ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭМЧ зөвлөж байна. 2015.04.17

АСУУЛТ: Sn bnu bi 17wktey jiremsen yumaa.. Oroidoo aartsag nuruuruu hatgaad ch gh yumuu chileshiiged ovtgood bh yumaa.. Bosj yavj ch chadku nuruu ovdood doglonthoos oor argagui bdaltai l baigaad bh yum. Yunaas boldog yum boloo? Huuhed maan buruu bairlaltai baigaan bolvuu ?
 

Хүүхдийн байрлал үүнд огт хамаагүй ээ. Тонус өгсний улмаас ураг доошилж аарцагийг дарснаас болж зовиур өгч байгаа бололтой. Тиймээс та хөлөө сойж хэвтрийн дэглэм сахиж, тонус бууруулах эмчилгээ хийлгээрэй. Үүнд: Магни В6-г өдрийн 2-оор уух, папаверин лааг шулуун гэдсээр оройдоо хийгээрэй. Зовиур намдах хүртэл энэхүү эмчилгээг 10 хоног хүртэлхи хугацаанд хийлгээрэй.
 
АСУУЛТ: Huvin emleguded zag huiten ovchnig oiroltsogoor heden togrogoor emjilj uzej ogdog ym bol hundersen tohoildold emchilgee her udan hilgehuu zuer em uuhig zovoldog ym uu tusgai bgaj ntr reer emchildeg ym uu Duurgiin emegtei chudin emchid handval zag huiten ovching emchilj chadah bolvu Minii asultnudad bugdend n hariu ogch tuslarai bayrlalaa.
 

Бүх харьяа дүүргийн эмнэлэгүүдэд энэхүү өвчний талаар зөвлөгөө өгч эмчилгээг бүрэн төгс хийж байгаа.
 
АСУУЛТ: Sain bnu.bi jiremsleh toolondo zulbalt ogood esuul amigui bolood baidag umaa.Emch nar miomtoi uchir ingej bn gej tailbar ogch baigaa.Iim baij bolohuu ?
 

Байнга зулбалт өгөх буюу амьгүй болох нь ураг хэвийн хөгжиж бойжих нөхцөл бүрэлдээгүйгээс үүснэ. Иймээс ямар шалтгааны улмаас гэдгийг оншлуулхын тулд нарийн шинжилгээнүүд хийлгэх шаардлагатай. Үүнд: Биеийн ерөнхий шинжилгээнээс гадна эмэгтэйчүүдийн нарийвчилсан шинжилгээнд хамрагдах учраас эмэгтэйчүүдийн эмчийн хяналтанд дараалалсан шинжилгээнүүдийг хийлгэж оношийг тодруулаарай.
 
АСУУЛТ: setgvvr hiilgeed spral taviulaad sar boloogui bn hariltsaand orj boloh bolvu? haaya spral uvduud bh ym ?
 
Спирал өвдөж байгаа бол бэлгийн хавьталд ороход тааламжгүй байдаг. Спиралаа дахин үзүүлэх хэрэгтэй байна
 
АСУУЛТ: Sain bna emchee bi 2hvvhedtei Ehnii hvvhdee torvvleed tsagaan mah ergedeg bolson bie zasahaar erehtnii hoid hesegt bondoogod darahaar ovdood yalgadac uragshaa orood bsan sayahan shambaramaa emchlvvlheer emchid vzvvltel hyarzan uragdtsan bna gesen spiral taviulad jil bolj bna hezee oyulhav daraa ni hvvhed torvvlj bolhuu hariya aimagtaa oyulj bolhuu yamar vnetee bol ?
 
Хярзангийн урагдлыг оёулах шаардлагатай байна. Хүүхэд төрүүлэхэд кесар хагалгаагаар төрж болно.
 
АСУУЛТ: Өдрийн мэнд цагаан юм байнга гараад байх юмаа энэ зүгээр үү өдөр тутам байнга хэрэглэх нь муу гэх юмаа энэ үнэн юмуу ?

Өдөр тутам байнга хэрэглэхэд муу зүйл байхгүй ээ. Харин цагаан ялгадас их гарч байгаа бол хэвийн бус үзэгдэл шүү. Шинжилгээнд орж тохирсон эмчилгээг эмчийн зааврын дагуу хийлгээрэй.

