ХҮҮХДИЙН ЭМЧ ЗӨВЛӨЖ БАЙНА 2015.04.23

АСУУЛТ: Sain bna y, manai huu 3sar hurch bga,huhuh toolondo gyligij,ystai shingevter baas aldaad bh yum,gedes ni dyygardag,bas ih yngadag,bi gedsend ni uglu bolgon massage hiiged baadagnad bga,bas hul gar ni ih hulrumhi bdag zuvlulguu ugch tyslaach emche ?
 
Хоолны шингэц хоололтын асуудал байна. Хүүхэд хөхөөрө бол ээж идэж буй хоолондоо анхаарах хэрэгтэй. Зохицуулагч сүүгээр хооллодог бол хоолны халуун хүйтнийг тааруулахгүй байх, Хийтэй хөхүүлэх, гэдсийг нь дааруулах, Хоолны шингэц нь таруухан байх шалтгаанаас үүдэлтэй. Хоолны хажуугаар хросол бифидум бактери зэргийг өгөөд үзэвэл яадын бол ? эмчид үзүүлэх хэрэгтэй.
 
АСУУЛТ: Manai ohin 5sartai dermatit buyu diatiztai harshil garahaar ni l toslod ketotifin 4ni 1eer ugluu oroidoo uguul gaigui bolhoor ni bolichool bdin. Ketotifiniig udaan ugch bna ene ni zuvuu? Yamar negen muu nuluutei yu? Ih untuuldin bile. Emchid uzuuleed harshiltai bolohoor toson D 2000taig ugdug er ni hulurduggui bsin suulin ued tolgoi ni ih hulruud bdag bolson yahaar hulurdug boldog ve? Bayrlalaa
 
Д ууж байгаа тохиолдолд хөлрөлт намдахгүй бол Д-ын тун тохирохгүй байгаагын шинж болов уу? Давхар агаарт сайн гаргаж, усанд сайн оруулаарай. маш сайн унтуулах хэрэгтэй. Рахиттай хүүхдүүд мэдрэл сульдлын хам шинж буюу унтахгүй сэрвэлзэх, ядрах, хөлрөх гэх мэт шинжүүд хамт илэрдэг учир агаараар хэрэгтэй хүчилтөрөгчийг нь заавал авхуулах хэрэгтэй. Витамин Д-ын хамт кальцийн бэлдмэл уувал Д-ын шимэгдэл сайжран эдгэрэлт түргэснэ. Харшлын эмийн хувьд хүүхдийн захтнах тавгүйрхэх шинж арилсан бол удаан хугацааны турш хэрэглэх шаардлагагүй. Гол нь Диатхицийн шалтгааныг л эмчилэх хэрэгтэй. Дархлааг нь дэмжих, зөв хооллох гэх мэт..
 
АСУУЛТ: Sn bn u ta manai huuhdiin nvvren deer iim barzgar ymnuud tuuraad udaj bn. Urhiin emchud vzvvlsen haluuniih bn. Margantstai usaar shawshi gesen. Shawiwhaad zvgeer bolohgui garaad bn . Ta zuwluguu uguuch yawal arilgah uu?
 
Сайн байна уу. Диатхицийн тууралттай төстэй байна. Ээж өөрөө чихэрлэг болон халуун ногоотой хоол идэхгүй байх, Мандарин идэхгүй байх хэрэгтэй шүү. Хүүхдийн хувьд захтнаа ихтэй бол локойд кремийг 0,1% -оор нимгэн түрхээрэй. өөр харшил төрүүлэхээр шинэ саван, хувцас хэрэглэсэн үү ? Нярай хүүхдэд шинэ хувцас өмсгөхдөө заавал угааж хэрэглүүдэг.
 
АСУУЛТ: Sain bn uu manai hvvhed 4sartai baingaa holrood bhin orhin d ogdog yumaa anhni hvvhed bolhoor ymahaa ch medehf yum orhin emchidee vzvvlsen zvger salhind sain garga gsin ?
 
Байнга хөлөрч байгаа бол хэдийгээр Д ууж байгаач гэсэн тун нь таарахгүй байгаагын шинж. Эмчилгээний тунгаар витамин Д ууж үзсэн үү ? салхинд гаргаснаар хүүхдийн дархлаа , биеийн ерөнхий байдал сайжирч рахитын эдгэрэлтэнд дэм болдог. Салхинд гаргахаас гадна өдөр бүр усанд оруулаарай. Харьяа дүүргийн хүүхдийн эмчид үзүүлж өөр хэлбэрийн Д хэрэглээд үзвэл яасын...
 
АСУУЛТ: sain bnauu xvv maani 6 sar xagastai. Odoo 8,100 gr jintei tursnuusuu xoish tootoi xeden udaa l sharawtar ungurtei baasan. Er n bnga nogoon tuyatai baax yum. Ene xewiin zuil vv? Bas xaluurj xaniaxgui xernee nus n goojood xaniad xvrchixlee xungun yu ugwul zvger we?
 

