ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭМЧ ЗӨВЛӨЖ БАЙНА  2015.04.09

АСУУЛТ: Сайн байна уу? Эмчээс зөвөлгөө авах гэсий. Би одоо 21 настай миний хөх ерөөсөө ургахгүй юм, Яг л дөнгөж ургаж байгаа хүүхдүүдийнх шиг жижигхэн, тэгээд яваандаа ургах болов уу гээд байхаар ерөөсөө нэмэгдэж ургаж байгаа юм байхгүй байна. Танидаг хүн маань 1000Е витамин уу гэд уусан ямарч нөлөө байхгүй юмаа. нарийн шинжилгээ өгч хөх ургуулах дааврын эмчилгээ авдын болов уу та бүхэн зөвлөөч. Үзүүлвэл хаана үзүүлэх вэ?
 

Та жингийн хэт алдагдалтай бол дааврын солилцоонд өөрчлөлт орж хөх ургахгүй байж болно. Хэрэв жингийн алдагдалгүй бол дааврын шинжилгээ өгөөрэй. Харьяа дүүргийн эмэгтэйчүүдийн эмчид үзүүлээрэй.
 
АСУУЛТ: Сайн байна уу? Би одоо 26 настай төрж байгаагүй. 1 жилийн хугацаатай жирэмсэнээс хамгаалах гэсэн юм. Яг ямар аргаар хамгаалахаа шийдэж чадахгүй байна. Эмч нараас зөвлөгөө авсан. Зарим нь дааврын бэлдмэл хэрэглэх нь ирээдүйд даавар бууруулах сөрөг нөлөөтэй гэх, сприал тавиулах нь тийм таатай биш дааврын бэлдмэл хэрэглэ гээд би бүр яахаа мэдэхээ байчихаад байна. Надад зөвлөгөө өгч туслаач.
 
Төрж байгаагүй богино хугацаанд жирэмслэлтээс хамгаалах шаардлага танд байгаа бол бэлгэвч болон хуанли хөтлөх эсвэл эмийн аргаар жирэмслэлтээс хамгаалах нь тохиромжтой. Спирал нь төрөөгүй хүнд тохиромж муутай байдаг. Та хэзээ жирэмслэх төлөвлөгөөтэй байна тэр хүртлээ эмээ ууж байгаад 2-3 сарын өмнөөс эмээ уухаа зогсоход таны өндгөвчний үйл ажиллагаа хэвийн болж , жирэмслэнэ. Дааврын бэлдмэл хэрэглэх нь хойшид даавар бууруулах сөрөг нөлөө үзүүлдэг гэдэг нь батлагдаагүй. Та дааврын ямар нэгэн бэлдтмэлд хэт мэдрэг буюу дааврын зохицуулга алдагддаг өвчтэй бол магадгүй хойшид сөрөг нөлөө үзүүлж болзошгүй.

 
АСУУЛТ: Sain bnu Mni beleg erxten zagatnad tged ewgu uner unerted bx yma ene ymar owchin be xaya gants neg idetei ym gatax ym zowolgo ogoch torod oi8 sar bolj bga noxroso oor belgin xaritsand orj vzgu
 

Та шинжилгээ өгөх хэрэгтэй. оношийг тодруулж эмилгээ хийлгэх хэрэгтэй. Үтрээ болон умайн хүзүүний өвөрмөгц болон өвөрмөгц бус үрэвслийн үед дээрхи зовиур илэрдэг. Өвчнийг үүсгэж байгаа бактер, вирус нянг тогтоож тохирсон эмчиглгээг хийх шаардлагатай байдаг.

 
АСУУЛТ: Sain baina uu ta buxen ?? Mnii ene asuultand zaawal xariulj ogoorei xxe bi odoo 16 nastai ymaa urid omno ni belgiin xaritsaand orj uzej bgaagu..Getel mnii biynii ym mash togtworgui irdeg bolchixloo 14 xnog urgeljlen garaad baix ym gxdee ymar ch owdolt zowiurgui ene yuunix ym boloo bi ymar emchilgee xiilgex ystoi ve bas bi mash bga shingen ym uudag bloxoor ingj shingenii dutagdald orno gj bxuu nadad tuslaach bi buur yaaxaa ch mdedgue bayrlalaa.
 

