ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН эмч зөвлөж байна 2015.07.10
АСУУЛТ: Hi, ene udriin mend. Minii asuultand zuvluguu ugnu Gej naiday. Minii bienii yum ireed duussani Daraa ahiad dooshoo tsus garaad emchid uzuulsen tsagaan tsogtsos mash ih, epiteli mash ih , tulhuur es 1, florkokk 1111, muuguntsur 111 gesen shinjingeenii hariu garsan yum tegeed emch zaaval esiin shinjilgee ug gesnees uur yum helsengui. Minii hamgiin ih Sanaa zovooj bgaa yum Bol nuhurteiguu haritsaand orson I Daraa manai nuhriin erhten ulaaj bas ulaan yum garaad hed honood l alga bolchood baih yum. Esiin shinjilgeeg yamar ued uguh yostoi yum be? Bas minii undguvchin deer Tom hemjeenii bersuu bna gesen. Nadad hariu zuvluguu uguuch . Egchiim bichij ugsun em harshil uguud uuj bolohgui yum. Bi yah ve?

Таны мазокын шинжилгээнүүдээр үтрээний хэвийн орчин алдагдаж хэвийн бус бактер нянгууд ихэссэн байна. үүнийг эмчлэх шаардлагатай. Умайн хүзүүний шархлаа болон их хэмжээний үрэвслийн процесс илэрсэн бол эсийн шинжилгээ өгч болно. Эмчилгээг нөхрийнхөө хамтаар хийлгэвэл үр дүнтэй байдаг. Эмчийн өгсөн эм тарианаас харшлаж байгаа бол ижил бүлгийн өөр эмээр орлуулж заавал эмчлүүлэх шаардлагатай шүү.

АСУУЛТ: Сайн байна уу миний сарын тэмдэг 5сарынх нь 6.1нд ирээд 6сарын юм маань ирэхгүй байж байгаад сая 7.8 нд ирсиймаа энэ зүгээр үү зөвөлгөө өгөөч?

Сарын тэмдэг 21-40 хоногийн мөчлөгтэй байж болно. Таны хувьд сарын тэмдэг хэвийн ирсэн байна. Санаа зовох зүйлгүй ээ
АСУУЛТ: Sain bnuu emchee urguidliin shinjilgee haana yaj awdagin bol ohidod zoriulsan zowolgoo ogdog tm emneleg bnuu bi 19toi ?
Үргүйдлийг оношлохын тулд олон шинжилгээ хийдэг. Үргүйдлийн шалтгааныг харилцан ярилцаж үзлэг хийсний үндсэн дээр ямар шинжилгээ хийх шаардлагатай гэдгийг эмч тодруулна. Бүх дүүргүүдэд охидын зөвлөгөө өгөх кабинет ажиллаж байгаа та тэнд хандана уу.

АСУУЛТ: huhnii havdariin shinj temdegiig helj uguuch?

Хөхний хавдар үүсэх гол үүсгэвэр нь хөхний бэрсүү байдаг. Өглөө бүр тольны өмнө хөхөө тэгш хэмтэй байгаа эсэхийг ажиглах, тэмтрэх, хөхнөөс цус болон өөр шингэн гарч байгаа эхийг ажиглана. Хэрэв хөх дээрхи хэлсний дагуу өөрчлөлттэй байгаа бол эмчид хандах хэрэгтэй байдаг.

АСУУЛТ: Sain bn uu emchee tsus togtoodog sain em ymar em bbl zvgeer we ta nadad emnii ner helj tus bolooch.tgd sariin temdeg aldagdaltai uyd jiremsen boloh bolomjtoi yu bolomjgu yu sariin temdeg iin aldagdald uudag daawriiin em bdg gsen ymar nertei ymarhuu em bdiin bol.?

Ямар шалтгааны улмаас цус тогтоох эм уух шаардлагатай байгаа вэ? цус тогтоох эмийг эмчийн хяналтанд зааврын дагуу уухгүй бол цус бүлэгнэлийн үйл ажиллагаа алдагдаж сөрөг нөлөө их гардаг. Сарын тэмдгийн алдагдалтай үед жирэмслэх боломжтой. Сарын тэмдэг алдагдаж байгаа шалтгааныг тодруулан эмчид хандаарай.