Хүүхдийн хэвийн баас шаргал боровтор өнгөтэй байх ёстой. Хүүхэд нэмэлт хоолонд орж байх үед хоолны шингэцээс шалтгаалан өнгө нь өөрчлөгдөж болно. Бифидум бактери 6 цагийн зайтай 5хоног уулгаад үзвэл зүгээр болов уу. Хүүхдийн нус нь гоожиж байгаа бол шингэн зүйл амаар нь сайн уулгаж витамин С -г хүүхдийн дозоор уусмалаар 2 хоногоос илүүгүй уулгаад үзээрэй. Хамрыг нь буцалсан усаар цэвэрлэж өгөөрэй.
 
АСУУЛТ: сайн байна уу, халуурхаараа татдаг хүүхдэд ямар арга хэмжээ авах вэ? эмч нар халууруулахгүй бай, халууныг нь хурдан буулга гэснээс өөр зөвлөмж өгөхгүй юм, ер нь ийм онцлогтой хүүхдүүд хир их байдаг бол? хэдэн нас хүрээд зүгээр болдог бол ихэвчлэн? юунаас болоод ийм халуун даадаггүй онцлогтой төрдөг юм болоо эмчээ?
 
Хүүхдийн халуун зохицуулах төвийн онцлогоос шалтгаалан биеийн халуун байх ёстой хжмжээнээсээ 0,5-аар ихсэхэд хямарч улмаар таталт өгдөг. Таталт гэдэг нь хүүхдийг нилээн эрсдэлтэй байдалд оруулдаг. Аюултай өчин. Халуун даахгүй, таталт өгдөг хүүхдүүд нилээдгүй байпаг. Хүүхдийг гол нь халууруулахгүй, ханиад хүргэхгүй байх нь чухал. Ийм насна хүүхдүүд голдуу 5 нас хүрээд энэ байдал нь арилдаг. Халуун даахгүй таталт өгдөг хүүхдүүүдийг маш сайн асарч халууруулахгүй л байх хэрэгтнй байдан юм шүү. Хэрэв халуураад 37,5 хэм хүрвэл шууд халуун буруулах эм зохих тунгаар хурдан хэрэглээрэй.
 
АСУУЛТ: Сайн байцгаана уу. Манай хүүхэд 45 хоногтой. Хамар нь угандаа ч юмуу, гахай шиг дуугараад байдаг. Мээм идэхдээ зүгээр. Хамрыг нь цэвэрлэхээр юм гарахгүй. Тэгсэн хэрнээ уурлахаараа ч юмуу хамар нь гяхтнаад дуугараад байдаг. Юуных юм болоо.?
 

Хамраас ус гожихгүй, цэвэрлэхээр юм гарахгүй байгаа бол хамарт нус хатсан биш, хамрын салст хөөнгөтсөн байж болзошгүй. Энэ нь хүүхэд ханиадтай байх, тасалгааны темпратур хэт халуун байх хамар салстын эмгэгийн үед хамар битүүрдэг. Ийм үед нэрмэл ус буюу натри хлоридын 0,9% -ын уусмалыг хамарт дусаагаад үзээрэй. Хамар байнга битүү байх нь хүүхдэд сөрөг нөлөөтэй . Жишээ нь чих өвдөх гэх мэт.
 
АСУУЛТ: sn bnu emchee. Ongorson udaad tanii zowlogoog awaad ih setgel hangaluun bg bayrlalaa. Ohin maani odoo 7sar hurch bg. Anh torson tsagaasaa ehleed ygaad dewter deerh sard hiij surdag uildluudee dandaa neg saraar hotsorch suraad bhiin ene yuniih we yawl zugeer we gehdee ohin maani ih hodolgoontei bdagldaa.
 
Санаа зоволтгүй. Олон сараар мэдрэл сэтгэцийн хөгжлийн хувьд хоцрогдолтой байвал асуудал болно. Ягаан дэвтэр дээрхи үйлдлийг ээж шалгаад чадахгүй байна гэж үзвэл хяналтын эмч давхар шалгаж үэнхээр чадахгүй байгаа эсэхийг тодорхойлно. Гэхдээ хийж чадахгүй байгаа үйлдлээ бага зэрэг хоцроод хийж байгаа бол гайгүй биздээ..
 
АСУУЛТ: Сайн бн уу эмчээ. Хүүгийн нүүрээр юм гараад локойд крем түрхээд гайгүй болж бгн цашид бүр мөсөн эдгээхийн тулд яах вэ эмчээ. Хүү 5 сартай.
 
Тууралтын байдлаас шалтгаалан кремийг хэр удан хэрэглэхийг шийднэ. Гол нь нүүрний тууралтууд харшлын гаралтай байна уу? арьсны эмгэг байна уу гэдгийг тогтоох хэрэгтэй. Тууралт ор мөргүй арилсан бол кремийг хэрэглэх хэрэггүй. Хүүхдэд харшил түрүүлэхээр зүйлсийг хязгаарлаж, хөхөөр хооллодог бол ээж өөрийн хоолондоо анхаарах хэрэгтэй. Хүүхдийг өдөр бүр усанд оруулж чийрэгжүүлэх шаардлагатай. Хүүхдийн дархлааг сайн дэмжиж сайн хооллох хэрэгтэй.
 
