ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН эмч зөвлөж байна 2015.08.06
АСУУЛТ: Sain bnu emchee bi torood 7sar bolj bn bieni yum iregui xaya idee garaad bs dotor ewgvi orgiod xii ogiulad bx yum yax we ?

Сайн байна уу. Та харьяа дүүргийнхээ хяналтын эмэгтэйчүүдийн эмчдээ хандаж шинжилгээ өгөх хэрэгтэй. Шинжилгээ үзлэгийн дараа оношыг тодруулж зөвлөгөө болон эмчилгээ өгөх боломжтой.

АСУУЛТ: Sain bnu torsni dara 5 sartai bhad biyni yum ired irelgvi bj bgad 5 sarin dara mash baga hemjeger irsen ene zvgerv Kalindar yaj hotoldog zaj ogoch?

Сарын тэмдэг төрөөд хэдэн сарын дараач үзэгдэх боломжтой. Бага хэмжээгээр ирэх нь аяандаа сар бүхэн ирэх хугацаандаа хэвийн ирдэг болно. Эхний үед бага багаар ирэх нь хэвийн үзэгдэл юм шүү. Тусгай зориулалтын календаруудыг та харьяа дүүргийн эмэгтэйчүүдийн эмчээс авах боломжтой. Сарын тэмдгийн мөчлөгт тохируулан тухайн хүний эгзэгтэй үеүүдийг тодруулан тэмдэглэсэн календар байдаг. Түүнийг ашиглаарай.

АСУУЛТ: Torood 7sar bolj bg bieni yum iregui zvgerv bs dotor ewgui origood bn ygd bg yum bol?

Сайн байна уу. төрсний дараа сарын тэмдэг огт ирээгүй бөгөөд хөхүүл бол жирэмслэх магадлал маш бага байдаг. Зарим тохиолдолд төрсний дараа сарын тэмдэг өөрт анзаарагдахгүй маш бага хэмжээгээр үзэгдэх төдий ирээд өнгөрөх тохиолдол байдаг. Энэ үед сарын тэмдэг ирээгүй гэсэн буруу ойлгосоноос болж жирэмсэлсэн тохиолдолдлууд байдаг.Таны хувьд жирэмсэн байгаа эсэхээ тодруулахын тулд ЭХО-д харуулах эсвэл жирэмсний тестээр шалгах хэрэгтэй.

АСУУЛТ: Sn bn uu bi 34weektei aartsagnii yas owdood yawahaar hvnduur bh ym aa yuniih we bas jaahan uner garaad bhiin mazok sheesnii shinjilgee ogson zvgeer garsan l da odor bvr ugaaj dotuur huwtsasaa solisonch negel so vner garaad bhiin ugan garsan ym bhgvi bgaa.

Ураг томорч доошлох тусам аарцгийн хөндийн мэдэрлийг дарж ууц нуруугаар өвдөх, аарцаг ясаар өдвөх зовиур илэрдэг. Хэрэв та нуруу болон аарцагны ясны гэмтэлгүй бол өглөө оройдоо 4 хөллөн хэвтэх хэрэгтэй энэ нь аарцгийн хөндийн эрхтнүүдийн болон мэдэрлийн цусан хангамжийг сайжруулан өвдөлтийг багасгаж өгдөг юм. Хэрэв нуруу болон аарцаг ясны гэмтэлтэй бол зураг авхуулж эмчийн хяналтан дор байх хэрэгтэй. Шинжилгээгээр өвчний шинж тэмдэг илрээгүй ч доошоо эвгүй үнэртэх нь үтрээний орчин өөрчлөгдөж нян бактер үржих нөхцлийг бүрдүүлсэн байна гэсэн үг учраас гексикон хэмээх лааг 5 хоног үтрээгээр хийгээрэй. Энэхүү лаа нь үтрээний орчныг хэвийн болгож, цэвэрлэх үйлчилгээтэй учраас төрөлтөнд бэлтгэх нэг хэлбэр болно.

АСУУЛТ: Sn bnu emchee bi torood 7 sar bolj bg yumu bieni ym iregvi bs dawsgar xatgulj owdood bx yum yax we?

Харьяалалын дагуу хяналтынхаа эмэгтэйчүүдийн эмчид үзүүлэх хэрэгтэй. Одоогоор шууд ийм тийм өвчин байна гэж хэлэх боломжгүй. Оношлогоо хийлгэх шаардлагатай

АСУУЛТ: Сайн байна уу миний умдаган дээр нэг идээтэй юм гарсан юмаа энэ юуных юм болоо?? Хэлээд өгөөч ?

Бэлэг эрхтнээ сайтар угаагаад метиллин /хөх/ түрхээд шинжилгээ яаралтай өгөх хэрэгтэй. Хэрэв бэлгийн хомхой бол түүний эсрэг эмчилгээ хийлгэнэ. Зөвхөн арьсны гаралтай идээт үрэвсэл бол хувийн ариун цэврийг сайтар сахихад өөрөө аяандаа эдгэрнэ.