 
АСУУЛТ: Sn bnuu bi 26nastai jiremsen bolohgui uym bs sariin temdeg 12saraas hoish ireegui emchid uzuulsen onts uym heleegui hna ymar shiljilgee uguh we ?
 
Сарын тэмдэг ирж байгаад 3 сараас дээш хугацаагаар ирэхгүй байхыг хоёрдогчоор биений юмгүйдэл гэж үздэг. Таны хувьд дээрхи асуудал үүсэж байгаа учраас зайлшгүй нарийн мэргэжлийн эмчид хандах шаардлагатай. Ихэвчлэн 39% -д нь архаг явцтай өндгөн эс гадагшлахгүй байх, 20%-д нь тириодиний багасал, пролактиний хэт ихсэл, 16% -д жингийн хэт алдагдлын улмаас сарын тэмдэг алдагдаж биений юмгүйдэл үүснэ. Хэрэв та хөдөө орон нутгийнх бол ЭХЭШҮТ-д хандаж болно. Мөн эмэгтэйчүүдийн дотоод шүүрлийн хувийн эмнэлэгүүдэд хандаарай.
 
АСУУЛТ: Nuruu uwduh,tolgoi uwduh bie ewgvirheh ni buh emegteichuuded ilerdeg bh l da. gehdee nadad ih huchtei nuluuldug.nuruu yg l tasrah gj baigaa yum shig uwdunu bargiin zviliig toodoggvi ih gvrger.thdee bienii yum ireh veiin uwdultiig uwchin namdaagch uuj dardag.хөнгөн,хүндээр бие засахад давсгын тэр хавиар өвдөөд байдаг юм.бас их тогтворгүй.
 
Сарын тэмдэг өвдөлттэй ирэх, давсаг болон хэвлийн хэсгээр өвдөх нь аарцгийн хөндийн эрхтнүүдийн үрэвсэлт өвчний үед илэрдэг шинж тэмдэг. Ямар өвчний улмаас зовиур илэрч байгааг ялган оношлохын тулд зайлшгүй эмэгтэйчүүдийн эмчид үзүүлж оношлогоо шинжилгээ хийлгэх шаардлагатай.
 
АСУУЛТ: Олон юм нуршиж байгаад уучлаарай.өөр нэг сонин зүйл байгаа юм.нэг удаа гэдэс хүчтэй базлуулж өвдөөд бөөлжөөд гарын хуруунууд татаад хүйтэн хөлс гараад цаг гаран тийм байдалтай байж байгаад зүгээр болсон тэр үедээ хоолны хордлого гэж бодоод өнгөрсөн ч тэр өглөө нь биений юм ирсэн.ийм байдал илэрч болох уу.үүнээс хойш дараагийн 2 ирэлтэн дээр яг адил хүйтэн хөлс гарын хуруу татаад байсан.энэ талаар хэнд ч хэлээгүй байгаа юм.ийм тохиолдолд яах ystoi вэ?
 
Хэдэн настай вэ? Хэрэв цэвэршилтийн насных бол цэвэршилтийн өмнөх үеийн шинж тэмдэг гэж үзнэ. Харин залуу бол оношыг тодруулж, сарын тэмдэгтэй холбоотой зовиур элэрч байгаа эсэхийг оношлох хэрэгтэй. Харьяа дүүргийн эмэгтэйчүүдийн эмчдээ хандаарай.
 
АСУУЛТ: sain bnuu ene odriin mend.bi odoo 20nastai mash iheer tsagaan yum goijood gehdee nogoon tuyatai bas unertei emegteechuudiin emched uzuulsen chin haldvatai ovchin bish gd em bichech ogson moogontsor geheer yaadiin bol ene ooroo edgeh bolomjtoi yu hurdan hugtsaand emchleh arga helj ogch tuslaach bayarlalaa!!!!
 
Халдваргүй гэдэг нь шинжилгээгээр батлагдсан бол эмчийн зөвлөсний дагуу эмчилгээг хийлгэвэл эдгэрнэ. Мөөгөнцөр өвчин нь ээдэм цагаан өнгийн ялгадас гарч маш их захтнааг үүсгэдэг. мөөгөнцөрийн эсрэг эмчилгээнд үр дүнгээ өгнө.
 
