ХҮҮХДИЙН эмч зөвлөж байна 2015.05.14

АСУУЛТ: Сайн байна уу манай хүү 1нас 4 сартай хий ханиалгаад байх юм ямар эм уулгах вэ?
 
Хий ханиалгасан үед утлага хйих, горчичниктой усанд хөлийг дүрэх хэрэгтэй. Чихэр өвсийг ургамлаах нь авч буцалган хандлан уулгавал зүгээр
 
АСУУЛТ: saun bainuu 4nastai hvvhdiin holn owdood gd baij bgaadl uilan zarimdaa bvr shonch untAch chadahgvi bhii yuniih ym bolo ?
 
Хүүхдийн ясжилтйн онцлогоос хүүхэд өсөж том болхын хирээр ясны хальс эмзэглэж өвдөлт өгдөг. Энэ нь түр зуурын хугацаатай байдаг. Хэрэв байнга өвддөг зовиуртай хөлний үеэр хавдаж улайсан, 2 хөлмийн зэргэцүүлэн харахад булчингийн хөгжил ижил биш байх шинжүүд байвал эмчид үзүүлж рентген зураг авхуулж тодрруулах шаардлагатай. Мөн Имунологийн шинжилгээ өгөх хэрэгтэй. Ханиад хүрэх бүртээ хоолой нь өвддөг үү ?
 
АСУУЛТ: Сайн байна уу, эмч ээ? Охин маань 9 сар гарантай. Хөлийнх нь чигчий хурууны хумс нь дундаасаа овгор мөртлөө их наашаагаа гэдийсэн байдалтай ургасан байх юм. Энэ ямар нэг зүйлтэй холбоотой юу, засаж болдогийн болов уу? Хумсыг нь авах гэхээр тэрэндээ их эмзэг юм шиг байна.

 
Хумсны ургалт нь хүүхэд дархлаа султай, цус багадалттай, арьсны мөөгөнцрийн үед хэвийн биш болдог. тиймээс эдгээр шинжүүдээс аль нь байх магадлалтайг эмчид үзүүлж тодруулаарай. хумс авахад хүндрэлтэй байдаг бол усанд оруулсны дараа авбал зүгээр байдаг.
 
АСУУЛТ: Sain bnuu. Manai ohin odoo 5 sartai tarag kash idej bgaa l daa. Tgd ideed 1-2 tsagiin daraa hatuugaar baagaad bh ym tgd ene sar yruusuu jin nemeegui bsn yah we?
 
5сартай хүүхэд каша-ийг 125мл-ийг идээд шингээж чаддаг болсны дараа дараагийн нэмэлт хоолонд бантанд оруулах ёстой. Хооллолт сайн идээгүйгээс жин нэмээгүй байх. Хүүхэд өвдсөн тохиолдолд жин нэмэхгүй байх нь элбэг. Хөхөө сайн хөхүүлэхийн зэрэгцээгээр шингэн сайн уулга. Нэмэлт хоолоо хэмжээгээр нь идүүл.
 
АСУУЛТ: Sain bnyy.xvvxdiin xul gar yagad xulurdug yum be.xaaya aimr noiton bolsn baix yumaa.bas 1 oi 6 sartAi xvvxdiin shvdn yrgadaggviee.yax estoi we.xelj ugch tyslaarai.bayrlalaa.
 
Рахиттай хүүхдүүдэд ихэвчлэн дээрхи шинж илэрдэг. Д кальци дутсанаас голчлон шүдлэлт оройтдог. Хөлрөлтийн хувьд рахитын шинж, цагаан идээ, тараг сүү ээдэм түлхүү хэрэглээрэй. 6 сар болтол витамин Д3 усан хэлбэрээр 4 дуслаар өдөрт 1 удаа, кальциглицерофосфат 4 хуваасны нэгээр өдөрт 2 удаа 14 хоног хэрэглээрэй. Агаарт сайн гаргаж усанд сайн оруулахаа мартваа.
 
АСУУЛТ: Tsolmon emchee 7 sartai ohin min otgon ni hataad bhin horgol shig l uilj bgad gargajin. tsaini picheni alini nuhash ogood deerdehguil bna yaval deer ve?
 
Хэд хоног хатаж байна вэ? өдөртөө нэмэлт хоолны хажуугаар 70мл-ээс багагүй шингэн сайн уулга, цайны бичен алимны нухаш нь өтгөн хаталтанд сайн нөлөөлөхгүй. 2-с дээш хоног өтгөн хатаж байвал тараг уулгаж, чавганы шүүс бэлтгэн уулгах зэргээр гүрвэлзэх хөдөлгөөнийг нь дэмжмж үзээрэй. Нэмэргүй бол онош тодруулахаар ходоод гэдэсний эмчид үзүүлэвэл сайн.
 
