ХҮҮХДИЙН эмч зөвлөж байна 2015.04.09

АСУУЛТ:  sain bnu emche manai hvv 6 sartai untaj bhda bas huhvvlheer ih hulruud bh yma bas sayhan hoolond orson har nogoon shingen baagaad bh ym yah ystoi ve?

Хөлөрдөг бол витамин Д эмчилгээний болон урьчилан сэргийлэх тунгаар эмчийн заавраар хэрэглээрэй. Хүүхэд хоолонд дасах үедээ хоол боловсруулах эрхтэнгийн зүгээс хямрал үзүүлж болно. Аажмаар маш багаар дасган идүүлэх хэрэгтэй. Шингэн баалаа гээд нэмэлт хоолонд оруулахаа зогсоож болохгүй. Ямартай ч бага багаар дасгаж хоолондоо оруулах нь зөв. Шингэн бааж байгаа бол хүүхдийн зориулалттай ээдэм, шингэн хросол зэргийг давхар өгч болно.

АСУУЛТ: сайн байна уу. Таньд энэ өдрийн мэндийг хүргэе. Манай охин одоо 9 сартай. Цагаан сарын үед л ханиад хүрсэн одоо болтол яаж ч аргалаад сайн эдгэрэхгүй байна. Шинэ нялхаст очиж үзүүлээд дандаа антибиотик бичиж өгөх юм. Антибиотик уулгаад биеэр нь улаан юм туураад байхаар нь уулгахаа больчихсон юм. Одоо ямар нэг эм уухгүй байгаа. Энэ ханиадыг яаж эмчилэх вэ. Зөвөлгөө өгөөч.?

Хүүхэд хоолоо сайн идэж байгаа бол энгийн ханиад мөн харшлаас үүдэлтэй ханиад давхар явж болно. Эмч үзээд антибиотик зөвлөсөн бол хоолой, залгиур болон амьсгалын дээд зам үрэвсэл байсан учраас бичэж өгсөн болов уу. Ямар антибиотикоос харшлаж байгааг олох хэрэгтэй. Дахин хэрэглэж болохгүй .Хүүхдэд ханиалга намдаахаар чихэр өвсний сироп биш ургамлаар буцалгасан ханд их сайн. Мөн гэрээр аюулгүй нөхцөлд утлага хийх нь их үр дүнтэй. Муцера хэмээх эмийг сиропоор уулгаж болно.

АСУУЛТ: Сайн байна уу манай хүү 6 сартай өрхийн д өгөөд үргэлжлүүлээд усан д нэг дуслаар өгч байгаа ингэж өгч болох юм болов уу ингэж өгөөд ч хөлрөлт нь зүгээр болохгүй л байна.

Өрхийн Д -г хэдэн сард уусан бэ? Хөлрөлт намдахгүй, шээс үнэртэй бусад рахитны шинж байгаа бол усан Д нэг дуслаар арай бага санагдаж байна. Эмчид ямар нэг тооцоо байгаа учраас л Д -г 1 дуслаар өгсөн болов уу? Д уухын хажуугаар кальцийн бэлдмэл уулгах, усанд оруулах , чийрэгжүүлэх, агаарт сайн гаргах, сайн хооллох зэрэг эмчилгээ хийж байж идгэрнэ.
АСУУЛТ: Sain bnu. Chihiig tseverlehdee hezeenees tseverledegve? Yaaj tseverlehn zovbe?
Чихнээс шингэн болон идээрхэг ялгадас ихээр гарч байвал цэвэршүүлэх , хуурайшуулах зорилгоор цэвэрлэдэг. МӨн эмч үзэж байгаад хулхи ихээр бөөгнөрсөн тохиолдолд цэвэрлэж болно. Бусад үед цэвэрлэх шаардлага байхгүй.

АСУУЛТ: Sn bnuu emchee ohin maani 4 sar 9 honogtoi ym l daa unuudur bid 2 vaktsinaa hiilgesen ym tgsen yag 4 sartai huu tolgoigoo chuluutei daaj hul deeree guitsej gishgej zogsood bh ym manai ohin tolgoigoo sn daahgui ulmiin deeree l sulhan zogsood bh ym yu dutagdahaar tegdeg ym bol?

