ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН эмч зөвлөж байна 2015.04.30

АСУУЛТ: Sain bnu ? Bi odo turuud 3 sarj blj bgama spral tawiuli gj bdj bgama anh uda spral tawiulj uzeh gj bgmaa humus spralg tawiulhar targaldg geh um ta nda zowlogoo ogj tus bolooch.
 
Спирал нь таргалуулах үйлчилгээ байдаггүй. Танд спирал тавиулахад харшлах зүйл байхгүй бол тавиулж болно. Хэрэв үтрээ болон умайн хүзүүний өөрчлөлттэй, үрэвсэлтэй бол эмчилгээ хийлгэсэний дараагаар спиралыг тавиулаарай. Төрөөд 6 сарын дотор жирэмслэлтээс хамгаалах дааврын бэлдмэлийг хэрэглэхгүй байвал сайн.
 
АСУУЛТ: Bi torod huhed mani oi 2r sartai bolj bga odo hurtel sarin temdeg mani irehgui bh ym ene heviin uzegdelu esvel ymar neg shaltgan bnu ?
 
Тухайн эмэгтэйн биений онцлогоос хамаарч төрсний дараа сарын тэмдэг ирэх хугацаа харилцан адилгүй байдаг. Та хүүхдээ 2 нас хүртэл сарын тэмдгээ ажиглах хэрэгтэй.
 
АСУУЛТ: Sain bna uu bi daawriin uurchlulttei geed 3 jil barag bolj bna tegeed bi jil hvntei untaagvi yadag bol yawal deer be daawriin uurchlultud surguur nuluuluh vv. Bayarlalaa
 

Бэлгийн харьцаа дааврын өөрчлөлтөнд нөлөөлөхгүй.
 
АСУУЛТ: Sn bnu bi cin 3 gesen onoshor xagalgand orson odo bieni um ix baga irdeg irexde xarabtar ongotei um 2xonog ired dusdag daxij bga um bish bga gej bodod bna shin.ge ogoxor zvger gex um vabal der be ?
 

Та хавдрын эмчийн хяналтанд байнга үзүүлэх хэрэгтэй. Өвчний явцыг хяналтын эмч байнга дүгнэх ба эмчилгээний тактик боловсруулдаг.

АСУУЛТ: Би одоо жирэмсэн 5-6 нёдёлтэй тонус өгөөд байна эмчид үзүүлсэн миом олон бна гэсэн цаашдаа хүүхдээ тээх боломж хир байх вэ магни в6 ,дювстан байх аа нэг эм, шулуун гэдсээр хэргэлдэг папавёрин хэрэглэж байгаа миомтой гээд байна цаашид тээгээд гаргамаар байна хүүхэд олохгүй 8 жил болж байж олсон юм яавал дээр вэ туслаач.
 
Миомын хэмжээ болон байрлалаас шалтгаалан урагт нөлөөлөх нь янз бүр байдаг. Миомын байрлалыг тодруулж ЭХО-д харуулах хэрэгтэй. Бага хэмжээтэй урагт нөлөөлхөөргүй, цусны судалаас хол байрлалтай бол аюулгүй.
 
АСУУЛТ: sn bnu? ih taalagdlaa. hariu ugnu gj itgej bna bi 2 jil garan jiremsnees hamgaalah em uuj bgamaa, odo uuha boliod 3 sar boljbn hediid huuhed oldoh bol? nuhur bid 2 buur huuhdin huslen... emcilge hiilgeh shaardlagatai yu? tuslaach zaawal hariu.
 

Дааврын бэлдмэлийг удаан хугацаагаар хэрэглэснээр өндгөвчний үйл ажиллагаа тодорхой хугацаагаар дарангуйлагдсан байдаг. 6 сарын хугацаанд жирэмслэхгүй байгаа нь дааврын бэлдмэлтэй холбоотой. Харин 12 сар жирэмслэхгүй бол та шалтгааныг тодруулах үзлэг шинжилгээ хийлгээрэй.
 
АСУУЛТ: Hi bi odoo 30 nastai urd ni neg udaa turj baisan ohin maani 9 nastai dahin hvvhed gargay geheer bolohgvin zuvulguu ugnu vv?
 
Үргүйдлийн шалтгааныг тодруулхын тулд та зайлшгүй эмэгтэйчүүдийн эмчид хандах (үзүүлэх )хэрэгтэй шүү. Үргүйдлийг шууд оношлоход төвөгтэй байдаг тул заавал үзлэг хийлгэж зөвлөгөө аваарай.
 
АСУУЛТ: Emchee bi 2 sar darallad 72 uutsan tgsn jn ene sarin bieni ym 7n honogin omno uridjilj ireed irehdee bvr bor ongin um garad omno irdgshde tsus barag garahgv um eniig bieni um irjn gj harhuu eswel oor ymar negen um bgn boluu nadaa helj tuslaaj guijin.
 

