ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН эмч зөвлөж байна 2015.07.01
АСУУЛТ: Spral taviulah n her sorog nolootei ve?
 
Сайн байна уу? Ямар спираль тавиулахаас шалтгаалж үр дагавар нь өөр өөр байна. Спираль нь 2 янз байдаг. Дааврын гаралтай спираль, зэсэн спираль гэж 2 янз байдаг. Та алийг нь ч сонгож болно. Зэсэн спираль нь умайн салстыг цочроож гэмтээдэг. Дааврын гаралтай спираль нь тухайн хүний бие организм-с шалтгаалаад сарын тэмдгийн мөчлөг алдагдах, бага хэмжээгээр ирэх, эсвэл цусархаг ялгадас гарах гэх мэт сөрөг нөлөөнүүд байдаг.
 
АСУУЛТ: Ohidiin emegteichuudiin emch mgl.d bdag yum uuu?
 
Байгаа. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Халдварт өвчний үндэсний төв, мөн 1, 2, 3-р Төрөх эмнэлэгт охидын зөвлөгөө өгөх кабинет байдаг.
 
АСУУЛТ: Сайн байна уу. Мазокын шинжилгээ өгсөн чинь Флорокк++ гэж гарсан байхы энэ нь юу гэсэн үг юм болоо?
 
Сайн байна уу? Үтрээний хэвийн орчин алдагдаж үтрээнд гадны нян бактер үржсэнээс шинжилгээгээр өөрчлөлтүүд илэрдэг. Мөн үрэвслийн эхний шижн тэмдгүүд илэрч байна гэсэн үг юм. Энэ үед Гексикон үтрээний лааг хэрэглэж болно. Оройд нэг удаа 7 хоног хэрэглэж болно.
 
АСУУЛТ: sn bnu ? umain suwgin vrewsel yunaas bolj vvsdeg we ?
 

Сайн байна уу? Умайн хүзүүний үрэвсэл нь гадаад болон дотоод шалтгаантай байдаг. Умайд ажилбар хийсний дараа халдвар орсны улмаас үрэвсэж болно. Мөн бэлгийн замын халдварт өвчин, нян бактерийн гаралтай халдварын үед үрэвсэл явагддаг.
 
АСУУЛТ: Cain bnuu emche 15tsagaas hodo yawh gj bga tul onoodrin asuuh tsagt n asuuj chadhgune ta onoodr hedid ch hamagu hariu bijere odo 17toi zondoo zvil lawlah gsima 1, ur hondolt hilgeher taaashda ahij huuhdte bolohgu gdg unnu 2. Mongold timerhu uilchilge hiidg gazar ali ni sain bol baa mongoni huwid geriinhni zowshoopoltoi awhu 3. Zaawal awhuulah geltgu em uudag gj humus yrihin ene her ur dunte we bas muu ur dagawar ihvv?
 

Сайн байна уу? 17 насандаа анхны үр хөндөлт хийлгэхэд цаашид нөлөөлөх хор хөнөөл нь их байдаг. Гэхдээ цаашид хүүхэдтэй болох эсэхийг урьдчилан хэлж мэдэхгүй. Эмийн аргаар үр зулбуулах нь эмнэлэгийн нөхцөлд хийдэг. Гадуур зарагдаж байгаа үр зулбуулах эмийг хэзээ ч хэрэглэж болохгүй.
 
АСУУЛТ: Сайн байна уу? Эмчээ би төрөөд 4сар болж байгаа тэгээд спраль тавиулах гэсийн ямар спраль нь зүгээр вэ? Одоо болох уу арай болоогүй юу?
 

Сайн байна уу? Спираль нь 2 янз байдаг. Дааврын гаралтай спираль, зэсэн спираль гэж 2 янз байдаг. Та алийг нь ч сонгож болно. Дааврын гаралтай спиралийг төрсний дараа хөхүүл бол 6 сараас дээш хугацаанд тавьдаг. Зэсэн спиралийг 4 сар болоход тавьж болно.
 
