ХҮҮХДИЙН эмч зөвлөж байна 2015.08.14
АСУУЛТ: Sn bn u huu maani Oi 1sar hurch bn 2 shudtei hols n ih garna D zunii sard ogogui odoo polivitamin ogwol yah we bas tolgoi n ih halna emch 14 hong fezam ug gd uulgasn ch nemergui yuma yah we ?

САйн байна уу. Хүүхдэд тархины хүчилтөрөгч дутмагшилаас гадна рахит хавсарсан боллолтой. Витамин Д-г зуны сард байгалиас авахаас гадна нэмэлтээр уухаар авах шаардлагатай. Үүний тулд эмч үзэх хэрэгтэй. Цусанд витамин Д-ын түвшин тодорхойлуулвал бүр сайн. 1 нас хүрчээд толгой нь халдаг зовиур арьлахгүй байгаа бол боломжоороо хүүхдийн мэдэрлийн эмчид хандаарай. Иллэг массаж тархины цусан хангамж сайжруулах, Гол нь агаарт сайн гаргаж, унтуулах эмчилгээ хэрэгтэй байна. Пизамаар дээрхи шинж тэмдэг тиймч амар арьлахгүй гэхдээ багахан дэмжлэг өгнө.

АСУУЛТ: Sain bn uu emchee manai ohin 5 sartai uruuliin ergen toirond ni jijig jijig ulaan yum nuud tuuraad bhiin yunaas boood bgan boloo zuvulguu ugj tuslaach ?

Сайн байна уу. Уруул орчим улаан тууралт гараад бүдэгрэж байгаа бол харшлын гаралтай тууралт гэж үзнэ. Хэрэв тууштай нэмэгдээд бусад зовиур нэмэгдэж байгаа бол өөр шалтгаан байж болзошгүй. Хүүхдийн хооллолт, харшил өгөхөөр зүйл хэрэглүүлсэн эсэхийг анзаарах хэрэгтэй. Арьлахгүй зовиуртай байгаа бол эмчид хандаж үзүүлээрэй.

АСУУЛТ: Sain bnuu. Manai huu 3 sartai hul gar ni ihevchlen huiten noiton chiigtei bh yumaa ene yuniih ve turuud 21 honogtoigoos ni hoish d vitamin 500ml r duslaar uuj bga ?

Д дутлаас гадна мэдрэл сульдлын хам шинж байж болзошгүй. Агаарт сайн гаргах хэрэгтэй. Уйлуулахгүй хүүхдийг бүүвэйлэх үедээ сэгсрэхгүй байх хэрэгтэй. Өдөр бүр усанд оруулах нь хөлрөлтөөс сэргийлнэ. Сайн хооллох хэрэгтэй шүү.

АСУУЛТ: Sain bnu uu.manai hvvhd odo 11 sart.molhohgui elegere l ywad bhiin.ug ni odo yum tsvsheed ywj baih estoi bizd.sanaad zowood aigaad bna.

САйн байна уу. 11 сартай хүүхэд хөдөлгөөний хөгжлийн хувьд элгээрэ биш 2 гар, хөлний дэмжлэгтэйгээр мөлхөх, юм түшиж босох, юм түшин явах , ганцаараа зогсох зэрэг үйлдлүүдийг хийдэг байх ёстой. Хэрэв дээрхи хөдөлгөөнүүдийг хийж чадахгүй байгаа бол бага зэргийн хоцрогдол байна. өсөлтийг дэмжиж иллэг массаж, булчингийн тонус сайжруулах эмчилгээ шаардлагатай. Эдгээр эмчилгээнүүдийг гэрийн нөхцөлд хийж болно. Өрхийн эмч сувилагчаараа нэг удаагийн иллэг массажийг хийлгүүлээд гэртээ та даган хийж өгөөрэй.

АСУУЛТ: sain bnuu emchee manai ohin odoo 9sartai gedes ni er zugeer boldoggui hooloo ideed l guilgeed bn.hoolondoo odoo durgui bolchihloo ?

