ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН эмч зөвлөж байна 2015.05.07

АСУУЛТ: 12sard viznii shinjilgee ogson yum.getel tembvv tusch bsan.bna gej garsan.2013onii zun sanamsargvi haritsaand orson.ersdeltei sanagdaad doloon sard shinjilgee ogohod vrevseltei bna.hos gonokkok ilersen.tvvnees bish ovchin ilersengvi.mazokoor.gesen gehdee ergelzej bval taria emen emchilgee hiilgej bolno geed bi emchilgee hiilgesen yum.tsagaan taria em laa hereglesen.getel ene ovol shinjilgee iim garchih yum.haana handaj yamar emchilgee hiilgeh ve.bvren togs emchlegdeh bolovuu.nadad tuslaach.
 
Тэмбүүг цусны шинжилгээгээр оношлоно. харин заг хүйтэн өвчинг мазокын шинжилгээгээр оношлоно. Та хавсарсан бэлгийн замын халдвар авсан учраас давхар эмчилгээг хийлгэнэ. Тэмбүү өвчин нь эмчилгээ хийлгэсэн ч 3 жилийн хугацаанд цусан титр илэрч байдаг. Та дахин халдвартай байгаа эсэх? эсвэл эмчлэгдээгүй архаг хэлбэрт шилжсэн эсэхийг тодруулах хэрэгтэй. Үүний тулд ДОХ бэлгийн замын халдварт өвчний кабинет болон дүүргийн арьс өнгөний эмчийн зөвлөгөө авч тохирсон эмчилгээнд орж болно. Харьяа дүүргийн ДОХ бэлгийн замын халдварыг үнэ төлбөргүй эмчилдэг.
 
АСУУЛТ: Ариун цэврийн хэрэглэлээ сольж өөрийг хэрэглэдэг болоод биений юм ирж дууссаны дараа шар өнгөтэй өтгөн зүйл их хэмжээгээргараад байх юм. /4-5 хоног/ Одоо бага гарж байгаа. Мөн яг тэр ариун цэврийн хэрэгслэлийг хэрэглэвэл хорсоод байх юм. Энэ ариун цэврийн хэрэглэлтэй холбоотой юу? юутай холбоотой байх вэ? Зөвлөгөө өгнө үү баярлалаа.
 

Хэрэв АЦХ-тэйгээр холбоотой захтнаа үүсэж хорсож байгаа бол харшиж байна гэсэн үг. Харин ногоон шар өнгөтэй өтгөн зүйл гарч байгаа нь ариун цэврийн хэрэглэлтэй огт хамаагүй ээ. Үтрээний үрэвсэл болон умайн хүзүүний үрэвсэлтэй холбоотойгоор ялгадасны өнгө өөрчлөгддөг.
 
АСУУЛТ: Сайн ууу сав агшаадаг эм гэж байдаг уу?
 
Та ямар шалтгааны улмаас сав агшаах шаардлагатай байна ? Хэрэв төрсний дараа болон медаборт хийлгэсний дараа сав агшаах бол ШИМ ШИМ, Юүндүүжин, Мөөг зэргийг хэрэглэж болно. Эмийн аргаар сав агшаахыг эмнэлэгийн нөхцөлд хийнэ.
 
АСУУЛТ: Sain bnuu bi 4sar garantai jiremsen ymaa tgd baing nuruu uwduud zarimdaa bvr guyluu xatgaj uwduud bxiin xyanaltiin emcdee xelxeer zvgr gx ymaa ene yunii shinj temdeg we?
 
Жирэмсэн үед нуруу ууц өвдөх, хэвлийн доогуур өвдөх зовиур нь умай агшилтийн улмаас ураг доошилсноор мэдрэл дарагдаж өвдөлт өгдөг. Зарим тохиолдолд бөөрний үрэвслийн үед, өнгөвч болон бага аарцгийн үрэвсэлт өвчнүүдийн үед дээрхи зовиур мөн илэрнэ. Ураг доошилхоос сэргийлэн жирэмсний бүс соольт хэрэглээрэй. Хяналтын эмчдээ үзүүлж үрэвсэлт өвчин байгаа эсэхийг тодруулан эмчлүүлэх хэрэгтэй.
 
