ХҮҮХДИЙН эмч зөвлөж байна 2015.07.01
АСУУЛТ: sn bnuu emchee manai ohinii hui n chaasha orohku ym hezee dotogshoo oriin bol 3sart hamar n haayabituureed bhiin bnga uhaj gadaa gargaj bgaa uul n.
 
Сайн байна уу. Хүүхдийн хамарт буцалсан цэвэр ус эсвэл натри хлоридын 0,9%-ын уусмалыг 2 дуслаар дусаагаад дараа нь ялгарсан нус ялгадасыг голгүй хөвөнгөөр эмэрч цэвэрлэх ёстой. Хамаагүй ухаж цэвэрлэвэл хамрын салст гэмтэж хөөнгөтөж улам битүүрдэг. Агаарт гаргаж байгаа нь сайн байна. хүйний хувьд хөнгөн дарж боох, доош нь харуулж хэвтүүлэх /15-20 минут /, уйлуулахгүй байх зэрэг арга хэмжээг авч чадвал хүй цааш орж хэвэндээ орно.
 
АСУУЛТ: Sain bn uu. Manai xvvxed odoo 5sartai. Xaniad xvreed er edgedeggv ee. Vit C antigrip 2 ugj bgaad gaigv boloxgv boloxoor ni minigrip ugj bga bas nemer bdgv ee. Nus ni ulam shingereed l naitaagaad xaayadaa tsor tsor xanialgaad bxiin. Bas uruusun nvdnees ni nogoon nuux tsuwaad titerciklyn tvrxej bga ugluu untaad l serxeer bitvv nogoon nuux bolchood bxiin. Yaj ene xaniad nvd 2g xurdan zvgeer bolgox we. Ymar arga xemjee awax we ?
 
Сайн байна уу. Хүүхдийн нүдийг буцалсан бүлээн усаар гаднна булангаас дотор буланд биглэлтэйгээр 6 цагийн зайтай цэвэрлэх хэрэгтэй. Вирусын халдвар явж байна. baby colcol хэмээх сиропыг жижиг халбагаар 6 цагийн зайтай 3 хоног уулга. анис навчаар нь буцалгаж хандлаж 5 мл-ээр 6 цагийн зайтай уулгана. виферон хэмээх лааг 150.000ме-тэйг өдөрт 1 удаа шулуун гэдсээр хэрэглээд нэг үзээлэй. 10 хоног. Сайжрахгүй бол эмчдээ давтан үзүүлээрэй.
 
sain bn u emche manai huu oi 10 sartai. 20 honogiin omno haniad hureed hamraas ni nus goojson yuma. haniadanda mixfly 5 honog odriin 3 uusan hanialgah ni gaigui mortloo nus ni goojij bituursen heveer bn. 2 honogiin omnoos harshil bj magadgui geed oroido 2/1 rizine ogson. hamrand ni em dusaaj boloh uu. bayarlalaa. 

Сайн байна уу. Ханиадны шинж тэмдэг байна. жор-50 гэдэг бэлдмэлийг өдөрт 8 цагийн зайтай 3 хоног өгөөрэй. Хамарны хувьд Салин хэмээх дусаалгыг 2 дуслаар 6 цагийн зайтай дусааж хамрыг сайн цэвэрлэж өгөөрэй. Хажуугаар нь шингэн чихэр багатай зүйл сайн уулгах хэрэгтэй. Ризен 3 хоногоос илүү уулгаж болохгүй. САйн хооллоорой.
 
АСУУЛТ: Gvvlgeed halyyraad bgaa oitoi huuhed yaw l deer bee horsool uugaad bolkuu bna.
 
Сайн байна уу. Халуур ч байгаа бол эмчид хандах хэрэгтэй. Халууныг бууруулж байж хүүхэд хоол идэх, шингэн уух чавдартай болно. Гол нь халууралт маш олон өвчний шинж тэмдэг байдаг учир хүүхдэд үзлэг хийсний дараа зөвлөгөөг өгдөг. Хросолын хувьд яг 1литр усанд найруулж маш бага хэмжээгээр ойр ойр зайтайгаар өгөх хэрэгтэй. Хросол нь суулгатын гол эмчилгээ боловч зөв найруулж, зөв өгөхгүй бол суултын эмчилгээ болж чадахгүй шүү. гэдэсний микрофлорин тогтолцоог дэмжих зорилгоор бифидумбактер гэдэг бэлдмэлийг 6 цагийн зайтай хооллолтын үеэр 3-аас доошгүй хоног өгөөрэй. Тууралт байгаа эсэхийг ажиглаарай.
 
