ХҮҮХДИЙН эмч зөвлөж байна 2015.05.01

АСУУЛТ: Manai huu 10sartai huhuul eej n ih em uugad bwal urd maani ymar 1 surug nuluutei yu? Jishee n mazokii laa,em jiremsenes hamgaalah em zereg.
 
Амаар ууж байгаа эм бэлдмэл бүр хөхний сүүнд их бага хэмжээгээр агуулагдаж, хүүхдэд сөрөг нөлөө үзүүлэх талтай. Үтрээний лаа, жирэмслэлтээс хамгаалах эм ур удаан хугацаагаар биш бол нөлөөлөх нөлөө нь бага гэж бодож байна . 

АСУУЛТ: Sn bnuu mi hvv 2.800 1sar 7honogiin dutuu garsiima odoo 8sar hureh gj bga 7sartai jin ni 11.400bsn eruush mulhuhgui ergen hurwuuhduu ch muu hool barag idehgui yuma tal ayga bantan ideh gj hucheer l shahaj bna dutuu tursun blhoor mulhuhgui bga yum bolwuu yaaj hoolond sn bolgh we bolj ugwul muumuu ideh gd l bhiin.
 

7 сартай 11 кг бол жингийн илүүдэлтэй байна. Мэдээж жингээс шалтгаалан нэмэгдэл хоолонд оруулахгүй байж болохгүй. Тиймээс өдөрт 1-2 удаагийн хөхний сүүний хооллолтыг бантан каша, нухаш болон тарагаар заавал орлуул. 7 сартай хүүхэд сууж, мөлхөх оролдлого хийж, хөрвөөж, гарт баригдах зүйлийг барьж, амандаа түхүүлж үмхэх зэрэг хөдөлгөөн хийж чадаж байх ёстой. Тэгэхлээр мэдэрлийн эмчид үзүүлж өсөлтийн болон хөдөлгөөний хоцрогдол байгааг тодруулж хөдөлгөөн засал, массаж усан эмчилгээ зэрэгт хамруулах хэрэгтэй. Нэмэлт хоол идүүлэхийн өмнө хөхөө хөхүүлэхгүй байх нь зөв.
 
АСУУЛТ: sain bn uu emchee. manai huuhed odoo oi 7 sartai yuma. hoolondoo bantan kashnaas oor yum idehgui yum. bantangiin mahiig ni joohon tomhon herchihed l ogij booljood gargachaad bh yum. er ni hoolondoo durgui. hooloinoosoo bolood ter yum uu boov ch barij idedegui. yaj hoolond sain bolgoh ve emchee.
 
1 нас 7 сартай шүд нь ургасан хүүхдүүд бантан кашанаас гадна хоолны зэсэнд багтдаг бусад хоолыг ч идэх боломжтой. Нэг удаагийн идэх хэмжээ 250-300мл өдөрт 4-5 удаа тусгайлан бэлтгэсэн хоол идэх ёстой. Нэг өдрийн хоолны товч зэснээс дурьдвал: Өглөө 9 цагт 250мл каша, зөөлөн боов, 11 цагт 250мл жимсний нухаш жишээ нь: гэрийн нөхцөлд жигнэж болгосон алим байж болно. 13:00 цагт 250мл бантан буюу гурилтай шөл хөц будааны шөл, эмэгний котлет, бууз, махан ороомог зэрэг 1 болон 2-р хоолыг өгнө. Махыг 1-2 удаа машиндсан байх шаардлагатай. 16:00 цагт тараг 250мл эсвэл үзэмний шүүс печень 19:00 цагт бантан буюу гурилтай шөл бүх төрлийн 1-р хоолнууд , 21:00 цагт 150мл сүү+ 2 халбага каша гэх мэтээр хооллож болно. Эдгээр зэсний хажуугаар амттай чихэрлэг хүүхдэд тэжээл болохгүй зүйл идүүлснээс болж хүүхэд хоолонд дургүй,хэрэгтэй зүйлээ идэж чаддаггүй. Дээрхи хоолнуудаа өөр өөр хоолоор орлууж байжуулаарай.
 
