ХҮҮХДИЙН эмч зөвлөж байна 2015.07.31

АСУУЛТ: 1nastai huuhdiig yaj hoolloh yastoi ve?

Сайн байна уу. 1 настай хүүхэд нэг удаадаа 250-300мл-ийн хэмжээтэй идэж, тусгайлан бэлтгэсэн нэмэлт хоолыг 3-4 удаа бэлтгэн өгөх ёстой. хоолны зэсэнд: Мах, гурил, сүү, жимс жимсгэн заавал орсон байх ёстой. Жишээ нь: өглөө 7:00 цагт 1 аяга сүү болн каша хольж өгч болно. 9:00 цагт сүүнд чанасан каша, 11:00 цагт жимсний нухаш, боов, 13:00 цагт бантан, хүүхэд идэж чаддаг бол 2-р хоол, 16:00 цагт тараг эсвэл жимсний шүүс, боов, 18:00-19:00 цагийн хооронд бантан, гурилтай шөл, будаатай шөл, 21:00 цагт сүү, цагаан идээ гэх мэт зэсээр хооллож болно. жин багатай бол 00:00 цагт каша өгч болно шүү. Хоолны шингэц байдлыг сайн тооцоолоорой. Хоолны нэр төрлийг өөрсдөө сонгож болно.

АСУУЛТ: Sn bn uu emch ee manai hvvhed 8 sartai huruunii undugniih ni aris huurj unaad bhiin yuniih ym boloo. Bas tarianii bersvvg ni yaj arilgah uu?

Сайн байна уу. Хүүхдийн хурууны өндөгний арьс байнга хуурах нь хүүхдийн ходоод гэдэсний эмгэг хоол боловсруулах процесс асуудалтай байх, цус багадалттай байх зэрэг шалтгаанаас болдог. Байнга хянадаг эмчдээ үзүүлж шинжилгээ хийлгээрэй. тарианы бэрсүүний хувьд яг тухайн бэрсүүн дээр 10% -ийн натрихлоридйн уусмалаар, эсвэл сулхан давсны уусмалаар шавших, хөвөнгөөр жин тавьж өгөөрэй. Аяандаа шимэгдэн алга болно. Хүндүүрлэж өвдөх, улайх шинжтэй бол эмчид үзүүлж физик эмчилгээ хийлгэх шаардлагатай.

АСУУЛТ:  Sain bnuu emchee 3 sariin vaktsinaa ochigdor hiilgeh estoi bsiin tegsen chini tseejindee tsertei bn geed flemoklav solyutab gedeg emiig 3 honog uugaad ir 5 dahi odor vzie gesen margaash geheer 2 hon odor uuh bolood bhiin tgd 2 honogt zgr bolohuu ?

Сайн байна уу. Вакцинд оруулах хяналтын эмч үзэж байж шийдвэрлэнэ. Ханиадтай, цэртэй , халуурсан хүүхдэд вакцин хийвэл өвчин хүндрэх эдгэрэлт удаашрах хандлагатай болдог. Энэ хүүхдийн хувьд эмчийнх нь үзэж байгаагаар эмчилгээгээ 1 дэхь өдөр хүртэл үргэлжлүүлээд тус өдрөөс вакцин хийх асуудлыг шийдвэрлэх нь зөв.

АСУУЛТ: Sain bnuu emchee jiremsen ehchvvd ymar vitamin uuwal zvgeer we  ?

Сайн байна уу. Жирэмсэн эхчүүд пренаталь болон биомаг, төмөр фолийнхүчил хангалттай агуулсан витамин уух хэрэгтэй байдаг. Өрхийн эмнэлэгүүд дээр жирэмсэн эхчүүдийн бичил тэжээлийн холимог эх зүгээр байдаг. Жирэмсний хяналтын эмчийн зөвлөсөн эмийг уух нь зөв.