АСУУЛТ: Сайн байна уу? та. Эмчээ миний эрүүн дээр их юм байсхийгээд гараад байх юм ганц эрүү гэлтгүй дух цээж нуруу хацар гээд гэнэт их гараад эхэлсэн яахаа мэдэдгүй ээ. Хүмүүс үзүүл гэхийн үзүүлэх эмнэлэг орох завгүй болхоор эхний удаа таниас зөвөлгөө авая гэж бодлоо. Та туслаач?
 
Сайн байна уу? Арьсан дээр гарч байгаа эмгэг өөрчлөлтүүдийн эх үүсвэр шалтгааныг /арьсны батгашил болон нүх сүвний үрэвслийн гаралтай байна уу, цөс болон ходоод гэдэсний өвний гаралтай байна уу, эсвэл дааврын гаралтай байна уу гэх мэт/ тодруулах хэрэгтэй. Үүний тулд хамгийн түрүүнд арьсны эмчид хандаж зөвлөгөө аваарай.
 
АСУУЛТ: Sain bna uu.heregtei medeelel tugeedegt bayrladag shuu.bi 29 nastai say 4sard ur huntuulsen uymaa.tgd odoo tsagaan uym ih garaad evgui unertei bolchihson sanagdaad bna.mazokiin shinjilgee uguud muugunzur bhgui gsn.iim ued uy heregleh ve.bas muugunzuruus urdchilan sergiileh yamar laa em tan bdag ve.bayrlalaa. 

Сайн байна уу? Ажилбарын дараагаар үрэвслийн процесс болон халдвар орох магадлал өндөр байдаг учраас антибиотик эмчилгээ болон нян, бактерийн эсрэг өргөн хүрээтэй лааг хэрэглэж болно. Мөөгөнцөрөөс урьдчилан сэргийлэхийн тулд Фунголан 50мг -аар /антибиотик эмчилгээний хийж байгаа үед, удаан хугацаагаар хэрэглэх эмүүд ууж байгаа үед/ өдөрт нэг удаа 3-5 хоног ууж болно.
 
АСУУЛТ: sain bnu dooshoo nogoon vnertei yum garaad bh yum emchid uzvlsn chin mogontsorin em bicj ogsn uusiin gehde zvgeer bolkui bhin bga zereg garaad bhiin, Yahuu nadaa heleed ogooch?
 
Үтрээгээр ногоон өнгөтэй зүйл гарах нь олон шалтгаантай байдаг. Бэлгийн замын халдварын үед /Заг хүйтэн, Трихоминоз гэх мэт/ нянгийн гаралтай үтрээний үрэвслийн үед илэрдэг шинж тэмдэг юм. Мөөгөнцрийн үед ээдэм буюу тараг шиг цагаан өнгөтэй ялгадас ихээр гарж загатнадаг. Тиймээс та шинжилгээ өгч ямар нян бактераар үүсгэгдсэн бэ гэдгийг оношлуулсны дараагаар тохирсон эмчилгээг хийлгэсэнээр шинж тэмдэг арилдаг.
 
АСУУЛТ: sain bnuu bi odoo 17nastai.bi odoo jipemsen 20garan honogtoi bha ter vr zulbuulah em uuj bloh bolwuu ymap em uuwal zvger bee nadd helj ogooch, heden 7 honogtoi gdgiig yaj medej bloh bee?
 

ЭХО-гоор хэдэн долоо хоногтойг харж болно. Эмийн аргаар зулбуулах нь эмнэлэгийн нөхцөлд хийдэг ажилбар юм. Гэрийн нөхцөлд зулбуулах боломжгүй. Гадуур зулбуулах эм зарж байгаа олон газрууд байгаа боловч эдгээр нь хууль бус бөгөөд өндөр эрсдэлтэй, аюултай учраас гэрийн нөхцөлөөр зулбуулж болохгүй шүү.
 
АСУУЛТ: sain bna u. bi 30 nastai. sariin temdeg 3 sar irsengui. haaya yadrahaar muchlug ni aldagddag l da. bi yah yostoi ve?
 