АСУУЛТ: Аан за Баярлалаа. Би одоо 24 настай. Урьд нь харьцаанд орж байгаагүй. Ямар нэгэн зовиургүй мөртлөө сарын тэмдэг маань 2 сар ирсэнгүй. Ер нь сарын тэмдэг маань 3 хоног л ирдэг. Гэтэл сүүлийн саруудад эхний өдөр нь жоохон бүхэл маягийн зүйл ирээд огт ирээгүй. Яагаад ингээд байгаа юм бол? ихэнх бүсгүйчүүдийн сарын тэмдэг нь 7 хоногоор ирдэг гэсэн. Минийх болохоор бүр л багасаад байна. Энэ талаар зөвлөгөө өгж тусална уу. Баярлалаа.
 
Сарын тэмдэг 3-7 хоног ирэх нь хэвийн үзэгдэл. Таны хувьд 3 хоног ирдэг бол энэ хэвийн байна. Биеийн эсэргүүцлээс шалтгаалан мөн сэтгэл санааны байдлаас шалтгаалан сарын тэмдэг ирэхгүй байх тохиолдол бий.
 
АСУУЛТ: Сайн байна уу. Эмчийн булан нь хэзээ эхэлдэг юи бэ? Би төрөөд 6 сар болж байгаа юм. Хагалгаагаар төрсөн. Гэтэл ямар ч бэлгийн дуршилгүй болчихлоо. Харьцаанд орохоор хуурайшаад хорсоод байх юм. Яагаад ч сэрэл огт хөдлөхгүй юм. Дуршил нэмэгдүүлдэг, сэрэл хөдөлгөдөг эм тариа нтр гэж байдаг юм болуу? Яаж хэвийн байдалдаа орох вэ? заавал хариулт өгөөрэй гуйж байна.

 
Төрсний дараа бэлгийн дуршил буурах хандлагатай байдаг . Энэ нь хэвийн үзэгдэл. Аяандаа хэвийн байдалдаа эргэн орно. Санаа зовох хэрэггүй шүү.
 
АСУУЛТ: Sain bn u.exnii xuuxed deeree oydoltoi torson 2 jiliin daraa torox gej bn oydol zadrax bolov u.oydolgui torox bolov u?
 

Одоо тээж байгаа хүүхдийн жин болон толгойн хэмжээнээс хамаарна.
 
АСУУЛТ: Sn bnu torood 3 sar bolj bn jiremsnees hamgaalah em uuj boloh bolovuu huuhded nolooloh bolovuu hariulaad ogooch ?
 
Төрснөөс 6 сарын дараа жирэмслэлтээс хамгаалах эмийг ууж болно. энэ үед хүүхдэд нөлөөлөх нь бага. Харин хөхний сүүг нэмэгдүүлдэг. 3 сар дотроо хөхөө сайн хөхүүлээд бэлгэвч хэрэглэхийг санал болгож байна.
 
АСУУЛТ: sn bnuu. bi 2 udaa torson. humuus oyuuldag gd bhiin. oyoj bdg yumuu ? bas tsagaan yum gardag. emchluulmer bna.

Их урагдал байхгүй, булчингийн хэт сулралаас үүсэлтэй зовиур илрээгүй үед оёулах шаардлага байхгүй. Харин булчин чангалах дасгал хийвэл үр дүнтэй. Гол нь тогтмол хийх хэрэгтэй.
 
АСУУЛТ: Sain bn uu bi odoo 37n nastai 13jiliin umnu turj baisan getel odoo tsevershilt bas undguvchnii uil ajilagaa zogsongo baidald orson bn geh yum yadaj tsevershiltiin yavtsiig udaashruulah yamar em beldmel baidgiin bol mun anh turuhduu ih olon oyodol taviulsiin sariin daraa oyodol maani zadartsan butsagaad oyodol taviulj bolhuu ?
 
Таны насны хувьд цэвэрших нас бол биш өндгөвчний үйл ажиллагааг дэмжих, сайжруулах эмчилгээ хийлгэвэл цэвэрших процессийг удаашруулж болно. Дахин оёдол тавиулах боломж бий.
 