72 цагийн эмийг жирэмслэлтээс хамгаалах арга гэж ойлгож болохгүй. Хэдийгээр жирэмслэлтээс яаралтай хамгаалах боловч байнга хэрэглэх нь тохиромжгүй. Гаж нөлөө ихтэй. Доошоо бор өнгийн зүйл сарын тэмдэгтэй холбоогүйгээр гарч байгаа бол та эмэгтэйчүүдийн эмчид хандах хэрэгтэй. Эмийн гаж нөлөө юу эсвэл өөр шалтгаан байна уу ? гэдгийг оношлохын тулд эмэгтэйчүүдийн үзлэг хийх шаардлагатай байна.
 
АСУУЛТ: sn bna uu? djes gej jiremsleltees hamgaalah em bxiimaa. Yesiig humuus targaluuldag geh yum. Джес хэр эм бэ? удьд нь ууж байгаагүй. ууж байгаад зогсоовол шууд жирэмсэн болдог гэх юм. эн талаар зөвлөгөө авах гэсэн юм аа. 

Джес нь дааврын бэлдмэл бөгөөд жирэмслэлтээс хамгаалахаас гадна эмчилгээний зорилгоор хэрэглэдэг. Энэ эмэнд таргалуулах үйлчилгээ байддаггүй. Хэрэв эмээ уухаа зогсоовол жирэмслэх чадвар бүрэн сэргэнэ.
 
АСУУЛТ: Сайн байн уу би одоо 28настай анх 2008онд савны гадуур жирэмслээд тэгээд хэмжээ нь бага гээд хагалгаанд ороогүй шимэгдүүлдэг тариа хийлгэсэн тэрнээс хойш ерөөсөө жирэмслээгүй их олон эмнэлэгээр явсан үрийн сувгийн битүүрэлтэй байна гэдэг онош гарсан.өнгөрсөн оны 10сард дурангийн хагалгаанд 1р эмнэлэгт орсон тэгсэн бага аарцгийн наалдацтай байсныг салгалаа гэсэн үрийн суваг битүүрэлгүй хэвийн,өндгөвчний үйл ажилгаа маш сайн байна гэсэн.тэгсэн хэрнээ л одоо хэр нь жирэмслэхгүй байна.нөхөрөө үзүүлж шинэжилгээ хийлгэсэн.миний асуултанд хариу өгөөрэй баярлалаа.
 
Үр хөврөл бүрэлдэн тогтоход тодорхой түвшингүүдэд хэд хэдэн үе шатыг дамжин явагддаг цогц процесс юм. Үүнийг оношлоход төвөгтэй бөгөөд зөвхөн зөвөлгөө өгөхөөс гадна шинжилгээ эмчилгээний үр дүнг ажиглах хэрэгтэй байдаг. Та дотоод шүүрлийн эмэгтэйчүүдийн эмчийн зөвлөгөө авч, дотоод шүүрлийн талаас өөрчлөлт байгаа эсэхийг тодруулаарай. Мөн халдварын гаралтай өвчин байгаа эсэхийг тодруулах хэрэгтэй.
 
АСУУЛТ: hi bi torood 3sar blj bn sar garantai bhdaa suulgats taviulsan yumaa suulgats n huuhded noloolohu.?
 
Төрсний дараа 3-6 сар болсны дараа дааврын бэлдмэлээр жирэмслэлтээс хамгаалах шаардлагатай байдаг. Хэрэв та хөхүүл биш бол 1 сарын дараа хэрэглэж болно. Хүүхдэд гаж нөлөөтэй гэсэн нь одоогоор батлагдаагүй байна.
 
АСУУЛТ: Сайн байна уу эмчээ би одоо 27 настай нэг төрсөн 28 хоногийн өмнө хярзангийн хагалгаад орсон уг хэзээ бүтэн сууж бэлгийн харьцаанд орж болох бэ ? Бас би ер нь л хэвтэрийн дэглэм сайн барьж чадаагүй суухгүй ч босоогоро ер нь байсан сая бэены юм ирээд одоо дуусаж байгаа нэг л зовиуртай өьдөөд байх юм яах вэ эмчдэ үзүүлсэн чин хальт хараад л зүгээр гээд гараад явчихсан дотор оёо нь задачихаагүй байгаа надаа заавал хариу өгөөрэй баяарлалаа танд.
 
Хярзангийн хагалгаа хийлгээд 45 хоног бэлгийн хавьталд оролгүй идгээх шаардлагатай байдаг. Танд үзлэг хийлгүйгээр шууд зөвлөгөө өгөх боломжгүй байна. Уучлаарай.
 
ga
АСУУЛТ: Sain bnu bi odoo 19nastai nz zaluutaiga belgiin hawitald orchihson gehdee nadad neg asuudal bdag 1.Minii belgiin uruul sunachihsan ene yunaas boldog ym bol 2. Bid 2 hamaltgui dandaa untdag 10d udaa tegehed ogt jiremsen bolohgui odoo hamgaalttai untaj bga bi vrgvi bolowuu gj aih ym tuslaach.
 