Сайн байна уу? Та эхлээд жирэмсэн биш эсэхээ шалгах хэрэгтэй. Үүний тулд өлөн шээсэнд тестеер үзэж болно. Мөн ЭХО-гоор жирэмсэн эсэхээ шалгуулах хэрэгтэй. Хэрвээ жирэмсэн биш байвал сарын тэмдгийн мөчлөгийн алдагдалтай байгаа учраас эмэгтэйчүүдийн дотоод шүүрлийн нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх хэрэгтэй.
 
АСУУЛТ: sain bnu? bi spiraltai 6 jil bolj bga awahuulaad her hugatsaand emchilgee hiilgeh we?huuge duutei bolgoh gesiin.
 

Сайн байна уу? Спираль авхуулсны дараагаар үрэвслийн процесс хэр талбайг эзэлсэн байна гэдгээс шалтгаалан эмчилгээ үргэлжилнэ. Хамгийн доод тал нь 10 хоног эмчилгээ хийлгэнэ.
 
АСУУЛТ: Ene laag hiij bhad belgiin havitald orj boloh uu bolohgui yu yadag ym bol?
 
Сайн байна уу? Эмчилгээ хийлгэж байх үед бэлгийн хавьталд орж болохгүй.
 
АСУУЛТ: Сайн байна уу заавал хариулж өгөхийг хүсье би бараг 8сарын өмнөөс Заг гэх өвчин тусчихсан юмаа Тэгээд яаж эмчилхээ сайн мэдэхгүй эхнд хандахаа сайн мэдэхгүй байна үүнийг яаж эмчилэх вээ Баярлалаа одоо тэгээд хаана эмчлүүлэх вээ бас 8сар гэхээр хэр эмчилгээ хийдэг бол эдгэх болов уу би бараг л тусаад 8сар болчихэжж бүрэн эдгэрэх болов уу эмчээ хаана эмчлүүлэх вэ дэлгэрэнгүй хэлж туслаач бас хэдий хэрийн өртөгөөр эмчлүүлэх вээ?

 
Сайн байна уу? Заг хүйтэн өвчин бэлгийн замаар халдах учраас бэлгийн хавьтагчтайгаа хамт эмчилгээ хийлгэх шаардлагатай. Үүний тулд харьяа дүүргийн эмэгтэйчүүдийн эмчид хандаж стандартын дагуу эмчилгээг хийлгэх хэрэгтэй байдаг. Дур мэдэж гэрээр эмчилгээ хийлгэж огт болохгүй. Учир нь заг хүйтний үүсгэгчийг тэсвэртэй байдалд оруулдаг мөн өвчин архагшиж цаашилбал эмэгтэйн аарцгийн хөндийн эрхтнүүдийг гэмтээдэг .
 
АСУУЛТ: Minii bieni yum aldagdaj ireed 5 jil bolj bgama unuudur emnelegt uzuulsen undguwchni emchilgee hiilge gsn ene ni her ur duntei ni bol?
 
Үр дүн гаргахын тулд эмчилгээ хийдэг. Хэрэв эмчилгээ хийлгэхгүй бол өвчин улам даамжирч хүндэрдэг болно.

АСУУЛТ: Sain bnu bi neg ondgovchoo gistatai bn geed avhuulsima ternii daraa savni gaduur jiremsleed haglgaand orhod naaldanga uussen bn gesen odoo ahiad naaldanga uuseh magdlal her ih be Zovlgoo ogj tuslaach naaldangad ymar em taria sm bol?
 
Сайн байна уу? Хагалгааны наалдангийг эргэж салгасан бол дахин наалданги үүсэх нь ховор. Олон дахин хагалгаанд орсны дараагаар наалданги үүсэх нь элбэг байдаг. Биеийн эсэргүүцлийг сайжруулж үрэвслийг намдаах эмчилгээг хийлгэх хэрэгтэй.
 
АСУУЛТ: Сайн байна уу заавал хариулж өгөхийг хүсье би бараг 8сарын өмнөөс Заг гэх өвчин тусчихсан юмаа Тэгээд яаж эмчилхээ сайн мэдэхгүй эхнд хандахаа сайн мэдэхгүй байна үүнийг яаж эмчилэх вээ Баярлалаа, одоо тэгээд хаана эмчлүүлэх вээ бас 8сар гэхээр хэр эмчилгээ хийдэг бол эдгэх болов уу би?
 

