ХҮҮХДИЙН эмч зөвлөж байна 2015.05.07

АСУУЛТ: Sain bn uu emchee tanid ajiliin amjilt husie manai huu 1 nas 2sartai odoo boltol ug helehgui yum.
 
1 нса 2 сартай хүүхэд 2-3 үгийн бүтэцтэй өгүүлбэрийг хэлж чаддаг байх ёстой. хүүхдийн хэл яриаг хөгжүүлэхийн тулд аль болох хүүхэдтэйгээ харилцан ярих, үе тэнгийн хүүхдүүдтэй нь тоглуулах хэрэгтэй.
 
АСУУЛТ: Sain bnuu emchee 3 nastai huuhdiin mini hamarnass ih tsus goojih ymaa yuniih bol
 
Хамраас цус гарах нь хүүхдийн хамрын салстын эмгэг, судасны хана хэт нимгэн байх, цусны бүлэгнэлтийн эмгэг зэрэг шалтгааны улмаас цус гарч болно. Тодрулах шаардлагатай. Өөр олон шалтгаан бий. Хүүхдийн эмчид хандаж цусны дэлгэрэнгүй шинжилгээ өгөөд үзээрэй. Цусны судасны хана бэхжүүлэх эм, витамин С, аскорутин зэрэг эмийг хэрэглэж болно.
 
АСУУЛТ: Sain bainuu emchee manai huuhed 2 sar 10 honogtoi. Hoostei baagaad bhiin odort 1 udaa. Bi alim liir idsen. Ternees bolohu emchee yu ogch heviin bolgohuu? Sain ungaj bga.
 
алим байцаа зэрэг нь хүүхдийн баасыг шингэрүүлдэг. Аяандаа гайгүй болно. Эдгээрийг дахин хэрэглэхгүй байх нь зөв. хүүхэд биеийн байдал нь хоолондоо дуршилтай байвал ажиглаж байх нь зөв.
 
АСУУЛТ: sain bnu emchee, minii ohin 3 sar hagastai. 2sartaigaasaa baasaa huraagaad l 8 honog baahgui bj bgaad DYUFALAK uuj baasan. Ternees hoish 3 4 honoj bgaad l baah yum. Nemelt suu uudag. Tsadahgui bga shinj bdaggui. Yunaas ingej uddag yum bol, baas ni aimar omhii.
 
Хүүхдийн баас 3-4 хоног хураагдах нь бүдүүн гэдэс урт байдгаас шалтгаалж болно. нэмэлт сүү уудаг хүүхдүүд өтгөн хатах нь их. тиймээс хооллолтын хажуугаар нэмэлтээр шингэн заавал уулагх ёстой. Танай хүүхдийн хувьд 30мл буцалсан ус заавал уулгаарай. баас нь хатсан хоргол мэт байдаг бол хоол гэдэсний нарийн мэргэжлийн эмчид үзүүлж бүдүүн гэдэс хэвийн, гэдэсний нарийсал байгаа эсэхийг тодруулаарай. 

АСУУЛТ: sn bnu ta.Бөөрний Гидронефроз-н talaar medeelel uguuj.manai ohin gedsend 5sartaida iim onoshtoi garsan odo garaad 5sar bolj bna arilaagvi tomorsoor bga vvniig yaadag we emchee odo 2,6cm bga tuslaach emchee.
 
Бөөрний аяганцар тэвшинцэр гэх бүтцэд өөрчлөлт орж өргөсөхийг ихэвчлэн гидронефроз гэдэг. Шалтгаан нь үрэвсэл, шээс дамжуулах зам, ямар нэг байдлаар саадтай байх эрхтэн тогтолцооны гажгийн үед үүсдэг өвчин юм. Энэхүү өвчин нь ямар нэг байдлаар үзлэг хийгээгүй байж эмчилгээг зөвлөх хэцүү. ЭХЭМҮТ-ийн бөөр шээсний замын эмгэгийн эмчин хяналтанд орох нь зөв. Томорсоор байгаа бол хурдан арга хэмжээ авах хэрэгтэй.
 
