ХҮҮХДИЙН эмч зөвлөж байна 2015.07.16
АСУУЛТ: Sain bnuu emchee manai huu odoo 5 sartai tolgoin deer ni ever shig yum urgachihsan (2 taliin gavliinhaa zaadsaar) haana handaj uzuuleh ve? Bas yagaad urgachihdag yum boloo ?
 
Сайн байна уу. Хүүхдийн гавлын яс рахитын үед зөөлөрч заадсууд нь нийлхээрээ ясны янз бүрийн хэлбэр гардаг. Гэхдээ яг юу ургасанг үзүүүлж тодруулах шаардлагатай. Эхний ээлжинд хүүхдийн нарийн мэргэжлийн эмчид үзүүлэхэд болно.
 
АСУУЛТ: Sain bnau emchee 10sartai huuhed udurt hdn.udaa mahan hool ideh we hdn udaa hoolloh we ?

Сайн байна уу. 10 сартай хүүхэд нэг удаадаа 200-250мл-ийн хэмжээтэй 3-4 удаа нэмэлт хоол, хөхний сүү, нухаш, тараг зэргийг хажуугаар нь хооллох ёстой. Жишээ нь: Өглөө 7 цагт сүүнд шингэн бэлтгэсэн каша-200мл, 9 цагт- хөхний сүү, каша давтан өгч болно 11:00-цагт- жимсний нухаш, 13:00 цагт-бантан 16:00 цагт- тараг, 19:00 цагт бантан, 21:00 цагт сүү каша аль нь ч байж болох. Гэх мэтээр хооллоорой.
 
АСУУЛТ:  Sain bna uu emchee manai ohin 4 sartai ar nuruu n IH holoroh ymaa ene yuniih we ug n agaart sain gargadag fezam uuj bga ( yalangvi guya untaj bhdaa bvr IH holordog ?
 
Сайн байна уу. Хүүхдэд хүчилтөрөгч дутагдлын шинжийн хажуугаар рахитын шинж байна. Витамин Д уугаагүй бол усан Д3 500ме-г авч өдөрт 3 дуслаар нэг удаа сарын турш уулгаарай. Агаарт сайн гаргаж, өдөр бүр хүүхдийг усанд оруулах хэрэгтэй. Эмчдээ үзүүлээрэй.
 
АСУУЛТ: Sain bnuu manai ohin 4sar 21 honogtoi moomooo hohoj bhddaa tolgoi gar n salganaad bhiin bainga bush ve ve l teghiin ?
 
Сайн байна уу. Тархины хүчилтөрөгч дутмагшилын үед эрүү дагжих, гар хөл чичирхийлэх шинжүүд илэрдэг. эхний ээлжинд усанд сайн оруулж, цэвэр агаарт байнга гаргах хэрэгтэй. Нойрондоо сайн уу? Хэрэв салганах байдал нэмэгдвэл мэдэрлийн эмчид үзүүлэх хэрэгтэй.
 
АСУУЛТ: Sain bna uu emchee huu maani odoo 11 sartai chihniih ni ard yas ahig ym bagaas ni baisiin eh nyalhast 8 sartai bhad bi uzuuleed zowiurgui bgaa bol harznii gesen ym sanaa dagaad ch ter uu tomrood baih shig yah ystoi we ?
 

Сайн байна уу. Хүүхдийн чихний ард хөхлөг ургацаг хэмээх яс байдаг. Бага зэрэг томордогч ямарч хүндүүргүй, эргэн тойронд нь өөрчлөлтгүй байх ёстой. Хэрэв хурдацтай томроод, хөндүүр байгаа бол чих хамар хоолойн эмчд үзүүлээрэй.
 
АСУУЛТ: Sn bn uu.manai xuu4sartai kashig odort xer zereg ogox be.jaaxan turaad baix yum yunaas bolood baigaa bol ?
 
4 сартай хүүхэд жин нэмэхгүй байгаа бол хөхний сүү болон зохицуулсан сүүгээ хангалттай идэж байна уу? гэдгийг шалгах хэрэгтэй байна . Хүүхдийн жин хэд вэ? Тэгвэл нэг удаад идэх сүүний хэмжээг хэлж өгөх боломжтой. Кашаны хувьд хүүхдийг ядаж 5 сар хүргээд өгч эхлэвэл зүгээр байна. Эхний удаадаа 1-2 халбагаар идүүлээд аажмаар нэг нэг халбагаар нэмж 100мл орчим идээд ямарч хямралгүй шингээж чадаж байгаа бол үргэлжлүүлэн энэ хэмжээгэээр 5,5 сар хүртэл өдөрт 1-2 удаа өгч болно.
 