Сайн байна уу? Заг хүйтэн өвчин бэлгийн замаар халдах учраас бэлгийн хавьтагчтайгаа хамт эмчилгээ хийлгэх шаардлагатай. Үүний тулд харьяа дүүргийн эмэгтэйчүүдийн эмчид хандаж стандартын дагуу эмчилгээг хийлгэх хэрэгтэй байдаг. Дур мэдэж гэрээр эмчилгээ хийлгэж огт болохгүй. Учир нь заг хүйтний үүсгэгчийг тэсвэртэй байдалд оруулдаг мөн өвчин архагшиж цаашилбал эмэгтэйн аарцгийн хөндийн эрхтнүүдийг гэмтээдэг .
 
АСУУЛТ: sain bnu bi 2 sard hvvhedtei bolood boon bayr bolood bj bsan chne 4 sard zulbachihsan tgd 5 sarin bienii ym 5 sarin eheer neg ireed svvleer neg ireed neg ysondoo sard 2 udaa irsen ene ni muu zvil vv zulbasani daraa iim ym bdin bolvu odoo hvvhedtei bolie gevel hedii hugatsaani daraa bolj boloh ve ?
 
Хэвийн сарын мөчлөг 21-30 хоног байдаг. Хэрэв 21 хоногийн мөчлөгтэй бол сарын эхээр болон сүүлэр 2 удаа ирж болно. Та санаа зовох хэрэггүй. Зулбасаны дараагаар жирэмслэх хугацаа 6 сараас дээш хугацаанд байвал тохиромжтой.
 
АСУУЛТ: сайн байн уу эмчээ Би 21 настай. Хүнтэй унтаагүй. Гэтэл биений юм бараг ирдэггүй бас доошоо туухай шнэртэй юм гарад байх юм. Эмчид үзүүлтэл мөөгөнцөртсөн байна гэсэн. Лаа хийх ёстой гэсэн. Онгон хальс цоороогүй учир лаа хийж болдоггүй гэсэн. Эмч лаа хийнэ гээд байх юм. Яах вэ? өөр арга байга боловуу? Хэлж өгч туслаач?
 
Бэлгийн хавьталд ороогүй бол мөөгөнцрийн эсрэг эмийг ууж болно. Мөн витамин болон биеийн эсэргүүцэл сайжруулах эмчилгээг хамт хийвэл эдгэрэл хурдан байдаг.
 
АСУУЛТ: Sain baina uu emchee 28nastai namaig Saraa gedeg. Taniig minii asuultand hariulnaa gej naidaj suuna.sayhan bi mazokiin shinjilgee ugud muughntsur bactertai garsan ym l daa.duurgiin emnelegeeree muuguntsuruu emchluuleed duussan gaigui bolson.odoo harin setgel zovooj baigaa zuil maani belgiin uruul dr uragdsan ym shig sharh garsan emch nar tos turn gej zuvlusun bolovch eruusuu zugeer boldoggui sheen ued ih uvdult ugnu.bad gadna beleg dotor bulchingaa changalahaar tovgor zuil medegdeed bhiin tuslaach emchee?

Сайн байна уу? Яг гарсан зүйл чинь ургацаг уу эсвэл шарх уу гэдгийг тодруулан үзлэг хийх шаардлагатай байна. Хэрвээ шарх бол цэврүүтэй юу эсвэл идээрхэг үү, эргэн тойрондоо үрэвслийн улайлт үүссэн байна уу зэргээс шалтгаалаад оношийг тодруулдаг. Таны хувьд хамгийн түрүүнд халдвараас хамгаалж метилинийг түрхээрэй. Мөн эмчдээ дахин үзүүлээрэй.
 