АСУУЛТ: Sain bnuu? Minii sariin temdegiin mochlog togtvorgui. Yaj togtvorjuulah ve? Jiremsleh bolomjtoi odroo yaj tootsooldog ve.?

Сарын тэмдгийн тогтворгүй байгаа үед шалтгааныг тодруулах хэрэгтэй. Жирэмслэлтээс хамгаалах дааврын бэлдмэлийг ууж тогтворжуулж болно. Үүний тулд заавал эмэгтэйчүүдийн эмчид үзүүлж үзлэг хийлгэсэн байх шаардлагатай.

АСУУЛТ: sain bn uu ? 24tei toroogvi. biyni yum ireheer heterhi ih owdoh nuruu bolon hewli hesgeer ogdog bolloo. omno ni owdolt ni gaigvi baga bdg bsn. yutai holbootoi bol? jiremsleltees hamgaalah em uuwal owdolt ni daragddag geh yum. vzvvleed oligtoi yum helehgvi yum.

Үр тогтоогүй тохиолдолд умайн хөвсийж зузаарсан салст дэвхрага хуурч цус үтрээгээр гарах үзэгдэл нь сарын тэмдэг юм. Энэ үед салст давхрага хуурахдаа тухайн хүний бие организмын байдлаас шалтгаалан бага зэрэг өвдөх зовиур илэрдэг. Их хүчтэй өвдөх нь хэвийн бус үзэгдэл. Энэ өвдөлтийг үүсгэж байгаа шалтгааныг тодруулахын тулд охидын эмчид хандаж зөвлөгөө авах хэрэгтэй. Зарим тохиолдолд үрэвслийн гаралтай болон халдварын гаралтай өвдөх зовиур илэрдэг. Зарим тохиолдолд дааврын өөрчлөлтөөс болж өвдөх зовиур илэрдэг энэ үед дааврын бэлдмэлийг / хавсарсан жирэмслэлтээс хамгаалах бэлдмэл/ ууж болдог.

АСУУЛТ: Сайн байна уу? би сая үр хүндүүлсэн юм аа. Одоо 5дахь хоножино. Нэг тийм сонин цус биш зунгааралдсан зууралдсан ч юм шиг хүрэндүү өнгөтэй юм бага зэрэг гараад байхын ийм зүйл гардаг юм уу? авхуулах болсон шалтгаан нь өсөлтгүй болсон байсан юм лдаа. Эдийн шинжилгээний хариу нь энэ хагасайнд гарна гэсэн юм аа. Айгаад байнаа зөвлөгөө өгөөч яг ямар эмчилгээ хийлгэвэл хэвийн байдалдаа эргэн орох бол? Гол айлгаад байга зүйл маань тэр хүрэн өнгөтэй зүйл юм лдаа.баярлалаа заавал хариуулаарай.

Умайн хөндийг багажаар цэвэрлэсний дараагаар умай агшиж доошоо бага зэргийн шавхрага болох хүрэн улаан өнгийн ялгадас гардаг. 7 хоногийн дараа дахин заавал ЭХО-д харуулах шаардлагатай. Ямартай ч 7 хоног хэртэй хүлээж харах хэрэгтэй. Түүний дараа ЭХО-д харуулаад савны агшилт хэр байгааг болон шавхрага бүрэн гарсан эсэхийг шалгуулаарай. Үрэвслийн эсрэг антибиотик эмчилгээ 7 хоног хийвэл сайн шүү. 7 хоногийн дараагаар шавхрага бүрэн гараагүй бол дахин эмчид үзүүлэх шаардлагатай.

АСУУЛТ: Sain bnu sprialaas bolj tsagaan ym ih garaad bn gj bhu?

Спирал нь умайн салстыг гэмтээж жирэмсэлэлтээс хамгаалдаг учраас спирал тавиулахаасаа өмнө үтрээний болон умайн булчингийн үрэвсэл байгаа тохиолдолд улам гүйнзгийрч өвчин хүндрэх аюултай байдаг. Үүний улмаас байнгын цагаан зүйл их хэмжээгээр гарах зовиур илэрдэг. Үтрээний болон умайн булчингийн үрэвсэл болон өөрчлөлт байгаа эсэхийг эмчид үзүүлж , эмчилгээ хийлгээрэй. Эрүүл тохиолдолд спиралд ямар нэг гаж нөлөө байхгүй ээ.

АСУУЛТ: Sn bna uu bi yum asuux gesen yumaa bi 24 nastai 1udaa torson ternees xoosh 2uda jirensen bolood awaxuulj bsan sayxan jiremsen bolson tegsen sawni gadurax gd xagalgand orood ondgowchoo awaxulsan bas minii utree ix tom suntsan noxor maani taashaal awaxku bga yum shig bi yaj jijig bolgox we?

Таны нас залуу байгаа тул эхлээд үтрээний булчингийн дасгал хйиж үзээрэй. Үр дүнгүй байвал үтрээ багасгах мэс ажилбар хийлгэж болно. Энэ нь тухайн хүний сонголт юм зайлшгүй хийлгэх мэс ажилбар биш юм шүү.