АСУУЛТ: Сайн бна уу манай хүүхэд 9 сартай. Чихээ байнга маажаад бхийн. Хуруугаа хийгээ л маажаад бхийн хуурайшаад бдийн болуу. бас нүдээ нухаад бна нуух нтр бхгүй.
 
Хэрэв хүүхэд чихээ зулгаах , майжих , үсээ зулгааж байгаа бол рахитны шинж байдаг .Д витамин хэрэглэж байгаа юу? чихрүүгээ хуруугаа хийгээд майжаад байгаа бол чихний үрэвсэл байгааг үгүйсгэх аргагүй. Чихнээс шингэн зүйл гарч байгаа эсэхийг хараарай. Хэрэв тийм бол эмчид хандах хэрэгтэй.
 
АСУУЛТ: sain bainuu manai huuhed 3sar garantai hohooroo bainga 2 3 honoj baij baagaad bh ym ?
 
Зарим хүүхдүүд өтгөнөө 2-3 хоног барих тохиолдол байдаг. Ер нь эрүүл хүүхэд өдөрт 1 удаа заавал баах ёстой. Байнга 2-3 хонож байж баадаг, хөхөөрөө хооллодог бол нарийн бүдүүн гэдэсний асуудал байж болзошгүй. Ийм байдалтайгаар удаан үргэлжлэх, өтгөн хоригдох байдал хоног нь нэмэгдэх юм бол ходоод гэдэсний эмчид хандаарай.
 
АСУУЛТ: Sain bnauu emchee. Manai huu 3 sartai. Hooloi ni uvduud flumoxsin solutab uuj bgaa. Muumuu eroosoo idehgui bna. Yaval deer ve ?
 

Хамгйн гол нь эмнээс гадна өвчнийг эдгээхийн тулд хүүхдээ сайн хооллож асрах хэрэгтэй байдаг. Эмчид үзүүлснээс хойш 2 хоногийн дотор хүүхдийн биеийн байдал сайжрахгүй, хөхөө хөхөхдөө муудаж байгаа бол эмчид дахин хандах хэрэгтэй. Хөхөө огт хөхөхгүй байгаа бол гэрээр ажиглах шаардлага байхгүй шууд эмчид үзүүлэх хэрэгтэй.
 
АСУУЛТ: Sain bnu? Huu maani 4 sartai.... chihee ih maajaad baih yum ene arkitnii shinj temdeg monuu?
 

Мөн байна а. Толгойгоо сэгсрэх , үсээ зулгаах , чихээ майжиж зулгааж татах зэрэг нь рахитны үед ихэвчлэн илэрдэг. Вмитамин Д -г эмчилгээний тунгаар ууж, хүүхдийг агаарт гаргаж, өдөр бүр усанд оруулж, сайн чийрэгжүүлэх хэрэгтэй. Мөн сайн хооллохоо мартаж болохгүй ээ.
 
АСУУЛТ: Saun bnu .manai ohin 5honogin zaitai baagad bh um yahuu ta zuwluguu uguuch.
 
сайн байна уу. ер нь хүүхэд өдөрт 1 удаа баах ёстой. 5 хоног бол арай удаан байна. Хүүхэд хэдэн настай вэ? хоолололтын талаархи мдэээлэл хэрэгтэй байна. Хүүхдэд шингэн сайн уулгах, гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулах, хоол хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх, эм бэлдмэл давхар хэрэглэх хэрэгтэй. Хамгийн чухал нь өтгөн хаталтын шалтгааны тодруулах хэрэгтэй. Хооллолтын байдал, нарийн бүдүүн гэдэсний үйл ажиллагаатай холбоотой. Голдуу гэдэсний нарийсалтай , бүдүүн гэдэс урт байх шалтгааны улмаас хүүхдийн өтгөн олон хоног хатдаг.
 
АСУУЛТ: Сайн байн уу? Охин минь яг 6 сартай бор хоолонд орсноос хойш их өтгөн нь хатдаг болсон дан сүүгээрээ байхдаа ч 4-5 хонож гаргадаг байсан. Одоо өнжөөд гарнадаг хэдий ч уйлаад маш хэцүү. ( одоо бантан, лууван байцаа, каша, алим, хөхний болон нэмэлт сүү уудаг)  1) ийм хүүхдэд юу өгч идүүлж өтгөнийг нь зөөлөх вэ?  2) өдөрт дунджаар хэдэн гр ус уулгах вэ? ( одоо 100гр уудаг)
 
6 сар хүртлээ өтгөн хатдаггүй байсан уу? хүүхдэд хоолны хажууугаар шингэн зүйл заавал уулгах хэрэгтэй. 6 сартай хүүхдэд өдөрт 2-3 удаа нэг удаадаа 60мл шингэн уулгаж болно. Өнжөөд нэг баадаг бол хоололтын асуудал байгаа болов уу? хүүхдэд алимны нухаш, шинэхэн бэлтгэн тараг, чавганы шүүс гэх зэрэг хоолнуудыг нэг удаагийн хоололтонд орлуулж хэрэглээрэй. Давхар бантан эсвэл шингэн хоолонд хүнсний хэвэг, эсвэл ургамлын тос нэг халбагыг нэмэх зэргээр хоолыг баяжуулж өгч болно. Нэмэлт сүү хэт халуун бэлтгэж уулгавал хүүхдийн өтгөн хатдаг. хоололтон дээрээ анхаараад үэээрэй.
 