АСУУҮЛТ: Snuu emchee manai ohin 6sar garantai ve ve hanialgaad haaya naitaagaad bh yum uur zowiur bhgvi emch ug ni zvgeer bn gsen gehdee nileen hed honoj bn yu ugsun deer we zuwluuch?
 
Сайн байна уу. ханиадны шинж байна. Гэхдээ хүндрээгүй байх. Гэрийн нөхцөлд витамин С-ийн уусмал 2%-ийн 5мл-ээр өдөрт 3 удаа 2 хоногоос илүүгүй өгөөрэй. хоол сайн идүүл анисны шүүс өгч болно.
 
АСУУЛТ: Sain bnuu emchee manai hvvhed 5 sartai gadaa dulaahan bhad malgaigvi gargaj bolhuu. Shvd ni urgaagvi bn hediigeer shvd ni urgah bol?
 
Сайн байна уу. Ер нь зулай битүүрээгүй үед салхи нарнаас хамгаалж нимгэн даавуун малгайг хүүхдэд өмсгөж гаргасан нь дээр. Шүд 6 сартайгаас эхлэн цухуйж эхлэнэ.
 
АСУУЛТ: Sn bnuu emchee manai hvv 1sar 20 honogtoi odor untahgvi uilad bainga awuulah ym yuniih we ?
 
Сайн байна уу. Хүүхэд цатгалан, бие ямар нэгэн зовиур үгүй бол уйлах ёсгүй. хоолны хэмжээ зөв байна уу гэдгийг анхаараарай. Мөн агаарт 1 цагаас доошгүй унтуул. өдөр бүр буцалсан бүлээн усанд оруулаарай. 7 хоногт 1-2 удаа хар цайнд оруулж болно.
 
АСУУЛТ: Sain bna uu emche mana huu 7sarta hamar n bituured yruusu boldggui ee tgd hamr biuu bhar chines bulag goojood bnaa huhdiin henhereg hedii hugatsaand butsaj tuljdug ve bituugiin yaj arilgah ve salin nazivin turhed ch hereg alga.
 
Сайн байна уу. Чих хамар хоолойн эмчид үзүүлэх хэрэгтэй. Хүүхдийн хэнгэрэг маш эмзэг. Хэнгэрэг үрэвслээс болж цоорсон бол нөхөн төлжилт нь өвчний үе шатаас хамаардаг. Чихээс булаг гарч байгаа бол түүнээс нь шинжилгээ авах, тохирох антибиотик уулгах, чихийг хуурайшуулж цэвэрлэх зэрэг арга хэмжээ авч байж бүрэн идгээхгүй бол аюултай шүү. Хамрын хувьд салстын хөөнгөшилтөөс шалтгаалан битүүрдэг. Чих хамар хоолойн эмчээр үзүүлэх шаардлагатай. Салин дусаагаад, хөвөнгөөр зөөлөн эмрэх хөдөлгөөнөөр цэвэрлэх хэрэгтэй. Натрихлоридын 0,9%-ын уусмалаар эмнэлэгийн нөхцөлд угаалгаж болно.
 
АСУУЛТ: Sain bnu ta. Ma huu 7 sartai. Suulgaj bgaad deesh n urguhuur nuruu n nug hiij dugarah yum. Ene yuniih wee. Hewiin uu? Eswel uzuuleh shaardlagatai yu?

 Сайн байна уу. хүүхдийн нурууны үеэр ямар нэгэн хөдөлгөөнд шинжүүлэх үед дуугарах ёсгүй. Гэхдээ хүүхдийн хөдөлгөөн насандаа тохирсон биеийн жин хэвийн бол ажиглаж байсан нь дээр. Ингэж дуугарах нь хэвээр байх эсвэл нэмэгдэх хандлагатай, рахитаар өвдөөгүй бол мэдэрлийн эмчид үзүүлж болно.

