаа. Талийгаач нөхрийг байхад л гардаг байсан. Өнгөрсөн хавраас хойш бүр ихсээд бүр шар ногоон өнгөтэй, үнэртэй гараад байна. Hөхрөө нас барсанаас хойш бэлгийн харицаанд ер орж байгаагүй.Би гэрийн нөхцөлд яаж эмчлэх вэ? Та надад эмнэлэгт очихгүйгээр эмчлэх арга хэлж өгөөч. Сарын юм 2 удаа ирэх хугацаандаа ирээгүй. Цэвэрших болхоор тэгдэг юмуу. Хүмүүс тэгж ярих юм. Энэ удаад түр завсарлая да. Таныг чилээх юм бичсэн бол уучлаарай та.Танд амжилт хүсье.

Эрхэм гишүүн таниас тухайн үед үзүүлж байсан 2 эмчийн тань өмнөөс уучлалт хүсэж байна. Таны зовиураас харахад шууд зөвлөгөө өгөх боломжгүй учраас та надтай уулзаж ичэж зовох зүйлгүйгээр сайн ярилцаж үзлэг шинжилгээ хийлгэж болно. Таньруу чатаар дугаараа явуулья та холбогдоорой. Танд туслахыг хүсэж байна. Бидэнд хандсан баярлалаа.

АСУУЛТ:  muuguntsur yagaad vsiidiin bol shinj temdeg ni yaj ilerhuu? mini b.erhten dr yum garsiin tegeed horsood bhiin. yuniih yum bol tegeed bas margantsaar gadar ugaalga hiivel yahuu ?

Мөөнгөнцөр өвчин нь үтрээний хэвийн орчин алдагдаж мөөгөнцөрийн үүсгэгч нь хэт их ургасанаас зовиур илэрч өвчний шинж тэмдэг болох үтрээнээс ээдэм мэт цагаан ялгадас их хэмжээгээр гарч бэлэг эрхтэн захтнах зовиур илэрдэг. Бэлэг эрхтэн дээр ямар зүйл гарсныг тодруулж өвчнийг оношлох учраас шууд эмчилгээ зөвлөх боломжгүй байна. Та бэлэг эрхтний гарсан зүйлийг савантай бүлээн усаар угааж, шархыг метилин /хөх / түрхэж өгөх хэрэгтэй. Шинжилгээ үзлэгт ороорой.

АСУУЛТ: Сайн уу өрхөөс өгдөг жирэмслэхээс хамгаалах эмийг заавал биений юм ирхээр уух ёстой юу уг нь 28нд ирэх байсым одоо болтол ирэхгүй байна шууд ууж болдын муу 4сар ирчээд ирэхгүй байж байгаад 6сард ирээд 7сард ирсэнгүй ээ яагаад ингэдийн бол төрөөд 5н сар болж байна.

Жирэмслэлтээс хамгаалах дааврын эм нь сарын тэмдгийн мөчлөгийг дааврын аргаар зохицуулж жирэмслэлтээс хамгаалдаг учраас зайлшгүй сарын тэмдгийн 5 дахь хоногоос / хавсарсан бэлдмэл/ эхлэн уух ёстой. Зарим дааврын бэлдмэлийг сарын тэмдэг ирсэн өдрөөс эхлэн уух хэрэгтэй байдаг.

АСУУЛТ: Hi bi 35nastai torood 5 bolj bna sariin ym irehgvi 7sar bolj bna yrdni bas ve ve tasaldaj irdeg bsan odo bvvr bgvi bi odo jarand bga ymaa .yu hereglwel zvger we ?

Сарын тэмдгийн мөчлөгийн алдагдал нь олон шалтгаантай байдаг тул яг ямар шалтгааны улмаас бэ? гэдгийг тодруулж зөвлөгөөг өгөх хэрэгтэй байна. Шууд зөвлөгөөг өгөх боломжгүй байна.Удаан хугацаагаар сарын тэмдгийн мөчлөг алдагдах нь эрүүл мэндийн хувьд сөрөг нөлөөтэй. Зайлшгүй оношлогоо эмчилгээ шаардлагатай шүү.