АСУУЛТ: Sn bna uu emchee.manai ohin 9 sartai teged dongoj 2 shud garjin. Ihenh huuhduud 9nsartaodaa 5.6 shudtei bhin huhed huhedin ontslog ooru? Esvel nemelt kaltsi ntr uulgah estoi yu? Bas 3tai egchni 2.3 odor hoolond ih muu chatsaga aldaad bhin.mezemfotr horsol linex l ogj bna. Oor yaval deer ve ene chigniih yum bolovu ?

Сайн байна уу. 9 сартай хүүхэд хамгийн багадаа 4-6 шүд цухуйсан байх ёсой. Хүүхдэд Д кальци дутагдхаар шүдлэлт оройтддог. Витамин Д урьдчилсан сэргийлэх тунгаар, кальцийн бэлдмэл тохирсон тунгаар 14-21 хоног уулгаж болно. үзлэгийн эмчтэйгээ зөвлөж байгаад уулгаарай. нэмэлт хоолны зэсэнд сүү цагаан идээ сайн оруулж өгөөрэй. Харин 3 настай хүүхдийн хувьд хоол идэхийн өмнө мизенфорт уулгах нь зөв. хросол оо бага багаар ойр ойр зайтай уулгаарай. будааны өтгөн шүүс гэрийн аргаар бэлтгэн хросолны хамт өгч болно. Лениксийг 5 хоног уулгаарай.

АСУУЛТ: Sn bnuu emchee manai huuhed 10 honogin daraa 9sar hurne getwl shud bdaggui ee yaah vee ?

Сайн байна уу. 9 сартай хүүхэд хамгийн багадаа 4-6 шүд цухуйсан байх ёсой. Хүүхдэд Д кальци дутагдхаар шүдлэлт оройтддог. Витамин Д урьдчилсан сэргийлэх тунгаар, кальцийн бэлдмэл тохирсон тунгаар 14-21 хоног уулгаж болно. үзлэгийн эмчтэйгээ зөвлөж байгаад уулгаарай. нэмэлт хоолны зэсэнд сүү цагаан идээ сайн оруулж өгөөрэй.

АСУУЛТ: Hi sain baina uu manai huuhed 3 sar hureh gej ba meemee hohohdoo uurlaad hucheer joohon zulaig ni ilj ilj meemiig ni hohuulehiin baas ni joohon hoostoo shingen ih daralttai baahiin zugeer bolov uu ?

Сайн байна уу. Хүүхдийн хамар битүү байна уу? шалгаарай. хүүхэд тархины хүчилтөрөгч дутмагшилтай байж магадгүй. Агаарт сайн гаргах хэрэгтэй. Хүүхдийн өтгөний хувьд шингэн хөөстэй гарч байгаа бол ээж өөрийн хооллолтонп анхаарах хэрэгтэй. Өтгөн шингэрүүлэх хоол бага хэрэглэх хэрэгтэй. Хүүхдийн хамар битүү болохоор хөхөө хөхдөө дургүйлэхдэг. 2-2,5 цагийн зайтай хөхөө хөхүүлэх шаардлагатай. Ээж хүүхдээ хөхүүлэх үедээ сууж байгаад хөхүүлэх нь тохиромжтой.

АСУУЛТ: Sn bnuu emche ohin maani 10sartai shono honjlo huulj hayaad bsnaas blsiin bolwu muuhai unereer hehreed guilgeed bna nuu ?

Сайн байна уу. Юуны өмнө хүүхэд ямар хоол идсэн бэ? Хэрхрэх нь , шингэн баах нь хоолны шингэцтэй холбоотой. Бонисан хэмээх сиропыг 5мл -ээр өдөрт 3-аар хоолны өмнө өгөөрэй. Шингэн бааж байгаа бол өтгөний хольц цус байгаа эсэхийг сайн анзаараарай. Хросол бага багаар уулгаарай. Хүүхдийн хооллолтыг сойж болохгүй шүү. Дандаа шинээр бэлтгэсэн нэмэлт хоолыг өдөрт 2-3 удаа өгөх ёстой шүү. шингэн илүү сайн уулгаарай.