Шингэн алдалтын шинж байгааг тодорхойлох шаардлагатай. Зулай хонхойх, ховдоглон уух, нүд хонхойх арьс нь үрчийх зэрэг /эмч үзэж байж тодорхойлно./ Гэрийн нөхцөлд бонисан хэмээх сиропыг 5мл-ээр өдөрт 3 удаа, хоолыг хангалттай өгөх, хросол будааны шүүс 5мл-ээр 10 минутын зайтай байнга уулгах арга хэмжээг авна. Ингэснээр суулгалтыг шууд зогсоохгүй боловч шингэн алдалтаас сэргийлэх давуу талтай. Хүүхэд хоолондоо муудах, уух дургүй болох, баас олшрох, баас цустай байвал эмчид яаралтай хандаарай.

АСУУЛТ: сайн байна уу манай хүү 1 сар гарантай нэг нүд нь нуухдаад байна ямар учиртай юм бол ?

Сайн байна уу. Нүдний нуух ямар өнгөтэй байна вэ? ногоон шар өнгөтэй бол эмчид үзүүлж бактерлоги шинжилгээ өгч таарсан эмчилгээг хийлгэх шаардалагатай. Гэрийн нөхцөлд буцалсан бүлээн усаар гаднаас дотогш чиглэлтэй зөөлөн хөвөнгөөр арчиж цэвэрлээрэй.

 АСУУЛТ: Sn bnuu emchee manai ohin sayhan 2sar hursen D vitamin iuh heregtei yu haayadaa dagzaaraa halaad bsan johon holrood bgaa ?

Сайн байна уу. Уух шаардлагатай. Гол нь ямар тунгаар уухыг хяналтын эмч шийднэ. урьчилсан сэргийлэх тунгаар усан Д зүгээр болов уу.

АСУУЛТ: Sain bnu? Huu maani 9 sar hurch bga. Tolgoigoo, chihee ikh maajih yum ene yutai holbootoi ve? Odoo boltol tsahiur ni garaagui bga.. D vitaminii shinjilgee ugsun 3.56 tai garsan. Urhuus 7 sh d vitamin uuchihaad bgaa odoo tsaashid yah yostoi ve? Zuvluguu uguuch bayrlalaa..

Сайн байна уу. Витамин Д -ын түвшин их биш байна мөн бага ч бас биш. Хэрэв дээрхи шинж илэрч байгаа бол хяналтын эмчтэйгээ зөвлөж өөр төрлийн Д хэрэглээд үзэвэл яасын? Өрхөөс өгдөг Д-г 7 ширхэгээр хэрэглэсэн бол ахиж дээрхи тунгаар хэрэглэж болохгүй. Усан Д-г 500ме-тэйг гурван дуслаар өдөрт 1 удаа 21 хоног хэрэглээд үзээрэй.

АСУУЛТ: sain bnuu emchee manai ohini hooloin deeree idee shig ym bgaad arilahgui bn ih udaj bgaa oort ni zoviur odoohondoo bhgui bgaa eniig yah ve ?

Сайн байна уу. Хүүхдийн залгиурын арын хананд ханиад хүрсэний дараа биржрүүт тууралт хэлбэрийн зүйл гардаг. Хүүхэд халуураагүй, залгихдаа эмзэглэлгүй өөр бусад зовиур илрэхгүй бол ажиглаж байсан нь дээр. Гол нь доороос нь даруулахгүй , жийг татдаг гутал өмсгөхгүй байх, ханиад дахин хүргэхгүй , дархлааг нь сайн дэмжиж өгөх хэрэгтэй. Биржрүүг боломжоороо эмчид нэг үзүүлчихэд гэмгүй.

АСУУЛТ: Sn bnu ma hvvhdiin 2 tsahiur ni urgachihsan bas bor hoolond oruulax gj bga sok ugni ogood ehelchihsen shvdend muu gj vnen vv, bas ar dagzan bnga l haluun bhiin yax we ugni salhind gargaj bga bas dalain dawstai usand oruulj bga orhiin emch d vitaminiig ni namraas og gsn ta zowlooch bayrlalaaa?