АСУУЛТ: sn bn uu? dooshoo vnertei nogoon yum garaad bhin yagaad yum bol. emchid vzvvleeheer zvgeer gd bhn ?

Эмчийн үзлэгээр нүдэнд үзэгдэж гарт тэмтрэгдэх өөрчлөлт байхгүй ч гэсэн шууд эрүүл байна гэж хэлж болохгүй / шинжилгээгүйгээр/ Зайлшгүй шинжилгээ болон үзлэг хамт хийж байж оношыг тодруулна. Үтрээгээр ногоон болоод үнэртэй зүйл гарч байгаа бол үүсгэгчийг нь тодруулах шинжилгээ хийлгэж түүний дагуу эмчилгээ хийлгэвэл үр дүнтэй.

АСУУЛТ: Сайн байна уу. Би 21настай. 7сарын сүүлээр савны гадуурх жирэмслэлт гээд шимэгдүүлдэг тариа хийлгэсэн юмаа. Тариаг хийлгэсэнээс хойш 1,5-2 жил хүүхэдтэй болж болохгүй гэсэн юм. Тэгээд спрал тавиулах бодолтой байгаа юм л даа. Гаж нөлөө багатай, өөрт зовиургүй ямар спрал тавиулбал дээр вэ? Таардаг, таардаггүй гэж байдаг гэж сонссон юм байна. Эсвэл жирэмсэнээс хамгаалах эм уусан нь дээр үү. Таньд баярлалаа.

Жирэмслэлтээс хамгаалах аргууд бүгдээрээ сайн муу 2 талтай байдаг. Тэр нь илүү , энэ нь сайн гэсэн зүйл бол байдаггүй. тухайн хүний өөрийнх сонголт. Харин зарим онцгой өвчнүүдийн үед жирэмслэлтээс хамгаалах аргууд нь хэрэглэж болно, болохгүй гэсэн заалтууд л бий. Таны хувьд онцгойлон болохгүй гэсэн өвчин байхгүй л бол та өөрийн сонголтоор аль ч аргыг хэрэглэж болно.

АСУУЛТ: Sain bnuu? Minii sariin temdeg 7n jiliin umnu irj bsiin anh irehdee zugeer l irdeg bsan 4n jiliin umnuus 3ymu 4 sar irku bj bj gent irehde 20ood honogoor irdeg uun deer mini zuvulguu ugch tuslaach?

Сарын тэмдэг хэвийн үед сар бүр үзэгдэх ёстой. Таны хувьд сарын тэмдгийн мөчлөг алдагдаж байгаа нь өвчний шалтгаантай байгааг илэрхийлж байна. Хэдэн настай вэ ? Хүүхэд төрүүлж байсан эсэх ? Сарын тэмдгийн мөчлөг алдагдах эмгэг нь олон шалтгаантай байдаг юм. Гадаад болон дотоод шалтгаан гэж бий. Үүнийг дотруулж эмэгтэйчүүдийн дотоод шүүрлийн нарийн мэргэжлийн эмчид үзүүлж зөвлөгөө авах шаардлагатай.

АСУУЛТ: Bi sar garantai jiremsen yuma. Uchigdr dooshogo uwdud uzulehed urgin zurh tsohiloogui bn gsen. 7nedelitei bn gsen. Shar huudii bn zurh orj ireh magadlaltai gsen. Odo ug n zurh n tdohiloh bolson uu hariulj ugch tuslaach ?

7 хоногийн дараа дахин ЭХО-оор хянуулах хэрэгтэй. Хэрэв 7 хоногийн дараа ургийн зүрх цохилохгүй бол өсөлтгүй болох магадлалтай. Зарим тохиолдолд ЭХО-ны харалтаас шалтгаалан зүрхний цохилт мэдэгдэхгүй байж болдог.