АСУУЛТ: Vtreeni lazer grj um garsan bna xer vr dvntei be ?
 
Умайн хүзүүний эмгэг өөрчлөлтийг лазерийн аргаар зүсэж авах эмчилгээ юм. Энэ нь тухайн хүний бие организ, хувийн дэглэмээс шалтгаалан үр дүн нь гарна.
 
АСУУЛТ: Sain bnu zarim sard 2 udaa irj bwal yasan gesen vg we miniih haayaa tegej irdeg bas nuruu booroor owdood baidag l daa.
 
Сарын тэмдэг сард 2 удаа ирэх нь 21 хоногоос дээш хоногт ирж байвал хэвийн гэж үзнэ. Харин 21-ээс дотогш ойр үзэгдэж байвал цус алдалтын шинж гэж үзнэ. Тиймээс зовиуртай бөгөөд ойрхон сарын тэмдэг ирж байгаа бол яаралтай эмэгтэйчүүдийн эмчид хандаж үзлэг шинжилгээнд орох хэрэгтэй.
 
АСУУЛТ: Sn bnu bienii yum buur irhee baigad uzegdeh tudii bj bgad odoo buur bor ungutei yum haragdaal ungurdug bolchloo yuniih we?
 
Сарын тэмдэг ирж байгаад 3 сараас дээш хугацаагаар ирэхгүй байхыг хоёрдогчоор биений юмгүйдэл гэж үздэг. Таны хувьд дээрхи асуудалд үүсэж байгаа учраас зайлшгүй нарийн мэргэжлийн эмчид хандах шаардлагатай. Ихэвчлэн 39% -д нь архаг явцтай өндгөн эс гадагшлахгүй байх, 20%-д нь тириодиний багасал, пролактиний хэт ихсэл, 16% -д жингийн хэт алдагдалын улмаас сарын тэмдэг алдагдаж биений юмгүйдэл үүснэ. Хэрэв та хөдөө орон нутгийнх бол ЭХЭШҮТ-д хандаж болно. Мөн эмэгтэйчүүдийн дотоод шүүрлийн хувийн эмнэлэгүүдэд хандаарай. 

АСУУЛТ: Сайн байна уу. Би одоо 27 настай гэр бүлгүй, сарын тэмдэг урт хугацаагаар ирэхгүй байна. Хамгийн сүүлд 11 caрд ирсэн. Хаана хандах вэ хөдөө орон нутагт байдаг.
 

Сарын тэмдэг ирж байгаад 3 сараас дээш хугацаагаар ирэхгүй байхыг хоёрдогчоор биений юмгүйдэл гэж үздэг. Таны хувьд дээрхи асуудалд үүсэж байгаа учраас зайлшгүй нарийн мэргэжлийн эмчид хандах шаардлагатай. Ихэвчлэн 39% -д нь архаг явцтай өндгөн эс гадагшлахгүй байх, 20%-д нь тириодиний багасал, пролактиний хэт ихсэл, 16% -д жингийн хэт алдагдалын улмаас сарын тэмдэг алдагдаж биений юмгүйдэл үүснэ. Хэрэв та хөдөө орон нутгийнх бол ЭХЭШҮТ-д хандаж болно. Мөн эмэгтэйчүүдийн дотоод шүүрлийн хувийн эмнэлэгүүдэд хандаарай.
 
АСУУЛТ: Ireh bolgond dawsgaar uneheer aimaar uwddug suuh hetsuu bosh hetsuu hewtj chadku ingj ireed udj bgaa daanch bi tesku uwchin namdaah em uudg... emnelgt uzuulheer zugeer bn gd bhiin yg buur sn emchilgeet emnelg bn uu pls help ?
 
Эмэгтэйчүүдийн дотоод шүүрлийн нарийн мэнргэжлийн эмчийн зөвлөгөө авч эмчилгээ хийлгэхийг зөвлөж байна. 1-р төрхийн зүүн талд TG төвийн 205 тоотод очиж зөвлөгөө авч болно.