АСУУЛТ: Sain bnuu.manai huu 8 sartau shud eroosoo garahgui bnaa.yunaas bolood bgn bol.D vitamin urhuus ugdug terig uudag.
 

8 сартай хүүхэд 2 шүд ургаж, 2 шүд нэмэгдээд цухуйж байх ёстой. Д витамин дутлаас гадна кальци дутхаар ихэвчлэн шүдлэлт оройтож ясны бүтцэд өөрчлөлт ордог. Д-ийн хажуугаар кальцифосфо С гэдэг эмийг 4 хувааж өдөрт 2-оор 14 хоног уулгаж хажуугаар нь тараг ээдэм, сүү зэрэг цагаан идээг давхар хэрэглээд үзээрэй.
 
АСУУЛТ: Sain bnuu manai huuhed 8sar hurch bn shud ni urgahgui ym zugeer uu emchee
 
8 сартай хүүхэд 2 шүд ургаж, 2 шүд нэмэгдээд цухуйж байх ёстой. Д витамин дутлаас гадна кальци дутхаар ихэвчлэн шүдлэлт оройтож ясны бүтцэд өөрчлөлт ордог. Д-ийн хажуугаар кальцифосфо С гэдэг эмийг 4 хувааж өдөрт 2-оор 14 хоног уулгаж хажуугаар нь тараг ээдэм, сүү зэрэг цагаан идээг давхар хэрэглээд үзээрэй.
 
АСУУЛТ: sain bnuu emchee. Tanid ene udriin mend hurgii. Minii ohin 4 sartai. Turhud ni tunhnii dutuu hugjiltei gsn. 1 sartai uzuuleed 5sar bolood ir gsn. Getel huliin ar taliin zuraas ni neg hulund ni gants nuguu hul ni 3 zuraastai.say tunhnii exod haruulsan zugeer geh yum. Odoo dahij uzuuleh shaardlaggui geh yum. Humuusiin helheer bol zuraas ni zuruutei bol tunhnii multral bdag yum bna lee ged bh yum.5 sar bolhoor ni dahij uzuuleh uu yahuu. Odoo gishguulj bolohuu. bas suuh geed bhiin suulgaj bolohuu. Nadaa Zuwulguu ugch tuslaach emchee.
 
Түнхний үений мултралыг оношлоход гуяны зураасны зөрөө төгч баталгаа болохгүй. Гуяны нугалаас зөрөх 2 хөл урт богино байх, алцаалтын өнцөг хязгаарлагдмал, рентген болон эхо-гоор баталж байж оношлоно. ЭХО-д үзээд зүгээр гэсэн бол одоохондоо ажиглах хэрэгтэй. Хүүхэд гишгэхгүй, хажуулдах буюу өлмийдөж гишгэх доголох бол эргэн үзүүлээрэй. 6 сартай үедээ хүүхдийг суулгах нь зөв. Одоохондоо гишгүүлэх хэрэггүй.
 
АСУУЛТ: Sain bnu.mabai hvvgiin hoer shvd 6 sar hagastaida urgasan.odoo hvv mini 8 sar hvrsen bolowch bas l hoer shvdteigee l bgaad bhiin.ahij shvd urgahgvi bn zvgeer bolow uu.bas eroosoo molhohgvi yuma.hold oruulagch deer l gvigeed baih durtai.molhoh sonirhol ogt alga.ene zvgeer vv?
 
2 шүд арай цөөн байна. 8 сар өнгөрч байгаа бол 5-6 шүд байх ёстой. Д кальци уулгаж байна уу? цагаан идээ буюу сүү тараг, ээдэм идүүлээрэй. 8 сартай хүүхэд мөлхөх ёстой. элгээр нь хэвтүүлж мөлхүүлэх оролдлого хийлгээрэй. Ямар нэг байдлаар мөлхөх хөдөлгөөн хийх үйл ажиллагаанд анхаарлыг хандуулж мөлхүүлж сургах хэрэгтэй. Гэхдээ зарим хүүхдүүд мөлхөхгүй байж байгаад шууд юм түшин явах тохиолдолч бий.
 
