ХҮҮХДИЙН эмч зөвлөж байна 2015.08.06
АСУУЛТ: Sain bnu emche manai ohin oi 9sartai tegsen duh hesgeeree duguirad tsairad bh yum diatiztai yum ter ni yum bolowu ?

Сайн байна уу. Диатхицтэй хүүхдэд гармон агуулсан тос удаан хэрэглэхээр яг хэрэглэсэн газраар цайралт хэсэг хугацаанд өгдөг. Эргээд арьсны гуужилт явагдаж хэвийн өнгөндөө орно. Тийм биш бол арьс цайрах арьсны бусад эмгэгүүд байдаг. Хүүхдийг тайван байлгаж дархлааг сайн дэмжиж витамин эрдэсээр сайн хангах хэрэгтэй. Шингэнээр баах нь хоолны шингэцтэй холбоотой. Насанд нь тохирсон хоолоор хооллоорой.

АСУУЛТ: Sn bnuu manai ohin odo 10sar garantai 14honog xar nogoon utgun ch bish shingen ch bish tiimerhvv baagad bhin udurt 2-3 udaaa ?
 
Сайн байна уу. Ходоод гэдэсний хямрал, хоол боловсруулах явц хямарсантай холбоотой. Хүүхдэд шингэн сайн уулгаж, хооллолтыг сойхгүй байх хэрэгтэй. Хэрэв антибиотик хэрэглэж байсан бол линекс өдөрт 2 удаа 7 хоног уулгаж болно. Хоолны шингэцийг дэмжихээр бонисан сирипоор 5мл-эр өдөрт 3 удаа 5 хоног өгөөрэй.
 
АСУУЛТ: Sain bnu emchee manai ohin 2sartai yumaa tgd 5 hng yum baas n hatana gj bhuu 2udaa glizm tawij gargasan yu hrglewek blh we zuwluuch?
 
Сайн байна уу. Хүүхдийн өтгөн байнга хатаж байна уу. Хүүхэд угжаар хооллодог бол тэжээлийг хэт халуун усанд найруулахаар өтгөн нь хатах гээд байдаг. Гэхдээ өтгөн хаталтын олон шалтгаан бий. 5 хоногоор өтгөн хураагдах ёсгүй. Байнга хатдаг бол нарийн мэргэжлийн эмчид үзүүлж шалтгааныг тодруулах хэрэгтэй. 2 сартай хүүхдэд хоолны хажуугаар цэвэрхэн буцалсан бүлээн ус 20мл-ийг уулгах хэрэгтэй.

АСУУЛТ: manai ohin 2sar hvreh gj bgma. bainga guligdag bolchloo zarimdaa us shig shingen tsagaan ymaar guligad bhiin. yasan dr we??

Сайн байна уу. Хүүхэд байнга гулигах нь хоол боловсруулах замын эмгэг, тархины хүчилтөрөгч дутагдсанаас, тархины бусад эмгэгээс шалтгаалж болно. Эмчид үзүүлсэн үү ? Гулигаад байгаа хүүхдийг гэрийн нөхцөлд хооллосоны дараа 20-25 минут хагас босоо байдалтай тэврэх, Агаарт сайн гаргах зэрэг арга хэмжээнүүдийг авах хэрэгтэй. Дээрхи арга хэмжээг аваад дээрдэхгүй бол хүүхдийн эмчид хандаж гулигалтын шалтгааныг тодруулаарай.
 
АСУУЛТ: Sain bna uu emchee manai hvv 2sar garantai otgon baaj bgaad ochigdroos shingen shar ongotei odort 1-2 baaj bna ene hewiin vv hewiin bish bol yu Ogoh be ? Bayarllaa
 
Сайн байна уу. Хэрэв баас усархаг биш, цус болон салстын хольцгүй давтамж нь 3-аас доош, халуураагүй, өөр ямар нэгэн зовиургүй бол хооллолтыг сайн анхаараад, шингэн сайн уулгаад ажиглаж байх хэрэгтэй. Хоолны шингэцийг дэмжхээр бонисан сиропоор 2,5мл -ээр өдөрт 2 удаа 7 хоног уулгаарай. Хүүхэд хоолоо сайн идэхгүй, тайван бус, суулгалтын тоо ихсэж, баас эмгэг хольцтой болвол эмчийн тусламж аваарай.