АСУУЛТ: Sain bnauu emchee. Manai huu oi 3 sartai 3 4 honogiin omnoos hooloi n ovdood hanialgaad haluuraad bgaa emchid uzuulsen moxiclav panadol atsiklovir libeksin iim emnuud bichij ogson tegsn bolovch hanialga n yroosoo daragdahgui ymaa bas guilgeed emee sn uuj chadahgui ogiod bhiin. Odoo ymar emchilgee hiivel ur duntei vee. 3 4 em uuna gdg hetsuu ymaa bnga ogij booljood tanid bayrlalaa.

Сайн байна уу. Хүүхэд эмээ ууж чадахгүй байгаа бол эмчилгээний үр дүн гарахгүй. Эмч үзээд бичсэн бол тохирсон эмчилгээ заасан болов уу. Ямартай ч шингэн сайн уулга, дээрхи эмнүүдийг хооронд нь 10-20 минутын зайтайгаар хоололтоос арай өмнө бага багаар уулгаж шингээхийг бодоорой. Хажуугаар нь хросол , будааны шүүс, хярам зэрэг шингэнг бага багаар ойр ойрхон өгөөрэй. Хүүхэд уухдаа муудаад, биеийн байдал нь сайжрахгүй бол үзүүлсэн эмчдээ дахин үзүүлээрэй.

АСУУЛТ: Sain bnuu emchee manai huuhed 9 sartai guligaad bhii hool idehdee zugeer muum ideheere guligaad bhii yaj zugeer bolgohuu?

Сайн байна уу. 9 сартай хүүхэд хооллох бүртээ гульгаж байгаа бол хоол боловсруулах эрхтэн тогтолцоонд асуудал байгаа эсэхийг тодруулах хэрэгтэй. 9 сартай хүүхэд хоололтын үед гульгах ёсгүй. Хэмжээ нь хэр байна? гульгалт байнга тогтвортой байна уу? хаяа байна уу? гэдгийг тодруулах шаардлагатай байна. Хоол боловсруулах эрхтний асуудлаас гадна тархины хүчил төрөгч думагшлын үед хүүхэд гульгаж огиулах гээд байдаг. хөхөөр хооллолт нэмэлт хоолоор хооллолт 2-ынхоо зайг тохируулах хэрэгтэй. Хамгийн багадаа 30минутаас-1 цагийн зайтай байх нь зөв.Агаарт сайн гаргаж байгаа биздээ.

АСУУЛТ: Sain bn u emche.manai hvv 1oi 5sartai. Holniih ni humas davharlaad zuzaan urgaad bhiin ene yunaas boldog ve.ymar arga hemjee avah u.?

Сайн байна уу. хумсны өөрчлөлтүүд нь зарим эмгэгийн үед илэрдэг давхарлаж зузаарч байгаа бол арьсны эмчид үзүүлж хумснаас шинжилгээ авхуулах хэрэгтэй.

АСУУЛТ: sain bn u emchee manai huuhed 2 sar 20 honogtoi baas ni udurt 2-3 baaj bga hernee nogoon joohon shingenduu baagad bnaa .poly visol ugch bga yma ene vit aas bolj bga ym bolu. bi uuruu hool hamaagui idej bga haluun nogoo undaa chiherees busad. Bayrlaa.
 
Сайн байна уу. Хүүхдийн хоолны шингэцтэй холбоотой байж болзогшгүй.poly visol төмрийн бэлдмэлийн холицтой бол баас бага зэрэг шингэрнэ. Ер нь өдөрт 2 удаа баахыг суулгалт гэж үзэхгүй. Хүүхдэд хросол бага зэргээр ойр ойрхон уулга. Бифидун бактери 1 шилээр 6 цагийн зайтай 2-3 хоног уулгаарай. Хооллолтыг багасгаж болохгүй. Хоолоо сайн идээд жин нэмж байгаа бол ажиглаж байсан нь дээр.