АСУУЛТ: Сайн байна уу. Манай охин 5 сартай кашанд орсон. Багахаан банана нухаж өгсөн чинь баасанд нь хар хар юмнууд байхын. Энэ юуных вэ? Зохихгүй байна уу?
 
Каша хэр хэмжээтэй иддэг вэ? баас нь хар холицтой байгаа бол хүүхэд бананыг шингээж чадахгүй байна гэсэн үг. Тэгэхлээр нэмэлт хоол бантан кашыг хэрэгцээтэй хэмжээгээр идэж шингээж чаддаг болсон хойно нухаш, жимс зэрэг хоолонд оруулсан нь дээр.
 
АСУУЛТ: Daavriin nairlagtai tos huuhded turhehed muu tal ni yu bdag ve? Bainga heregleh yamar nuluutei bdag ve?
 
Харшлын болон буса тууралтуудад ихэвчлэн даарын хольцтой тос түрхдэг. байнга хэрэглэх нь арьсны бүтэц болон нөсөөжилт, гуужилт зэрэгт нөлөөлдөг. Ер нь дааврын бэлдмэл уух, түрхэх нь бөөрний дээд булчирхайн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг. эмчийн заавраар аюулгүй хэрэглэвэл санаа зовох зүйлгүй. Тос хэрэглэх бол заавал эмчийн заавраар хэрэглэнэ.
 
АСУУЛТ: Сайн байна уу? 7сартай охин маань хоолонд их муу болоод байна. Тараг, нухаш бол сайн иддэг. Каш, бантандаа муу. Сүү гайгүй болохоор ихэнхдээ л хөхөө иддэг. 6сартайд нь бор хоолонд оруулсан. Яаж хоолонд сайн болгох вэ? Баярлалаа.
 
7 сартай хүүхэд нэмэлт хоол идэхгүй бол хөхний сүү дангаараа хүүхдийн хоолны хэрэгцээг бүрэн хангахгүй, өсөлт бойжилт нь хэвийн явагдахгүй, 7 сартай хүүхдийн хувьд хөхний сүү нь хүүхдийн хоолны хэрэгцээний 4 хуваасны 3-ийг хангаж, үлдсэн хэсгийг нэмэлт хоолноос авдаг. тараг нухаш дангаараа байж болохгүй шүү. ямар нэг байдлаар мах, махан бүтээгдэхүүн гурил сүү сүүн бүтээгдэхүүн оролцсон хоол заавал идүүлээрэй. бантан каша идүүлэхийн өмнөхөн ядаж 1 цагийн өмнө хөхөө хөхүүлэхгүй байвал зүгээр.
 
АСУУЛТ: sain bnuu emchee. Minii huugiin amisgalj bgaa n yag muuroon ceej shg herjigneed bhiin. Haniad nter bol bhgui oor zoviur bhgui. Zgr l ih herjigneed bhiin. Yunaas bolj ingedeg yum boloo. Yah ystoi ve zovlogoo ogooch. Bayralalaa.
 

Ямар нэгэн зүйлээс харшлаж байгаа үед цээжинд шуугиант амьсгал үүсэж амьсгал гаргах үд эсгэрсэн чимээ сонсогддог. Төрсөн уцагаасаа хойш хиржигнэж байгаа бол салиагаа залгисан хүүхэд ингэж дуугардаг. Өөр зовиур байхгүй, хоолоо сайн идэж байгаа бол агаарт л сайн гаргах хэрэгтэй. орчны агаарыг сайн чийрэгжүүлэх хэрэгтэй.
 
АСУУЛТ: Sain bna uu.manai oxin odo 1sart.hamar ni tsaanaa nustai dugaraad bxiin.tegeed soruulaad,shingen yum xiigeed doosh ni xaruulxaar yuch garahgvi yum aa.tsaanaa nustai yumshig shor shor gd dugaraad baixiimaa.yah we?