АСУУЛТ: Сайн байна уу Би 35 настай 2 охинтой 6 жилийн зайтай төрсөн одоо бага маань 3 настай 2 охин маань 2уулаа хагалгаагаар төрсөн 2016 онд бүл нэмэх төлөвлөгөөтэй байна. Одоо спиралтай байгаа сарын тэмдэг маш их алдагдаж ирэх юм 2 сар гаруй болж байж ирнэ ирэхээрэй их хэмжээтэй 5-9 хоног ирдэг эхний 2-3 хоног бараг л гэрээс гарч чадахгүй асгараад байдаг эмчид үзүүлсэн эм уусан зүгээр болоогүй юм. Хэрвээ дахин төрөхөөр болбол энэ нь муугаар нөлөөлөх болов уу хэдэн сард жирэмсэлбэл тохиромжтой вэ эрүүл агаар гадны нөлөө энэ тэр нь зөвлөөч Уучлаарай дахин асуулт: Дахин төрж чадахгүй болохоор хүүтэй болмоор байх юм энийг зохицуулж болох арга байна уу хүмүүс хятад хуанли яг байдаг гээд байх юм хэр үнэн юм болоо ?
 

Хагалгааны дараа 2-4 жилийн зайтай дахин хагалгаагаар төрж болно. Таны хувьд бол боломж байнаа. үүний тулд спиралаа авхуулаад эмчилгээ хийлгэх хэрэгтэй. Спирал нь умайн салстыг хэмтээж жирэмслэлтээс хамгаалдаг учраас салстыг хэвийн байдалд оруулахын тулд эмчилгээг хийдэг. Хятад хуанлын хувьд баталгаатай мэдээлэл өгч чадахгүй ээ уучлаарай.
 
АСУУЛТ: Sain bainuu emchee bi odoo 21te jiliin umnu 6sard ur hunduulj bsima tgd 10sard garnii sprail tawiulaad 1sard awhulsima tgd odoo jiremsen bolohgui ym ymarch hamgalalt heregledeggui nuhurtge hamt amidardag.
 

Гармоны дааврын бэлдмэл хэрэглэсний дараа хэсэг хугацаанд өндгөвчний үйл ажиллагаа дарангуйлагддаг. Энэ нь хэдхэн сар л үргэлжилнэ. Цаашдаа өндгөвчний үйл ажиллагаа хэвийн болж жирэмслэх боломжтой. Бүр болохгүй бол өндгөвчний үйл ажилагааг сэргээх эмчилгээг эмчийн зааврын дагуу хийлгэж болно.
 
АСУУЛТ: Сайн байна уу? Нэг зүйл тодруулах гэсэн юм. Найз залуутайгаа бид 2 секс хийгээд бэлгэвчээ сугалахдаа жоохон дусаацан юм шиг санагдаад хэрвээ орсон бол нээх их биш жоохон л орсон байх тийм тохиолдолд яав л дээр вэ? жирэмсний эм нтр уух нь нөлөөтэй юу? Тэгээд давхар нэг зүйлийг тодруулж асуухад онгон охинд эр бэлгийн эс ямар нэгэн байдлаар орлоо гэж бодоход жирэмсэн болдог болов уу?
 

Ер нь бол үрийн шингэнд хэдэн зуун сая эр бэлгийн эс байдаг. Түүнээс зөвхөн үр тогтоох чадвартай цөөн тооны эс байх бөгөөд бага хэмжээгээр үрийн шингэн орсон бол үр тогтоох боломж нь маш бага . Тухайн үед эмэгтэй шууд угаалга хийсэн бол жирэмслэхгүй байх нь 100 % байдаг. Онгон охинд бэлгийн эс ямар нэг байдлаар орж жирэмслүүлэх боломжгүй.
 
АСУУЛТ: Sain bnu bi odoo 39 nastai sariin temdeg neg odor baga ireed duusah yum emchid uzuulsen kistatai bn gsen emchilgee hiilguuld zuger bollo gsen jiliin daraa oor emchid uzuulsen kista bn gsen haana sn emchid handahu ?
 

Сарын тэмдэг бага ирэх нь цус багадалт болон дааврын алдагдлын үед тохиолдож болно. Кистатай холбоогүй болов уу. Яг киста байгаа эсэхийг эхо-гоор бүрэн оношлуулах шаардлагатай.
 