АСУУЛТ: 3sartai huuhded glizm tavih zuv bolov uu .3-4 honog baagaagui.Bas gar hul ni hulruud bh yumaa.huhuu huhuhduu tolgoi ni hulruud bh yumaa ?

3 сартай хүүхдэд глизм яаран хэрэглэх шаардлага байхгүй. Хүүхдийн биеийн байдал тавгүй, гэдэс нь дүүрэнгэтэй, зовиуртай, хордлогын шинжтэй байвал өтгөн гадагшлуулах арга хэмжээг авах хэрэгтэй. Хүүхэд зовиургүй байвал хүүхдийг хооллох хэмжээгээр хооллоод 30мл буцалсан усыг нэмэлтээр өгч хэвлийг халуун бүлээн тосолсон гараар нар зөв тойруулан иллэг хийж өгөөрэй. Бүр болохгүй бол эмийн заавраар глизм тавьдаг. Хүүхдийн гар хөл нь хөлөрч байвал мэдрэл сульдлын хам шинжтэй байх магадлалтай. Усанд буюу хар цайнд оруулаарай.
 
АСУУЛТ: holrod bh yuma erno garsnasa hoishl holorson teged tolgoigo ilulj bariulah ih durtai yawal zugeru ?
 
Хүүхэд хөлрөх нь рахиттай байхын зэрэгцээгээр мэдрэл сульдлын хам шинж буюу мэдэрлийн талын эмгэгтэй тархины цусан хангамж, хүчилтөрөгч дутмагшлаас үүсэлтэй эмгэгийн үед их хөлөрдөг. Ийм хүүхдийг агаарт сайн гаргах хэрэгтэй. Мөн чийрэгжүүлэх, сайн хоол идүүлэх хэрэгтэй. Чийрэгжүүлэхдээ нар агаарт гаргахын зэрэгцээгээр усан эмчилгээ буюу ус, хар цайнд оруулж өгөөрэй.
 
АСУУЛТ: Manai huuhed 7 sartai shud ni bugd tsuhuisan bh yum sorog taltai yu. Tgd bas hoolondoo durshil muutai bh yum mahan hool sain iddegguiee helj ogj tuslaach.
 
Хүүхдийн ясжилтийн онцлогоос шалтгаалан эрт шүдлэх, зулай эрт битүүрэх тохиолдол бий. Ийм тохиолдолд калцийн бэлдмэл агуулсан эмийг болгоомжтой хэрэглэх хэрэгтэй. Сөрөг тал нь бага. Хоолыг 7 сартай хүүхдэд өгөхдөө хооллолтоос өмнө хамгийн багадаа 1 цагийн өмнө хөхөө хөхүүлэхгүйгээр нэмэлт хоолыг идүүлээд үзээрэй. 7 сартай хүүхдийн холны хэрэгцээг нэмэлт хоолгүйгээр хангаж чадахгүй. Ямар нэгэн байдлаар бага багаар идүүлж 175мл-ийг нэг удаадаа идүүсэн байх шаардлагатай.
 
АСУУЛТ: sain bna uu emche manai hvvhed 8sartai tsahiuran garahgvi yma d uuj bga bad ih holorch bna vzvvlheer zvgeer geh ym yah we?
 
Витамин Д-г уухад учир бий. Хүүхдэд хамгийн гол нь тунг хүүхдийн шинж тэмдэгтэй уялдуулж таруулан өгөх ёстой. Д-г шүд нь цухуйгаагүй , яс зөөлрөх шинж давхар илэрч байвал калцийн бэлдмэл давхар өгөх хэрэгтэй. Калцийн Д витаминыг цусанд шингэхэд зөөвөрлөгчийн үүрэг гүйцэтгэх бөгөөд ясжилтанд нөлөөлдөг. Чухал бэлдмэл юм. 8 сартай хүүхэд 4-5 шүд цухуйсан буюу ургасан байх ёстой. Сүү цагаан идээ хоолны зэсэнд нь оруулаарай.
 