АСУУЛТ: bi 22 nastai nz zaluutai bolood 4jil bolj bna say 7sariin suuleer huuhedtei bolii gj tuluwluud belgiin haritsaand opson bolowch bolj chadsanguu udahgu 7hongiin daraa biynii yum ipchihseen tged say dahin opoldsoon belgiin haritsaand opsonii daraa dooshoo aimaar ih tsagaan yum garaad bh yum nuhrii maani upiin shingen gh yumuudaa 8sariin5nd belgiin haritsaand opsoon odoo hezee testeer uzeh bolomjtoi we nadad tuslaach bayarlalaa.

Таны сарын тэмдгийн мөчлөг хэд хоногтойгоос шалтгаалан жирэмслэх боломжтой үеийг тогтоож болно. Бэлгийн харьцааны дараа 7 хоногийн дараа тестээр үзэж болно. Жирэмслэх боломжтой үеүүдийг тогтоосны дараагаар өглөө бүр шулуун гэдэсний халууныг үзэхэд хэвийн үеийнхээсээ илүү байгаа өдөр үр тогтох боломжит өдөр хэмээн үзнэ.

АСУУЛТ: Sain bnu Tursniihuu daraa spiral taviulsiin Taviulaad 7sar bolj bn Tsagan yum garaad haaya tsusarhag yum garaad bnaa Bas hevliigeer aimar uvdunu haaya.

Спиралыг үтрээ болон умайн үрэвслийг эмчлээгүй тавиулснаас үрэвслийн процесс улам даамжран өгсөх замын халдвар болон бага аарцгийн хөндийн эрхтнүүдийг гэмтээж хүндрэх аюултай байдаг. Хэрэв үрэвсэлтай бол спиралыг авхуулж эмчилгээ хийлгэсэний дараа дахин тавиулах боломжтой.

АСУУЛТ: сайн байна уу? хариулж тус болно уу. миний бэлгийн уруул буюу хэлүүн дээр 7-р ангиас хойш цагаан батга шиг бөөгнөрсөн жижиг зүйл гараад арилахгүй 8 гаран жил болж байна. их хатуу, гадна дотно талыг нь битүү бүрхсэн. эмэгтэйчүүдийн эмчид үзүүлж байсан ч маажсанаас болсон гээд нэг их тоогоогүй бас мэдэхгүй байсан. өдий хүртэл арилаагүй ямар нэгэн зовиур байхгүй. идээлж шархалдаггүй. үүнийг яах ёстой вэ. 1жил гаран идэвхтэй бэлгийн амьдралтай байгаа ч хүүхэд олохгүй байгаа юм. мөн бариачад үзүүлсэн савны хийтэй гэж байсан. яах вэ? сүүлийн өдрүүдэд хүүхэдтэй болохгүй бол гэж бодох боллоо ?

Таны зовиураас харахад бэлэг эрхтний вирусын гаралтай ҮҮ хэлбэрийн бэлгийн замын халдварт өвчин байж болзошгүй. Үүнийг оношлохын тулд PCR -ын шинжилгээ өгч үүсгэгчийг нь тодруулах хэрэгтэй. Мөн ХӨСҮТ-ын ДОХ БЗХӨ-ны кабинетэд гарсан урагцагаас шинжилгээ авч өвчнийг мөн тодруулж зөвлөгөө , эмчилгээ авах хэрэгтэй байна. Дээрхи эмнэлэгүүдэд үнэ төлбөргүй үзэж оношлож мөн нууцыг чандлан хадгалдаг. Магадгүй дээрхи өвчнөөс улбаалан жирэмслэхгүй байх магадлалтай.

АСУУЛТ: Sain bainuu bi odoo 15tai belgiin haritsaand sanamsargui yvj bgd ortson ymaldaa daanch bzho tuschih shig bollooo heluu hajuu tald tom bambaagaid havdjih ym yu ym bol helj tuslaach ?