АСУУЛТ: sain baina uu emchee. manai ohin odoo 8 sar hureh gej bgaa tegsen odoo boltol negch shud ni tsuhuij garahgui yum. yamar vitamin yu uguul deer we.?
 

Витамин Д уулгаж байгаа биздээ? хүүхдийн шүдлэлт оройтох нь рахитаар өвчлөх , кальцийн бэлдмэл дутагдах, олон дахин өвдөх, дархлаа сулрах зэрэг шалтгааны улмаас болдог. Хэрэв Д ууж байгаа бол давхар хүүхдэд тохирсон тунгаар кальци уух хэрэгтэй. Хажуугаар нь кальци агуулсан хүнсний бүтээгдэхүүн хэрэглэж болно. Жишээ нь: сүү, тараг, ээдэм зэрэг цагаан идээ нь кальцийн агууламж сайнтай байдаг.
 
АСУУЛТ: Sain bnu Huuhed baas n horgol shig arguun utgun gargaad udaj bn 9 sartai. Udur bur baadag baga zereg shingen bolgohod yaval deer ve?
 

9 сартай хүүхдэд өдөрт 90мл -ээс 180 мл шингэн хоололтын хажуугаар заавал уулгах ёстой. Баасыг шингэрүүлдэг бүтээгдэхүүн хэрэглэж болно. Жишээ нь: яавганы буцалгасан шүүс , тараг, хүнсний хэвэг зэрэг бүтээгдэхүүнийг хоолных нь зэсэнд оруул өгөөрэй.
 
АСУУЛТ: Sain bnu odoo hariulj bgamuu, manai ohin 1sar 10honogtoi torson tsagaasaa hoish l bainga bogsnoos ni baga bagaar baas ni duslaad bh yum linex, bonnisan ogson ch zugeer bolohgui bn, shaltgaaniin medmeer bna, yunaad bolood bgag ni, zaawal hariult ogoorei ?
 
1 сартай хүүхэд баасаа хурааж өдөрт 1 удаа баадаг болно. Танай хүүхдийн хувьд хоолны шингэц хоол боловсруулах замын эмгэг байж болзошгүй. Хросол 5мл -ээр 10 минутын зайтай өдөртөө 500мл -ээс доошгүй 2 хоног уулгаад үзээрэй. Хэрэв зохицуулсан сүүгээр угждаг бол сүүнд нь humana HD гэсэн бананы зурагтай тэжээлээс 5 мл -ийг холиод угжаад үзээрэй. Бифидум бактер нэг шилтэйг 6 цагийн зайтайгаар 5 хоног хэрэглээрэй. Хөхөөр хоолопдог бол ээж өөрийнхөө хооллолтыг анхаараарай.
 
АСУУЛТ: sain bnau emche 2sartai oxintoi yma oxin mani tsertei xanialgd tserende xaxchix gd bxiin yaxuu?
 
Цэр шингэлэх шаардлагатай. Хүүхдийн цэр шингэлэх муцера хэмээх блдмэлийг сиропоор 2,5 мл -ээр 6 цагийн зайтай өгөөрэй. Оройн 6 цагаас хойш уулгаж болохгүй. Оройд сайн ажиглаж байхгүй бол унтаж байх үедээ хахах магадлалтай тул сайн ажиглаж эгц дээш нь харуулж хэвтүүлэлгүй хажуулдуулан хэвтүүлээрэй. Цээжинд нь дэр тавж өгөөрэй.
 
АСУУЛТ: Сайн байна уу эмчээ миний зээ хүү 3сар одоо хүрч байгаа сүүлийн сар нэг хоёр хоног өнжөөд баагаад байсан одоо хоёр гурав хоноодөайх болло ингэж их баасаа хураана гэж байхуу?
 
Өтгөн хатаагүй зовиургүй бааж байгаа бол ажиглаж бай одоохондоо. Өтгөн хаталтын хугацаа уртсаад ирвэл эмчид үзүүлээрэй. хүүхдэд хооллолтын хажуугаар 30мл хүртэл буцалсан цэвэр ус уулгаж болно шүү.
 
АСУУЛТ: Сайн бна уу. Манай охин 2,3 сарынхаа вакциныг хийлгэсний дараа тарьсан газар нь гөвдрүү маягын бондгор болоол долоо хоног хөндүүртэй бх юмаа миний өмнөх 2 хүүхэд маань тэгж бгаагүй хүүхэддээ бна уу вакцин хийж бгаа сувилагчдаа бна уу асуухаар тэгдийн гэхийн?
 