АСУУЛТ: sain bnauu emshee bi odoo 44 nastai ohin maani 23 tai odoo tormoor bna boloh bolowuu emneleg haana bdg wee ?
 
Таны сарын тэмдэг үзэгдэж, өндгөвчний үйл ажиллагаа хэвийн байгаа бол жирэмслэх бүрэн боломжтой.
 
АСУУЛТ: Сайн байн уу? би 20н настай бэлгийн харьцаанд орж байгаагүй тослог багасгах батга арилгах зорилгоор диана35 гээд нэг жирэмслэлтээс хамгаалах эм ууж байгаа юм л даа энэ надад өөрөөр хор нөлөөтөй болов уу? сүүлд жирэмсэн болоход ямар нэгэн байдлаар сөргөөр нөлөөлөх болов уу гормоны бэлдмэл ер нь сөрөг нөлөө хэр байдаг болоо хэлж өгч тулсаач... маш их баярлалаа.
 

Дээрхи эм нь хожим нь жирэмсэн болоход сөрөг нөлөө байхгүй.
 
АСУУЛТ: bi turu 6sar tursiinma. Tgd say biyni yum maani ired sprail suulgatsig duuregin emnelegese asuuj. Suulgatsin tawiulsan yum l da tgsen ja hawdas higed chinerj owdod bhin her udaan ingej owdoh yum boloo. Butsaagad awhulj boloh bolwuu? Ih uwduh bolwu? Demii yum hiilee ged haramsaad suujin. zuger em uudag bj. Yr n emche ta jiremsenees hamgaalah heregseluudin talar zuwulguu uguuch. Surug tal.gaj nuluu. Hamgin ayul baga n ?

 
Суулгацын дараа хавдаж улайвал үрэвсэл явагдаж байна гэж үздэг учраас антибиотик уух шаардлагатай. Үүний тулд 5 хоног ЦИПРОФЛОКСАЦИН 500МГ-ААР өдөрт 3 удаа 5 хоног ууна. Мөн шархыг маш цэвэр байлгах хэрэгтэй. хүнд зүйл өргөхгүй байх, усанд хүгэхгүй байх шаардлагатай. Хавдрыг намдааж байгаад авхуулж болно. Нэгэнт тавиулсым чинь авхуулах шаардлага байна уу? Жимрэслэлтээс хамгаалах хэрэгслүүдийн талаархи хичээлийг өнөөдөр оруулан хуудаснаасаа олж уншаарай.
 
АСУУЛТ: Bi odoo 20n nastai.18tai bhdaa anh udaa belgiin haritsaand orson. Tgd 2 jil belgiin haritsaand oroogui yum.getel belgiin haritsaand orsnoos hoish nds muuhai unertei idee shg yum urgelj garah bolson hana handahaa medehgui 2 jil yvsan yumaa.Haana ochij uzuuleh ve? Zuvluh hun oldsonguee.Eruul ahuidaa sn anhaarah heregtei gj bodson ch ymarch nemer algaa.Ymar em uuj boloh vee.antibiotok bdag bolvuu.engiin uruvsul dardag.Huvii emegteichuudin emnelegt handah ystoi yu? Yg unendee emnelegt ochihs sanaa zovood bh yumaa.Gerte emchleh arga bhgui bolvuu? Gertee tm emchilgee hj bgaad bolohgui bol uzuuleerei gdg ch yumuu ?
 
Үнэртэй идээрхэг ногоон ялгадас гарч байгаа бол гэрээр дур мэдэн эмчилгээ хийж болохгүй. Ямар шалтгааны улмаас идээт зүйл гарч байгааг оношлохын тулд: серологийн шинжилгээ, мазокын шинжилгээ, PCR-н шинжилгээ өгч тохирсон эмчилгээг хийлгэх хэрэгтэй. Та халдварт судлалын үндэсний төвд бэлгийн замын халдварт өвчнийг оношлодог төв бий. Тэндээс зөвлөгөө аваарай.. Санаа зовох шаардлага байхгүй шүү.
 