Харьяа дүүргийн эмэгтэйчүүдийн эмчид үзүүлж ямар БЗХӨ-өөр өвчилсөн эсэхээ оношлуулж тухайн өвчний эсрэг эмчилгээ системтэйгээр эмчийн хяналтанд хийснээр бүрэн эдгэрнэ. Дур мэдэн ам дамжсан эмчилгээ эм тариа хэрэглэвэл өвчин улам даамжран далд хэлбэрт шилжин цаашид үргүйдэлд хүрэх аюулд хүргэж болзошгүй. Тиймээс миний дүү санаа зоволтгүй эмчид хандаж зөвлөгөө аваарай.

АСУУЛТ:  Sain bn u emchee bi 6sarin 10nd torson yma tgd 7sarin dunduur ym irj bga ym shig 5honog ired bolisii odo bs jo ym vzegded bhi ene yunih ve bi uul hohvleldee ?

Төрсний дараа тухайн эмэгтэйн бие физиолигийн байдлаас нь шалтгаалан сарын тэмдгийн ирэх хугацаа харилцан адилгүй байдаг. Таны хувьд сарын тэмдэг тань ирж байна. Тиймээс та жирэмслэлтээс хамгаалах хэрэгслийг сонгоорой.

АСУУЛТ: Sain bnuu yuni turuund tand ajiliin amjilt husey tnias asuuh asuultan min hariulj ugch tuslaach. Bi 20nastai anhnii jiremselt 2sartai zulbaad tseverluuleed 15honoj bna tgd bs dooshoo tsagaan yum garad bhin... ene uyd biynii yum oirhon ireh ystoi yu... ibuprofen denk gdg emiig emch uu gj bichj ugsun bhaar ni uugaad bsn jin ideetei yum garaad hd honood idgecen ene ymar uchirtain bol zuvulguu ugch tuslaach bs odo shimshin gdg shavharag gargadag emiig uuj boloh bolov uu?

Умайн хөндийг цэвэрлэсэний дараа бэлэг эрхтний үрэвслийн процесс улам даамжрах хандлагатай байдаг. Тиймээс 10 хоног үрэвслийн эсрэг эмчилгээ заавал хийлгэсэн байх шаардлагатай мөн 7 хоногийн дараа ЭХО-оор шавхрага үлдсэн эсэхийг хянуулна. Цэвэрлэсэн өдрийг сарын тэмдэг ирсэн өдөр гэж тооцно. 21-30 хоногтоо бэлгийн хавьтал хийхгүй байх хэрэгтэй. Одоо 15 хоносон тул шим шимийг уух шаардлагатайгүй. Харин ЭХО-д харуулаад үрэвслийн эсрэг антибиотик эмчилгээ, үтрээний лааны хэрэглэх хэрэгтэй.

АСУУЛТ: emchees zuwluguu awiii...... Umnoh nz zalugasa saltsinm ldaa tegsen hed hongiin umno bi belgiin zamin haldwarr uwchin tuschij vzvvvlj bga gehiin yu yraid bgngiin iolgogvo tgd bi aigd bhin tgd minii biynii ym irehgvi ym. ?

Хэрэв та өөрийгөө БЗХӨ авсан хэмээн сэжиглэж байгаа бол эмэгтэйчүүдийн эмчид үзүүлж шинжилгээ өгөх хэрэгтэй. Шинжилгээгээр таны халдвар авсан эсэх нь тодорхой гарна.

АСУУЛТ: sain bn uu ohin mini odoo12 nastai ymaa dooshoo baga zereg huren ongiin zuil garaad tursik ni bohirdood bn geh ym biyiin ym irehgeed bga ym bolowuu zowlogoo ogooch oort ni ymarch zowiurgui bga biyniih ni ym yroosoo irj baigaagui ym l da irehgeed bga ym boluu ?

12 настай охины сарыг тэмдэг ирэх боломжтой. Та Гарч байгаа ялгадасын хэмжээ болон гарч байгаа хугацааг нь ажиглах хэрэгтэй. Дараа сардаа цусархаг болон үзэгдэж байвал сарын тэмдэг ирж байгаагын шинж юм. .Мөн охины онгон хальс бүтэн эсэхийг эмчид үзүүлээрэй.