Хүүхдийг агаарт сайн гаргах хэрэгтэй. Хамрын битүүрэлт дотроо нус, шүүрлийн гаралтай битүүрэлт байдгаас гадна тархины цусан хангамж, хүчилтөрөгч дутмагшлаас үүдэлтэй байдаг. Эхлээд хамарт буцалсан ус сул давсны уусмал зэргийг дусааж нусыг шингэрүүлэн соруулж цэвэрлэх аргаар онгойлгож болно. Үр дүнгүй бол агаарт сайн гаргаад үзээрэй. Тасалгааны темпратурт хэт халуун хуурай байх , хамрын салст хөөнгөтсөнөөс битүүрэ үүсэж болно. Өрөөний агаарт сэлгэлт сайн хийж чийгшүүлэх хэрэгтэй.
 
АСУУЛТ: Sn u emchee. My huu 2.4 sartai. Mahan Hool idehgui buun yum bolohiin. Gurilan yum idnee. Yaj mahan hool iduuleh u?
 
Хүүхэд заавал мах оролцуулсан хоол идэх хэрэгтэй. хүүхдийн хоолны дуршлыг дагуулж дуртай хоолонд нь мах оролцуулж болно. Жишээ нь: котлет махны нухаш, өөрямар хэлбэрээр өгвөл идэж болхоор байна түүгээр нь идүүл. бүр болохгүй бол хоолныхоо шөлийг нь өгсөн ч болно. Мөн махан хоол идэхийн өмнө гурилан бүтээгдэхүүн, ундаа, зэрэг цатгалан мэдрэмж түрүүлдэг зүйлсийг идүүлэхгүй байх хэрэгтэй.
 
АСУУЛТ: Сайн бна уу эмчээ. Манай 2 настай ихэрүүд юуч идэхгүй юмаа тараг еогурт каш л идэх юм махан хоол хуурай идэх юм идэхгүй ийн багад нь бор хоолон 6 сартайд нь оруулсын тэр үедээ бантан каш боов боорцог овоо иддэг бсан одоо идэж бгаа юм харагдахгүй идүүлэх гэж бөөн юм болох юмаа хоолны дуршил сайжруулах витамин өгвөл ямар вэ ?
 
Хоолны дуршил сайжрхуулах витаминууд бий. Апетон лизин, КуркумаHD зэрэг витаминууд нь хоолны дуршил сайжруулдаг. Ундаа, печень чипс зэрэг амттан идүүлэхэд хүүхэд хий цатгалдаж үндсэн хэрэгцээт хоолоо идэж чаддаггүй. 2 настай хүүхэд өдөрт 4-5 удаа тусгайлан бэлтгэсэн хоолыг 300мл хүртэлхи хэмжээгээр идэх ёстой. Хоолын зэсэнд заавал махан хоол байх ёстой. хоногийн хоолонд мах, гурил, сүү, жимс жимсгэн заавал оролцсон байх ёстой.
 
АСУУЛТ: Sn bnuu manai huu neg talaaraa hohsoor bgd tolgoi ni neg talda havtgai boltson zug boloh bolvuu yh estoi hariu l ogooroi.
 

Хавтгай болсон талынх нь эсрэг талаар хэвтүүлхийг хичээ. Нас том болхын хирээр хүүхдийн тогойн хэлбэр өөрчлөгдөнө. одоохондоо хүүхдийн толгойны бүтэц яснаас илүү мөгөөрсөн бүтэцтэй тул хэлбэр нь амархан өөрчлөгддөг. Ясжилтыг дэмжих зорилгоор витамин Д кальцийг тохирох тунгаар хэрэглээрэй.
 
АСУУЛТ: Sain bn u. Manai huuhed odoo 6sartai garaa amandaa hiigeed bh umaa yaj boliulah ve. Bas shuls n bainga goojood bh bolloo uniih ve. Odoo 2 shudtei.
 