АСУУЛТ: Sain bna uu? Turuud 4 honoj bna. Hvvgee uchigdur joohon uiluultsan chin hooloi n suuchihloo. Zvgeer boloh bgaa ?
 

Сайн байна уу. хүүхэд бага зэрэг уйлах нь уушиг тэлэгдэж агааржилт сайжирдаг сайн тал бий. уйлалтаас болж хоолой сөөнгөтсөн бол аяандаа гайгүй болно. Халуурах, хөхөндөө дургүй болох, шээс ховордох шинж илэрвэл эмчид яаралтай хандаарай. Одоогийн байдлаар хөхөө сайн хөхүүлж байхад болно.
 
АСУУЛТ: Sain bn u emche manai huu odo 1 oi hurch bga tegsen 2hon shudtei yagd shud n urgahgui bgan bol sanaa zowood bh yum ueiin huuhduud olon shudtei bhi zowolgoo uguuch emche ?
 
Сайн байна уу. Хүүхдийн шүдлэлт 6 сартайгаас эхэлдэг. 1 настай хүүхэд ойролцоогоор 6-8 шүдтэй байх ёстой. Хүүхдэд Д, кальци дутагдхаар шүдлэлт оройтдог. 1-рт кальциглицерофосфат хэмээх эмийг 4 хувааж өдөрт 2 удаа 14-21 хоног уулгаарай. Хажуугаар нь сүү цагаан идээ сайн идүүлэх хэрэгтэй.
 
АСУУЛТ: Sain bna u manai ohin oi hoer sartai haniad hvreed zvger boldogguie aimar muuhai tsertei bohshvvlj hanialgad bs nogoon nus gard bna yu ogwol sn bol ?
 
Бага насны ханиадтай хүүхдийг эмчилгээтэй байгаа бол 2 хоногийн дараа заавал үзүүлэх ёстой. Чагнаж үзэж байж зөвлөгөөг өгнө. Эмчид үзүүлж эмчилгээ аваарай.
 
АСУУЛТ: Sainuu emchee uchigdur hvvhde ornoos unagchhsn yum lda. Tgd tolgoin hodolson.g yaj medeh we.. ehleed ymr emchid handaj vzvvleh heregtei we.. tuslaach ?
 
Хүүхдийг сайн ажиглах хэрэгтэй. шингэн баах, /хөөстэй/ уйлагнаж тавгүйрхэх, халуурах, гар хөлийн алга халуун болох бөөлжих зэрэг шинжүүд байгаа эхийг сайн ажигла. Хүүхэд зовиургүй, хоолондоо сайн байгаа бол ажиглаж байсан нь дээр. Дээрхи хэлсэн шинжүүд илэрч байгаа бол мэдэрлийн болон гэмтлийн эмчид хандаарай. Яаран тогойг бариулах хэрэггүй шүү.
 
АСУУЛТ: Sain bainuu ta buhend ajiliin amjilt husie huuhdiin eruul mended sorog noloogui sain jivh hereglegch bidendee niiluuldegt bayarladag shuu. Emchiin buland zovlogoo ogdog emchtei yaj holbogdoh ve. Esvel asuultiig mini damjuulaad hariult olj ogch tuslaach...?
 
Салиагаа залгисан хүүхдийн хоолой байнга цэртэй мэт хиржигнэж дуугардаг. Ханиалгах нь цөөн. Танай хүүхдийн хувьд ханиалга ихтэй байгаа бол физик эмчилгээ , утлага, доргиох массаж хийгээд үзвэл зүгээр болов уу. Ханиалгахаас өөр эмгэггүй хүүхдэд агаар их дутагддаг. агаар сайн гаргаж, харшлын эсрэг эм тохирсон тунгаар цөөн хоног уулгаад үзээрэй.
 
АСУУЛТ: Hi manai huu odoo oi 2sartai aygui ih holrohiin hool ideheere moom hohooroo buur hols n urschihiin yagaad tgdiin bol?
 