АСУУЛТ: sain bn u emchee huuhed maani 1 sar hagastai huchilturugchiin dutagdaltai gesen oroi bolohoor uilad bdag fezam ugch bga uur yamar em ugwul sain be bayrla
 
Агаарт сайн гаргаж агаарын темпратур 22-оос дээш байвал агаарт унтуулавал бүр сайн. Мэдээж толгойг нарнаас хамгаална. Оройдоо усанд сайн оруулаарай. Цероксон хэмээх эмийг 0,5мл-ээр өдөрт 1 удаа уулгаарай. 14 хоногийн турш уулга, 7 хоногт 1-2 удаа өтгөн хар цайгаар тогойг нь сайн угааж өгөөрэй.
 
АСУУЛТ: Sain baina uu? Emchee manai huuhed odoo 7 sartai shud ni urgadaggui saya 4- sariin 30 nd orhiin D uusan holrood bgaa odoo yu oghuu bid 2 urd ni Tri•Vi•Sol iin A,C,D uuj bgaad tal uldtsen bgaa teriigee uuj bolhuu.Bas kalits ogoh gesiin yamar kalits ogvol zugeer bol emchee zovolgoo ogooch?
 
5сард Д уугаагүй бол өөр төрлийн Д сонговол ясын ? усанд Д3 4 дуслаар өдөрт 1 удаа 30 хоног, кальци глицерофосфат хэмээх эмийг 4 хувааж өдөрт 2 удаа 14 хоног хэрэглээд үзээрэй. Энэ эмээ үргэлжлүүлэн ууж болно. Агаарт сайн гаргаарай.
 
АСУУЛТ: Sain bainuu manai hvvhed odoo 4 sar garantai hol gar ni bainga holortson noiton baihiin yuniih ym bol tegeed joohon holiin il bailgahaar amarhan hviten bolchihiin. Bas D vitamig ni nemelteer uulgaj boloh bolwuu.
 
Хүүхэд сульдаа буюу рахиттай байхаар хөлрөхөөс гадна мэдрэл сульдлын хам шинжээр өвддөг. агаарт сайн гаргаж усанд өдөр бүр оруулахаас гадна 1,2 удаа 7 хоногт хар цайнд оруулавал хүүхдийн хөлрөлт багасдаг. Витамин Д огт ууж байгаагүй бол 5 сар дуустал усан Д3-г 3 дуслаар өдөрт нэг удаа уулгаж болно.
 
АСУУЛТ: Сайн байна уу. Манай хүүхэд 10 сартай. Нүдээ нухаад байхийн. Нуух нтр бхгүй. Бараг байнга л нухаад бна.
 
Нүднээс нуух гараагүй улайлтгүй, хавдаж зовиурлаагүй бол нүдний захтнаа ихэвчлэн харшилтай холбоотой байдаг. Хүнсэд шинээр хэрэглэсэн зүйл шинэ хувцас усанд оруулдаг хэрэгсэл зэргийиг сайн анзаараарай. Агаарт гаргах үед нүдээ нухалж байна уу ? Ямар ч гэсэн гэрийн нөхцөлд буцалсан бүлээн усаар хөвөнд шингээж байгаад гаднаас дотогш чиглэлтэй цэвэрлэж өгөөрэй.
 
АСУУЛТ: Sain bnu emchee. Manai huuhed say kooroor uwdud gaigui blod 10_d honjin usand oruulj blohu bas tarhini daralt gd fizam duruwni negeer uujin hed honog ogohin blo zuwluguu uguuch.
 
Короор өвдсөний дараа биеийн байдал дархлаа суларсан ч эргэж хэвэндээ орох хугацаа байдаг. Тууралт бүрэн арилсан өөр ямар нэг шинж тэмдэггүй болсноос хойш 14 хоногийн дараа усанд оруулж болно. Мөн агаарт гаргаж болно. Одоо танай хүүхдийн хувьд дархлааг сайн дэмжиж өгөх хэрэгтэй. Үний тулд виферон лаагаар 150.000ме-г өдөрт 2удаа шулуун гэдсээр хэрэглээд үзээрэй. fizam-ийн хувьд хамгийн багадаа 21 хоног уулгах ёстой. Хэдэн настай хүүхэд вэ?
 
АСУУЛТ: Sn bnu hvvhd maani ajil oi 1sartai tarhini daralttai zulai n bitvvrjga gsn haayada hulruud haaya hoolnd myy bolchhin rahittai bolh geed bn gsn zuwulguu uguuch sn miraalku bhn bs ih hudulguuntei barag 1min zvger suuhgvn rahit hoolni dyrshil jingiin talaae zuwluuch tani ervvl enhiin tuluuh vilsd amjilt hvsie.
 