АСУУЛТ: Sn bnuu emchee manai hv 2sartai yamar n bnga bvteed bn hamar hooloin emchid vzvvlsen chin galazolin 09%Na tai holij dusaa gesen tegtel urhiin emch bitii dusaa bolohgvi gd bn odo yawal deer we ?
 

Хамар байнга битүүрвэл чих өвдөх, тархины даралттай болох зэрэг олон сөрөг үр дагавартай. нярайд САЛИН хэмээх дусаалга, називин 0,001%-ын уусмал, натри хлорид 0,9% -н уусмал дусааж болно. Хамрыг сайн цэвэрлэж өгөх хэрэгтэй. Хажуугаар нь агаарт сайн гаргаж толгойг нь дааруулахгүй байх хэрэгтэй шүү.
 
АСУУЛТ: Manai huuhed odoo 3n sartai er ni l tursnuusuu hoish shingen baagaad bgaa yunaas boldiin boloo?? Suuldee bur huusuur baagaad befidobacter biluu em uugaad huus ni zogsson. Guilgej bgaa yum shig shingen odort 4 baadag.
 
Хүүхдийн хоол шингээх байдал хооллолтын хэв маяг, хөхөөр хооллодог бол эхийн хоололт, гэдэс нь өнгөр муутай байх, тархины хүчилтөрөгч дутмагшилын үед голдуу баас шингэрдэг. Гол нь шингэн алдалтаас сэргийлэх хэрэгтэй. хросол 5мл -ээр 10 минутын зайтай уулгаад үзээрэй. Өдрийн турш... Агаарт сайн гарга, Пробифор хэмээх бэлдмэлийг 1 ширхэгээр 8 цагийн зайтай 3 хоног өгөөрэй.
 
АСУУЛТ: Sain bn uu emchee huu maan 3 sar garantai 1sartaigaasaa ehleed hooloid ni sul tser duugaraad bh yumaa.tseejiig ni chagnuulahaar zugeer geed bh yum .yaj tseriig ni gargah ve.bas huu maan 3 honog bgaagui tegeheer ni nyarain glizm tavisan.glizm tavih er ni yamar bol.zarim ni muu geed bh yumaa. Yaval deer ve helj uguuch.
 

Хоолойд сул цэр байвал шингэлэх шаардлагатай. Хүүхэд бага настай байх тусмаа цэрээ гадагшлуулах чадвар муу байдаг. Ихэнхидээ залгидаг. Цэр шингэлэх нярайн бэлдмэл бас ховор. Муцера хэмээх эмийг сиропоор авч уулгаад үзвэл зүгээр. Орой 6 цагаас хойш уулгахгүй шүү. Мөн харьяа эмнэлэгтээ хандаж доргиох массажанд явбал их сайн. шингэн зүйл сайн өгөх хэрэгтэй. Хөхний сүүгээр хооллодог бол нэмэлт шингэн хэрэггүй.
 
АСУУЛТ: Sn bnu emch.e manai huu odoo 3 sar garantai usand oruuldan.i daraa chihend ni duuren hulhi garchihsan bdag ene zug.ruu zaawal howongoor bogloj oruulah yostoi yu huuhed.n chihend us orwol ayultai yu zugeer u hel.d ogooch emch.e ?
 
Хүүхдийг усанд оруулахдаа чихийг нь бөглөх шаардлага байхгүй. Гол нь чихэнд ус оруулахгүйгээр усанд оруулдаг стандарт байрлалаар оруулах хэрэгтэй. Хулхи гарсан байдаг бол зөөлөн аргаар цэвэрлэхэд л болно. Голгүй хөвөнгөөр эмэрч хулхыг цэвэрлээрэй. Хамаагүй ухаж болохгүй шүү. Хүүхдийн чихэнд ус оруулах нь мэдээж сайн биш.
 