АСУУЛТ: hi bi bas ungursun 11 sard suulgats taviulsan ymaa. Tgd esregeeree 1saraas ym irelgui 5 sar bolchloo dunduur n halit ygaan ungutei ym uzegdsen?

Суулгац нь гестаген дааврын бэлдмэл учраас сарын тэмдгийн мөчлөгийг зохицуулан умайн салстыг хөвсийж, хуурах процессыг зогсоодог учраас сарын тэмдэг ирэхгүй байж болно. Энэ нь хэвийн үзэгдэл юм. Сарын тэмдэг ирэхгүй байлаа гээд гаж буруу нөлөө байхгүй.

АСУУЛТ: sain bna uu bi turuud 3sar bolj baigaa minii sariin temdeg ireegvi baigaa odoo jirmsenees hamgaalah yamar negen arga herglej boloh uu?

Төрөөд сарын тэмдэг ирээгүй бөгөөд хүүхдээ хөхөөр хооллож байгаа бол жирэмслэх боломжгүй байдаг. Зарим тохиолдолд сарын тэмдэг өөрт мэдэгдэхгүйгээр үзэгдэх төдий ирснийг анзааралгүйгээр жирэмсэлсэн тохиолдлууд байдаг. Тиймээс 3 сараас хойш хугацаанд спирал тавиулж болно. 6 сараас хойш хугацаанд дааврын бэлдмэл хэрэгтэй болно.

АСУУЛТ: Нөхөргүй хүн мозокийн шинжилгээ өгч болдог юм уу?

Mазокын шинжилгээнд ямар ч насны хүн хамрагдаж болно.

АСУУЛТ: sain bnuu. kista ooroo shimegddeguu?

Киста нь хэлбэр хэмжээ, байрлал, дотроо юу агуулагдаж байгаагаасаа шалтгаалан шимэгдэх эсэх нь харилцан адилгүй байдаг. Бага хэмжээний, дотроо тунгалаг киста өөрөө аяандаа шимэгддэг бол том хэмжээтэй дотроо цус агуулсан киста нь шимэгдэхгүй бөгөөд дотор хагарах аюултай. Эмчид хянуулж шинжлүүлээрэй.

АСУУЛТ: Sain bn uu bi odoo 7nast hvvt.bs 3 jiliim omno zesen spirial tawiulsan ym.spirialaa awhuulaad jil boljiin.ene hugtsaand dahiad jiremsen bolohiig hvssen bolowch eroosoo bolohgvi ym.yawal dr be zowlooch emchee.?

Таны хувьд 2догчоор үргүйдэл үүсэж байгаа учраас зөвхөн спиралаас болж үрэвсэл үүсэн гэж үзэж болохгүй. Бусад шалтгаан байгаа эхийг тодруулах хэрэгтэй. Үргүйдэл үүсэх маш олон шалтгаан байдаг. Дотоод болон гадаад шалтгаан ҮҮНД: бодисын солилцооны алдагдал, хэт их ядаргаа, стересс, эмэгтэйчүүдийн үрэвсэлт өвчин, бэлгийн замын өвчин бие организмын архаг өвчин гэх мэт.

АСУУЛТ: Sn bn u bi 22 nastai zarimdaa baruun taliin ondgovch ovdoh ym bi bagaasa ih daardag bsaan odooch gesen hevere uzulher tsus bagdalttai geh ym ondgovch ovdoh ni yu yutai bolbootoi ve ireduid eej hun bolog bolhoor ertnees biedee anhaarmaar bn a zovolgoo ogoch ?