АСУУЛТ: Sn bnuu. Haniadnas uridchilan sergiileh hamgiin sn emgui arga zaaj ogooch? Manai huhed bronhittoi bolod sayhan huchtei em uuj edgesen ymaa. 7 sartai.Odoonoos yund anharah heregtei we?

Сайн байна уу. эмийн бус арга гэвэл сайн асаргаа л байна даа. Хүүхэд 7 сартай бол өдөрт 2-3 удаа хөхний сүүнээс гадна нэмэгдэл хоолоор хооллох хэрэгтэй. Мах сүү гурил, жимс жимсгэн цагаан идээ оролцуулсан тийм хоолны зэс байх ёстой. 7 сартай хүүхэд нэг удаадаа 150-175мл идэх ёстой. Хүүхэд сайн хоол идэж байж дархлаа сайжирч жин нэмэгдэнэ. Хажуугаар нь чийрэгжүүлэх хэрэгтэй. Өдөрт 1-ээс доошгүй цаг агаарт унтууулж, усанд оруулж,наранд бага зэрэг зааврын дагуу шарлаганд гаргаж витамин Д-г байгалиас авах хэрэгтэй. Хүүхдийг өвчлүүлэхгүй байх хэрэгтэй. Иллэг массажинд хамруулах хэрэгтэй.

АСУУЛТ: Sain baina u Huuhded ( 11sartai ) haniad hurhees sergiilj darhlaa suulgaj anaferon engiin uyd n zaavriih n daguu ugchij bolhuu Hed heden eejees tegj sonsloo ene zovuu emchee.?

Сайн байна уу. анаферон бэлдмэл нь өөрөө вирусын эсрэг үйлчилгээтэй эм. Хүүхэд зовиурлаагүй үед энэ эмийг өгөх нь тохиромжтой биш. хүүхдийг сайн хооллож, сайн асархаас илүү дархлааг тогтоох арга ховор юм. Хүүхдэд мульт витамин , проза хэмээх бэлдмэлийг 5мл-ээр өдөрт 1 удаа 14 хоног уулгаж болно. Хүүхэд дархлаа султай их өвчлөмтгий бол виферон хэмээх лааг 150.000ме-тэйгээс өдөрт 1 удаа 10 хоногийн турш хэрэглээрэй. Агаарт сайн гаргаж усанд сайн оруулах хэрэгтэй.

АСУУЛТ: Sain bain u ta. Manai ohin 3 sartai diadez n ihdeed sinaflan tsairiin isel turheed daragdahaa bailaa odoo yahaw e! Zuwluuch. Bas neg zuil asuuya. Ohinii maani dood zovhinii sormuusnii heden shirheg n mash urt. Nvdniih n har deer bgaad bh ym. Nvd n torood bgaa bololtoi nvdee nuhaj maajaad bh ym yawal deer we????

Сайн байна уу. диатхиц ихсэж байгаа бол шалтгааны эсрэг эмчилгээ хийх хэрэгтэй. хөхний сүүгээр хооллодог бол эх өөрийн хоолонд анхаарах хэрэгтэй. Тосон түрхлэгийн хувьд синафланаас илүү комбидерм гэдэг түрхлэгийг нимгэн түрхэх хэрэгтэй. Чихэрлэг зүйлийг хориглож, карболен хэмээх бэлдмэлийг 2 хувааж 6 цагийн зайтай 3 хоногийн турш өгөөрэй. карболеныг сайн нухаж 10-15мл усанд найрууулж бага багаар өгөөрэй. Хахах аюултай шүү.

АСУУЛТ: Sain bnuu 7sartai huuhdiin utgun ni hataad bh ym zuvulguu uguuch bayrlalaa.
 
Сайн байна уу. 7 сартай хүүхэд нэмэгдэл хоолонд ороод эхэлсэн байх ёстой. Өдөртөө 70-100мл шингэнийг хоолны хажуугаар заавал уух ёстой. Ер нь өтгөн хаталт хооллолтын байдлаас, эрхтэн тогтолцооны эмгэгээс, шалтгаалан үүсдэг. хүүхдийн хоолонд гэдэний гүрвэлзэх хөдөлгөөний дэмжих бэлдмэл хэрэглээд үзээрэй. Жишээ нь: бантан, шөл, зутан зэрэг махан хоолны шөлөнд нь 2-3 халбага хүнсний хэвэг нэмэх, тараг уулгах, нэг удаагийн шингэн уултыг чавганы шүүс, анисны шүүс зэргээр орлуулаад үзээрэй. Эдгээр арга хэмжээг аваад нэмэргүй бол шалтгааныг тодруулхаар эмчид хандаарай.