АСУУЛТ: Hi sain baina uu manai huuhed 3 sar hureh gej ba meemee hohohdoo uurlaad hucheer joohon zulaig ni ilj ilj meemiig ni hohuulehiin baas ni joohon hoostoo shingen ih daralttai baahiin zugeer bolov uu ?

Сайн байна уу. Хүүхдийн хамар битүү байна уу? шалгаарай. хүүхэд тархины хүчилтөрөгч дутмагшилтай байж магадгүй. Агаарт сайн гаргах хэрэгтэй. Хүүхдийн өтгөний хувьд шингэн хөөстэй гарч байгаа бол ээж өөрийн хооллолтонп анхаарах хэрэгтэй. Өтгөн шингэрүүлэх хоол бага хэрэглэх хэрэгтэй. Хүүхдийн хамар битүү болохоор хөхөө хөхдөө дургүйлэхдэг. 2-2,5 цагийн зайтай хөхөө хөхүүлэх шаардлагатай. Ээж хүүхдээ хөхүүлэх үедээ сууж байгаад хөхүүлэх нь тохиромжтой.

АСУУЛТ: Sn bnuu emche ohin maani 10sartai shono honjlo huulj hayaad bsnaas blsiin bolwu muuhai unereer hehreed guilgeed bna nuu ?

Сайн байна уу. Юуны өмнө хүүхэд ямар хоол идсэн бэ? Хэрхрэх нь , шингэн баах нь хоолны шингэцтэй холбоотой. Бонисан хэмээх сиропыг 5мл -ээр өдөрт 3-аар хоолны өмнө өгөөрэй. Шингэн бааж байгаа бол өтгөний хольц цус байгаа эсэхийг сайн анзаараарай. Хросол бага багаар уулгаарай. Хүүхдийн хооллолтыг сойж болохгүй шүү. Дандаа шинээр бэлтгэсэн нэмэлт хоолыг өдөрт 2-3 удаа өгөх ёстой шүү. шингэн илүү сайн уулгаарай.

АСУУЛТ: Sain bnu emchee minii huu 2sar20honogt jihneesn nogondu ongt bulag gojod bna sumanda uzulsen chin trimekchazol amokcichillin askorutin talaad odriin 2r ulaga gesen yaval bulag gojohgui boloh ve zovilgoo ognu bi hurai boltoln cheverledl bgalda teged ergeedl gojod bhi ?

Сайн байна уу. Чихийг хуурай болтол цэвэрлэж байгаа чинь зөв. Дээрхи эмнүүдийг 3-5 хоног хэрэглээд үр дүн өгөхгүй бол яаралтай антибиотикийг солих шаардлагатай. Юуны түрүүнд чихнээс гарч буй ногоон өнгөтэй идээнээс бактерлоги шинжилгээ заавал өгөх хэрэгтэй. Энэхүү шинжилгээгээр ямар антибиотикоор эмчилгээ хйих вэ гэдэг нь шинжилгээгээр гарч ирнэ. Эмчлэгч эмчтэйгээ зөвлөөрэй.

АСУУЛТ: Oitoi ohin saynii urgeljilsen boroonood huduu gadaa yvj bgaad daaruulchihsan bololtoi sheees n zadgairchihjee Ymar arga hemjee avah ve? Ehleed sheehdee uilaad bdag bsan davsgan deer n shar tosoor buleen jin taviad bsan chin gaagui bolson Odoo oir oirhon baga bagaar sheegeed bn?