Өндгөвч болон эмэгтэйчүүдийн эрхтэнгүүдийн үрэвсэлт өвчин нь хүүхэд байхаасаа эхлэн бөөрний болон давсагны үрэвсэлээс үүдэлтэй. Бөөрний үрэвсэл нь шүд болон хоолойн үрэвсэлтэй мөн холбоотой байдаг. Тиймээс та ирээдүйн ээж болохдоо бэлдэн шүд болон хоолойг эрүүл байлгаж бөөрний архаг үрэвслийг эмчлэх хэрэгтэй. Эмэгтэйчүүдийн үрэвсэлт өвчин болон бусад өвчин байгаа эхийг ЭХО-оор хянуулж, эмэгтэйчүүдийн эмчид үзүүлээрэй. цус багадалтын хувьд хамгийн түрүүнд яаралтай эмчлэх хэрэгтэй өвчин.

АСУУЛТ: sain bnau bi neg zuil asuux gesen ymaa. bi odoo 5 nastai oxintoi daxiad xuuxedtei bolox gd ynz bureer l uzex ym odo sariin xuanli ashiglaj bgaa ter xer naidvartai unen bdag ve?emneleg uzuulxeer orovsoltei bna gexees oor ym xelex ymaa yaval deer ve ta zovlooch ?

Тогтмол бэлгийн харьцаатай 1 жилээс дээш хугацаанд байгаад жирэмслэхгүй бол 2 догчоор үргүйдэл үүссэн гэж үзнэ. Үргүйдлийн шалтгааныг дотруулан эмчилсэний үндсэн дээр жирэмслэх боломжтой болно. Шинжилгээ болон эмнэлэгт үзүүлээд зөвхөн үрэвсэлтэй гарсан бол ямар үүсгэгчээр үрэвсэлтэй болсныг тодруулан түүний эсрэг эмчилгээг системтэйгээр хийлгэснээр жирэмслэх боломж нээгдэнэ.

АСУУЛТ: sain bn uu, turuud 2 sar hureh gj bgaa ym aa, tegsen tsus garch duusaad urgwljluuleed nogoovtor ungutei yalgadas garaad bhiin odoo hurtel, zoviur bhgui bolohoor n emchid uzuuleegui l bgaa. Emneleg ch oroh zavgui bdiim bn aa. Bas 4:30 -aas huuhedteigee zuuraldaad oroltsoj chadahgui bh gd turuuleed asuuchihlaa, hariu uguurei (*_*)

Төрсний дараа бэлгийн хавьталд орсон бол халдвар авсан эсэхийг шинжилгээгээр тогтоох хэрэгтэй. Хэрэв бэлгийн харьцаанд ороогүй бол төрөх замын халдвар авсан гэж үзээд 5 хоног антибиотик эмилчилгээ болон үрэвслийн эсрэг үтрээний лаа 10 хоног хийгээрэй.

АСУУЛТ: Sain baina uu? Mongold huhnii towch gargah emchilgee baidag yum bolow u? Shigdsen huhnii tolgoig...?

Хөхний толгойг гаргадаг аппарадууд эмийн сангууудаар худалдаалагддаг. Энэхүү аппарад нь үр дүнгүй бол мэс заслын аргаар гаргаж болно.

АСУУЛТ: Sn bn uuu bi emegteichudin emlegt uzuuleh gsn ym gevch ali emlegt ochij uzulhe medehgu bn ali emleg ilu sn emchilj uzej ogoh bol bairshline nerteine zagad ogoch ?

Хувийн үйлчилгээ үзүүлж буй бүх эмэгтэйчүүдийн эмч нар ихэнхи нь улсын эмнэлэгт давхар ажиллаж байдаг. Тиймээс та харьяа дүүргийн эмчдээ үзүүлж болно.

АСУУЛТ: Сайн байна уу. Сарын тэмдэг тогтворгүй байгааг яаж тогтмол ирдэг болгох вэ ?

Сарын тэмдэг тогтворгүй байх олон шалтгаан бий. Шалтгааныг тодруулахын тулд эмэгтэйчүүдийн эмчид хандаж шинжилгээ хийлгэнэ. Анхны сарын тэмдэг ирээд удаагүй байгаа тохиолдолд сарын тэмдэг алдагдах нь хэвийн үзэгдэл. Цэвэршилтын өмнө насанд сарын тэмдэг мөн алдагдаж ирдэг. Нэмэлтээр дааврын бэлдмэл ууснаар тогтвортой болох боломжтой.