Хүүхдийн шүлс шүдлэлтийн эд үед их ялггардаг. шүдлэлт явагдаад дуусахаар аяандаа гайгүй болно. гараа амандаа хийх зуршлыг яаралтай болиулах хэрэгтэй. Гарт бэлий өмсгөх, амандаа хийгээд байгаа хурууг маарлаар ороож боох, аманд хийх үед нь болиулах зэргээр хүүхдийг сатааруулах хэрэгтэй.
 
АСУУЛТ: Sn bn u emche huu maani 9 sartai bain bain hooloi n baga zereg ulaitsan bhi linkas, efixol uusn zuger boldguie er n yunas bolj hooloi n owdod bgag sn meddgui huitn yum ug n ogogui bas jaahn hulurdg urhiin emch d vitamin zunii 3 sar hereggui ghi urdchilsn sergilh tungaar odoog hurtel uuj bga yah estoi we zuwulguu ugsnd bayarlla.
 
Хүүхэд дархлаа султай, үе үе ханиад хүрдэг бол хамгийн түрүүнд ам залгиур, хамар зэрэг эрхтний салст үрэвсэж хоолой залгиаураар дамжин амьсгалын замруу ордог .Хоолойна бага зэрэг улайлтанд efixol хүлхүүлэх хэрэгтэй. 9 сартай хүүхдийн хувьд хүлхэж чадахгүй хахах аюултай тул нунтаглан хэлэн дор цацаарай. мөн хүүхэд доорооосоо даарах чийг татдаг гутал өмсгөх зэрэг нь хоолой өвдөхөд нөлөөлдөг. Мөн хүүхдийг хооллохдоо эрүүл ахуйн дэглэм муу сахиснаас болж болно. Жишээ нь хооллохын өмнө эх гараа угаахгүй байх, Хооллодог аяга тавгийг тусгаарлаагүй, амнаас хооллох зэрэг нь халдвар тараах нөхцөл нь болдог . Витамин Д-г 5 сар хүртэл уугаад зуны улиралд завсарлаж болно.
 
АСУУЛТ: Sain bnuu emcheee. Manai hvv 9sartai hoolond ih muu huurai ideh um ch muu idne meemee iddeg um l daa svv muutai bsn joohon ch gesen og geed hohnoos ni gargaagui bonnisan1shiliig ogson tgd ch nemer alga dahij uulgah zvgeer blow u ? Yamar negen zowiuraas hoolond muu bolno gej baihuu? Sariin omno vzvvlehed 8, 600 kg bsn.
 

Хөхний сүү 9 сартай хүүхдийн хоол тэжээлийн үндсэн хэсэг нь мөн боловч бүрэн хэрэгцээг хангахгүй. Өдөрт хамгийн багадаа 2-3 удаа тусгайлан бэлтгэсэн нэмэлт хоолыг 175мл -ээр заавал идүүлэх ёстой. Бонисан хоолны шигэцийг сайжруулдаг боловч дуршилд нөлөөлдөггүй. хоолохдоо идэвхитэй хооллох хэрэгтэй. 1 цагаас 1:30 минутын өмнө хөхөө хөхүүлэхгүйгээр каша бантан нухаш тараг зэргийг идүүлээд дессэрт маягаар хөхийг дараа нь хөхүүлээрэй.
 
АСУУЛТ: Sain bnuu emchee. Ohin maani 6 sartai. Gar huzuuniih ni uenuud ni duugaraad baina ene yuniih ve. Bas hezeenees suulgaj boloh ve. Uuruu suugaad bgaa.
 
6 сар хүрсэн бол суулгаж болно. Түүнээс өмнө 6 сар арай хүрээгүй бол суулгаж болохгүй. гар хүзүүний үенүүдийг албаар дуугаргаж болохгүй. Хэдийд яаж дуугардгийг тодорхой мэдэх хэрэгтэй байна.
 