АСУУЛТ: nyrai huuhdin sharlaltig yaj emchilhu manai duugin huuhed buh bie n sharlalt ihtei bn gsen odo neg dusal hiigedl bga ym bnle?
 
Сайн байна уу. Хүүхдийн шарлалтыг зөв тактикаар эмчлэх хэрэгтэй. Эхлээд шалтгааныг тодруулна. Шинжилгээ хийлгэх хэрэгтэй. Хүүхэд хэдэн хоногтой юм бол ? Эмч нь үзэж байж зөвлөгөө өгмөөр байна. Үзлэг хийгээгүй байж зөвлөгөө өгөх нь тохиромжгүй.

АСУУЛТ: Sn bnuu emchee manai huuhed eroosoo d vita uugagui tgd meem idcheed holrood bhiin yu ogvol zuger ve bas dagz hesgeere ayguu haluun bhiin ene yuniih ve?

Сайн байна уу. хэдэн настай хүүхэд вэ? Хүүхэд үзлэгийн үед рахиттай байвал улирлаас үл шалтгаалан витамин Д эмчилгээний болон урьдчилан сэргийлэх тунгаар өгч болно. Витамин Д --ээс усан Д 500ме-тэйг сонгоод 2 дуслаар өдөрт нэг удаа сарын турш уулгаж болно. Нар агаарт сайн гаргах хэрэгтэй.

АСУУЛТ: hi emchee udriin mend huuhdiin shud uwduud baih yum. yamar em ali emnelegt uzuulbel zugeer we. odoo 2 nastai?

Сайн байна уу. Харьяа амбулоторийн шүдний эмчид үзүүлэх хэрэгтэй. Хувийн шүдний эмнэлэгүүдийн талаар баттай мэдээлэл алга байна.

АСУУЛТ: Sn bnuu emchee manai hvvhed 8sartai huld oruulagchid suulgaj bolohuu hvmvvs huld oruulagch demii gd bhii bi yag mergejiliin hvnees zuwluguu awmaar sanagdaad?

Сайн байна уу. 8 сартай хүүхэд мөлхөх, чөлөөтэй хөрвөөх дэмжлэгтэйгээр зогсох хөдөлгөөнүүдийг хийж чаддаг байх ёстой. 10-11 сартайгаас хөлд оруулагчид суулгавал тохиромжтой. Хүүхэд рахиттай бол хөлөнд их ачаалал өгөхөөр ясжилтанд өөрчлөлт ордог. Хүүхэд 1 настайдаа бие даан явж сурдаг. Хөдөлгөөний хоцрогдолтой бол дэмжиж өгөх зорилгоор хөлд оруулагчийг хэрэглэдэг юм шүү дээ.

АСУУЛТ: Сайн байна уу эмчээ манай зээ хүү бурхныавралар одоогоор хэвийн бойжиж байна ийм үед нэмэлт витамин энэ тэр өгөх шаардлагатай юу одоо 6 сартай эрэгтэй хүүхэд гэхдээ жаахан тархины даралттай одоогоор д вит уугаагүй зун уудаггүй гээд та зөвлөөч?

Сайн байна уу. Хэрэв хүүхэд жин нэмэгдэж, хоолны дуршил сайн, өсөлт бойжилт насандаа тохирсон бол нэмэлт витаминыг заавал хэрэглээд байх шаардлагагүй. 6 сартай хүүхэд харин нэмэлт хоолонд орох ёстой. Тархины даралттай бол агаарт сайн гаргаад байх хэрэгтэй

АСУУЛТ: Sain bnu.ma ojin ongorson 5 dahid vaktsin hiilgeed 4 odor halurad urjigdras halun n busan.urjigdar huzuger n ulan yum tursn bsan ochigdor tseej nurugar n bitu garsan bn.100ail.haldvart uzulsen 2ula harshil esvel kor bj magadgui .hari gsiin.onodr holor n garsan bn.odohondo hundregui jo uilagnaj l bn.ketotepin askirutin ogj bga.uzulhu inged harad bj?