Сайн байна уу. Хүүхдийн зориулалтын сок өгөх гэж байгаа бол соконд байх саахрын хэмжээ шүд өвчлүүлэхгүй байх хэмжээний агууламжтай байдаг. Хүүхэд хэдэн сартай вэ? Нухашыг алим, банана зэрэг жимсээр өөрсдөө гэрийн нөхцөлд жигнэх, нухах зэргээр бэлтгэн өгвөл илүү сайн. Бантан каша зэрэг нэмэгдэл хоолонд дассаны дараа сок, нухашыг өгвөл зүгээр. Агаарт сайн гаргахын зэрэгцээ усанд сайн оруулж, толгойг нь 7 хоногт 1-2 удаа өтгөн хар цайгаар угааж өгвөл мөн сайн. Витамин Д-г өрхийн эмчийн зөвлөсөнөөр намар 9-10 сард ууж эхлэх нь зөВ.

АСУУЛТ: Sain bna uu manai huuhed odoo 3 sartai odoo boltol baas ni utguruhgui huustei yazmagtai baah yum yunaas boldog yum bol?

САйн байна уу. Хүүхдийн хоол идэх дуршил сайн, хэмжээгээрээ идэж чадаж байгаа, жин нь сардаа 800гр-аас доошгүй нэмж байгаа зэрэгт хяналт тавиарай. Хоолны шингэц муу байх, хүүхэд тархины хүчилтөрөгч дутмагшилтай байх / тахины даралттай/ зэрэг шалтгаануудаар шингэн бааж болно. Пробифор хэмээх бэлдмэлийг 2 хувааж 8 цагийн зайтай 3 хоногийн турш өгөөрэй. Агаарт сайн гаргах хэрэгтэй. Хэрэгцээтэй хэмжэээгэр сайн хооллох хэрэгтэй.

АСУУЛТ: sn bnu emchee manai hvv 6n sartai. zarimdaa sharaar zarimdaa nogoonr baagad boldgve shingewter tiim ch usan bish aygvi zungagtai baagd bhn yahuu zunduu l em ntr ogloo holdool bn baas ni. baasnihan ongo ni zvger blhgvi maa Stopdiar ogsn ?

Сайн байна уу. Хүүхэд хоолондоо сайн жин нь нэмэгдэж байгаа бол одоохондоо ажиглаж байсан дээр. Гэдэсний микрофлори орчинг дэмжиж хоолны шингэцийг сайжруулах хэрэгтэй. Одоогоор Stopdiar хэрэггүй. Цайрын бэлдмэл 10мг-ыг өдөрт 1 удаа 14 хоног уулгаарай. Хоолыг хэвийн хэмжээгээр хооллож, шингэн сайн уулгаарай.

АСУУЛТ: Сайн байна уу? Цагаан хорхойтох өвчний тухай мэдээлэл өгөөч. Хаана үзүүлж ямар эмчилгээ хийлгэх вэ?

Сайн байна уу. Цагаан хорхой гэдэг нь олон төрлийн шимэгч хорхойны төрлөөс үүсгэгддэг, ахуйн замаар халдварлагддаг хүний биеийн нарийн гэдсэнд амьдардаг шимэгч хорхойг хэлнэ. Цагаан хорхойтсон эсэхийг шинжилгээгээр, эмчийн үзлэгээр, зовиураас үндэслэн мэддэг. Хэрэв цагаан хорхой өндөглөх үед хүүхэд шөнө унтаж амрах үеэр нь хүүхдийн хошногоны хуниас тавигдсан үед өндөг гадагшлаж, захтнах шинж илэрч нойрон дундаа майжих захтнах шинж илэрдэг. Энэ үед нь шинжилгээ хийлгэвэл сайн. Хэрэв шимэгч хорхой нарийн гэдэсний хананд бэхлэгдсэн үед шинжилгээ өгвөл шинжилгээ худал гарах магадлалтай. Тиймээс эмчид үзүүлж цагаан хорхойтой эсэхийг зөв тогтоолгоно. Цагаан хорхойтой үед эмийн эмчилгээнээс гадна ариун цэврийн дэглэмийг сайн сахих хэрэгтэй.

АСУУЛТ: sain baina uu emchee manai hvv 3 sar garntai iluudel jintei iluudel jingii n yaj bagasgahuu.hool n holimogoor hoollodog uma.hooliign bagasgana gj bhgui bizde.tgher uilad bh um bile ?