АСУУЛТ: Sain bnuu? Bi 3 7 honogtoi jiremsen.. Umain araar shingen ihtei bna gne. Ayultai yu? Yaval deer ve? Hevliigeer baga zereg ovdoj bgaa.?

Жирэмслэлт умайд бөгөөд умайн араар шингэн ихтэй байгаа бол үрэвслийн процесс явагдаж байна хэмээн үзнэ. 20 долоон хоног болмогц үрэвслийн эсрэг эмчилгээ хийлгэх шаардлагатай. Үрэвслийн улмаас эхний 3 сартайд зулбах аюултайг анхаарч ажил амралтыг зөв зохицуулж байнгын эмчийн хяналтанд байх шаардлагатайшүү. Хэвлийгээр бага зэрэг өвдөж байгаа бол умайн тонустай байх бөгөөд зулбахыг завдаж байгааг илэрхийлдэг. Умайн тонус бууруулах эмчилгээ, хэвтэрийн дэглэмийг сахих хэрэгтэй.

АСУУЛТ: Сайн байна уу? Би 24 настай миний сарын тэмдэг бараг жил гаран ирэхгүй байгаа эмчид үзүүлэхээр зүгээр гэхийн даавар тэнцвэржүүлдэг эм уугаарай гэсэн zмар эм уувал зүгээр вэ? Би хүнтэй унтаагүй байгаа л даа одо найз залуутайгаа бэлгийн харилцаанд орвол надад ямар нэг асуудал үүсэх үү ?

Сарын тэмдэг бүтэн жилээр ирэхгүй байгаа нь хэвийн бус бөгөөд ямар шалтгааны улмаас ирэхгүй байгааг тодоруулах хэрэгтэй. Дааврын бэлдмэлийг уух тодорхой заалтууд байдаг. Дааврын бэлдмэлийн заалтын дагуу схемээр эмчийн хяналтын дор уудаг. Өөрөөр хэлэбэл дур мэдэн ууж болохгүй гэсэн үг. Та дахин эмэгтэйчүүдийн дотоод шүүрлийн нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх хэрэгтэй байна.

АСУУЛТ: Би 2 удаа ойрхон төрсөн юм, анхны хүүхэд дээрээ хярзангаа хайчлуулж төрөөд оедол нь задраад тэр чигээрээ эдгэрсэн, 2 дахь хүүхэд дээрээ дотроо 2 оедол тавих юм байна гэснээ эмч н заза оеохоо болиллоо гэсэн. Одоо тэгээд гаднаа хярзан хайчлаад задарсан тэр чигтээ эдгэрээд, дотроо оеулагүй болохоор их сунасан санагдаад нөхөртэйгээ харьцаанд ороход өөртөө итгэлгүй байх юм, одоо хярзангийн зөвхөн хайчилсан хэсгийг оеулбал дахиж доогуураа төрөх боломжтой юу?

Хярзан оёулсан тохиолдолд дахин доогуур төрөх нь тухайн ургийн хэмжээнээс шалтгаална. Гэхдээ дахин төрөх боломжтой хэмээх үздэг.

АСУУЛТ: sn bnuu bi odoo 17. toi minii biynii yum irheer ih hemjeegeer owdoj irdeg bolson anh hvntei untaagui bhad owddoggui bsan tgd daraa ni owddog bolson ene zgr boluu?

Шилжилтийн насны охидод сарын тэмдэг алдагдах буюу өвдөлттэй ирэх зовиурууд элбэг тохиолддог. Энэ нь бөөр болон шээсний замын үрэвсэл, бэлэг эрхтний үрэвслийн улмаас өвдөлттэй сарын тэмдэг ирэх тохиолдол бий. Бэлгийн бойжилт бүрэн явагдсаны дараа хэвийн өвдөлтгүй болж сарын тэмдэг хугацаандаа ирдэг болно.