Бэлгийн харьцаанд ороогүй үед сарын тэмдэг алдагдаж ирэх нь тухайн хүний организмын байдалтай нь холбоотой. Жишээ нь: хэт их турах, ядрах, давсаг болон бөөрний үрэвслийн үе гэх мэт өөрчлөлтүүдийн үед сарын тэмдэг алдагддаг. Цус их хэмжээгээр сардаа 2-с дээш удаа үзэгдэх нь цус багадалтанд оруулах аюултай учир охидын эмчид хандаж зөвлөгөө аваарай. Харьяа дүүргийн эмэгтэйчүүдийн зөвлөгөө өгөх газар, ЭХЭМҮТ, 1,2,3-р төрөх, халдвартын бэлгийн замын халдварт өвчнийг оношлох төвийн охидын зөвлөгөө өгөх газаруудад очиж зөвлөгөө авч болно.
 
АСУУЛТ: Spiral tawiulhad buulchingiin suulgats zvgeervv Ymar ni deer we bayrlalaa.

 
Булчингийн суулгац нь дааврын гаралтай жирэмслэлтээс 3-5 жилийн хугацаагаар хамгаалах бэлдмэл юм. Таны жин их бол дааврын гаралтай хамгаалалт нь жинг нэмэгдүүлэх хандлагатай байдаг . Гэхдээ энэ нь таргалуулах үйлчилгээтэй бэлдмэл биш юм шүү. Зөвхөн хоол идэх дурыг нэмэгдүүлдэг. Дуршлаа дарж , хоолны дэглэмийг барьж чадвал таргалахгүй. Гаж нөлөө нь: үтрээгээр цусанхаг ялгадас байнга үзэгдэх сарын тэмдэг зогсох гэм мэт гаж нөлөөтэй. Энэхүү гаж нөлөө нь хүн бүхэнд илэрдэггүй. тухайн хүний бие организмаас шалтгаална.
 
АСУУЛТ: Sain bnau? Iim sedver zovolgoo ogooch bi 6n nastai neg ohintoi torsniinhoo daraa 2udaa vr hondvvlj bsan neg jiliin omno jiremsen bolson ch 2sartaidaa osoltgvi jiremsen gesen onoshtoi bvteegvi vvnes hoish neg jil bolson ch jiremsen bolohgvin nohor maani uul uurhain ajiltai sar ajilda yvad 14honog amardag yagaad ch yum bolohgvin hvvhedtei l bolmoor bdag emnelgeer yvaj vzvvlsen ch ymar ch asuudal alga ervvl l geh yum zovolgoo ogooch bayrlalaa.

 
Та ямар шижилгээ өгсөн бэ? Өмнө нь өсөлтгүй болоод жирэмслэхгүй байгаа бол PCR-ийн шинжилгээг хамгийн түрүүнд өгөх хэрэгтэй. цаашлаад үрийн хоолой MRI шижилгээ өгвөл онош илүү тодорхой болно. Шинжилгээний хариуны дагуу тохирсон эмчилгээг хийлгэх хэрэгтэй
 
АСУУЛТ: Sain bn uu. Bi turuud 7 honoj bn. Neg jil garangiin umnu tsusand titr ilreed 3 tungaa avsan. Tembuu uvchin huhnii suugeer ch yum uu /huhnii tolgoi hagarsan uyed ch yum uu/ busad zamaar huuhded min haldah bolov uu ?