АСУУЛТ: Sain bna uu? Bi nuhruusuu hol amidraad 3 jil garui bolj bna. Ene hugatsaand belgiin haritsaand oroogui. Huhurteigee baingiin belgiin haritsaatai baih ued minii bienii yum iheer irdeg bsan. 2 dahi udur ni mash ih asgarch irdeg. 3 dahid ni bas ireed 4 dehed ni baga zereg ireed duusdag blaa. Getel suuliin ueuded bienii yum yag hugatsaandaa ireed l mash baga irj bna. 2 dahi udur ni baga zereg ireed l tsaashaagaa uzegdeh tudii ireed boloo. Bi odoo 40 hureh gej bgaa. Ene tsevershilt bish biz dee? Bi nuhur ruugee yavj huuhed gargamaar bna. Nadad todorhoi hariult uguuch.
 

Сарын тэмдэг 3-7 хоног тогтвортой ирж байгаа бол та жирэмслэх боломжтой. Цэвэршилтийн үед сарын тэмдэг хугацаандаа ирэхгүй хэдэн сараар алдагдаж ирдэг. Та санаа зоволтгүй. Сар бүр сарын тэмдэг бага ч гэсэн 3 хоног ирж байгаа бол хэвийн.
 
АСУУЛТ: Сайн байна уу? Бүсгүйчүүдэд тулгарч байгаа асуудалд тусалж хариулж байгаад баярлалаа. PCR-ийн шинжилгээгээгээр бэлгийн хомхойн вирусын халдварыг илрүүлэх үү? Өөрийгөө энэ халдвартай эсэхээ мэдэхийг хүсч бол ямар шинжилгээ өгөх вэ? Хаана хаана энэ шинжилгээг авдгийг хэлж өгч тус болооч.
 
PСR-ийн шинжилгээгээр бэлгийн замаар халдварлах маш олон халдварыг илрүүлдэг. Хомхойн вирус нь бэлгийн уруул болон бэлэг эрхтний орчим цэврүүтэй өвчтэй туухалт гардаг. Үүгээр оношилж болно. Энэхүү шинжилгээг хувийн болон улсын лабраторт авдаг.
 
АСУУЛТ: SAIN BN UU EHOD HARUULSAN CHIN UNDGUN ES JIJGERSEN JIREMSLEHGUI GJ HELSEN ENE N TSEVERSHILT UUSGEH UU?
 
Та хэдэн настай вэ? Асуултыг илүү тодруулах хэрэгтэй байна. Хэрэв цэвэршилтийн насных бол / 45 дээш / өндгөвчний үйл ажиллагаа буурч жирэмслэх боломж алдагддаг. Харин цэвэршилтийн насных биш бол өнгөвчний ямар нэгэн өөрчлөлт болон дааврын өөрчлөлттэй холбоотой.
 
АСУУЛТ: Сайн байна уу? жирэмслэлтээс хамгаалах эмийг заавал тогтмол цагаар уух ёстой юу? яг нэг цагт ууэ амжихгүй алдаад бхын. Зөвлөгөө өгөөч.
 

Жирэмслэлтээс хамгаалах эмийг тогтмол цагт ууж амжихгүй ч гэсэн өдөртөө багтаж уувал болно.
 
АСУУЛТ: sain bnuu emchee nadad 1mash tom zuwulguu heregtei bnaa hawdariin shinjilgee ugsun ulaalttai sawandaa sharhtai bn gsn emchilgee bichij uguugvi dvvrgiin emch zeregtseed 2sartai jiremsen 2dahi turult maani ym zulbah gd bor ym garaad ihes howhorson bn gsn unuudurtei 10honoj bn magne b6 dipustan papavarintai laa hj bgaa bor ym garsaar l bn 3 4 emch dr ochson 3d 4d ehod vzvvlsen urgiinzvrhnii tsohilt usult hewiin bn gsn emch nar ene 3emee l heregleed huluu soigool hewt gh ym tgsench bi aij bn bas sawnii sharh ulailtiig odoo emchilj boloh uu? aytaihan zuwulchih emch oldohgvi ym dvvrgin emch gj aash muutai zagnaal bdg emegtei bh ym dahij ochno ghees uur hvreed uur handah hvngvi busad emch nar sanaand hvrkvma yah we ?
 