Витамин Д уудаг сарууд дуусч байгалаас нарны гэрлээс Д авдаг улирал эхлэж байна. 6 сараас өглөөний 11 цагийн наранд хүүхдэд малгай өмсгөж байгаад гар, хөл, хэвлий , нуруу зэрэг хэсгээр арьсанд нь нарнаас шууд Д авах зорилгоор нүцгэлж байлгаарай. Хэт удаан байлгаж болохгүй. Арьс ягаан туяа орох төдийд болиулах хэрэгтэй.6 сар хүртэл 5 сардаа багтаагаад усан Д3 -г 3 дуслаар өдөрт 1 удаа уулгаарай. Танай хүүхдийн хувьд сайн мяраалахгүй, жиндээ хүрэхгүй байгаа бол хооллолтонд анхаарах хэрэгтэй. 1 нас 1сартай хүүхэд ойролцоогоор 10,1 кг байх ёстой. Өдөртөө 3-4 удаа хүүхдэд зориулан тусгайлан бэтгэсэн хоолыг 250-300мл хэмжээтэй заавал идүүлэх ёстой. Хоолны дуршлыг сайжруулахаар куркума HDA витаминыг 10мл-ээр өдөрт 2 удаа 21 хоног уулгаарай.
 
АСУУЛТ: Sn bnu manai huhed 6 sar hurtle ogt haniad huregui ym l da. Yg 6 sariinha hemjiltig orh der ochij hilged l haniad hurchlee. Viferon laa hiisen em ogt uugagui bga. Tanid uzuuleh gesen ymaa. Ta haygaa ogooch?
 

Дээрхи лаагаа үргэлжлүүлэн хийгээрэй. Витамин С 2 хоногоос илүүгүй анисны шүүс, bab colcol хэмээх сиропыг 5мл-ээр 6 цагийн зайтай 3 хоног уулгаарай. Хажуугаар нь сайн хооллож шингэн уулгах хэрэгтэй. Сайжрахгүй бол хяналтын эмчдээ үзүүлээрэй.
 
АСУУЛТ: Sain baina uu. Manai huu 3 sar bolj bn gar holiin alga n holrood bdg ym a shinjilgee ogsn tsus bagatsi gesn, holroh n oor zuiles boloh u tarhinii daraltta bas,khuvsguld bdg bolohr oligtoi uzulj chadhgu ym.
 
3 сартай хүүхдийн хөлрөлт рахитын улмаас мэдрэл сульдлын хам шинжтэй хавсарч дээрхи шинж илэрдэг. Витамин Д-г эмчилгээний тунгаар 30 хоног уух хэрэгтэй. 3 сартай хүүхдэд усан Д3 хамгийн тохиромжтой. Цус багадалтанд эмчилгээ хийгээгүй бол төмрийн бэлдмэл сиропоор өгөх хэрэгтэй. Төмрийн бэлдмэл 50мг-5мл гэсэн савалгаатай сиропор байдаг. Үүнээс 2,5мл-ийг өдөрт 1 удаа, аскорутинаар даруул уулгаарай. 28 хоног уугаад цусны дэлгэрэнгүйг шинжилгээг давтан өгөөрэй. Тархины даралтын хувьд агаарт сайн гаргаж, усанд сайн оруулж чийрэгжүүлэх хэрэгтэй.
 
АСУУЛТ: Сайн байна уу. халаалт зогссон байр хүйтэн хүүхдүүдийн хамарнаас нус гоожоод, үе үе ханиагаад байх юм зөвөлгөө өгөөч. Дур мэдээд проспан өгөөд байгаа зөв үү буруу юу?

 
Гол нь хүүхдийг тогтмол темпратуртай орчинд байлгахыг хичээгээрэй. Хэт дулаан хувцаславал хөлөрч ханиад хүрэх хандлагатай байдаг. Аньсны шүүс, витамин С өгөхөөс гадна проспан өгч болно. Мөн сайн хооллох хэрэгтэй. Утлага содийн уусмалаар 5-10 минут утаж болно. Хүүхдийг түлэгдхээс сэргийлэн болгоомжтой хийгээрэй.
 
АСУУЛТ: sain bnuu manai ohin odoo 9sar garantai. huuhdiin maani shud urgadgui ee. urhiin emlegtee uzuulsen chin toohgui yumaa yah yostoi yum bol shees ni zarimdaa hurts bolood zarimdaa zugeer bgaad bna D vitaminii dutal yum boluu oor yamar ch zowiur shinj bhgui holordoggui.
 
