“Монголиан Стар Менежмент Корпорэшион” ХХК   “СЭТГЭЛИЙН ДЭМ- ДАЛАЙД ДУСАЛ НЭМЭР” тусламжийн аянд  нэгдлээ

Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын ард иргэд “СЭТГЭЛИЙН ДЭМ- ДАЛАЙД ДУСАЛ НЭМЭР” хэмээх тусламжийн аян өрнүүлж байна. Учир нь тус сум гал түймрийн аюулд нэрвэгдэж нийт нутаг дэвсгэрийн 90 орчим хувь нь түймэрт өртсөн бөгөөд аймгийн ард иргэд орон гэргүй, нутаг дэвсгэргүй болох аюул нүүрлээд байна.
Одоогийн байдлаар 60 орчим айл түймэрт өртөж 22 айл орон гэргүй болсон бөгөөд үүгээр ч зогсохгүй 2.700 гаруй мал шатаж, түймэрт хайрагдсан малын тоо одоогоор тодорхойгүй байгаа аж. Иймээс нутгийн ард иргэд элэг нэгт ахан дүүсээсээ тусламж хүсэж тус аяныг өрнүүлсэн бөгөөд энэхүү аянд хувь хүн, албан байгууллага, төрийн бус байгууллагууд нэгдэн гал түймрийг эсрэг нэгдэж байна.


Монголиан Стар Менежмент Корпорэшион” ХХК нь нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч компани бөгөөд бидний дэмжлэг, хамтын ажиллагаа хэрэгтэй нийгмийн аливаа салбарт анхаарч туслах зорилгынхоо дагуу Түмэнцогт сумын ард иргэдийн өрнүүлсэн  “СЭТГЭЛИЙН ДЭМ- ДАЛАЙД ДУСАЛ НЭМЭР” тусламжийн аянд нэгдэж компанийн зүгээс мөнгөн хандив гаргаж мөн ажилтнуудынхаа дунд хандивын хайрцаг аялуулж цугларсан мөнгийг 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр сумын нутгийн зөвлөлийн дарга Ө.Хуушинд гардууллаа.

Зөвлөлийн дарга Ө.Хуушин хэлэхдээ: Энэхүү мөнгөн хандивыг Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумыг эргэн малжуулах, малын хашаа шинээр барихад зарцуулах болно гэдгээ онцлон хэлсэн юм.

Хүний эрхэм нандин чанарууд дотроос ӨГЬЕ, ТУСАЛЬЯ гэсэн өгөөмөр сэтгэл нэн буянтайд тооцогдогддог билээ!