Хүүхэд 2 сартайгаас толгойгоо бүрэн даадаг. 4 сартай хүүхэд дэмжлэгтэйгээр гишгэж өмийгээрээ гүйцэт гишгэж зогсох чадвартай байх ёстой. Өлмий дээрээ зогсох, тогойгоо сайн даахгүй бол мэдэрлийн эмчид заавал үзүүлэх хэрэгтэй.

АСУУЛТ: Sain bna uu? Xvv 5sar hvreh gj bnaa. Nogoon baagaad bh yum shingen bish usarhag bish ene zvger bolwuu.

Хүүхдийн хоол боловсруулах эрхтэнгийн онцлог идсэн хоолноосоо шалтгаалан баасны өнгө хувирдаг. Өдөрт олон биш бааж байгаа , эмгэг хольцгүй хүүхдийн биеийн ерөнхий байдал сайн хоолондоо дуршилтай бол ажиглаж байх нв зөв. Нэмэлтээр хросол бага багаар уулгаж идэж байгаа хоолонд нь хяналт тавиарай.

АСУУЛТ: odriin mend emchee manai huu margaash 6 Sar hurne kash ogood sar garan blj bn sayhnaas 3 honogiin omnoos bantan ogson baas n nogoon shingen bolchih yum odort 2-3 udaa shingen nogoonoor baaj bn urd n zugeerl bsiin gedes n zowiuurgui bgaan bantan tohirohgui bnuu mahnii amt oruuldag yum oor yu ch hiideggui.

Бантанг ямар хэмжээгээр өгч эхэлсэн бэ? мах нь шинэ муудаагүй байх ёстой. 2-3 халбагаар 7 хоног хүртэл идүүлээд дараагийн 7 хоногоос 2-3 халбагаар нэмэх байдлаар дасгаж оруулаарай. Хоолноос хямарч болно. давхар ханиад байхгүй биздээ? Хүүхэд 6 сартайдаа сууж эхлэх ёстой. аажмаар суулгаж сургах хэрэгтэй.

АСУУЛТ: Sain bnuu emchee manai ohin oitoi ym huhu huhuuruu l tolgoi ni norood bhiib huls ni garaad D vitamin dutagdal mun boluuu ?

Хөхөө хөхөх, унтах үедээ хөлрөх нь рахитны шинж мөн Д витамин хэрэглэх нь зүйтэй. Өрхийн эмчдээ үзүүлээд витамин Д-г эмчилгээний болон урьдчилан сэргийлэх тунгаар яаж уухыг нь заалгаарай. Агаарт сайн гаргах хэрэгтэй.

АСУУЛТ: sn bnu manai hvvhed 3 sar garantai Jhn haniad hvred Emch mixaflu bichij ogod 2 honog uusan chni nvvren dr n ulaan tolbonud gartsan ahiad urhiin emchid vzvvlsen chni emnese harshsan bh gd hlorpinamin ogson 3 honog ogjine sn arildgvi yahuu bas sinaplan vazelintai holij tvrhsen.garsan ym n Gart temtregdehgvi.haluudad garna gj bhuu?

Тууралт нэмэгдэж байна уу? ядаж бүдгэрч байна уу? эмээ зогсоогоод 3 хоносон гэж ойлголоо. Түрхлэг түрхээд харшлын эм ууж байхад арилахгүй бол харшил өгөөд байгаа зүйл нь байнга хамт байгаагын шинж. Бас тууралтыг заавал эмчид харуулах хэрэгтэй. Эм ууснаас хойш эдгэрэхгүй байгаа бол анх үзүүлсэн эмчдээ үзүүлээрэй. Гэрт байх үедээ өрөөгөө цэвэршүүлж агаар сайн оруулж хувцасыг нь нимэглээд үзээрэй. Өөр ямар зовиур байна.?

АСУУЛТ: Snuu emchee. Manai ohin 3sar 15 honogtoi. Untahaar hewtej bgaa talaaraa ih hulruud bh yum. Bas gar hul ni ih hulurdug zuwulguu uguuch ?

Гар хөл хөлрөх нь рахитны шинж. Агаарт сайн гаргаж, өдөр бүр усанд оруул, мэдээж витамин Д ууж байгаа биз дээ . Уугаад шинж тэмдэг хэвээр байвал дахин эмчдээ үзүүлж тунг нь таруулах хэрэгтэй.