АСУУЛТ: Сайн байна уу? Би саяхан 2 сарын өмнө жирэмсэн болоод тэгээд үзүүлтэл "h-mole" гэдэг хэвийн бус жирэмслэлт гээд хагалгаанд орж авахуулсан юм. Солонгост байдаг болохоор өвчнийх нь нэрийг монголоор мэдэхгүй юм. Энэ юунаас болж үүсдэг юм бол ахин үүсэхээс нь яаж хамгаалах бол та хэлж өгч туслаач. h-mole нь саванд усан үзэс шиг хэлбэртэй олон тийм усан бөмбөлөг үүссэн тийм жирэмслэлт гэж эмч тайлбарласан. Та заавал хариу бичиж мэдэхийнхээ хэрээр тусламж үзүүлээч.?
 
Сайн байна уу? Энэ өвчлөл миний практикт огт тохиолдож байгаагүй учраас зөвлөгөө    өгөхөд хүндрэлтэй байна. Ихэсийн хавдрын гаралтай эсийн хэт ургалтаас болж эмгэг жирэмслэлт үүсдэг.
 
Sn bnu emche mazokiin shinjilgeger trihomnaz gj garsin yamar emchilgee hiilgh estoi we 5 sartai hohul yumlda bayarlalaa? 

Сайн байна уу? Трихоминозийн эсрэг эмчилгээ болох митронедазол-оор эмчилдэг. Үүний дараагаар давтан Мазокийн шинжилгээ өгөөрэй. Трихоминозийг эмчилсний дараагаар түүнд далдлагдсан өвчнүүд мөн илрэх боломжтой. Та нөхөртэйгээ хамт эмчлүүлвэл үр дүнтэй бөгөөд дахин халдварлагдахгүй.
 
АСУУЛТ: Сайн байна уу?Танай page эмчийн зөвөлгөө гээд надад маш их таалагдлаа зөвөлгөөг уншиж байгаад өөртэйгөө адилхан зүйлийг олж уншлаа анхдагч үргүйдэл гээд.Яг энэ зүйл нь мөн юмуу үгүй юу гэдгийг сайн мэдэхгүй байна лдаа гэхдээ л 3жил болж байхад огт хүүхэдтэй болохгүй байх юмаа.Эмэгтэй хүний ганц жаргал үр хүүхдээ харах шүү дээ тийм болохоор энэ талаар шинжилгээ өгч цааш эмчлүүлэхийн тулд танай байгууллагад хандмаар байна.Хэдэн цагаас яаж шинжилгээ өгдөг вэ?Очихдоо юу юу бэлдэж очидог вэ?
 
Сайн байна уу? Тогтмол хамгаалалтгүйгээр бэлгийн харьцаанд ороод 1 жилээс дээш хугацаанд огт жирэмслээгүй байгаа бол анхдагч үргүйдэл гэж үздэг. Үргүйдлийг оношлуулахын тулд 2 дах шатлалын болон 3 дах шатлалын эмнэлэгүүдэд хандаж болно. Шалтгааныг тодруулсны үндсэн дээр үргүйдлийг эмчлэх боломжтой байдаг. Та нөхөртэйгээ хамт шинжилгээ оношлогоонд ороорой.
 
АСУУЛТ: sain bnu. Belgiin homhoi uwchin viruseer haldwarladag uu, edgeh uu, bas emegtei hvnd ymar shinj ilreh we emchid vzvvlehed ohin halisnii urgatsag bn gsn ter urgatsag n yumand idegdeed bga yum shig sharhlaad tsoorood bh yum bs haritsaand orohod owdolttei bdg Ene homhoi mon vv?
 
Сайн байна уу? Бэлгийн хомхой нь вирусээр халдварлагддаг бэлгийн замаар дамждаг өвчин юм. Шинж тэмдэг нь бэлэг эрхтэн дээр цэврүүтэй тууралт, шарх гардаг. (Уруул дээр гардаг хомхойн цэврүүтэй адил) Өвчтэй , эмзэглэнэ, үсэрхийлнэ, зарим газраа идээ татдаг. Таны зовиураас харахад эмчид үзүүлж мөн эсэхийг оношлуулах хэрэгтэй.
 