Сайн байна уу. Рахитын шинж байна. агаарт сайн гаргаарай. 2 сартай хүүхдийг 1 цагаас 2 цагийн турш гаргаж болно. Рахиттай учраас витамин Д уулгах хэрэгтэй. 2 сартай хүүхдэд усан Д-г сонговол зохимжтой. Усан Д3 500ме-тэйг авч, 3 дуслаар өдөрт 1 удаа сарын турш уулгаарай.Өдөр бүр усан оруулаарай.

АСУУЛТ: Sainuu emchee manai huu 1,6 sartai shono bie ni tawgui horwoogood bsan chini uureer guilgeed booljson odoo hool undand durgui bna yah we?
 

Сайн байна уу. Хүүхдэд ямар хоол идүүлсэн бэ? Хүүхдэд хооллолт болгонд шинээр бэлтгэсэн хоол идүүлэх ёстой байдаг. Хүүхдийн болон асран хамгаалагчийн гарын ариун цэврийг маш сайн сахих хэрэгтэй. Эхний ээлжинд хүүхдэд шингэн алдалтын болон хордлогын шинжүүд байгаа эсэхийг шалгах хэрэгтэй. Цангаж ховдоглон уух, нүд хонхойх, хүүхэд тавгүйтэн уйлагнах, баас цустай гарах зэрэг шинж тэмдэг илэрвэл эмчид яаралтай хандах хэрэгтэй. Гэрийн нөхцөлд хросол, будааны шүүс зэргийг бага багаар ойр ойрхон өгөөрэй. Хооллолтыг сойж болохгүй. Сайн идүүлэх хэрэгтэй. Өдөрт хэдэн удаа ямар баас гарч байгааг мэдмээр байна.
 
АСУУЛТ: Sn u manai hvvhed odoo 9sar hvrch bga bainga holrood zvgeer suuj bhda hvrtel hols ni ursaad bh ym vitamin d ogson zvgeer bolohgvi bas nemelt hoolondoo muu bn ?
 
Сайн байна уу . Д уугаад хөлрөлт намдахгүй байгаа бол цусанд Д, кальцийн түвшин ямар байгааг шалгуулах шаардлагатай. Шинжилгээний дараа Д-ийн тунг нэмэх үү ? өөр эмчилгээний тактик гаргах уу ? гэдгийг шийдвэрлэнэ. Нэмэлт хоолонд 9 сартай хүүхэд заавал орох хэрэгтэй. Нэг удаадаа 175-200мл-ийн хэмжээтэй нэмэлт хоолыг 2-3 удааа заавал идүүлээрэй. Нэмэлт хоолны өмнө хөхний сүү, угжаар хооллодог бол сүүг өгөх хэрэггүй шүү. Хооллолтыг 2 цаг 30 минутаас 3 цагийн интервальтай хооллох хэрэгтэй.
 
АСУУЛТ: sn bnu manai huu odoo 6 sar.t eroosoo zogsoj tsogihgui bga zogsoh.ro olmii dre huruu.ndaa dotogsh nugalj zogs.d bh yum, ene talaar zowlogoo ogno u,?  bayrlalaa.
 
Сайн байна уу. Хүүхдийн суганаас дэмжиж зогсооход хөл дээрээ бүтэн зогсох ёстой. Өлмийдөх, хажуулдах, өлмийгээрээ бүтэн гишгэхгүй байгаа бол түнхний ЭХО-д харуулах хэрэгтэй. мөн хөдөлгөөн засал кальцийн бэлдмэл давхар хэрэглэх хэрэгтэй. Эмчид үзүүүлж зөвлөгөө аваарай. Бусад шинж тэмдгийг шалгуулах хэрэгтэй.
 
АСУУЛТ: Sain baina uu emchee manai hvv 3sartai moomoo hohohdoo narmaandaa nustai yum shig boon duutai hohohiin hiitei hoh ni ehleed zvgeer baisan emchid vzvvlsen. aygvi zobiurtai hoh ni tseejiin chagnuulhaar zvgeer geed ?
 
Сайн байна уу. Хамрын салст хөөнгөтөх, хөхөө буруу хөхүүлэх / хийтэй хөхүүлэх / хамрыг цэвэрлэхгүй байх, тархины хүчилтөрөгч дутмагшилтай байх зэргээс дээрхи шинж илэрнэ. 1-рт агаарт маш сайн гаргаж унтуулах, 2-рт харшил өгч болхуйц зүйлээс хол байлгах, 3-рт хамрыг цэвэрлэх, / буцалсан ус 0,9%-ийн натрихолоридын уусмалаар цэвэрлэх, дусаах / арга хэмжээг гэрийн нөхцөлд авч үзээрэй. Хамрыг эхлээд буцалсан бүлээн ус дусааж 10 минут болоод голгүй эмэрсэн хөвөнгөөр эргүүлэх хөдөлгөөнөөр цэвэрлээд хамрыг онгойлгосоны дараа хөхүүлээрэй. Хамрыг онгойлгох арга хэмжээ авахгүй бол чих өвдөх аюултай.
 