 
Жилийн өмнө эмчилгээ хийлгэсэн бол урагт дамжихгүй. Харин дахин халдвар авсан эсхийг нягтлан шалгах хэрэгтэй. Нөхөртэйгөө хамт эмчилгээ хийлгэсэн бол айх хэрэггүй. Хүүхдэд халдвар дамжихгүй. Тэмбүү өвчин нь 3-5 жил биеийн эсэргүүцлээс шалтгаалан эмчилгээ хийлгэсэн ч цусанд тетр гардаг. 6 сар тутамд цусны шинжилгээ өгч тетрийн бууралтыг ажиглах хэрэгтэй. Энэ нь хяналт юм. Хэрэв тетр буурахгүй нэмэгдэж байвал дахин эмчилгээнд хамрагдах хэрэгтэй. Тэмбүү өвчин нь цусаар болон эхсээр дамжин хүүхдэд халдварладаг. Та хүүхдээ тээж байх хугацаандаа эмчилгээнд хамрагдсан бол хүүхдэд халдвар дамжихгүй.
 
АСУУЛТ: Sain bainu bi tanaas zowolgoo awah gesen bi nohortoigoo 1jil Uulzaagui baij baigaad gadaad ulsad sayhan ireed uulzah gej baigaa ymaldaa tegeed ooriin hugtsaand jirmsen bolmoorgui bna yaj hamgaalhuu em ch ymu belgewch heregleh geheer hel sain medehgvi bolhoor zowolgoo awah gesiin bayrlalaa.

 
Дээрхи аргуудаас өөрөөр хамгаалах арга гэвэл хуанли хөтлөх эсвэл жирэмсэн болох эрсдэлтэй өдрүүдэд тэвчих буюу үтрээгээр бэлгийн харьцаанд орохгүй байх эсвэл гадуур тавиулах арга л байдаг. бэлгийн хавьтлын дараагаар угаах арга байдаг ч энэ нь баталгаагүй шүү.
 
АСУУЛТ: sn bnu emchee bi odo 21tei 17toi bhda 2udaa zulbuulah em uuj bsn tgd trnes hoish eruusuu jiremslehgv bna tgd bs 2uda jiremselsese bolood aigaad 24tsagin dotor uudag emiig 3,4udaa sarin zaitai uusan sarin temdeg hewin irj bga emnelgt vzvvled asuusanchin muchluguu todorhoil gseen emnelg oroh zawgv bga bolhoor tanias asuulaa odo yug n shalgulah est we bvr nariin shinjilge uguh estoi u?bi yaah we zuwulguu ugch tuslaach bayrlalaaa.
 
24 цагийн дотор уудаг эм нь жирэмслэлтээс хамгаалах арга бол биш. Зөвхөн тухайн үед жирэмслэлтээс сэргийлж байгаа юм. Та 2догчоор үргүйдэлд орсон тул нарийн шинжилгээ хийлгэх хэрэгтэй. Үүний тулд PCR-н шинжилгээ, ЭХО-н шинжилгээ, үрийн хоолойн зураг авхуулах дааврын шинжилгээг өгөх хэрэгтэй. Юунаас шалтгаалан жирэмслэхгүй байгаа шалтгааныг олж түүнд тохирсон эмчилгээ хийлгэх хэрэгтэй.
 
АСУУЛТ: Zag huiten ovchin her ayultai ve hundervel ymr ayultaiv emchid handla gehed ymrhu emchilge ogdog ve bahan em l avch u gedeg gj duulsan
 
ЗАГ ХҮЙТЭН өвчин нь өвөрмөгц үүсгэгчээр ( гонокок ) үүсгэгддэг бэлгийн замын халдварт өвчин юм. Эмчилгээ хийлгээгүйгээс өвчин далд хэлбэрт шилжиж өвчин тараагч болон өөрт арцагийн хөндийн эрхтэнгүүдийн үрэвслээр өвдөх, цаашлаад үргүйдэлд хүргэдэг аюултай. Өвөрмөгц үүсгэгчийн эсрэг өвөрмөгц антибиотик эмчилгээг өвчний үе шатаас нь хамааран схемээр системтэйгээр хийвэл өвчин үүсгэгч бүрэн устаж бүрэн эдгэрэх боломжтой. Та эмчийн зөвлөгөө гэсэн хэсгээс энэхүү өвчний талаархи дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.
 
БРЭНДТЭЙ холбоотой мэдээ мэдээллийг ЭНДЭЭС
https://www.facebook.com/UzesgelentBusgui