АСУУЛТ: Sain bn uu! Bi gadaadd amidardag bolhoor todorhoi asuuchih hun oldohgui bn. Bi 7 honogiin omno hamgaalaltgui belgiin haritsaand orson yum. Tegeed margaash n shuud l 72 tsagiin em uusan. Ehnii emiig n uuchihad ngoo emiig n 12 tsagiin daraa uuj chadaagui. Teer hojuu 18 tsagiin daraa uusan. Tegeed baij baital 2 honogin omno john bor yum uzegdsenee onoodor ygaawtar barag l tsus bas bor huren shingen yum dooshoo garlaa . Testeer uzed sorog garsan ch 14 honogiin daraa uzdeg yum bn. Ene yu gsn ug yum boloo. Bi eswel jiremsen bolj bgam bolwuu?
 

Сайн байна уу? Жирэмснээс хамгаалах 72 цагийн эм нь 72 цаг дотроо багтаж уувал 98%-ийн хамгаалах чадвартай. Таны хувьд 72 цаг дотроо багтаж уусан болохоор жирэмслэх магадлалгүй байна. Таны биений юм ирэх дөхөж байсан бол бэлгийн хавьтлын дараа хугацаанаасаа өмнө ирэх тохиолдол байдаг. Эсвэл бэлгийн хавьтлын үед үтрээний салст гэмтэх умайн хүзүүнд улайлт болон шархтай бол бэлгийн хавьтлын дараа цус гарах тохиолдол байдаг.
 
АСУУЛТ: сайн байна уу. Таниас нэг зүйл тодруулах гэсэн юм заавал хариу өгнө гэж итгэж байна. Би одоо 26 настай.Серологийн шинжилгээ өгсөн чинь тэмбүүгийн халдвар аваад эдгэсэн байна гэсэн. Цусны шинжилгээ өгөхд цусан дахь титр нь хэзээ арилах бол бас хүүхэдтэй болоход хүүхдэд халдах боловууу.?
 
Сайн байна уу? Тэмбүүгээр өвчилсний дараагаар 3 жилийн хугацаанд хяналтанд байх шаардлагатай байдаг. Хэдийгээр эмчилгээ хийлгээд эдгэрсэн байсан ч цусанд тэмбүүгийн Титр илэрч байдаг. 3 жилийн хугацаанд Титрийн хэмжээ буурсаар хэвийн болдог. Нэгэнт эмчилгээ хийлгээд эдгэрсэн бол жирэмсэн болоход үр хүүхдэд нөлөөлөхгүй.
 
АСУУЛТ: Sain bnu.bi nuhuruusuu salaad jil bolj bgaam l daa.humuus sexiin hariltsagchgui udah ym bol tsevershdeg gd bhiimaa emegteichuudiin emchid uzuulj gormon avch uu gheer n uzuultel tiim ym uuh shaardlagagui l gsn l dee ghdee manai nziin nuhur unguruud jil boloogui bhad gormon uu geed bnga uudag.ingeed l gaihaad l yah ystoigoo medehgui bolood zuvlulguu avah gediimaa Ym maani togtmol baga irdeg ter heveeree togtmol irj bga humuus ert tsevershdeg bolson gd sanaa zovood em uuh ystoi uguigee l medeh gesiim.

 
Сайн байна уу? Бэлгийн хавьталд ороогүйгээс болоод эрт цэвэршинэ гэсэн ойлголт байхгүй. Танд сарын тэмдгийн алдагдал болон зовиур илрээгүй бол ямарч эм уух шаардлагагүй. Бэлгийн хавьталд ороогүй удах нь ямар нэгэн муу үр дагавар авчрахгүй. Зөвхөн таны сэтгэлзүйн болон физилогийн хувьд бага зэрэг өөрчлөгдөж болно.
 
АСУУЛТ: sn bnuu ? bi 24tei torj bgaagvi, bieni yum ireheer ondgowch hawiar bolon nuruugaar bnga owdoh yumaa. ene yutai holbootoi we ? ingej owdoh ni muu yu ?