АСУУЛТ: Sn bnu emchee mamai huu odoo 2 sartai hezee.s uurdeg yuman dr uurch boloh we bas hamriig ni yaj tsewerleh we ih amarhan nustai bolchih yum a.

Хүүхдийг толгойгоо бүрэн даадаг болсноос хойш үүрдэг. Тэхээр танай хүүхэд арай болоогүй байна. Хамрыг буцалсан бүлээн ус дусааж 10-20 минут хүлээж байгаад голгүй эмэрсэн хөвөнгөөр хамрын нүхээр оруулж эмрэх байдлаар цэвэрлэж болно. Мөн гэрийн нөхцөлд хүүхдийн нус соруулагч хэрэглэж болдог.

АСУУЛТ: hi emchee! ma huuhed diatiznii harshil garaad bh yum yu turhej uuwal zuier ve? ug n chiher idku bgaa.

Хүүхэд хөхөө хөхдөг бол ээж хоолондоо анхаарах хэрэгтэй. Диатхицны тууралт нь Комбидерми хэмээх тос нимгэн түрхээд үз. Дотроос нь шингэн сайн уулга бүр их зовиуртай бол шинж тэмдгийн эмчилгээ, харшлын эм витамин С-ын уусмал хэрэглэж болно. Эмчид үзүүлж эмчилгээ заалгаарай.

АСУУЛТ: sain bna uu manai huuhed odoo 2 sartai tursnuusuu hoish usarhag hoostei shingen baasan zugeer bolohgui yum yaval deer ve?

Өдөрт хэдэн удаа бааж байна. Хүүхэд хоолондоо сайн, шингэн алдалтын шинжгүй бол хүүхдийн ээжийн хооллолтыг анхаарах хэрэгтэй. Мөн тархины цусан хангамж дуталтай хүүхэд шингэн баах хандлагатай байдаг. Агаарт сайн гаргаж ажиглаарай. Хоолонд дургүй болох , баасны тоо олширвол эмчид яаралтай хандаарай.

АСУУЛТ: Sn bna uu huugiin min chihnii araar bolon tolgoi huzuugeer n ulaan ongotei tuuralt garaad maijaad bna yamar arga hemjee avah ve emchee.

Хүүхэд нь хэдэн настай вэ? Халуурч байна уу? Тууралтууд хэр их байна ? ямар тууралт байна? Гээд тууралтын шинжүүдийг харж байж эмчилгээ өгнө. Хэрэв майжиж байгаа бол харшлынх байх магадлал өндөр байна. Халуурах, дээрээс доош чиглэлтэй тууралт ихсэж байвал эмчид яаралтай ханд. Гэрийн нөхцөлд витамин С-ын уусмал уугаад ажиглаарай. Ер нь туурадтыг эмчид үзүүлж байж эмчлүүлэх хэрэгтэй байдаг юм шүү.

АСУУЛТ: Sain bnuu emchee manai huu odoo 1 nas 2 sartai huu maani urgelj dooshoo harj untah yuma ene muu yu? Eleg tumurdog geed bhiin hariulj uguuch bayarlalaa.

Бага насны хүүхдүүд доош харж унтах нь элбэг. Элэг томорсон үед хүүхэд хавирганы нумаар унжиж өвддөг учраас доош харж хэвтэхээр гайгүй болдог. Хүүхдэд ямар нэгэн зовиур байхгүй бол ажиглаж байсан нь дээр. Хоолондоо дургүйлхэх , баас цагаан болох, арьсны өнгө хувирах зэрэг шинжүүд илэрвэл эмчид яаралтай хандаарай.

АСУУЛТ: Pamparsni harshil shinj yamar bdag be mun bol yamar arga hemjee avah be emchee?

Харшил живхнээс үүдэлтэй гэж үзэж байгаа бол живхний ормоор өгзөг, гуяны хэсгээр захтнаа ихтэй тууралтууд гардаг. Хэрэв хүүхэд маажиж шархлуулаагүй, харшил өгсөн живхээ дахин хэрэглээгүй тохиолдолд тууралт бүдэгрэн алга болох ёстой. Живхний харшил гэдэг нь тодорхой бол тухайн живхээ дахин хэрэглэхгүй байхад л харшлахгүй. өөр зүйлээс харшилсан байж болох тул сайн шалгах хэрэгтэй шүү. Тууралт арьлахгүй хүүхэд зовиуртай бол захтнаа намдаах харшлын эсрэг эм эмчийн заавраар хэрэглэж болно.