9 сартай хүүхэд дээр доороо нийлээд 8 шүдтэй байх ёстой. Д дутлын улмаас кальци цусанд нийлэгжихгүй ясжилт удааширч байгаа болов уу. Д витаминыг эмичилгээний тунгаар Кальцитай хавсарч өгвөл болно. Мөн нэмэлт хоолны зэсэнд цагаан идээ түлхүү оруулаарай. Усан Д3 3-4 дуслаар өдөрт нэг удаа 30 хоног, кальциглицерофосфат 4 хцваасны нэгээр өдөрт  2 удаа 21 хоног уулгаад үзээрэй.
 
АСУУЛТ: sain bnuu manai hvv 3sartai tolgoi ni neg talruugaa giljiigeed bhiin yaj zasah be?
 
толгойны хэлбэр ар талаасаа нэг талруугаа далийсан хэлбэртэй бол хүүхэд тэр талруугаа хэвтэх гээд байдаг. Тогойны хэлбэр зөв бол хүзүүний булчингийн дутуу хөгжлөөс нэг талруугаа гилжийдэг. Хэрэв тийм бол нас бага байх тусмаа эртхэн эмчид хандвал цаашдын үр дүн сайн. Хамгийн түрүүнд ЭХЭМТ-ийн мэдэрлийн эмчид хурдхан үзүүлээрэй.
 
АСУУЛТ: sn bnuu. Manai huu 7sartai. Udurt 3-4 udaa baadag ene heviin u? Shingenduu, nogoon ungutei? 5sartaida shingen aldaad hordlogond orj bsn, tuunees hoish ingej baadag bolson. Bs huuhed maani mash ih hulurdug, tolgoi n urgelj chas haluun bdg? Ene muu nuluutei yu?

 
Рахиттай тархины хүчилтөргөч дутмагшилтай хүүхэд хөлөрч мөн шингэн баадаг. Хооллолтын хажуугаар энгийн хярам, баахуй цай , буцалсан ус, будааны шүүс зэргийг уулгах нь сайн. Хүүхэд хоолоо сайн идээд, шингэн алдалтын шинжүүд илрэхгүй бол санаа зовох хэрэггүй ээ. Витамин Д эмчилгээний тунгаар уух хэрэгтэй. толгойны хувьд өдөр бүр усанд оруулж, агаарт 1 цагаас багагүй хугацаагаар гаргаж унтуулах хэрэгтэй. 7 хоногт 1-2 удаа өтгөн хар цайгаар тогойг угааж өгвөл тархины цусан хагамж сайжран хүүхэд нойрондоо сайн болдог.
 
АСУУЛТ: sain bnau ma huuhed 8 sartai sayhan ulaanburhan tusad edgej bgan tgsen tserte haniagaad bhin filamoksin uugaad duussan odoo dahij em uuh shaardlagatai yu bs gadaa agaart hezeenees gargaj boloh ve bayarllaa.
 
улаан бурханы тууралт нэг мөсөн арилаж, эдгэрсэнээс хойш 14 хоногийн дараа салхинд гаргаж, усанд оруулж болно. Улаан бурхан өвчний гол хүндрэл нь амьсгаын замын халдварт өвчин байдаг. Халуураагүй хүүхэд хоолондоо сайн, биеийн ерөнхий байдал сэргэлэн цовоо байвал цэр шинэглэхээр АЦЦ 100 мл -ийг өдөрт 2 удаа аньсны шүүс давхар өгөөрэй. Халвдарт өвчний дараа хүүхдийн дархлаа сулардаг учир виферон 150.000ме -г лаагаар өдөрт 2 удаа шулуун гэдсээр хэрэглээрэй. Гол нь сайн хоолллож шингэн уулгах хэрэгтэй шүү.
 
АСУУЛТ: Sain bnu Huuhed maan 9sartai D uuj duusaad barag 20 honoj bn. Suuliin uyd tolgoi n hulruud bh um. D vitamin ymar iig uulgah ve Uuh sar n duusaj bdag Yaval deer ve?
 
5 сардаа хүүхэд хөлрөлттэй байгаа бол Д-г үргэлжлүүлэн дахин 30 хоног уулгаж болно. Өмнө нь ямар Д ууж байсан бэ? Одоогоор усан Д3 , 4 дуслаар өдөрт нэг удаа, кальциглицерофосфота хэмэх эмийг 4 хувааж өдөрт 2 удаа 14 хоног өгөөрэй. Зуны улирал болж байгаа учраас агаарт сайн гаргаж нарны гэрлээс Д-г авч болно. Үүний тулд элсэн дээр тоглуулах, 11 цагийн наранд хүүхдийн биеийг наранд ээх /толгойноос бусад / усанд оруулах зэрэг агра хэмжээг аваарай.


ХҮҮХДИЙН ЭМЧИЙН ЗӨВЛӨГӨӨ ПҮРЭВ ГАРИГ БҮРИЙН 13:00 ЦАГААС ЯВАГДАЖ БАЙНА.