Сайн байна уу. Тууралт бүдэгрэхгүй байнга нэмэгдэж байгаа бол халдвартын эмчид давтан үзүүлж КОРь-ийг үгүйсгэх хэрэгтэй. Эсвэл гэсэн оношлогоо байж болохгүй. Уйлагнаад хүүхэд зовиуртай байгаа бол тууралтыг нүдээр харсан эмч эмчилгээ бичэж өгөх ёстой. Кetotepin ууж байгаа тохиолдолд зовиур намдах ёстой. Давтан халдвартын эмчид заавал үзүүлээрэй. Ингээд хараад хүлээгээд байж болохгүй. Их тууралттай байна. Хэрэв КОРь байгаад хөнгөн хэлбэрээр явагдаж байгаа бол тууралт эхэлсэн газраасаа бүдэгрэх ёстой.

АСУУЛТ: Сайн байна уу эмчээ таньд ажлын амжилт хүсье веперон гэдэг дархлааны лаа хэдийд яаж хэрэглэх вэ манай хүүхдүүд 1нас5сартай 3настай?

Сайн байна уу. улиралаас шалтгаалахгүйгээр хүүхэд өвдөж байгаа бол дархлаа дэмжих зорилгоор хэрэглэж болно. өдөрт 2 удаа өглөө оройд нэг нэгээр шулуун гэдсээр хэрэглэж болно. Хэрэв хүүхэд шингэн бааж байгаа бол баас тогтворжсоны дараа хэрэглээрэй. Өөр эсрэг заалт байхгүй.

АСУУЛТ: Sain bnuu emchee.minii ohin 8 sartai.onoo ogloo ingeed tuurchihlaa.yu yum boloo?

Сайн байна уу. Тууралт их бүдэг харагдаж байна. гарсан газраасаа нэмэгдэж байна уу? бүдгэрч байна уу гэдгийг сайн анзаар. Харшил өгөхөөр хоол хүнс, саван, шинэ хувцас, шинэ тоглоом зэргийг өмнөх өдрөө хэрэглэсэн эсэхээ сайн бодоорой. Тууралт хэр байна? бүдэгрэж байгаа бол сайн ажиглана, тодрох буюу хэвээр удаан хугацаанд байвал харшлын эмчид хандаарай.

АСУУЛТ: Сайн байна уу? Манай хүү диатизтэй юмаа анх синафлан түрхэж байгаад дараа нь адвантан түрхээд одоо комбидэрм түрхэж байгаамаа баахан л громонтой хүчтэй тос түрхсэн болоод арьс нь тэр хэсэгтээ цайраад байна. Ямар тос түрхвэл дээр вэ? диатизыг нам дарах ямар арга байдаг бол зөвөлгөө өгөөч Баярлалаа ?

Сайн байн уу. Диатхиц өөрөө хүүхдийн дархлааны байдал, хооллох хэв маяг, харшилд мэдрэмтхий байх зэргээс шалгаалан үүсдэг өвчин. хамгийн гол нь чихэрлэг зүйл болон харшил өгдөг зүйлийг нь огт хэрэглэхгүй байх хэрэгтэй. Арьсны өөрчлөлтүүдийг эмээр эдгээлээ гэхэд харшил түрүүлэгч нь байгаад байвал ямар ч нэмэргүй. Тиймээс хүүхдийг дархлаа дэмжих, хоргүйжүүлэх эмчилгээг давхар хийх хэрэгтэй. Хүүхдийн тууралтыг хараагүй байж тос зөвлөхгүй.

АСУУЛТ: Sain bn uu emchee. Xooloinii ideet urevselees yaj uridchilan sergiilh ve. Bainga ulaij ideeleed bh uymaa. Zugeer bolgood tegeed daraa ni yamar arga xemjee avah ve. Ta zovlooch.?