АСУУЛТ: sn bnu emchee mnai ohin odoo 5sartai yumaa hoolond oruulah gd hed hng budaani shuus ugch baigaad kash ugch ehelsen yumaa tegsen ymar ch kash bsn idehgui yum tgheer nemelt hool ideh durgui bn gsn ug vv?bas tarag ugch boloh uu?zarim humuus huuhdiin chn hodood bolowsruulj chdhgui gd bh.n

Хүүхдийг 5,5-6 сартайд нэмэгдэл хоолонд шууд биш дасган оруулна. яг 6 сар хүрмэгц хүүхдийн хоол боловсруулах эрхтэн нэмэлт хоолыг боловсруулах боломжтой болдог. Хүүхдийг 5,5 сартайгаас каша буюу нухашнаас 2-3 халбагаар эхлүүлэн аажмаар нэмэгдүүлж 125мл иддэг болсны дараа дараагийн хоол бантан, зутан, тараг гэх мэт хагас шингэн хоолыг 9 сар хүртэл идүүлж дасгана. Хэмжээний хувьд 6 сартайд 125мл, 7 сартайд: 140мл орчим, 8-9 сартайд 175мл ,9-12 сартайд 200 мл , 1 наснаас дээш 250мл хүртэл хэмжэээгээр нэмэлт хоолыг идүүлэх ёстой. Ер нь хүүхдийн хоолыг сүүнд бэлтгэсэн кашанаас эхлэвэл шингэцийн хувьд ч тохромжтой байдаг. Каша-д дассаны дараа махан хоол бантан гэх мэт хоолонд оруулах нь зөв. Рахиттай холбоотой хөлрөлт голдуу хоол идэх , хөхөө хөхөх, унтах үедээ духаар, толгойгоор хөлөрдөг. Гар хөл хөлөрч байгаа бол рахиттай давхар мэдрэл сульдлын эмгэг байж болзолшүй хүүхдийг өвдүүлэхгүй байх, сайн хооллох, өдөр бүр усанд оруулах , хөлнөөс нь дулаан байлгах, чийг татдаггүй гутал, оймс өмсгөх зэрэг арга хэмжээ аваарай. Гол нь агаарт сайн гаргаж тархийг нь амраах хэрэгтэй.

АСУУЛТ: sn bnuu emchee manai hvvhed odoo 6 sar garantai 3 honog haluuraad odoo haluun n b uutsan tegsen tolgoin deegvvr n ulaan ym tuuraad bhiin ulaan burhan ymuu geheer bie eer n tuuraagvi zuvhun tolgoigoor n tuursan bi bodohdoo haluudasniih ym bolvuu esgv bol antibiotik hergelsenees ym bolvuu gej bodood flemoksin nurofen bonnisan urhiin emch n bichij ugsun teriig n 4 honog ugj bgaa

Улаан бурхны тууралт толгой нуур хэсгээс эхлээд доошилсон дарааллаар хамгийн сүүлд 2 хөлөөр тууралт гарч эхэлсэн газраасаа бүдгэрч эдгэрдэг. Улаан бурханы өвчин нь зөвхөн тууралтаас гадна эмч үзэж илрүүлэх шинж тэмдгүүд бий. Хүүхдийг сайн ажиглах хэрэгтэй. Эмний хувьд хэрэглэсний дараа шууд тууралт гараагүй бол эмээ үргэлжлүүлэн уугаарай. Тууралт нэмэгдэх, арилахгүй бол эмчид хандаарай. Эмний хажуугаар хүүхдэд шингэн зүйл сайн уулгаж, сайн хооллох хэрэгтэй. Виферон лаагаар 150,000 ме -ээр өдөрт нэг удаа шулуун гэдсээр хэрэглэвэл дархлааг дэмжиж өгдөг.

АСУУЛТ: Sn bnu. Sar garantai huugiin nuur n zoolon bulbarai bish shiruun barzgarduu gehiimuu tiim bgaad bhiin 10n hed honogoos l tiim bolloo, yunaas ym boloo. Mon diatizd ymar ymar tosnuud zugeer we ?