АСУУЛТ: sain bna uu emchee minii huu 2 sartai huugiin min us ni unaad bh yumaa yutei holbootoi be? mun minii ohin odoo oi 4 sartai oroi untah uyer ni tolgoi ni norgochihson yum shig ih holroh yumaa emchee zuwulguu uguuch.
 
2 сартай хүүхдийн хувьд үс унах нь юуны түрүүнд Д дутал буюу рахит өвчин боловуу? Мөн цус багадалтын үед, бодис дутлын үед үс унах нь бий. Усан Д урьдчилсан сэргийлэх болон эмчилгээний тунгаар ууж байна уу ? 1 нас 4 сартай хүүхдээ унтах идэх үедээ хөлөрч байвал Д витамин дутагдаж байгаагийн шинж. Шээс үнэртэй их хөлөрдөг рахитын бусад шинжүүд байвал Д витамины тунг тааруулж уулгаарай. Мэдээж эмч үзэж байж тодруулна. Мөн та хүүхдийг усанд сайн оруулаарай.
 
АСУУЛТ: Sain bainu emchee ene odriin mendiig hurgey. Manai huuhed torood 25 honoj bgama. Gedes ni torood l 7 honool duureed baas ni ustai garaad yg heveeree baigaad bnaa. Lineks ogson. Bi ooroo har tsai uugaal sholtei hool idej bga. Gedes ni horjignoj duugaraad bdiin. Nuurluugee ulaital duleed l oroi blhr 2 tsag uilah yum. Emchee zovlooch yah uchraa oldogguie.
 

Тархины хүчил төрөгч дутмагшлын үед хүүхэд зовиуртай унтаж чадахгүй гэдэс дүүрэх, усархаг баах байдал илэрч болно. Баас нь цустай байна уу ? сайн ажиглаарай. Нярай хүүхдэд Пробифор хэмээх эмийг 8 цагийн зайтай буцалсан усаар даруулж 3 хоногийн турш өгөөрэй. Агаарт сайн гарга. Хросол хөхний сүүний хажуугаар бага багаар ойр ойр уулгаж болно. Нэг удаадаа 5 мл-ээ илүүгүй шүү.
 
АСУУЛТ: Sain bnu, manai huu oi 1 sar hureh gej bn, pampers gui bhar zunduu sheeged bhiin tsag bololgui sheene zubluguu ugch tuslaash?
 
Хүүхэд өдөрт 8-аас доошгүй удаа шээнэ. Уусан шингэнээсээ мэдээж хамаарна. Хүүхдийн шээсний гарц живхнээс шалтгаалахгүй. хэрэв шээс цагаан өнгөтэй ойр ойрхон шээгээд байвал давсганд асуудал байгаа эсэхийг тодрууах хэрэгтэй. Шээхдээ зовиуртай байна уу? Уусан шингэнтэйгээ харьцуулахад арай бага шээж байвал аюулгүй .
 
АСУУЛТ: Emchee sain bnauu? Manai oxin sar 6xonogtoi xuis n naashaagaa xiiltsen yum shig tvmbiison, xvisen deer n davuugaar daraad booj bgaa tsaashaa oroxgui yum, xer udaan darj boox yostoi ve?
 

Хүүхдийн хүйс төмбийж байгаа үед дарж боох нь зөв. Мөн дээрээс нь болж өгвөл удаан хугацаагаар уйлуулахгүй байх хэрэгтэй. Дарж боогоод ( чанга биш ) хүйс наашаа ямарч тохиолдолд төмбийж гарахгүй болсон үед боолтоо аваарай.
 
АСУУЛТ: Sain bnuu manai huu 3 sartai. 4 honog baagaagui bj bgad urjigdar baasan odo bas terneea hoish 2 honog baagaagui. Her udaan baasaa huraah be ?
 