АСУУЛТ: Sn bn u ta bid 2 tsiraksonig 14 honog ugad bolsn tolgoigo 2 tiish n sholgoogod bhin us n unad barag duusla tolgoi n ovdoj bgn bolov u? Shes baga zereg unerte 1 heseg sheehgu udna tegsnee oir oirhn sheedeg dulj? Onodr 4 sar hurj bg bayrlalaa.
 

Сайн байна уу. Үс унах нь рахитын шинж голдуу байдаг. шээс үнэртэй байх нь 1. Д дутлын шинж 2. Шээсний сүвний үрэвсэлээс шалтгаалж болно. Танай хүүхдийн хувьд Д витамин дутагдаж рахитаар өвчлөж, мэдрэл сульдлын хам шинжтэй хүүхэд дээрхи зовиуртай байдаг. уг нь зуны улиралд хүүхэд витамин Д-г байгалиас нарнаас авах ёстой. Танай хүүхэд эмчид үзүүлж байж витамин Д ух эсэхийг шийдэх ёстой. Ер нь витамин Д, кальцийн түвшинг цусны шинжилгээгээр тодруулсны дараа эмчдээ хандаарай.

АСУУЛТ:  сайн байна уу манай хүү 2 сар 26 хоногтой хөлөн дээр нь жижиг жижиг хавтгай улаан тэр нь тэгээд хуурайшаад байна аа энэ юунаас болж ингэдэг вэ? хэрэглэж байгаа саван нь таарахгүй байгаа юм болов уу ?

Сайн байна уу. хавтгай хүрээтэй, хуурайшсан дардгар тууралтууд арилж бүдгэрэхгүй хэвээр байгаа бол арьсны эмчид хандах хэрэгтэй. Хэрэв савангаас харшилтай бол саван хэрэглэх үед буюу хэрэглэсний дараа улам тодорч гарна. тэгээд хэрэглэхгүй бол бүдгэрэн арилдаг. Тогтвортой тууралттай хэвээр байгаад байвал эмчид хандах хэрэгтэй.

АСУУЛТ: emchee manai huu hamar ni bituureed bgaa 6 sartai, yamar em dusaah ve?

Сайн байна уу. Ер нь гэрийн нөхцөлд буцалсан цэвэр ус, натрихлоридын 0,9%-ын уусмалыг дусаах нь зөв. Дусаалгаа дусаасны дараа хүүхдийн хамрыг сайн цэвэрлэж өгөх хэрэгтэй. Ханиад шуухтнаа байхгүй бол хүүхдийг агаарт сайн гаргаж хүчилтөрөгчийн хэрэгцээг нь хангаж өгөх хэрэгтэй. Хүүхдэд салин 0,005% буюу 625млг-тай дусаалгыг 2 дуслаар 6 цагийн зайтай хэрэглэж болно.

АСУУЛТ: Sain bn uu.manai xuu 3sartai vs n unaad baix yum yaj zugeer bolgox ve ?

Сайн байна уу. Хүүхдийн үс унах нь голдуу амин дэм, бичил тэжээл, бодисын дутлаас үүдэлтэй. Мөн рахит, цус багадалт зэрэг суурь өвчнүүдийн үед хүүхдийн үс их унадаг. эдгээр шалтгаануудыг тооцох хэрэгтэй. Витамин Д ууж байгаа юу? Улиралд нэг удаа витаминжүүлэлт хийх хэрэгтэй. Хөхний сүүгээр хооллодог хүүхэд витамины дуталд орох нь ховор. Суурь өвчнийг сайн эмчлүүлэх хэрэгтэй.


 ПҮРЭВ ГАРИГ БҮР 13:00-14:30 МИНУТЫН ХООРОНД ЭМЧИЙН ЗӨВЛӨГӨӨ ЯВЖ БАЙНА.