Сайн байна уу. Давсагны хана үрэвсэхээр, шээсний сүв үрэвсэх үед дээрхи шинж илэрдэг. Та 2 өрхийн эмчтэйгээ уулзаж байгаад шээсний ариун чанар, антибиотик мэдрэгийг үзэх шинжилгээ өгөөд тохрсон эмээр курс эмчилгээ заавал хийлгэх хэрэгтэй. Зовиур нь багассан бол жин тавих нь тохиромжтой биш. Доороос нь дааруулах, жийг татдаг гутал өмсөгвөл хүүхдийн өвчин дахин сэдэрдэг. Тиймээс доороос нь дулаан байлгах хэрэгтэй.

АСУУЛТ: Huuhdiin aman deer homhoi goloochhihson bn yuo turheh we 11 sartai ?

Сайн байна уу. Хомхой гэдгийг яаг эмчид үзүүлж тогтоох хэрэгтэй. Ацикловер мазе-ийг нимгэн түрхэж өгөөрэй. Дотроос нь витамин С-ийн уусмал 2%-ийг 5мл-ээр өдөрт 3 удаа , виферон лааг 150.000ме-г өдөрт нэг удаа шулуун гэдсээр 10 хоногийн турш хэрэглээрэй.

АСУУЛТ: Sain baina uu ta. Minii huu 6 sartai neg nudees n nuuh garaad ulaatsan baina bas nogoo nudneesee jijighen haragdaad baihiin uchigdur zugeer. baisiiin ogloo l iim bolchihloo yasan yum. Boloo tuslaach emchee?

Сайн байна уу. нуух гарч байгаа бол ямар нэг байдлаар үрэвсэл байна гэсэн үг. Хамгийн түрүүнд нүдийг зөв цэвэрлэх хэрэгтэй. Хүүхдийн нүдийг цэвэрлэх, тос түрхэх үедээ заавал гараа сайн угаасан байх ёстой. Хүүхдийн нүдийг буцалсан бүлээн усаар хөвөнд шингээж байгаад гадна булангаас дотогш чиглэлтэй зөөлөн арчиж цэвэрлэнэ. Үүний дараа тетрациклиний мазе 1%-ийг нүдний доторхи буланруу нэг дуслыг дусааж хэрэглээрэй. Хүүхдийн нүд хавдаж улайх нь нэмэгдвэл нүдний эмчид хандаарай. Нүдний том жижгийн хувьд сайн ажиглаж байх хэрэгтэй. Өөр ямар зовиур байна ? ажиглаарай.

АСУУЛТ: sain baina u? tolgoinii helber oilon bg n rahitnii shinj gsn te.er n yamr d vitamin hamgiin sain be emchee.jingiin iluudeltei bh shg bnaa.3 sar 8250kg.zuger u emchee.mun duhnii urduur n tavhaisan hag shg um bgn terig n yaj hurdan guujuulahuu.ternde umu ih halzan vs sain urgahguin?

Сайн байна уу. тогойны хэлбэр хүүхдэд Д кальци дутсанаас яс зөөлрөх эмгэгт өртөж, хэлбэр өөрчлөгддөг. Д-ын хувьд усан Д хүүхдэд хамгийн тохиромжтой байдаг. Урьдчилан сэргийлэх тунгаар нэг дусалдаа 500ме-тэйгээс 2 дуслаар өдөрт нэг удаа, эмчилгээний тунгаар 3-4 дуслаар өдөрт 1 удаа сарын турш уулгана. Тунг эмч үзэж байж тааруулна. Давхар кальцийн бэлдмэл өгвөл маш сайн. Жингийн хувьд хүүхэд илүүдэлтэй байна. Илүүдэл жинтэй хүүхэд өвчлөмтгий, дархлаа султай байдаг. Жин эрчимтэй нэмж байвал дотоод шүүрлийн эмчид үзүүлж эмгэг байгаа эсэхийг тодруулаарай. Хүүхдийн хагийг эмчлгээний вазилен түрхэж зөөлрүүлсний дараа хөвөнгөөр болгоомжтой арчиж авна. Хагнаас болж үсний ургалт зогсохгүй ээ.