Сайн байна уу. хүүхдийн хоолойн залгиур байнга өвчлөх нь олон өвчний суурь болдог. дахин өвчлүүлэхгүйн тулд ханиад хүргэхгүй, дархлааг дэмжсэн байх хэрэгтэй. хүүхдэд чийг татдаг гутал өмсгөж болохгүй. шалан дээр хөл нүцгэн явуулахдаа эхлээд оймстой явуулж дасгасаны дараа хөл нүцгэн явуулах хэрэгтэй. Хүүхдийн залгиурыг сулхан давсны уусмал, жамц давсны уусмалаар залгиур хоолойг зайлуулж хэвшүүлэх хэрэгтэй. Дархлааг дэмжхийн тулд сайн хооллож, агаарт сайн гаргаж чийрэгжүүлэх хэрэгтэй.

АСУУЛТ: Сайн бна уу эмчээ! Энэ өдрийн мэнд хүргэе! Манай охны хамар нь байнга л битүүрээд байх юм. Эмчид үзүүлэхээр харшилтай юм бна гэнээ. Яг ямар эм уулгах вэ? Одоо 4-н сартай. Өө бас төрөхдөө бүтэлттэй гарсан юм. Дивезол гэдэг эмийг 5-н ширхэгийг ууж бсан. Сая эмчид үзүүлсэн чинь зулай нь жаахан жижиг болохоор агаарт сайн гаргаж бай гээд тархины даралтанд уудаг пирацитамин бичиж өгсөн. Хуучин ууж байсан дивезолыг нь өгч болох болов уу?Аль нь дээр вэ?

Сайн байна уу. хамар битүүрэлт харшлын шалтгаантай байхаас гадна тархины хүчилтөрөгчийн хангамж дутагдалтай байхаар хамар битүүрдэг. Тиймээс хүүхдийг гол нь агаараар сайн эмчлэх хэрэгтэй. Агаарт гаргахаас гадна агаарт сайн унтуулах хэрэгтэй. Пирацетам энэхүү эмээ 14-21 хоног уулгаарай. Эмнээс илүүтэй агаар нь хүүхдэд чухал шүү. Хамрын битүүрэлт арьлахгүй байгаа бол салин хамарт нь 1 дуслаар 6 цагийн зайтай 2 хоног дусааж болно.

АСУУЛТ: Сайн байна уу? Манай охин 3 настай байхдаа торомзны шингэн уучихсан юмаа одоо 7настай ходоод гэдсэн хэвийн л байдаг хүмүүс торомзны шингэн үргүй болгодог гэх юм энэ талаар л асуух гэсэн юмаа баярлалаа?

Сайн байна уу. Дээрхи шингэн үргүй болгодог гэсэн судалгаа тохиолдол одоогоор байхгүй байна. Гол нь хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаа хэвийн байгаа эсэхийг сайн анхаарах хэрэгтэй. Охиныг бэлгийн бойжилтийн үед сарын тэмдэг хугацаандаа ирэх, бусад өөрчлөлтүүд насандаа байгаа эсэхийг ажиллаж байх хэрэгтэй. Охиныг 10 нас хүрмэгц охидын эмчид үзүүлж зөвлөгөө аваарай. Мөн ЭХО-д харуулж умай дайврын хэмжээ хөгжил насандаа байгааг тодруулахад илүүдэхгүй.

АСУУЛТ: Sn bnuu emche ongorson 7honogt 10sartai ohin maani muuhai unertei hehreed guilgeed bn gj zowlogo awch bsiima hehrehni zugr blsn guilgeltni stopdiar ogood zogssnch neg honoodl dahichih ym. Hoolndo sn bidni zowiurgui odort 3-4uda shingen baadaad bna stopdiar dahiad ogsn nemergui bnaa?