Сайн байна уу. 3 сартай хүүхдийн хооллолтыг багасгаж жинг нь зохицуулна гэж байхгүй. Тохирсон хэмжээгээр хооллох ёстой. Жингийн илүүдэлтэй байгаа бол шалтгааныг нь тодруулах хэрэгтэй. Хэт ихээр хооллодоггүй бол дотоод шүүрлийн эмгэг байгаа эсэхийг заавал тодруулах хэрэгтэй. Хөхний сүүгээр хооллодог бол 2-2,30 минутын зайтай цадтал нь хөхүүлнэ. ХАРин тэжээлийн сүүгээр хооллодог бол хэмжээг тааруулан 3 цагаар хооллох хэрэгтэй. Хэмжээг тогтоохын тулд жинг нь мэдэх шаардлагатай байна.
 
АСУУЛТ: Sn bnuu emchee hvv min oi neg sartai 9kg jintei tamir tenhee ih muu jaahan tsai uugaad l holorno jaahan hool ided l holorno hvvhdiin tamir tenheeg saijruulahiin tuld yah yostoi we? Em beldmel bdaguu yanzan bvriin l arga hereglej vzlee deerdsen ym algio?

Сайн байна уу. Янз бүрийн арга гэж яг ямар аргууд хэрэглэсэн бэ? 1,1 сартай хүүхэд ойролцоогоор 10,2 кг байх ёстой. Хөлрөлт нь унтах үедээ байна уу? рахит давхар явагдаж байж болзошгүй. Юуны түрүүнд хүүхдийг зөв хооллож, тохирсон жинд нь хүргэх хэрэгтэй. 1,1 сартай хүүхэд өдөртөө хоолны зэсэнд 4-5 удаа нэмэгдэл хоол орж 1 удаадаа 250-300мл-ыг идэх ёстой. Хөхний сүү нь тухайн хүүхдийн хоол тэжээлийн хэрэгцээг хангаж чадахгүй . Мах сүү , гурил, жимс болон бусад бүтээгдэхүүнүүд жигд оролцсон хоолыг бэлтгэн өгөх ёстой.Тамир тэнгээх нэмэгдүүлхийн тулд хоолны дуршил сайжруулах витамин эрдэс нөхөх иллэг массаж зэрэг эмчилгээнд хамруулж болно. Хүүхдийн төв сувилалд суурь өвчтэй хүүхдүүдийг сувилдаг тасаг бий. Өрхийн эмчээрээ дамжуулан тэнд эмчлүүлж болно.

АСУУЛТ: Сайн байна уу эмчээ манай охин 3сартай төрөөд 2сар хүртлээ ерөөсөө хөлөрдөггүй байсан саяхнаас дагз нь хөлрөөд халуун байхийн юуны шинж вэ бас уруул дээгүүр нь үе үе хөхөрчих юм. Та зөвлөгөө өгөөч. Баярлалаа.

Сайн байна уу. дагз халуун оргих хамар уруул орчим гурвалжлан хөхрөх нь тархины хүчилтөрөгч дутмагшлын шинж байна. Агаарт 1 цаг унтуулж, боломжоороо сайн агаарт л гаргах хэрэгтэй. Витамин Д уугаагүй бол урьдчилан сэргийлэх тунгаар уух хэрэгтэй. Усан Д нярай хүүхдэд их тохиромжтой байдаг. Усан Д 500ме-тэйг 2 дуслаар өдөрт 1 удаа 14 хоногоос доошгүй уулгаарай. Агаарт гаргахаас гадна цераксон хэмээх сиропыг 1мл-ээр өдөрт нэг удаа 3 хоног уулгаарай. Хөхрөлт хэрэв арьлахгүй бол мэдэрлийн эмчид хандаарай. Яг уруул нь хөхөрч байна уу? уруул хамар орчим хөхрөлт байна уу гэдгийг сайн ялгах хэрэгтэй байна. Тиймээс эмчид л хандах хэрэгтэй шүү.

АСУУЛТ: Sn bnuu emchee manai huuhed 8 sartai jin ni 7,400kg bn jin nemegdehgui noon deer ni shud ni garch ogdogguee yawal zugeer we 2,900kg torson.