АСУУЛТ: Сайн байна уу эмчээ, манай нөхөр өөр хүүхэнтэй сексийн харилцаатай байсныг би сарын өмнө мэдсэн юм, нөхөр болохоор бэлгэвчтэй харьцаанд орсон гээд байгаа юм. Надад болон нөхөрт одоогоор ямар нэгэн зовиур ил далд зовиур алга. Нуугдмал БЗХӨ гэж байх уу? Би өөрийгөө болон нөхөрөө үзүүлж шинжилгээ өгөх шаардлагатай юу? Шаардлагатай гэвэл бид 2 ямар ямар шинжилгээ өгөх вэ?

Далд хэлбэрийн шинж тэмдэг илэрдэггүй бэлгийн замын халдварууд байдаг. Гэхдээ бэлгэвчтэй бэлгийн хавьталд орсон бол бэлгийн замын халдвар аваагүй байх магадлал өндөр. Хэрэв та эргэлзэж байгаа бол PCR-ийн шинжилгээ өгч болно. Үүгээр 10-20 төрлийн бэлгийн замын халдварт өвчнийг илрүүлж болно. Элбэг тохиолддог тэмбүү, заг хүйтэн, мөөгөнцөр, болон трихоменоз зэрэг өвчнүүдийн мазокын шинжилгээ болон серологийн шинжилгээгээр илрүүлж болно.

АСУУЛТ: sn bnuu bi odoo 27n nastai belgiin hawitald orohoor eroso tawij chadahgvi ym ene ni ymar negeb owchin emgegt holbootoi yu?

Бэлгийн үйл ажиллагааны сэрлийн асуудлыг секслогич эмчид хандаж зөвлөгөө аваарай.
 
АСУУЛТ: Sn snu tanid ajiliin amjilt husey . bi garnii suulgatstai bj bgad biynii sard 2 ireed suuld irsen ni duusahgui bolohor suulgatsaa awhuulsan yum tgd odo hurtel ired bn yaj zogsooh we emchee?

Гарын суулгацын гаж нөлөө нь цусархаг зүйл байнга үзэгдэх хандлагатай байдаг. Нэгэнт суулгацаа авхуулсан бол аяандаа суулгацын дааврын нөлөө цуснаас арилж хэвийн байдалдаа эргэн орно. Их хэмжээгээр цус гарч байгаа бол ибупрофен 400мгр-ийг өдөрт 2 удаа 7 хоног ууна.

АСУУЛТ: sain bn uu, gormonii uurchlultund jiremsnees hamgaalah em uudag gej unen yum boluu? er ni yu sain bdgiim boloo?

Дааврын өөрчлөлтөөс болж ямар шинж тэмдэг илэрч байгааг тухайн өвчтөнгөөс зайлшгүй асууж тодруулах хэрэгэй байдаг. даавар нь олон янз. Ямар дааврын илүүдэл болон дутагдал явагдаж байгаагаас шалтгаалан илрэх шинж тэмдэг нь харилцан адилгүй байдаг. Зарим тохиолдолд дааврын дутагдлын үед тухайн дааврыг нөхөх эмчилгээ илүүдлийн үед тухайн дааврыг дарангуйлах эмчилгээ хийгддэг. Таны хувьд оношлогоон дээр тулгуурлан дааврын эмчилгээ хийх эсэх нь шийдвэрлэгдэнэ.

АСУУЛТ: Sn bn u bi neg yum asuh gesen yuma. Moogontsor owchnig yaj emchleh we ?

Сайн байна уу. Мөөгөнцөр өвчин нь бэлгийн замаар халдварладаг бөгөөд мөн биеийн дархлаа сулрах үед үтрээний хэвийн орчин өөрчлөгдөж, мөөгөнцөр их хэмжээгээр ургасанаас үүсдэг өвчин юм. Эмчилгээ нь : мөөгөнцөрийн эсрэг эмийг уухаар, үтрээгээр лаа хэлбэрээр хэрэглэж болно. Дархлааг дэмжих эмчилгээг хавсар ч хэрэглэвэл илүү үр дүнтэй байдаг. Антибиотик эмчилгээ, удаан хугацаагаар эм уух шаардлагатай тохиолдолд мөөгөнцөрийн эсрэг эмийг урьдчилан сэргийлэх тунгаар давхар уух хэрэгтэй.

АСУУЛТ: Sain bna uu? Tanaas yum lavlah gesiin.neg huhnuus shingen yum garaad bhiin haaya tsustai.ene yunaas bolj bgaan bol?! Haana handaj ali emnelegt uzuuleh ve?

Сайн байна уу. Хөхнөөс усархаг зүйл болон цус гарах нь хамгийн аюултай шинж тэмдэг. Энэ нь хавдарын урьтал өвчнийг илэрхийлж байгаа учраас яаралтай хавдар судлалын үндсэний төвд үзүүлж шинжилгээ өгөх шаардлагатай. Үүний тулд та дүүргээсээ 13А гэсэн маягтаар очвол чирэгдэл багатай шүү.


7 ХОНОГ бүрийн ПҮРЭВ гаригт ЭМЧИЙН БУЛАН явагдаж байна. 13:00-15:00 цагийн хооронд.