АСУУЛТ: sain bnuu.ta bvhend ih bayrlaj ywdag shvv.72tsagiin dotor uudag emiig sard 2udaa heregleed baisan yma.tegeed odoo jiremsen bolohq bnaa.bas shirhegeer uudag emiig zarimdaa bvten sar uuh est baital haaya uugaadl boliodl zawsarduulaad baisan genee.jiremsen bolohq bgaani ene emni hor noloo ymuu.ene emnii hor noloog yaj hurdan gargah we.helj ogch tus boloochdee.guij bna shvv emchee ?

Жирэмслэлтээс хамгаалах дааврын бэлдмэл нь өндгөвчний үйл ажиллагааг дарангуйлдаг дахин хэрэглээгүй үед тодорхой хугацааны дараа өндгөвчний үйл ажиллагаа сэргэж хэвийн байдалдаа эргэн орж жирэмслэх боломж бүрдэнэ. Дааврын бэлдмэлийг дахин хэрэглэхгүйгээр 3 сарын хугацаанд өндгөвчний үйл ажиллагааг сэргээх эмчилгээ хийлгээрэй. Зөвхөн дааврын гаралтай эмнээс бус өөр шалтгаан байгаа эсхийг тодруулаарай.

АСУУЛТ: sain bn uu bi 7 jil hvsch hvleej bsan anhnii hvvhdee teversench tembvv gh uvchintei bolson bsan hynaltand 1 sartai orool emchilgee hiilgesen tehdee l bainga sanaa mini zovoh ym uragt nuluulsun bolov uu hvvhed maani odoo 4 sar garch bn emchilgee hiilgesen bolhoor odoo hvvhed bid 2 zvgeer vv titr ni bol bga l gsn yaj bvren emchleh ve ta nadad zavtai vedee sain hariulj uguuch bi hhvvhdee haraad garch chadahgvi ym hotiin zahad bolhoor emleg orj chadahgvi bn bayrallaa.

Тэмбүү өвчний үүсгэгч нь цусанд шинжилгээгээр илэрдэгч эмчилгээ хийлгэсэн үед титр багасаж 3 жилийн хугацаанд аажим титр нь арилж бүрэн эдгэрдэг. Эмчилгээ хийгдсэн бол халдвар тараахгүй бөгөөд эмчлэгдсэн хэмээн үздэг. Харин жирэмсэн байх хугацаандаа бүрэн эмчилгээ хийгдсэн бол урагт тэмбүү өвчин нь халдварлахгүй ээ. Хүүхдийг эрүүл гэж үзнэ. Та 3 жилийн хугацаандаа 6 сар тутам цусны шинжилгээ өгч хяналтанд байх хэрэгтэй. Мөн таны нөхөр хамт эмчилгээ хийлгэсэн байх ёстой. Хэрэв нөхөр эмчилгээ хийлгээгүй бол дахин дээрхи өвчнөөр өвчилсөн гэж үзнэ.

АСУУЛТ: sain bnu spralni hor noloog heled ogoch bas hna ymar spral tawiulbal iluu sain bh we ohidiin nhuwid?

Спирал нь 2 төрөл байдаг. Эхнийх нь зэсээр хийгдсэн умайн хөндийд байршуулдаг дааврын бус гаралтай, 2дахь нь гарын бугалганд байршуулдаг дааврын гаралтай гэсэн 2 төрөл бий. Харин охидын хувьд гарын бугалганд байршуулдаг дааврын гаралтай спирал нь зохимжтой. Зэсэн спирал нь умайн салстыг гэмтээж умайн үрэвслийн процессийг улам даамжруулах, өгсөх замын халдварыг гүнгийрүүлэх сөрөг нөлөөтэй. Дааврын гаралтай бугалганы спирал нь сарын тэмдгийн мөчлөгт нөлөөлж үтрээнээс байнга цусархаг ялгадас гарах гаж нөлөө үзүүлдэг. Дээрхээс гадна 2-лаа бэлгийн замын халдварт өчнөөс хамлаалахгүйг анхаарах хэрэгтэй.

ПҮРЭВ ГАРИГ БҮР 15:00-17:00 ЦАГИЙН ХООРОНД ЭМЧИЙН БУЛАН ЯВАГДАЖ БАЙНА. smiley