3 сартай хүүхэд өдөрт 1-2 удаа өтгөнөө гаргах ёстой. Хэрэв өтгөн хаталт байнга давтагдвал шалтгааныг тодруулах хэрэгтэй. Хүүхэд тэжээлийн сүүгээр хооллодог бол өтгөн хатах магадлал нь өндөр байдаг. Хөхний сүүгээр хооллодог хүүхэд 2-оос дээш хоногоор өтгөн нь хоригдох ёсгүй. Буцалсан ус өдөртөө 30мл-ийг нэмэлтээр уулгаад үзээрэй. Мөн халуурсан хүүхдүүд өтгөн хатах асуудалтай байдаг.
 
АСУУЛТ: sain bnu emchee ma huuhed zurhnii uwchtei yuma genet l zurh n uwdsun odo eh nylhasiin zurhnii emchin hynaltand bdag tgd дигоксин фурсамент преднизалон captopril uuuj bga yu yunii em bee bas zurhnii sain delgerengui uzdeg emleg emch haana bga we onsh n zurh n tomorson gdg onshtoi ghde ef n 16 tai emlegt hewted 23tai bolod odo bur buugad bgaa.
 
Дээрхи эмнүүд нь зүрхний дутагдлаас сэргийлэх , хаван хөөх цус шингэлэх даралтыг хэвийн хэмжээнд барих зорилготой эм юм. Хүүхдийн хувьд зүрхний өвчнөөр ЭХЭМҮТ-ийн зүрхний кабинетийн эмчээр хянуулж явсан нь дээр. Ханиад хүргэхгүй, өвчнөө сэдрээхгүй байх хэрэгтэй. Зүрхний хүүхдийн хувийн эмнэлэг байдаггүй. Хүүхдийн ерөнхий өвчлөлөөр зөвлөгөө өгдөг газрууд олон бий. Тиймээс та ЭХЭМҮТ-дөө үзүүлээд явах нь зөв.
 
АСУУЛТ: Sain bn uu emchee manai huuhed untaj baihdaa bas hoolloj baihdaa ch ih holroh yuma odoo 1 nas7 sartai d vitamin uuj bga 1500 gazar.
 

Эмчийн зааврын дагуу кальцийн бэлдмэлтэй хамт Д -г уулгаад үзээрэй. Давхар чийрэгжүүлэхээ мартав. Усанд оруулах агаарт сайн гаргах гэх мэт.
 
АСУУЛТ: Sn bn u ta ma huu odoo 3sar hureh gj bn gedes guilgeed ymar ch em ogood togtdoggui. Nogoon ongotei shees shig shingeneer ta zowolgoo ogooch ?
 
Нярайн баасны тогтоц шингэрч өдөрт 3-аас дэээш удаа шингэнээр бааж байгаа бол суулгалт гэж үздэг. Энэ үед хүүхдийг шингэн алдалтаас сэргийлэх нь чухал. Ямарч эмнээс илүүтэйгээр хросолыг зөв уулгахад суулгалт хүндэрдэггүй. Хүндэрч байгаагийн шинж нь хүүхэд цангасан мэт ховдоглон уух, баас цустай болох хүүхэд уухдаа муудах халуурах шинжүүд илэрч болно. Суулгалтыг шууд зогсоодог эм гэж байддаггүй. Хүндэрлээс л сэргийлнэ. Хросолыг яг зааврын дагуу найруулаад 5 мл -ээр 10 минутын зайтай өдрийн туршид уулгаарай. Хажуугаар нь хүссэн хэжээгээр нь хөхүүлээрэй.
 
АСУУЛТ: Sain bnu emchee ohinii maani aris huuraishaad bhin tos tvrheed nemer bhgvin ene yutai holbotoi we? Bas zarimdaa chihnees ni bulag gartsn bhn. Yaj tsewerleh vv? Sonsgold ni nolooloh v? Zowlogoo ogooch ?
 