Тарьсаны дараа гүвдрүү тогтож болно. Гэхдээ хүндүүр арьлахгүй, улайж хавдаж томорч байвал асуудалтай байна гэж үздэг. Хэрэв гүвдрүүний хүндүүр бага багаар арилаж байвал одоогоор ажиглаж байх нь зөв. Гэрийн нөхцөлд давсны сул уусмал буюу натри хлоридоор жин тавьж өгч болно.
 
АСУУЛТ: Sainu emche huu min 2 sarta baahgu 3 hnood imoper 5ml uguud baasn imoperoo urgeljluuleed uguhu ? Uguul hdn mleer yaj uguh ve?
 

өдөр бүр бааж тогтмол болтол нь уулгаж болно. Ямартай ч 7 хоног уулга. Өтгөн өдөр бүр гарч байгаа бол 3мл хүртэл нь багасгаж болно.
 
АСУУЛТ: Аан бас 2 ихэр хүү маань 2нас хүрж бгаан багаасаа баас нь хатаад уйлж бж нэг баас нь гардаг бсын одоо хүртэл тийм өрхөдөө үзүүлхээр ногоо идүүлж шингэн уух юм сайн өг гээд ер нь бол ус сайн ууж хоолондоо сайн баахгүй удхаараа хоолоо идхээ байчихдаг 2уулаа баасан хатдаг том хатуу хар ногоон өнгөтэй баахын юу өгвөл сайн гүрвэлзэх хөдөлгөөн нь муу гэсэн үгүү ?
 
Өтгөн 2-3 хоногоор саатахыг өтгөн хаталт гэж үзнэ. Өтгөн хаталт нь өөрөө олон шалтггаантай. 1. хооллолтын хэв маягаас, 2. хоол боловсруулах эрхтний жишээ нь гэдэсний эмгэг мөн шалтгаалдаг. Төрөлхийн гэдэсний нарийсал бүдүүн гэдэс урт байх зэрэг нь өтгөн хоригдох шалтгаан болдог Үүнийг нарийн мэргэжлийн эмчид үзүүлж тодруулах шаардлагатай. Гэрийн нөхцөлд хооллолтоо зохицуулааад нэмэргүй бол эмчид үзүүлээрэй. Хүүхдэд өдөрт хангалттай шингэн зүйл уулгахаас гадна, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулах эм бэлдмэл хоол идүүлэх нь зүйтэй. Хоолны хажуугаар тараг, чавганы шүүс , хүнсний хэвэг, хоолонд нь хольж өгч болгно. Хүүхдийн гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн сайжруулах зорилгоор Имопери 0,5 мл -ээр өдөрт нэг удаа уургаад үзээрэй. Цагаан гурилаар хийсэн гурилан бүтээдэхүүн , буцалсан сүү , ээдэм зэрэг нь өтгөн хаталтыг иэхэсгэдэг шүү.
 
АСУУЛТ: Sain bna uu. Manai ohin 4sartai bolj bgaa. Bi uuruu haniad hurchihlee antibiotik uuj boloh boluu ohin maani bas jaahan hanialgaad bh shig bna.?
 
өрөө маск зүүж гараа сайн угааж байгаарай. хүүхэд хөхөөр хооллоподог бол ээж инсти хэмээх бэлдмэл 6 цагинй зайтай хэрэглээрэй. хүүхдэд витамин С-ийн уусмал 2 хоног хэрэглээрэй. Хүүхдийн хамарт оксолини мазь түрхэж өгөөрэй. 

АСУУЛТ: manai ohin 8 sartai hooloi ni muuguntsurtsun bn gsn yunaas boldiin bol? fungolin uuj bn.
 
Хүүхдийн дархлаа сулрах, антибиотик их хэрэглэх, дахин дахин өвдсөнөөс мөөгөнцөртддөг. fungolin -ийн хажуугаар дархлааг дэмжих зорилгоор виферон лаагаар 150,000ме -тэйг шулуун гэдсээр өдөрт 2 удаа 7 хоног хэрэглээрэй.
 
АСУУЛТ: Sain baina uu emchee manai hvvhed 2sartai hvinees ni yum garaad bn yu xeregleh vv ?
 
Хүйнээс гарч байгаа зүйл үнэргүй, янз бүрийн өнгөгүй бол цэвэрлээд хуурай байлгахад л болно. Хүйг тойрч улайлт үүссэн, үнэртэй байгаа бол эмчид хандаарай. Хатаах зорилгоор метилин хөх түрхэж болно.
 
АСУУЛТ: Сайн бнуу? Манай хүүхэд одоо 5 сар гарантай. Төрсөн цагаасаа л цээжиндээ цэртэй юм шиг цээж нь хэржигнээд бдаг. Босгоод тэврэхээр зүгээр болчихдог. Энэ юуных вэ? Хэзээ зүгээр болох уу? Салиа залгисан бол өдийд зүгээр болно биздээ.?
 
Салиа залгисан хүүхэд хиржигнэн дуугардаг. Зарим хүүхдүүд нэг нас хүрсний дараа зүгээр болдог. Аяандаа зүгээр болно гол нь ханиад бүү хүргээрэй. Агаарт сайн гарга.
 