АСУУЛТ: sain baina uu ene udriin mendiig hurgey nadad neg asuudal garaad bgamaa bi odoo 19tei spral taviulaad brag jil bolj bn sprald surug nuluu baidag uu bas tsagaan ym garahdaa unertei garaad baih ym zuvluguu ugch tus bolooch ?
 

Спирал нь умайн салстыг гэмтээж жирэмслэлтээс хамгаалдаг учраас умайн болон үтрээний үрэвсэл үүсэхэд өртөмтгий байдаг. Тиймээс эмгэг ялгадас гарч байгаа бол эмчилгээ хийлгэх хэрэгтэй. Үүний тулд мазокын шнжилгээ өгч үүсгэгчийг дотруулан тохирсон эмчилгээг хийнэ. Мөн эмэгтэйчүүдийн эмчид үзүүлж умайн хүзүүний өөрчлөлт байгаа эсэхийг хянуулаарай.
 
АСУУЛТ: Сайнсбна уу би хагас сайн өдөр бэлгийн харьцанд ороод тэгээд маргааш өдөр нь 72 уусан юмаа тэгээд 2өдрийн орой нь цус гарад үзэгдэх төдийгөс их. Бас маш эгзэгтэй 7хонтоо бсан. Энэ талар лавлая.
 

72 эмийг уусны дараагаар бага зэргийн цусархаг зүйл гардаг гэхдээ энэ нь ховор. Та уг эмийг дахин хэрэглэхгүй байхыг хичээгээрэй. 14 хоногийн дараа тестээр шалгах хэрэгтэй. Зааврын дагуу эмийг уусан бол нэг удаадаа санаа зоволтгүй. Ер нь энэхүү эм нь жирэмслэлтээс хамгаалах арга биш гэдгийг бүсгүйчүүддээ анхааруулмаар байна.

АСУУЛТ: Sain bnuu ene dawsagnii unjilt shees zadgairaltiin talar zovolgoo ogoch?
 
Давсагны унжилт шээс задгайралт нь бага аарцгийн хөндийн эрхтнүүдийн эмгэг, олон төрсөн эхчүүд, үтрээ болон умайн урагдлын үед булчингийн сулралын улмаас үүсдэг өвчин. Үүнийг эмчлэхийн тулд булчин чангалах дасгалыг сайн хийх хэрэгтэй. Энэ нь үр дүнгээ үзүүлэхгүй бол давсаг сойх мэс ажилбараар хэвийн болгож болдог.
 
АСУУЛТ: sain bnu bi 24 nastai ogt jiremselj bgagvi ene ymar uchirtain bol xna yaj vzvvlj nariin shinjilgee xiilgej onshluulax we nadad tuslaach ?
 
Тогтмол бэлгийн харьцаатай байгаад 3 жил болоход жирэмслэхгүй бол анхдагчаар үргүйдэлтэй байна гэж үздэг. Үргүйдлийн гол шалтгааныг олхын тулд хамгийн түрүүнд нөхрөө шинжилгээнд хамруулах, нөхөрт үргүйдлийн шинж тэмдэг илрээгүй тохиолдолд танд асуудал байна гэж үзнэ. Үргүйдэл байгаагын гол шалтгаануудад: өндгөн эс боловсролт хэвийн байна уу? үгүй юу ? , умайн гуурсан хоолойн суваг хэвийн байна уу үгүй юу ? , таны бие организмд архаг хууч өвчний улмаас үргүйдэл үүсч байгаа эсэхийг тодруулах шаардлагатай. Эдгээрийг оношлуулхын тулд та харьяа дүүргийн эмэгтэйчүүдийн эмч болон ЭХЭМҮТ -ийн үргүйдлийн тасагт хандаж болно. Эмчилгээнд: Сүүлийн үед: Үрийн сунг угааж умайн хөндийд байршуулах, үрийг сунг лабраторийн аргааг хуруу шилэнд үр тогтоох гэх мэт аргуудыг хэрэглэж байна.
 