Сайн байна уу. Хүүхдийн жин бага байна. Гэхдээ тийм ч их биш. 8 кг хүргэхийг зорих хэрэгтэй. Хүүхдийн зулайны хэмжээг үзэж байж нэмэгдэл хоолны хажуугаар шүдлэлтийг дэмжих зорилгоор кальцийн бэлдмэл уух эсэхийг эмч шийднэ. Уг нь шүдлэлт оройтож байгаа учраас шалтгааных нь эсрэг эмчилгээ хийгдэх ёстой. Хүнсээр кальци агуулсан хоол хүнс идүүлээрэй. Тараг сүү ээдэм гэх мэт. 8 сартай хүүхдийг 1 удаадаа нэмэлт хоолыг 175ил-ээс багагүй идүүлэх ёстой. Өдрийн бүх хооллолтыг 2 цаг 3 минутаас 3 цагийн зайтай хэмээн тооцоход 8-9 удаа байх ёстой. Эдгээр хооллолтыг хамгийн багадаа 2-3 удаагийнх нь нэмэлт хоол буюу бор хоол байх ёстой. Бусад хооллолт нь хөхний сүү буюу нэмэлт тэжээл байж болно.

АСУУЛТ: Sain bnuu emchee maani hvv odoo 3 sartai sariin umnu 2 sartain waktsenaa hiilgesiin tgsn tariulsan gazar ni odoo hirnee birsvvtei bhiin er arilahgvi bn yamar arga hemjee awahuu?

Сайн байна уу. Вакцины дараа үүсэн бэрсүү нилээн удаан хугацааны дараа арилдаг. Бэрсүү орчим улайлттай эмзэглэл ихтэй байгаа бол сулхан давсны уусмалаар жин тавьж өгч болно. Хэрэв арьсны өнгө зүгээр, эмзэглэлгүй, зөвхөн бэрсүү тэмтрэгдэж байгаа бол хурдан арилгах зорилгоор физик эмчилгээ буюу шарлага хийлгэж болно. харьяа Амбулаторын физик эмчилгээнд хамрагдаарай.

АСУУЛТ: Sain bnu,emchee.hvv maani 6 sartai noirond joohon muu yum shig sanagdaad bn.tolgoi n haaya hulurdug bas shees n vnertei enenees boldog yum boluu,em taria heregleegvi bga agaart gargadag.

Сайн байна уу. Хүүхдийн толгой хөлөрдөг, шээс үнэртэй байгаа бол рахитын шинж . Рахитыг эмчлэхгүй байхаар хүүхэд нойрондоо сэргэг сайн унтахгүй, цочромхой, үсээ зулгаах зэрэг мэдрэл сульдлын хам шинж гэдэг шинж хавсарч илэрдэг. Витамин Д нэмэлтээр уулгах шаардлагатай байна. Мөн иллэг массаж , усан ванн эмчилгээ, тархины цасан хангамжийг сайжруулах эмчилгээ шаардлагатай. Витамин Д ойрд уусан уу? Агаарт гаргасанаар дутагдаж байгаа Д кальци бүрэн нөхөгдөхгүй нарны тусгалтай холбоотойгоор өглөөний 11:00-13:00 цагийн наранд арьсыг ягаавтар өнгөтэй болтол зөөлөн шарж байж хэрэгцээт Д витаминаа байгалиас авдаг. Бусдаар зөвхөн агаарт гаргасанаар рахитыг эмчилллэж байгаа гэж ойлгож болохгүй. Витамин Д хэрэв уугаагүй бол усан Д 3тайг 500ме-тэйг 3 дуслаар өдөрт 1 удаа сарын турш уулга. Агаарт гаргах усан оруулах, наранд шарах зэрэг эмчилгээг давхар хийвэл илүү үр дүнтэй. Наранд гарахдаа хүүхдэд малгай өмсгөж, наршилтаас хамгаалахаа бүү мартаарай.