Арьсны харшил буюу диатхиц хүүхдийн нүүрний хэсгээр хатуу суурьтай тууралтын ором үлдээдэг. Тухайн хүүхдийн арьсны онцлогоос шалтгаалан арьсны түрхлэг хэрэглэдэг. Арьсыг үзэж байж ямар тос хэрэглэхийг эмч зөвлөдөг. Тиймээс эмчид хандаарай.

АСУУЛТ: Sn bnuu manai ohin 2 sartai uruuliin dotor tal hatsriin dotor svvniih ym shg tsagaan ymnuud bn yaj tsewrelhvv?

Хүүхдийн амны салстыг буцалсан бага зэргийн давсархаг уусмалаар цэвэрлэдэг. ЭЭж эхлээд гараа сайн угаасны дараа цэвэрхэн бинтээр долоовор хуруугаа ороож, амны дотор тал уруулын дотор хэсэг, буйл хамгийн сүүлд хэл гэсэн дарааллаар цэвэрлэж өгнө. Бинтийг усанд дүрэх бүртээ шинээр сольж хэрэглээрэй. Хүүхдэд өөр зовиур байна уу? Витамин С-ын уусмал , зөгийн балтай ус зэрэг ам дамжсан ярианы дагуу амны салстыг цэвэрлэж болохгүй шүү.

АСУУЛТ: Сайн байна уу эмчээ миний зээ хүү 2сартай ханиад ерөөсөө зүгээр болохгүй байнаа эмнэлэгт хэвтээд гарсан ампициллинаас харшаад зөндөө харшлын эсрэг эм тариа хиилгээд гайгүй блсон одоо гэрээр Синекод дуслаар . Вит с ууж байгаа өчигдрөөс Атризол гэдэг эм таблеткаар ууж байгаа гэхдээ ханиалгань намдаж өгөхгүй байна яавал дээр вэ?

Азатрил гэдэг эм болов уу? сеникод, энэхүү 2 эмнээс альнаас нь ч харшсан байж болно. Хэрэглэж эхэлсэний дараагаар шууд тууралт гарах ёстой. 2 сартай хүүхдэд цэр ховхлох, ханиалга намдаах эмийг хамаагүй хэрэглэж болохгүй. Хөхийг нь сайн хөхүүлэх хэрэгтэй. Тууралт дахин гарсан бол харшлаас болж хүхдийн ханиалга намдахгүй байх тохиодол бий. Харшлын эмчид үзүүлж тохирсон эмийг хэрэглэх хэрэгтэй.

АСУУЛТ:  Sain bnu? Emchee ene odriin mend hurgey! Manai huuhdiig torohod ni l nuuren deer ni tsagaan batga shig yum nileen hed gartsan bsn. Odoo 1 sar 10 honogtoi arilahgui bh yum. Tegeed nemegdeed bh shig bn. Ulaan yum hatsar deer ni garaad arilahaaraa tsagaan bolood bh shig bn. Eniig yahu orhiin emch toohgui bsn. Nadad zovlooch. Bayrlalaa.

Уг нь цагаан батгашилттай нярайд марганцын сулхан ягаан уусмалаар цэвэрлээд , цайрын исэл түрхвэл аргаж хатдаг. Гэхдээ тууралтыг нүдээр хараагүй учраас энэ эмчилгээ тохирох эсэхийг сайн мэдэхгүй байна эмч нь. Маркацын уусмалыг маш сулхан усан ягаан өнгөтэй хэрэглэх хэрэгтэй. Тунг хэтрүүлэвэл нярайн арьсыг түлэх аюултайг анхаарна уу. Өрхийн эмчдээ хүүхдийнхээ арьсны тууралтыг онцгойлон үзүүлж зөвөлгөө дахин аваарай.

АСУУЛТ: Sain bn uu emchee. Manai ohin 2 sartai ungahaaraa vmhii ungaad bhiin bas haaya haaya hvchtei ogiod bhiin ene zvgeer bolowuu..dan huhuuree hoololdog..