АСУУЛТ: Sain bna uu emchee bi 35 nastai huuhed gargaj baigaagui ongorson jil anh jiremsleed 10 nediltei osoltgui geed 12 sard tseverluulsen odoo oort zoviur baihgui haaya davsagni dooguur joohn hatgasgiideg aimgiin emch eho.d haraad zugeer odoo jiremselj bolno gesn poliin huchil uuj baiga odoo dahih vii gehees mash aij bma yaj sergiileh ve zovlogoo ogch tuslaach.

Та хожуу жирэмслэж ажилтгүй болсон учраас дараагийнхаа жирэслэлтэнд бэлтгэхийн тулд ураг өсөлтгүй болсон шалтгааныг тодруулах хэрэгтэй. Нарийн шинжилгээнүүдийг хийлгээрэй. PCR-ийн шинжилгээ, цусны шинжилгээ, серологийн шинжилгээ мөн өндгөвч болон умайн гуурсны зургийн шинжилгээнд хамрагдах хэрэгтэй. Ураг өсөлтгүй болох шалтгаан нь гадаад орчны нөлөө болон стресс, хэт ачаалал нөгөөтэйгүүр бие организмын архаг болон хууч өвчин, үр хөврөл хэвийн явагдах нөхцөл хангалтгүй болох шалтгаанууд зэрэг хүчин зүйлсийн улмааас болно. Зөв оношлон эмчилгээ хийлгэхийн тулд дээрхи шинжилгээнд хамрагдах хэрэгтэй шүү.
 
АСУУЛТ: Sain bn u emchee bi 27 nastai 2huuhedtei sayhan emnelegt uzuulsen chini umain huzuu sharahlaatai aartsagnii hondii orovsoltei bn gesen hna yamar emchees zovolgoo avch emchluuleh ve . ene hundervel ayultai yu ?
 
Умайн хүзүүний шархлаа нь хавдрын урьтал өвчин болдог. Тиймээс цаг алдалгүй эмчлүүлэх хэрэгтэй. Та Аль дүүргийн харьяа вэ? Тухайн дүүргийнхээ эмэгтэйчүүдийн эмчид хандаж эмчилгээ зөвлөгөө авах бүрэн боломжтой.
 
АСУУЛТ: Сайн байна уу надад нэг суудал тулгараад байна. Би одоо 27 настай нөхөр хүүхэдгүй. Сарын тэмдэг алдагдаад байна. 12 сараас хойш ирсэнгүй. Хөдөө байдаг, хувийн эмнэлэгт үзүүлсэн ямар нэгэн өвчин байхгүй. Гэхдээ нарийн мэргэжлийн шинжилгээ өг гэсэн. Хаана ямар шинжилгээ хийлгэх вэ?. Хаана аль эмнэлэгт хандах вэ?
 

Сарын тэмдэг ирж байгаад 3 сараас дээш хугацаагаар ирэхгүй байхыг хоёрдогчоор биений юмгүйдэл гэж үздэг. Таны хувьд дээрхи асуудалд үүсэж байгаа учраас зайлшгүй нарийн мэргэжлийн эмчид хандах шаардлагатай. Ихэвчлэн 39% -д нь архаг явцтай өндгөн эс гадагшлахгүй байх, 20%-д нь тириодиний багасал, пролактиний хэт ихсэл, 16% -д жингийн хэт алдагдалын улмаас сарын тэмдэг алдагдаж биений юмгүйдэл үүснэ. Хэрэв та хөдөө орон нутгийнх бол ЭХЭШҮТ-д хандаж болно. Мөн эмэгтэйчүүдийн дотоод шүүрлийн хувийн эмнэлэгүүдэд хандаарай.
 
АСУУЛТ: Sain baina uu bi jiremsen odoo 3 sar hureh gj bna utreenees nogoon unertei shingen garaad bhiin ymar neg haldwar bwal huuhded mini muugaar nolooloh bolow uu ?
 

Үтрээнээс ногоон өнгөтэй шингэн гарч байгаа бол хэвийн үзэгдэл биш. Та мазокын шинжилгээ өгч, үүсгэгчийг тодорхойлон түүнд тохирсон эмчилгээг хийлгэх ёстой. Удаан хугацаагаар эмчилгээ хийлгэлгүй явбал урагт халдварлаж ураг зулбах аюултай.



Брэндийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС
 https://www.facebook.com/UzesgelentBusgui