АСУУЛТ: сайн байнуу эмчээ .манай хүү ой 6 сартай.саяхан наршсан юм болов уу 2 хоног бөөлжөөд бөөлжилтийн эсрэг эм уугаад намдсан юм аа.тэгээд маргаашнаас нь бараг шээхгүй өчигдөртэй 2 хоног болсон.эмнээс болно гэж байх уу хариулж өгөөч эмч ээ.баярлалаа

Сайн байна уу. Хэрэв наршилт байсан бол хүүхдийн хэрэгцээт шингэн дутагдсанаас хүүхэд бага шээсэн байж болзошгүй. Наршилтын эмчилгээ нь бөөлжит зогсоохоор хязгаарлагдахгүй, шингэнийг сайн уулгаж хордлогоос гаргах асуудал юм. Хүүхдийн хөлөнд хаван байгаа эсэхийг сайн шалгаарай. 1,6 сартай хүүхдэд нэг удаадаа 100-150мл-ээр шингэнийг хүссэн хэмжээгээр нь бага багаар уулга. Уулгах шингэн нь буцалж ширгээсэн ус, хярам, баахуй цайг уулгавал зүгээр байдаг. Ундаа, жүүс зэрэг чихэрлэг шингэнийг одоохондоо өгөх хэрэггүй. Эмнээс болж шээсгүй болно гэж үгүй.

АСУУЛТ: Sain bnu manai xvvxed 9sar garantai ymaa xoxoo xoxoor untaxar tolgoun xolrood shal noiton bolchox ymaa yu sain be agaart bainga l bdg ?

Сайн байна уу. Хүүхэд рахиттай байна. Агаарт гаргасанаар дутагдаж байгаа Д кальци бүрэн нөхөгдөхгүй нарны тусгалтай холбоотойгоор өглөөний 11:00-13:00 цагийн наранд арьсыг ягаавтар өнгөтэй болтол зөөлөн шарж байж хэрэгцээт Д витаминаа байгалиас авдаг. Бусдаар зөвхөн агаарт гаргасанаар рахит эмчилллэж байгаа гэж ойлгож болохгүй. Витамин Д хэрэв уудааггүй бол усан Д 3тайг 500ме-тэйг 3 дуслаар өдөрт 1 удаа сарын турш уулга. Агаарт гаргах усан оруулах, наранд шарах зэрэг эмчилгээг давхар хийвэл илүү үр дүнтэй. Наранд гарахдаа хүүхдэд малгай өмсгөж, наршилтаас хамгаалахаа бүү мартаарай.

АСУУЛТ: Sain bn u ta manai ohin diadeztai. Nvvren deeree gardag ym. Garahaar n tos tvrheed zvgeer bolgochihdog ym. Hed honogiin umnuus chihen deer n idee shvvstei ym garaad bh ym . Tos tvrheheer joohon gaigui bolchod dahiad bvren edgehgui ym. Ene diadez ym bolow u? Uur uvchin ym bolow uu?

Сайн байна уу, Диатхиц өөрөө харшлын фонтой дархлаа султай хүүхдүүдэд ихэвчлэн гардаг. Хэрэв чих орчмоор гарсан тууралт бусад газраар гарч байсан диатхицын тууралттай төстэй байна уу гэдгийг анзаараарай. Диатхицын тууралтын хэлбэр боловуу даа. Хүүхэд хэдэн настай вэ? Хэрэв хөхний сүүгээр хоооллодог бол ээж өөрийн хоолонд сайн анхаарах хэрэгтэй. Тос түрхээд идгэрэхгүй байгаа бол тууралтыг заавал эмчид үзүүлэх хэрэгтэй. Шүүстэй байна гэдэг нь анхаарал их татаж байна шүү. Шүүсэн дээр яаран тос түрхэх нь дэмий. Үзүүлж байж тохирох эмчилгээ хийлгэсэн нь дээр.

АСУУЛТ: Sain bn uu emch ee eregtei hvvhdiin beleg erhten ni hezee shamardag ym bol helj uguuch ?

Сайн байна уу. Ер нь албаар шамлана гэдэг ойлголт байхгүй. Эрэгтэй хүүхдийн бэлэг эрхтний гаднах арьс бэлэг эрхтэн томрохын хэрээр шамлагдаж тогой нь гарах боломжийг хангах ёстой. Эцэг эхчүүдийн хувьд усанд оруулах үедээ бэлэг эрхтний толгой арьс 2-ын завсраар хуримтлагдсан зүйлийг угааж байх ёстой. Албаар шамлаж болохгүй. Харин усанд оруулж байх явцад бэлэг эрхтний толгой, бэлэг эрхтний гадуурхи арьс 2 шамлагдах боломжтой байна уу? гэдгийг зөөлөн шалгаж болно. Хэрэв бэлэг эрхтний толгой харагдахааргүй, битүү байвал хүүхдийг бөөр шээсний замын эмчид үзүүлээрэй.