АСУУЛТ: manai huuhed 9sartai ohin shees ni ue ue aimar hurts ehuun unertei bolchood bhiin zarimdaa tsagaan yum garaad bhiin ta zuwluguu ugj tus bolooch?
 
Антибиотик их хэмжээгээр хэрэглэсэн үү ? 9 сартай хүүхдийн хувьд шээс үнэртэй байх нь рахиттай эсвэл шээсний сүвний үрэвсэл зэргээс шалтгаалж болно. Гол нь үзэж байж тодруулна. Гарч байгаа цагаан зүйл нь байнга уу? усанд тогтмол оруулдаг уу? зөвхөн цагаан өнгөтэй байна уу ? эсвэл шаргал өнгөтэй байна уу? гэдгийг сайн ажиглаарай
 
АСУУЛТ: Sain bnuu emchee mini ohin odoo 3sar hurch bga us in aimaar unaad bnaa but mash iheer unaad bhiin yuniih ym boloo helj uguuch?
 
үс ихээр унаж байгаа бол 1. рахиттай холбоотой, 2. эрдэс зарим нэгэн бодис дутлаас , цус багадалтын үед үс их унадаг. Шалтгааныг тодруулах хэрэгтэй. хүүхдийг нарийн мэргэжийн эмчид үзүүлээрэй.
 
АСУУЛТ: сайн байна уу эмчээ манай хүүгийн толгой нь маш их халаад байна архидтай гээд 7 ширхэг Двитамин уусан одоо дахин халаад бн яах вэ?
 

Толгойны халалт Д-тэй шууд холбоогүй. тархины хүчилтөрөгч дуталтай холбоотой. гол нь агаарт сайн гаргаж 1-с доошгүй цагаар унтуул. Өдөр бүр усанд оруул , өтгөн хар цайгаас толгойг нь угааж өг. Цайны шаар болон будаан дэр дэрлүүлээрэй.
 
АСУУЛТ: 4 nastai eregtei huuhed ih dawsag sultai. bagad ni neeh pampers heregledeggui bsn. yuniih yum boloo. yaj emchlaeh we ?
 
Гол нь живхнээс биш болов уу. шээс дэмжуулах эрхтний асуудал байгаа болов уу . Давсаг султай хүүхдүүд эхлээд шээсний шинжилгээ өгсөн нь дээр. Асуудал үгүй бол давсган дээр бүлээн жин тавьж , өтгөн хар цайнд оруулах , ханиад хүргэхгүй байлгах зэрэг нь үр дүнтэй. хүүхдийг доороос нь даруулахгүй чийг татдаг гута л , оймс өмсүүлэхгүй байх хэрэгтэй байдаг.
 
АСУУЛТ: Sainuu emchee manai huu 1nastai shonodoo noir muutai uilagnaad bh yum uzuulsen chini karbamazapin uulga gesen gewch deerdehgui bna yawal deer be ?
 
Хүүхдийн тархины цусан хангамж , хүчилтөрөгчийн дутмагшил зэргээс шалтгаалан хүүхэд тайван биш унтаж чаддаггүй. karbamazapin удаан хугацаагаар хэрэглэж байж үр дүн харагддаг. Шууд мэдэгдэхгүй. Хүүхдийг өдөр бүр усанд оруулж 7 хоногт 1-2 удаа өтгөн хар цайгаар толгойг нь угааж өгөөрэй. Агаарт сайн гаргаж, агаарт унтуулж байгаарай
 
АСУУЛТ: 6sar hurj bga huuhded bantan hj oguul zugeruu yrni huuhdin hoolig ymar mahar hj oguul zugeer we bas huhdiin hoolig heden tsagin zaitai oguul zugerwe ?
 
6 сартай хүүхэд нэмэгдэл хоолондоо орох ёстой. хүүхдийг кашаар эхлэж дасган бор хоолонд оруулах нь сайн. Кашыг 2-3 халбагаар эхлээд 125мл идэж чаддаг болсны дараа махан хоол буюу бантан идүүлж эхэлдэг. Мөн л 2-3 халбагаар эхлүүлээд 125мл хүртэл бага багаар дасгаж өгнө. Махны хувьд бол шинэ мах сайн 2-3 удаа машиндсан махаар бантан бэлддэг. 6 сартай хүүхэд өдөрт 1-2 удаагийн нэмэлт хоол бусад нь хөхний сүү байна.
 
АСУУЛТ: Сайн байна уу? манай охин одоо 7н сартай шүд нь ер ургадаггүй тэгсэн хэрнээ бор хоолонд аймар дуртай байдаг өрхөөс өгдөг D витамин л уудаг . Өөр витамин өгч болох уу?
 

Болноо. Витаминаас илүүтэй Д-тай хамт кальцийн бэлдмэл өгвөл зүгээр. Кальция Фосфо С хэмээх бэлдмэлийг 4 хувааж 12 цагийн зайтай 14 хоног уулгаарай. Түүний хажуугаар цагаан идээ сайн идүүлээрэй.
 