АСУУЛТ: Сайн байна уу? Би найз залуутайгаа сарын тэмдэг ирээд дууссан өдөр нь бэлгийн ажилд орсон юмаа тэгээд жирэмсэн болж магадгүй гэж бодоод 72цагийн дотор уудаг эмийг уусан юмаа тэгсэн ууснаас хойш 4 хоногийн дараа доошоо сарын тэмдгийнх шиг цус 3 хоног гарсан энэний шалтгаан юу юм бол савны гадуурх жирэмслэлт юм болвуу зөвлөгөө өгч туслаач ?

Сарын тэмдэг ирээд дуусах үе хүртэл жирэмслэх боломжгүй байдаг. 72 цагийн эм нь дааврын бэлдмэл учраас таны сарын тэмдгийн мөчлөгийн хэвийн байдлыг алдагдуулсан байж болзошгүй. Сарын тэмдгийн мөчлөгийн дунд үеүүдэд жишээ нь: 30 хоногийн мөчлөгтэй бол дунд 10 хоногт өндгөн эс боловсорч үр тогтох боломжит үе байдаг.

АСУУЛТ: Sn bnu emchee tanii ajild amjilt huseye. Tanias asuuh zuil bn doodoos shar nogoon ungutei yum bainga garad bh yum haaya hewliiger uwdduuud bga. Garnii suulgatstai yum lda ternes boldoguu?

Үтрээний ялгадас хэвийн бус болох нь жирэмслэлтээс хамгаалах гарын суулгац тавиулсантай холбоотой биш. Үтрээний болон умайн хүзүүний үрэвслээс хамааран ялгадас хэвийн бус болдог. Энэ нь өвөрмөгц үүсгэгч болон өвөрмөгц бус үүсгэгчээр халдварлагдсан байна уу. ? гэдгээс шалтгаалан эмчилгээ нь харилцан адилгүй байдаг Тиймээс та шинжилгээ өгч шалтгааныг дотруулна уу.

АСУУЛТ: Hi zovolgoo avah gesiima manai ohin 10 nastai beleg erhtnees ni shar tuyatai tsagaan um ih garah um hna uzuulj boloh ve doorooso daarahar buur iluu garad bhshig bna hariu zovolgoo ogoorei bayarlalaa?

Сайн байна уу. Охидын бэлэг эртэнгээс цагаан зүйл ялгарах нь ихэвчлэн цагаан хорхойтох өвчин, бөөрний үрэвслийн гаралтай байдаг. Шинжилгээ өгөхийн тулд харьяа дүүргийнхээ эмнэлэгт шээсний болон цагаан хорхойн шинжилгээ өгөх хэрэгтэй. Эмчилгээний үр дүнд хэвийн болно. Бэлэг эрхтнийг гадна талаас нь бүлээн усаар урдаас хойш чиглэлтэйгээр угааж өгөх хэрэгтэй. Мөн хүндээр бие зассаны дараа урдаас хойш чиглэлтэйгээр арчих хэрэгтэйг зааж өгөөрэй.

АСУУЛТ: 8 sartai jiremsen eej bna shinjilge ogod orowsoltei gd laa hj bgn omno zgr bcn doosho ongotei nogon shardu yum garsan bhin odo yah ve hn uzuulehuu?

Сайн байна уу. Шинжилгээгээр зөвхөн үрэвслийн гаралтай байсан бол үрэвслийн эсрэг лаа хийгээд биеийн эсэргүүцлээ сайжруулах хэрэгтэй. Нэмэлт эмчилгээ хэрэггүй. Жирэмсэн үед үтгээрээгээс ялгарах цагаан ялгадас ихсэх хандлагатай байдаг. Мөн нөхөртөө үрэвслийн эсрэг эм уулгаж болно.