Та санаагаа зовоох хэрэггүй ээ. 3 сар хүртэлх хугацаанд ямэр нэгэн эмчилгээ хэрэггүй. Сэтгэл санаагаа тайван байлгаж, ажил амралтаа зохицуулах хэрэгтэй. Ихэс ховхорсон үед умайн булчинг сулруулах эмчилгээ хийлгэхээс өөрөөр умайн шархыг эмчиллэх эмчилгээ хийгдэхгүй. 5 сартайгаас хойш үрэвслийн эсрэг эмчилгээ хийлгээрэй. Сэтгэл зовинолтой холбоотойгоор умай агшдаг учраас та тайван байх хэрэгтэй.
 
АСУУЛТ: tsagaan mah garaad ih udaj bnaa..ymr neg noloote yu?? ..laa hiiged zgr boldg gsn zgr bologv yum ldaa..yaval deer ve.?
 

Та бүдүүн шулуун гэдэсний нарийн мэргжлийн эмчид хандна уу.
 
АСУУЛТ: bi 21 nastai nohorteigo hamt amidraad jil garan bolj bna odo jiremsleh hvseltei bga bogood jil garmiin hugatsaand jiremsnn bolohgvi bna. Sariin temdeg 11 dvgeer angid oroh zun ih oroi irsen tged anh irsen tsagasa odo boltol togtwortoi bus bga eh nylhas ardaar ywj vzsen ymar ch toochnii emchilge baidaggvi minii sarn temdeg zarimda 9,10 saraar irdeggvi yma tged emnelegt vzvvlheer jiremsnes hamgaalah sumtai emiig uu gd ter emiig uuhar ter sarda ireed uuhgvi bolohoor irehe baichihdag odo hamgiin svvld emchid vzvvled ter emiig ahij uugad 1 sard irsen ternees hoish ireegvi bna anh ter sumtai emiig 1- kurst emchiin zaawraar 7 sar uusan tged ch mochlog ni togtoogvi odo bi yah we haana handahu nadad zowolgo ogooch ugana emchtei ni biychilj uulzwal ilvv ih zowolgo awmaar bna bolj ogwol holboo bariulj tuslaach.
 
Үргүйдийн шалтгааныг тодруулахад дотрын болон дотоод шүүрлийн эмч, эмэгтэйчүүдийн эмчийн хамтарсан үзлэг шинжилгээгээр тодруулдаг учир ЭХЭМҮТ үргүйлийг эмчлэх тусгай тасаг нээгдэж байгаа. Та тэнд хандаарай.
 
АСУУЛТ: Сайн байна уу? би одоо 19настай ерөөсөө дотно харьцаанд орж байгаагүй. Гэтэл саяхан эрхтэн дээр минь нэг идээтэй юм гарчхийн? ямар учиртайн болоо? Айгаад байхымаа яах ёстойн болоо?
 

Бэлэг эрхтэнээ сайтар угаагаад метлин хөх түрхээд үзээрэй. Хэрэв эдгэрэхгүй бол харьяа дүүргийнхээ эмчид хандаарай.
 
АСУУЛТ: Margaash emchees asuuh asuult: 13nd suulgats taviulsan yum tgsen say 4,5 honogoos biyni yum ired bh shig shingen ulaan eswel nuj shig yum dooshoo garad bhin uzegdeh tudii. Ene yaj bgan bol. Ene uyd belgin haritsaand orj bolohgui yu?
 
Бугалганы суулгацын гаж нөлөө нь үтрээгээр цусархаг ялгадас тасралтгүй үргэлжлэн гардаг. Энэ үзэгдэл нь аядаа хэвийн байдалдаа орно. Харин удаан хугацаагаар үргэлжилэвэл цус багадах буюу бусад гаж нөлөө илэрдэг учраас харьяа дүүргийнхээ эмэгтэйчүүдийн эмчид хандаж зөвлөгөө аваарай.


ЭМЧИЙН БУЛАН 7 ХОНОГ БҮРИЙН ПҮРЭВ ГАРИГТ 16:00-17:30 МИНУТЫН ХООРОНД ЯВАГДАЖ БАЙНА.