АСУУЛТ: Sain bainuu. Manai ohin 7 sartai jin ni 7.200kg bn jin nemegdehgvi ymaa 100grmaarl nemegdsen bn ene muu yu jingin dutagdalj orj bga ym bolwuu. Hoolondoo sain. Jin bagatai bolhoor tegdeg ym bolwee 2.700 kg torson.?

Сайн байна уу. Жингийн хувьд тийм ч их алдагдалтай биш. 7,5 -7,8 байхад болно. Хүүхэд сардаа 800-1000гр жин нэмэх ёстой. хоолыг 2-3 удаа нэмэлтээр бэлтгэж 150-175мл -ээр 1 удаадаа идүүлээрэй. Бусад хоололтонд 2,30-аас 3 цагийн зайтай тохирсон хэмжээгээр идүүлэх ёстой. Хүүхэд бүх хоололтонд хоногтоо 8 удаа зохих хэмжээгээр идүүлвэл жин тогтмол нэмэгддэг. Хоолоо гүйцэт идэж байна уу ? гэдэг дээр хяналт тавих хэрэгтэй. Идэвхитэй хооллолтыг хийх ёстой. Ээж өөрөө гардаж хүүхдийг гүйцэт идүүлвэл жин нэмэгдэнэ. 7 сартай хүүхдийн хоол тэжээлийн хэрэгцээг хөхний сүү дангаараа хангаж чадахгүй нэмэгдэл хоол заавал идүүлнэ гэдгийг сайн санах хэрэгтэй шүү.

АСУУЛТ: Sai n bnuu? 1oitoi hvvhed hayaa shvdee hawiraad bhiin yamar neg umtai holbootoi yu emchee?

Сайн байнауу. Хүүхэд шүдээ хавирах нь хүүхэд ядаргаатай байх, төв мэдэрлийн систем нь бүрэн амарч өгөхгүй байх, өдөр нь хэт ачаалалттай байж хангалттай унтаагүй, агаар дутагдах, цагаан хорхойтой байх, шүд өвчтэй байх зэрэг шалтгаануудын улмаас шүдээ хавирч байж болзошгүй. Цагаан хорхойн шинжилгээ өгөөрэй. Өдөрт хүүхдийг агаарт хангалттай сайн гаргаж, унтхын өмнө усанд оруулж, иллэг массаж хийж өгөх өвчтэй шүдийг эмчлүүлэх, өдөрт 8-аас доошгүй цагаар унтуулж амраах хэрэгтэй.

АСУУЛТ: sain baina uu, manai huu 11 sartai daraah hdn zuilsiig asuuh gsn yumaa 1. Hoolondoo mash muu bolchloo, yanz buriin hool ugj uzlee amaa jimiigeed eruusuu idehgui bna, yaj hoolnii durshiliig n nemeh ve? 2. haniad hureed 7 honoj bga Sinekod duslaar 5 udur ugsun viferon laa hiisen, odoo tseej n jooh n tsertei hurjigneed bna, nus n joohon goijood bna, urgejluulen yamar em uguh ve? bas usand oruulahad bolhuu?

Сайн байна уу? Хүүхэд өвчтэй байх үедээ хоолны дуршил нь буурдаг. Хоолонд дургүй байна гээд хооллыг нь сойж болохгүй. Ямар нэгэн байдлаар 3-4 удаа өдөрт 175мл-ээс багагүйгээр хоол идүүлж байж хүүхэд хэрэгцээт хоол хүнсээ авч өсөлт бойжилт нь хэвийн явагддаг. Хоолны дуршил муутай байгаа бол хүүхдийн аяга тавгийг сонирхолтой хэлбэрээр өөрчлөх, хоолны нэр төрлийг олшруулах, чихэрлэг тэжээл болохгүй зүйл өгөхгүй байх, хөхний сүүг нэмэгдэл хоол өгөхийн өмнө өгөхгүй байх , хоолны дуршил нэмэгдүүлэх витамин уулгах, үндсэн өвчнийг эмчлэх хэрэгтэй. Хоолны дуршлыг нэмэгдүүлэхийн тулд куркума HDA витаминыг 5мл -ээр өдөрт 1 удаа 21 хоногийн турш уулгаарай. Ханиадны хувьд анх эмчилгээ бичэж өгсөн эмчдээ үзүүлэвэл сайн байна. Хэрэв ханиалгалт их байгаа бол цэр шингэлэх АЦЦ 100мгр-тайг өдөрт 3-аар нэмж уулгаж болно. Орой 18:00 цагаас хойш уулгах хэрэггүй.