АСУУЛТ: Manai hvhed2sartai huhuni hajugar ugjdag yum.sayahanas ugja golod huhuhgvi yum.tegsen hirne huhundu tsadahgvi yanz yanzin ugj avj uglu nemergvi.svvg n soliod vzhv yahu.Nuturlion ugj bga.
 

Хүүхдийг хөхний сүүгээр хооллохыг хичээгээрээ. Нэг удаадаа хоолохдоо ямар хэмжээгээр хооллодог вэ? жин нь хэд байна ? Уг нь номоорор бол хөний сүүгээр хооллоод, хооллох ёстой хэмжээнээс бага хөхөж байгаа үед нэмэлтээр угжиж болно. Ингэхийн тулд хөхөө хөхүүлэхийн өмнө жинлээд хөхсөний дараа дахин жинлэж гарсан жингээс хөхүүлэхийн өмнөх жинг хасаад хэдий хэмжээтэй хөхснийг тооцдог. Хэмжээндээ хүрэхгүй бол нэмж угжна. Харишил өгөхгүй шингээж байвал зохицуулагч сүүнүүд Nuturlion бага насны хүүхдүүдэд их зохимжтой байдаг.
 
АСУУЛТ: Sain bnuu emchee. Manai ohin 8n sartai uul n odort neg l itgondvv baadag bsan. 4 5 honogiin omnoos odort 4 5 baadag bolchihloo. Eldewiin yum ideegvi. Bi ch gsn eldew yum ideegvi. Aygvi shibgen. Odoo baas n nogoonduu ongotei bolood bn. Yah estoi yum boloo. Odoohondoo em yu ch ogoogvi bgaa.
 
хүүхэд хоолондоо дургүй болох цангасан байдалтай, нүд хонхойсон зэрэг шингэн алдалтын шинжүүд байхгүй бол гэрээр нэмэлт хросол, бахуй цай, хярам, будааны шүүс зэргийг хүссэн хэмжээгээр нь бага багаар ойр ойр уулгаарай. Мөн вирусын гаралтай ханиадны үед баас шингэрэх асуудал байдаг. Хоол сойж болохгүй. өмнөхөөсөө илүү хооллоорой.
 
АСУУЛТ: Sain bnu emchee manai hvv 3 sar garant svvge uuchad shuud gulgij gargad bhiin bosoo awj bga hernee l mash ih gulgiad bhiin.
 
Гулгилт олон шалтгаантай. хооол боловсруулах замын нарийсал хоолны хэмжээ, тархиныхүчилтөрөгч дутмагшил зэргээс болдог. Агаарт сайн гаргаж байгаарай. Хүүхдийн хоол хэт өтгөн, хэмжээ нь таарахгүй байгаагаас шалтгаалан гулгиж болно. Хооллох үедээ босоо байдалтай хооллоорой шууд хэвтүүж болохгүй. байнга гулгиж байвал мэдэрлийн эмчид хандаарай.
 
АСУУЛТ: Ma ohin neg sartai tseej ni herjignej dugaraad bh ym uurtuu bl zowiurgui.
 
Төрсөн цагаасаа хиржигнэн дуугарч байгаа бол салиагаа залгисан хүүхдийн цээж хиржигнэн дуугардаг. 1 нас хүрэхээр зүгээр болно. Хэрэв ханиад хүрээд идгэрч байгаа бол харшлын гаралтай ханиадны үед шуугих тохиолдол бий. Өөр зовиур үгүй бол ажиглаж байсан нь дээр.
 
АСУУЛТ: Sain bnuu ohin 10 sart bid 2iin hul haya haya ym humand tsohiogui bhad huruu daram gazar huhurchihuud bhiin ymar uchirt ym bol oo ?
 
Хамраас цус гардаг уу? хөхрөлт ойр ойрхон олон хэмжээтэй гарч байвал цусны эмчид үзүүлэх хэрэгтэй. Цусны дэлгэрэнгүй шинжилгээ өгч эмчээр хянуулаад үзээрэй. Цусны эмгэг байх албагүй. Хүүхэд ойрын үед халуурсан, судасны хананы хэврэг нэвчимхий байдлаас хөхрөлт үүсэх нь бий. ажишлаж байгаад давтагдаж байвад эмчид хандаарай.
 