АСУУЛТ: Sain bnuu emchee. Manai huu odoo 4 sartai. Hooloi ni ovdood haniad hureed flumoksin baby col col odriin 3 aar 5 honog uugaad duusaad 6 honoj bna. Tegsen hamraas ni nus goojood gahai shig duugaraad bhiin. Yamar neg em uuh heregtei yu ?
 

Хэрэв эмээ 5 хоног хэрэглээд биеийн байдал нь сайжрахгүй бол эргэж үзүүлсэн эмчдээ хандах хэрэгтэй. Хамрын хувьд салст хөөж нус их гоожиж байгаа байх буцалсан усаар цэвэрлэж САЛИН хэмээх дусаалгыг 2 дуслаар 6 цагийн зайтай хэрэглээд үзээрэй
 
АСУУЛТ: Sn bnauu ma xvvxd 2satain unuudr ochj vzvvlsn chn tolgoi tompood bna muu gxiin uulana d,g uudiin yawal deer we sanaa zowood boldgve ?
 

Эх хүүхдийн эрүүл мэндийн ягаан дэвтрийн 2 сартай хүүхдийн өсөлтийн үнэлгээ гэсэн хуудасны цэнхэр булантай хэсгийг хүүхэддээ шалгаад үзээрэй. Тэр хэсгийг бүгдийгнь чадаж байвал санаа зовох зүйлгүйдээ. Хүүхэд тогойгоо дааж байна уу. ?
 
АСУУЛТ: Sain bnu emchee huu maani 3sar hureh gj bn sayhan jaahan haniad hured nus n goojood bhar n emchid n uzuulsen chin anaperon udriin 2 r bichij ugud uugaad zugeer bolson anaperoniig iim baga nasnii huuhded olon honogoor ugch bolhuu darhlaa demjdeg geheer n 20sh avsan bugdiin ugch bolhu ?
 
Дээрхи эм нь дархлааг дэмжхээс илүүтэй вирусны эсрэг үйлчилгээтэй. Вирус идэвхижлийн үед хэрэглэдэг хүүхдийн anaperon гэж байдаг. 20-г авсан бол дуустал нь уулгаж болно.
 
АСУУЛТ: хүү маань 3 настай зуны 3 сарыг эс тооцвол үргэлж ханиад хүрч их бага хэмжээгээр өдөр болгон шахуу ханиадны эм ууж байдаг. дархлаа дэмжих multivitamin нтр ер нэмэр болохгүй юм. яавал дээр вэ ?
 

Ер нь дархлаа султай хүүхдийг эм бэлдмэл мульти витаминаас гадна хооллолт чийрэгжүүлэлт маш чухал байдаг. Хүүхдийн дахлааг дэмждэг бэлдмэлүүд ч бий. Виферон лаагаа 150,000 ме -тэйг өдөрт 2 удаа шулуун гэдсээр хэрэглэж болно. Гол нь хүүхдэд чанартай хоол идүүлж нар ус агаараар сайн чийрэгжүүлэх хэрэгтэй. Өөрт нь тохирсон иллэг массаженд ч явуулахад гэмгүй.
 
АСУУЛТ: ohinii maana tsaviar ulaagad shirgen tuurad bh yun zarim gazraa dugui helbertee bh yun ene ni hiideg jivhnees bolson yum bolovuu ugni torson tsgaas ni neg l jivh hereglej bganmaa yaj emchilvel zugeer bol bayrlalaa
 

Живхнээс үүдэлтэй харшил бол живхны ормоор гардаг. Харшил өч байгаа гэж үзэж байгаа живхээ хэрэглэхгүй 2-3 хоног давуу хэрэглээд үзээрэй. Хэрэв тууралт дахин гарахгүй бол живхтэй холбоотой байдаг. Ер нь харшлын гол эмчилгээ нь харшилж байгаа зүйлээс нь холдуулах л байдаг. Бусад эмчилгээ загтнаа тууралт намдаах шинж тэмдгийн эмчилгээ байдаг.
 
АСУУЛТ: Sain bnuu emchee manai hvv 1 sartai ochigdoroos hooloiniih ni ugt ni tsagaan yumnuud gartsan bhiin yu we septrine ogohoor moogontsor vvsehvv?
 

Хоолойны угт байгаа цагаан зүйл нь гүвдрүүт тууралт байна ун ? эсвэл цагаан өнгөр гэдгийг ялгах хэрэгтэй байна. septrine олон хоног уусан бол анхаарч үзэхэд болно. Өөр халуурах , хоолонд дургүй болох , эмзэглэж уйлах хөхөө хөхөхдөө зовиурлах юм бол заавал эмчид үзүүлээрэй. Амны хөндийн хэл хоолойны уг зэргийг давсны сулхан уусмалаар бинтэнд шингээж байгаад арчиж өгөөрэй.
 
АСУУЛТ: Sain baina uu emchee 3 nastai huudee ymar vitamin ogvol zugeer be. Zoviur bhgui. Darhlaa demjih, setgehui uhaand ni sain ymar vitamin zugeer be? 