Танд үзлэг хийж бэлгийн уруул ямар байгаа талаархи зөвлөгөөг өгнө. бэлгийн тогтвортой харьцаанд байгаа үед 12 сараас дээш хугацаанд жирэмслэхгүй байгаа бол үргүйдэл байна гэж үзнэ.
 
АСУУЛТ: Sain bnuu?Bi 2 tursun, uragdalttai.2 jiliin umnu neg emch uzeed buduun gedes genuu shuluun gedes chini geluu unjaad orood irtsen bn gej bsn. Ugaalga hiihed uurt ch temtreggdeg, hyarzangiin oydol hiilgevel eniig yanzaldaguu?haana sain hiideg ve?
 

Та харьяа дүүргийнхээ эмэгтэйчүүдийн эмнэлэгт хйилгэх боломжтой бөгөөд 13-ийн А хийлгэн 2 шатлалтай эмчилгээ хийлгээрэй.
 
АСУУЛТ: Серологийн шинэжилгээ, PSR шинэжилгээ юугаараа ялгаатай вэ? Алийг нь өгүүл дээр бол. Улсын эмнэлэг авдаггүй болхоор аль эмнэлэг авдаг вэ?
 

Серологийн шинжилгээнд зөвхөн тэмбүү болон ДОХ, дархлал хомсдлын вирусын халдварыг илрүүлдэг. PCR-ийн шинжилгээнд бэлгийн замаар болон цусаар халлдварлагдаж болох олон халдварт өвчнүүдийг илрүүлдэг ач холбогдолтой. Улсын эмнэлэг гэвэл зөвхөн халдварт өвчин судлалын үндэсний төв хийдэг.
 
АСУУЛТ: Sain bna uu onoodor emchiin zovlogoo ogoh odor uu bi odoo 32 nastai 2 udaa jiremsleed 2 uulaa 8doloo hongtoi osoltgui bolson omno 2 udaa abort hiilgej bsan ih amarhan jiremseldeg osoltgui bolod bNa zovolgoo ogch tus bolooch iim zovlontoi emegteixhuud ih olon bgaa shuu Asuultandaa hariult avna gedegtee itgeltei bna bayarlalaa.

Өсөлтгүй болох олон шалтгаан байдаг. Гадаад болон дотоод шалтгааны улмаас ураг өсөлтгүй болж цаашид тээх боломжгүй болдог. Ихэвчлэн халдвар болон умайн салст давхрагын үрэвслүүд, эхийн дархлаа сулрах, архаг хууч өвчнүүдийн үед гэх мэт олон шалтгаанууд бий. Та ямар шалтгааны улмаас ураг өсөлтгүй болж байгааг тодруулах оношлогоог хийлгэх шаардлагатай байна. Үүний тулд урагт нөлөөлөх архаг хууч өвчин байгаа эсэх? , халдварт өвчнөөр өвчилж байсан эсэх? зэргийг мэдэх хэрэгтэй. Харьяа дүүргийнхээ эмэгтэйчүүдийн эмчийн хяналтанд орж онош тодруулах шинжилгээ хийлгээрэй.
 
АСУУЛТ: Sain bnuu neg zvil asuuh gesima baruun ondgowchni hajuud uilanhai shig ym bn gehin terig yaj vzvvleh we non ymar emchilgee hj bj zvgeer bloh bloo ?
 
Өндгөвчний уйланхайг оношлохын тулд та ЭХО шинжилгээг хийлгэж, хэр хэмжээтэй ? ямар зовиур илэрч байгааг , цаашдаа ямар эмчилгээний тактик барихыг сонгодог. Ихэнхи эмэгтэйчүүдийн өндгөвч уйланхайлаг бүтэцтэй байдаг ба зовиур илрээгүй болон хэмжээ жижиг бол эмчилгээ шаардлагагүй өөрөө аяандаа шимэгддэг Том хэмжээтэй болоод зовиур илэрч байгаа үед эмчилгээг уйланхайн шинж тэмдгээс шалтгаалан эмчилгээг сонгон хийнэ.
 
АСУУЛТ: Sain bnu ene udriin mend hurgie Spiraliig hezee ch avhuuulj bolohuu zaaval bienii yum irsnii dara avhuulahuuu esvel durtai uedee ochood avhuulj bolohuuu ?
 
Спиралыг сарын тэмдгийн үеэр авхуулавал тохиромжтой байдаг бөгөөд шаардлагатай үед хэзээч авхуулж болно.


Эмчийн булан долоо хоног бүрийн ПҮРЭВ гаригт 16:00-17:30 минутын хооронд явагдаж байна.