 
Сайн байна уу? Сарын тэмдэг ирэх үед умайн салст давхрага хуурч цус гардаг учраас бага зэргийн нуруугаар өвдөх зовиур илэрч болно. Мөн хэвлийн доогуур бага зэрэг базлах маягийн өвдөлт өгч болно. Хэрэв эдгээр шинжүүд нь хүчтэй бөгөөд тод илэрвэл эмгэг гэж үзнэ. Ямар шалтгааны улмаас дээрх шинжүүд илэрч байгаа вэ гэдгийг оношлох шаардлагатай байдаг. Та үзлэг шинжилгээнд орсны үндсэн дээр оношийг тодруулна.
 
АСУУЛТ: Sain bnuu 1 yum asuuj bolhuu? Bi turuud sar 20 honoj bgaa yuma. 10 honogiin umnu zuun undguvchniihuu deed tald sanaandgvi huchtei tsohiultsiin. Hed honog uvduj bgaad bienii yum ireed 6 honoj bna. Duusahnuu geheer ulam l ihseed bhiin. Ene talaar helj uguuch. Vzvvlbel haana vzvvlhvv?
 

Сайн байна уу? Та харьяа дүүргийн эмэгтэйчүүдийн эмчид үзүүлж, ЭХО -д харуулах шаардлагатай. 7 хоногоос илүү хугацаатай биений юм ирж байгаа бол цус алдалт явагдаж байна гэж үздэг учраас та яаралтай эмчид хандаарай.
 
АСУУЛТ: Сайн бна уу?Заримдаа цагаана юм хэд хоногоор цайвар өнгөтэй зүйл гараад байх юм. Харьцаанд ороод жил гараг болж бна хүүхэдтэй болохгүй юм. Юм ирхэд хааяа цавь хавиар хүчтэй хатгах юм юуных юм болоо. Хотод харьяалалгүй болохоор хувийн эмнэлэг хэлж өгч туслаач баярлалаа.

 
Та оношийг тодруулахын тулд шинжилгээ хийлгэх шаардлагатай. Хувийн эмнэлэгт хандахдаа үргүйдэл, дотоод шүүрлийн нарийссан, мэргэжлийн эмнэлэг, эмчид хандах нь зүйтэй. Эмэгтэйчүүдийн эмнэлэг болгон үргүйдэл, дотоод шүүрлийн асуудлыг шийддэггүй. Та эхний ээлжинд цус, шээс, мазок, серелогийн шинжилгээ, эхо шинжилгээ хийлгээд эмчид хандаарай.
 
АСУУЛТ: Сайн байна уу. Таниас асуух юм байна. Би 33 настай нөхөртэй болоол 5 жил болж бна хүүхэд олохгүй байсан юма тэгсэн 2 суваг битүүрсэн гэх юма. ()Битүүрсэн суваг сэтгэдэг гэх юм хэр найдвартай вэ монголд тийм сэтгэдэг газар хаана байдаг вэ хамгийн сайн нь Сэтгүүлээд жирмэсэн болох магадлал хэдэн хувьтай бол Надад зөвлөөч?
 
Сайн байна уу? Сувгийн битүүрлийн үед ямар шалтгааны улмаас битүүрэл үүсч байна гэдгээс хамаараад эмчилгээг дэс дараалалтай, системтэйгээр хийдэг. Ихэвчлэн үрэвслийн гаралтай битүүрэл үүсдэг учраас үрэвслийн эсрэг эмчилгээг эхлэж хийгээд үр дүнг тооцож цаашид ямар шинжилгээ болон эмчилгээ хийх тактикаа боловсруулдаг. Курс эмийн эмчилгээнд үр дүнгүй бол дурангийн болон сэтгүүлэх эмчилгээ хийлгэж болно. Эмэгтэйчүүдийн үргүйдэл, дотоод шүүрлийн нарийн мэргэжлийн эмнэлэгт хандвал илүү үр дүнтэй байна. Нэгдүгээр төрөх, ЭНЭМҮТ-ийн үргүйдэл дотоод шүүрлийн тасагт үзүүлээрэй.


ПҮРЭВ ГАРИГ БҮРИЙН 16:00-17:30 ЦАГИЙН ХООРОНД ЭМЧИЙН ЗӨВЛӨГӨӨГӨӨ ЯВАГДАЖ БАЙНА.