Олон төрлийн витамин байдаг. 3 настай хүүхдэд сиропоор бэлдсэн вульти витаминыг сонговол сайн. Гол нь дотор нь агуулагдаж байгаа витаминуудын агууламжийг харж сонгох нь зүйтэй. Хүүхдэд Пиковит Д саахаргүй хүүхдэд хамгийн тохиромжтой байдаг. 5 мл -эр өдөрт 1 удаа 30 хоног уулгаарай. Өөр олон төрлийн витаминаас сонголтоо хийх бас болно шүү.
 
АСУУЛТ: Sain baina uu emchee ene odriin mend. 1. Manai huhed 2 sartai. Naitaagaal hamar ni nustai bolool duugaraad ehelne tgd zovhi ni bituu ulaigaal bvvr duhruugaa hurtel ulaih yum. Ene naitaasan tohioldold l ingeh yum. Eniig uzuuleh shaardlagatai yu emchee.  2. Emchee iim huuhedtei hun yu yu idej bolohgui be?

 
Найтаалгасаны дараа цочрол өгснөөс улайлт өгч болно. Хэрэв найтааж байгаа бол хөхөө сайн хөхүүлж өрөөний агаарыг цэвэршүүлж ханиаднаас сэргийлэх хэрэгтэй. Улайлт хэсэг хугацааны дараа алга болж байгаа биздээ? Энэ нь арьсны түр зуурын зочрол. Хүүхэд хөхөөрөө хооллодог бол ээж нь хоолондоо анхаарах нь зөв. Харшил бага өгөх, хүүхдийн гэдсийг зочроохоор хүнсний бүтээгдэхүүнээс зайлсхийх хэрэгтэй. Ээжийн хоолны хувьд: тослог бага 1-р хоол шөл, гурилтай шөл, бууз, жигнэж болнгосон хоол, хар болон сүүтэй цай тослог багатай гурилан бүтээгдэхүүн хэрэглэх нь тохиромжтой. Чихэрлэг, халуун ногоо, зарим төрлийн хүнсний ногоо : байцаа, хятад жимс зэргийг хэрэглэхгүй байх хэрэгтэй. Хүүхдийг 3-4 сар хүртэл нь шарсан хуурсан хоол хэрэглэхгүй байх зүгээр шүү.
 
АСУУЛТ: Sain bna uu. Ohin maani 4 sar 20 honogtoi oird suugee uudgui nemelt kash, tarag ideed bgaa tgsen chin baas n hatchih ym yaj zugeer bolgoh we? Hajuugaar n shingen zuil yu ugwul zugeer bol ?
 

4 сартай хүүхдэд каша тарагийг бага хэмжээгээр дасган өгөх хэрэгтэй. сүү 4 сартай хүүхдийн хувьд үндсэн хоол нь хэвээр байх болно. Сүүний хажуугаар хамгийн багадаа 40мл шингэнийг заавал уулгах ёстой. Хэрэв уух дуртай байвал бага багаар нэмж болно. Шингэн зүйлд буцалсан ус, баахуй цай уулгах нь зүйгээр байдаг.
 
АСУУЛТ: 9 sartai mortloo shud ni tsuhuihgui yum ene zugeer uu yah yostoi yum bolo ?
 
хүүхдийн шүд 6 сартайгаас эхлэн цухуйх ёстой. Хэвийн өсөлт бойжилттой хүүхэд 9 сартайдаа 4-6 шүд гарсан байх ёстой. Шалтгаан нь рахиттай байх Д амин дэм кальцийн бэлдмэл таарсан тунгаар хэрэглээгүй хоолны хоногийн хэрэгцээнд кальци дутмаг байх зэрэг шалтгаанаас болж байгаа болов уу? Рахитны эмчилгээг хүүхдийг хянаж байгаа эмчдээ үзүүлж байж тодруулаарай. Нэмэлт хоолондоо орсон бол сүү цагаан идээ, тараг гэх мэт кальци агуулсан бүтээгдэхүүнийг нэмэлтээр хэрэглээрэй. Д уух үедээ кальцийн бэлдмэл давхар уусан дээр.
 
АСУУЛТ: Sain bnuu emchee huu mini9 sarin vaktsina hiilged 2dahi honogos in duh nuruu shanaagar in jijig ulaan tuuraltud garsan odoo7honoh gej bna er zuger bgui bna umnu in yamarch harshiliin tuuralt garch b.gaguie.huu mini yamarch zoviurgui bga.ulaan burhani vaktsin hiilgeher tuuralt gardaguu ?
 

Энэ өдрийн мэнд. Улаан бурханы вакцин нь хийлсэний дараа урвал хүндрэл нь бусад вакциныг бодоход харьцангуй гайгүй байдаг. Харин дархлаа тогтох үед хөнгөн хэлбэрийн өвдөлт явагдаж тууралт гарч болдог. Энэ нь дархлаа тогтож байна гэсэн үг. Гарсан газраасаа эхлээд нөсөөжин тууралт алга болох бүдгэрч байвал ажигласан нь дээр.