АСУУЛТ: Hi. Manai huuhed odoo 8 sartai. Nudniih n tsagaan dotor saaral jijig tolbonuud bhiin. Ene yu ve?
 

Сайн байна уу. Хүүхдийн нүдний салст улайх, ялгадас гарах, нүдний алимд өөхлөг эд ургах зэрэг эмгэгүүд нярайд илэрдэг. Нүдний эмчид үзүүлж яг юу байгааг тодруулах хэрэгтэй. Эсвэл та боломжтой бол одоо зургийг нь аваад илгээнэ үү.
 
АСУУЛТ: sain bn u emchee manai huuhed 3 sar 15 honogtoi shuls ni ih garaad bh ym shud ni urgah gej bga ym boluu.? Bayrlaa
 

Сайн байна уу. Хүүхэд 6 сар дөхөөд ирмэгц шүдлэлт эхлэж, шүлсний ялгаралт ихэсдэг. Шүлсний булчирхайн идэвхижилээс шүлс ялгарах тал бий. Иймээс хүүхдийн амны хөндийг 6 цаг тутамд цэвэрлэж, ялгарсан шүлсийг арчиж байх хэрэгтэй. Үгүй бол шүлсэнд амны салстууд түлэгдэх гээд байдаг тал бий. 6 сараас хойш анхны шүд цухуймагц шүлс татарна. Амны хөндийг сайн шалгуулах хэрэгтэй.
 
АСУУЛТ: Sain baina uu huuhdiin chihnii bulag n noiton bh um yaaj heviin bailgah ve bas yaaj tseverleh ve?
 
Сайн байна уу. Чихийг цэвэрлэх, хуурайшуулах аргаар нойтон булагийг цэвэрлэдэг. Голгүй эмэрч бэлдсэн хөвөнгөөр чихрүү оруулж эргүүлэх хөдөлгөөнөөр цэвэрлэнэ. Хөвөн нойтон болмогц сольж, шинэ хөвөнгөөр цэвэрлэнэ. Сольсон хөвөнг чихрүү оруулж, цэвэрлэхэд хөвөн хуурай болтол нь сольж, цэвэрлэнэ. Өдөрт 2-3 удаа давтана. Гарч байгаа булаг шар буюу ногоон өнгөтэй эсвэл үнэртэй байвал чих хамар хоолойн эмчид заавал үзүүлэх хэрэгтэй. Хамрыг цэвэрлэж байнга онгорхой байлгах хэрэгтэй.
 
АСУУЛТ: Sn bnuu? 8 sartai huuhed chih, ar dagzaa maajaad boldogguiee. Tgd moomoo idehdee bur nuuree minchiitel ulaan boltol duled bh ym. Yunas boldiin boloo? Bas tewerj iish tiishe hodlohoor uenuud n dugarad bhiin. Tom hunii hoshson biy shig tag tag ged dugarad. Yahler tgdin bol ?
 

Сайн байна уу. ар дагзаа майжиж шилээ шөргөөж байгаа бол рахит, мэдрэл сульдлын хам шинж хамт илэрхээр дээрхи шинж тэмдэг илэрдэг. Д витамин уулгах шаардлагатай эсэхийг эмчид үзүүлж байж шийднэ. Хүүхдийг наранд шарж, агаарт сайн гаргаарай. Нүүрлүүгээ мэнчийж улаан болох нь тархины хүчилтөрөгч дутмагшлын шинж. Зуны улиралд агаарт 1-ээс доошгүй цагаар унтуулах хэрэгтэй. Үе дуугарахын хувьд бол рахитын хажуугаар кальцийн дутал хамт явж байгаа болов уу. Кальцийн бэлдмэл уулгаж, сүү тараг, ээдэм зэрэг цагаан идээ идүүлээрэй.

 ПҮРЭВ гаригийн 13:00 цагаас ЭМЧИЙН ЗӨВЛӨГӨӨ явагдаж байна.