АСУУЛТ: Sn bn uu.manai xuu 6sar xurj bgaa..xeden tsagaar yaj xoolin ogox bee.nemelt tejeelin 3tsagin zaitai ogdog?

Сайн байна уу. Хүүхдийн хооллолт тохирсон хэмжэээгээр, шинэхэн бэлтгэсэн байх ёстой. 6 сартай хүүхэд 3 цагийн зайтай хооллоно. Нэмэлт хоолонд оруулсан бол нэмэлт тэжээлийн 2-3 хоололтыг нэмэгдэл хоолоор орлуулна. Жишээ нь: 9:00 цагийн хооллолт каша, 13:00 цагийн хоололтыг бантан, 16:00 цагийнхыг тараг эсвэл нухашаар орлуулж болно. Бусад цагийн хоололтонд нэмэлт тэжээлээр хооллох хэрэгтэй. Хэрэв хүүхэд нэмэгдэл хоолонд дөнгөж орж эхлэж байгаа бол 1 хоолонд дассаны дараа дараагийн шинэ хоолонд оруулах хэрэгтэй гэдгийг санаарай. Эхлээд хүүхдийн каша-ыг буцалгаж гэрийн нөхцөлд бэлтгэн, 1-2 халбагаар өгч эхлүүлэн аажмаар 2-3 хоногт нэмж 6 сар хүртэл нь нэг удаадаа 125мл болгон идүүлнэ. Хүүхэд кашанд дассаны дараа бантанг мөн 1-2 халбагаар дасган аажмаар мөн нэмэгдүүлнэ. Бантанг бэлтгэхдээ мах гурилыг тэнцүү идэхээр бэлтгэх хэрэгтэй шүү. Өөрөөр хэлэбэл махыг 2-3 удаа машиндаж нунтаг болгож гурилын хамтаар идүүлнэ. Бантанд дассаны дараа тараг, нухаш зэрэг хагас шингэн хоолнуудыг бага багаар идүүлж эхлэнэ.

АСУУЛТ: Sain bna u emchee hvv manai 5sartai bor hoolond oruulbal ehleed yu ugbul zvger be bas hvvgiin mini nvd ni huuhdaad bna a haana ymar emchid vzvvlbel zvgeer be zubluuch?

Сайн байна уу. 5,5 сартайгаас мах агуулаагүй усан болон сүүнд чанасан хүүхдийн будаанаас эхлэн нэмэлт хоолонд дасган оруулдаг. Эхлээд хүүхдийн каша-ыг буцалгаж гэрийн нөхцөлд бэлтгэн, 1-2 халбагаар өгч эхлүүлэн аажмаар 2-3 хоногт нэмж 6 сар хүртэл нь нэг удаадаа 125мл болгон идүүлнэ. Хүүхэд кашанд дассаны дараа бантанг мөн 1-2 халбагаар дасган аажмаар мөн нэмэгдүүлнэ. Бантанг бэлтгэхдээ мах гурилыг тэнцүү идэхээр бэлтгэх хэрэгтэй шүү. Өөрөөр хэлэбэл махыг 2-3 удаа машиндаж нунтаг болгож гурилын хамтаар идүүлнэ. Бантанд дассаны дараа тараг, нухаш зэрэг хагас шингэн хоолнуудыг бага багаар идүүлж эхлэнэ. Харин хүүхдийн нүдний нуухны хувьд зөвхөн нуух гарч байгаа бол өрхийн эмчдээ үзүүлээрэй. Нүд улайх, зовхи хавдах, нуух ногоон өнгөтэй байх зэрэг шинжүүд байвал нүдний эмчид үзүүлэх хэрэгтэй.


ПҮРЭВ ГАРИГ БҮР ЭМЧИЙН БУЛАН 13:00-15:00 ЦАГИЙН ХООРОНД ЯВАГДАЖ БАЙНА.smiley