Хүүхэд хэдэн настай вэ? 6сартайгаас дээш бол арьс хуурайшилтай хүүхдэд өрхөөс өгдөг өндөр тунтай Д витаминыг уулгаарай. Мөн арьсыг усанд оруулсны дараа чийгшүүлдэг нярайн тосыг хэрэглэх нь зөв. А амин дэм дутлаас голдуу арьс хуурайшдаг. 6 -аас доош сартай бол А витаминтай Д 3 хэмээх бэлдмэлийг уулгаарай. Эмчийн зааврын дагуу. Чихнээс гарч байгаа булаг ямар өнгөтэй байна вэ ? Шингэн усархаг бол голгүй хөвөнгөөр эргүүлэх хөдөлгөөнөөр чихийг цэвэрлэнэ. Нэг цэвэрлэсэн хөвөнгөө дахин хэрэглэхгүй. Цэвэрлэгээний хөвөн чихэнд хийгээд гаргахад хуурай бол цэвэрлэхээ зогсоо. Ийм маягаар хуурайшуулж хүүхдийн чихийг цэвэрлэдэг. Харин булаг ногоон өнгөтэй бол хурдан эмчид хандаарай. Сонсголд нөлөөлөх сөрөг тал бий.
sn bnu? ohin maani 10 sartai baga zereg rahittai gsn ym ghdee orhoos tasraltgvi D vitamin abch uuj bg ch holroh n hebeeree bhiin sayhan bas salhin tsetsegsen bhr gadaa gargaj chahdgvi bg yaj emchleh be? Darhlaag n yaj saijruulah heregtei hoolondoo ih muu bolchihloo. 
Рахитыг ажиглах 2 шинж, шалгах 5 шинжээр оношлоно. Мөн дээрээс нь боломжтой бол лабраторын шинжилгээгэр баталгаажуулах шаардлагатай. Д-гийн тун ихдэх, багадах аль ч үед нь хөлрөх шинж тэмдэг илэрдэг. Тиймээс Д-г тасралтгүй уугаад байхад хөлрөөд байгаагын шалтгааныг тодруулах хэрэгтэй. Салхин цэцгээр өвдсөн бол хүүхдийн дархлаа суларсан байгаа. Хугацаа нь болохоор агаар сайн гаргаж, усанд сайн оруулж, сайн хооллож чийрэгжүүлээрэй. Ямарч эмнээс илүү хүүхдийн дархлаа сайжирна шүү. Нэмэлтээр виферон лаа 150.000ме-тэйг өдөрт 2 удаа лаагаар шулуун гэдсээр 7 хоног хэрэглээрэй. Дархлааг дэмждэг юм.
 
АСУУЛТ: Sain bnu bolomj bval heleed uguuch ohin 10 sart haniad hured 14 honoj bn tsejni herjignur ni arilahgui bna emchin zuvulgugur uushig tseverledeg siropon em baivgain tos turhej bn
 

Ханиадыг эмч үзэж үнэлж, нүдээр харж чагнаж байж зөвлөгөөг өгдөг. Цээжний хиржигнүүр байгаа бол цэр шингэлэхэд болно. АЦЦ-г 100мгр-тайг 8 цагийн зайтай 50гр усанд найруулж өгөөрэй. Давхар сайн хооллож даруулахгүй байх хэрэгтэй.
 
АСУУЛТ: ain bnu? Emchee manai hvv odoo 3 sartai bvh bie ni hviten huls bolood baas ni bas usarhag bh yumaa yawal deer we bayrallaa.
 
Та хүүхэддээ витамин Д-г уулгахын зэрэгцээгээр усанд тогтмол оруулах хэрэгтэй. Түүний хажуугаар хар цайнд оруулж бас болно. Хүүхэд усархаг бааж нэмээд хөлс гарч байгаа бол шингэн дуталд хүрч болзошгүй. Хөхөө сайн хөхүүлэхийн зэрэгцээгээр өдөрт 30мл буцалсан усыг бага багаар уулгаарай. Мөн хросол өгөх хэрэгтэй байна. Шингэн алдалтын шинжүүд байгаа эсэхийг эмчид үзүүлж шалгуулаарай.


Долоо хоног бүрийн ПҮРЭВ гаригт 13:00-14:30 минутын хооронд ЭМЧИЙН БУЛАН-тай.