АСУУЛТ: snu emchee. Hvv min odo 5sart ftorgvi 500t german d uuj bga ym orhiin emch zowlohdo zun ogj bno gd bsan. Ene zowv d.g heze.s hedii hvrtel ogoh yst bdag ymb?

Хэрэв хүүхэд рахитын эмчилгээ үр дүнгүй, рахит гэдэг нь бүрэн оношлогдсон яс зөөлрөх эмгэгийг давамгайлсан, Д-г үргэлжлүүлэн уулгах шаардлагатай. Зарам хүүхдүүдийг зөвхөн эмичийн заавраар Д-ийн эмчилгээнд оруулдаг. бусад тохиолдолд зуны улиралд 5-10 саруудад Д витамин уулгадаггүй. Байгалаас нарнаа, хэрэгцээтэй Д-ээ авна гэж үздэг.
 
АСУУЛТ: sn bnu. minii asuultyg zaawal unshaarai. Manai huuhed odoo 2sar hurne. Torood hed hongoos l olgoidoj guligaad bsan suuliin 7honguudad odort 2uda barag olgoidoj gulgiad hamag idsen suugee gargatsan turgen duudaj asuuhaar gedesnii hiinees bson gsn. Huhuulhiinhee omno uzheer gaiguil bdagiin. gehdee dawgar Haay Haay huuhdiin suu ogch bga yum l da. Terniig idsenii daraagaar l tegj guligaad bgan bolwuu gj bodood bhiin tegsen bj bolhuu. Huuheddee taarah hooliig yaj songoj ogoh yostoin boloo. Zaawal hariulj ogoorei.
 
хөхний сүүгээр бүрэн цаттгахгүй байна уу. хүүхдийн сүүг хэт өтгөн найруулахаар хүүхэд шингээж чадахгүй эргэн гулгиулдаг. Хоол бүрийн өмнө өдөр бүр гулгиж байгаа бол хоол боловсруулах замын аль нэг хэсэгт эмгэг байгаа эсэхийг тодруулаарай. хүүхдийг хэмжээгээр нь хооллож байна у?? жин нь хэд вэ ? Хүүхдийг хооллосоны дараа 20-25 минут хагас босоо байдалтай тэврэх хэрэгтэй. Хүүхдийн хоол боловсрулах зам богино байдгаас хооллосоны дараа хөхүүлсэн сүү ходоодруу бүрэн орохгүй улаан ххолойн хэсэгт байдгаас эргэн гулгиулдаг. Тиймээс хагас босоо байдалтай угжиж, тэвэрсний дараа хэвтүүлэх нь зөв. Хэвтүүлэхдээ эгц дээш нь харуулан хэвтүүлж болохгүй.
 
АСУУЛТ: Sain bna uu emchee. Manai huu odoo4sar 20honogtou. Tursunuusuu hoish hudnees ni nulims garaad nuuh garaad baih yum yu heregleh ve?
 

Юуны түрүүнд хүүхдийн нуух ямар өнгөтэй байна вэ ? шар, ногоог өнгөтэй бол нуухнаас арчдасны шинжилгээ өгөх шаардлагатай. Халдвар байгаа эсэхийг тодруулна. Гэрийн нөхцөлд нүдийг буцалсан усаар гаднаас дотогш буланруу чиглүүлэн хөвөнгөөр 6 цагийн зайтай арчиж нуухыг цэвэрлэх хэрэгтэй. Тетрациклиннй маз 1% -ийг нэг дуслаар нүдэнд хавчуулан хэрэглээд үзээрэй.


7 ХОНОГ БҮРИЙН ПҮРЭВ ГАРИГТ 13:00-14:30 МИНУТЫН ХООРОНД ЯВАГДАЖ БАЙНА.