Сайн байна уу. Хоололтыг сойж болохгүй. Хажуугаар нь хросол будааны шүүс, хярам зэрэг шингэнийг сайн уулга. хоолны жижиг халбагаар 10 минутын зайтай өгөөрэй. бифудумбактерийг нэг ширхэгээр 8 цагийн зайтай хоолны өмнө 3 хоног уулгаарай. цайрын бэлдмэл 20мгр-тайг хувааж өдөрт 1 удаа 14 хоног уулгаарай. цайрын бэлдмэлийн тунгаа эмчид үзүүлж байж тохируулана шүү. stopdiar-ийг 5 хоногоос илүү уулгаад хэрэггүй.

АСУУЛТ: Sain bnuu oitoi huuhded uulgah D vitamins bolon shaardlagatai amin dem helj uguuch. , haaya hulruud bh um. udahgui huhnuus gargah gj bgaa.

Сайн байна уу. Д витамин олон төрөл байдаг. усан Д хамгийн тохиромжтой. 500ме-г 3 дуслаар 1 сар уулгаж болно. витамины хувьд пиковит, феткон, биолизен зэрэг витаминуудаас уулгаж болно. 5 мл-ээр өдөрт нэг удаа 21-ээс доошгүй хоног уулгаарай

АСУУЛТ: Tanii bichij ogson darhlaa saijruuldag laag awch hiij ogsiimaa tegeed anusnii nuhiig in toirood jijighen yum tuuraad bn yg in ta 10 odor hii gesen 5 hiisen yah we?

Сайн байна уу. Хэрэв лаа хийснээс хойш жижиг улаан тууралт гараад арьлахгүй байгаа бол дахиж хэрэглэх хэрэггүй. Хүүхэд харшлаж байгаагийн шинж юм. Дархлаа дэмжих бэлдмэл уухаар хэрэглэж болно. Гол нь сайн хооллож асаргаа сайн байх хэрэгтэй.

АСУУЛТ: Sain bna uu emche manai hvvgiin hamar tsaanaa bitvvred hyahtnaj dugarad bhin naanaa nusgui murtlu. Salin dusaagurig huvund shingeged eeljlen hj bga nemer gum .uur bitvv gargah arga bny? Huhuhduu durtai murtlu uurlad amisga avch chadhgui gargad bgama zarimda. Bayarlalaa?

Сайн байна уу. Салиныг хөвөнд шингээхгүйгээр 2 дуслаар хамрын 2 нүхэнд ээлжлэн 6 цагийн зайтай дусаагаарай. Хамгийн гол нь агаарт сайн гаргах хэрэгтэй. Хамрыг буцалсан бүлээн усаар угааж өгөх нь их үр дүнтэй байдаг. Буцалсан усаа бүлээнээр нь 3-4 дуслыг дусааж, 5-10 минутын дараа голгүй эмэрч бэлтгэсэн хөвөнгөөр зөөлөн эргүүлэх хөдөлгөөнөөр цэвэрлэж өгч болно. Дэлгүүрт зориулалтыг нус цэвэрлэгч байдаг. Хөнгөн соруулж цэвэрлэнэ. Нус цэвэрлэгчээр цэвэрлэх үедээ заавал хамарт нь шингэн дусаана гэдгийг санаарай.

АСУУЛТ: Hi emche minii ohin odoo8n sartai zahiuur ni odoo boltol urgaagui yma ymar vitamin ogohu bayrllaa?

Сайн байна уу. хүүхэд рахиттай байх кальци дутагдах, Д кальцийн солилцоо алдагдах зэргээс шалтгаалан шүдлэлт оройтдог. нэмэгдэл хоолонд дассан бол тараг сүү ээдэм зэрэг цагаан идээ кальци агуулсан хүнсний бүтээгдэхүүн түлхүү хэрэглэх хэрэгтэй. Мөн нэмэлтээр кальцийн бэлдмэл ууж болно. кальциглицрофосфат хэмээх эмийг 4 хувааж өдөрт 2 удаа 14хоногийн турш өгөөрэй. буйлыг харж байгаад цайраад шүд цухуйх шинж байвал зөөлөн массаж хийж өгч болно.


7 ХОНОГ бүрийн ПҮРЭВ гаригт 13:00-15:00 цагийн хооронд эмчийн булан явагдаж байна.