2сартай хөхний сүүгээр хооллодог хүүхэд өмхийгээр унгах ёсгүй. Хоолны шингэц муу байна эсвэл ээжийн хоолтой холбоотой байж болзошгүй. Хүчтэй огиулдаг хоолны шингэц муу бол БОНИСАН гэдэг эмийг хэрэглээд нэг үз. Хэрэв шинж тэмдэг арилахгүй бол хоол боловсруулах эрхтэний эмгэгийн эмчид үзүүлээрэй.

АСУУЛТ: Urhiin D ugdug gsn hedii ch huu maani usee zulgagad, tohoigo shorgooj.suhurj suuj bga aytai suugad tolgoigo tsohiod bhin. 1500tai german D uguj bolhu?

ЭНэ сард өрхөөс Д витамин уусан бол давхцуулж болохгүй Учир нь өрхөөс өгдөг Д өндөр тунтай байдаг. Өндөр тунтай Д-г схемээр 7 хоногт 2 удаа эмчилгээний тунгаар ууж байсан уу? Ямарч байсан 1500-тай герман Д-г хэрэглэж болно. Гэхдээ эмчийн зааврын дагуу хэрэглээрэй. Өмнө нь ямар тунгаар яаж ууж байсныг мэдэх хяналтын эмчээсээ зөвлөгөө аваарай. Д-ийн хамт кальцийн бэлдмэл хэрэглэх нь тохиромжтой.

АСУУЛТ: Sn bnu tand ene udriin mend hvrgie mi ohin 1oi 1sartai 10 n sartaid n medrelin emchid vzvvlhd zulai barag bitvvrjin gsn wit D uguh hereggv gd Cerebrofort ugsin bs urd n 6-7 sartaid n immunal bs anaperon sayhan bronhimmunal ugsn haniad oir oirhn hvred bhin odo vse zulgagd tolgouligo haayada dohiod bhn urhiin emch 7sh D uu gd 9 sartai uusn urd n sar sard n uudg D ge uuj bgagvn odo 4duslaar D3 uu gsn zulai bitv ved ugch bolhu bs hulurdg odo naturwit ugjga witamin bs WitD iin talaar sn zuwluuch emch bolgon l uur uur heled uchraa oldgviee tani ajild bvh eej aawuudin umnuus ajliin undur amjilt hvsie

1 настай хүхдийн зулай бүтүүрсэн байдаг. Хүүхэд 2 нас хүртлээ витамин Д рахитаас урьдчилан сэргийлэх болон Эмчилгээний тунгаар уух ёстой. Яаж ямар тунгаар уухыг хүүхдийн өвчний явцтай уялдуулан уулгах ёстой. Витамин Д-н хувьд таблетикаар , усан, тосон , спиртын гэх мэт хэлбэрээр өөр өөр доозтой байдаг. Эдгээрээс та алийг нь ч хэрэглэж болно. Спиртэн Д уулгахгүй заалттай хэд хэдэн өвчин бий. Ер нь хүүхдэд Усан Д хамгийн тохиромжтой байдаг Гол нь Д ямар байх нь хамаагүй хүүхдэд тохирсон тунгаар өгөх нь л чухал . Зулай битүүрсэн гээд Д уухгүй байж болохгүй. Шаардлагатай бол уулгадаг. Д3- аа ууж дуусгаад эмчдээ дахин үзүүлж тунгаа ихэсгэх багасгах зогсоох эсэхээ шийдээрээ .

АСУУЛТ: Sain bnu emchee, manai huu 7sartai odoo boltol huis n buren edgereegui baga zereg shuusleg zuil garaad bna, yamar negen unergui, usand oruulsaniihaa daraa metelin turhej bsan, odoo yah ve?

7 сартай хүүхдийн хүй бүрэн идгэрсэн байх ёстой. Үнэргүй, шүүс гарахгүй , эргэн тойрон улайж өөрчлөлт өгөөгүй бол хуурай л байлгаад байх хэрэгтэй шүүс гарсан үед нь цэвэрлээд метелин ХӨХ түрхээд өгөөрэй. өөр зүйл хэрэглээд хэрэггүй. Хэрэв шүүс гарсан хэвээр байвал эмчтэйгээ зөвлөж байгаад өөр эмчилгээ хийлгэсэн нь дээр.

АСУУЛТ: Manai hvv odoo 7 sartai boloh gj bna chihnees ni bulag goojood bh shig bna ugluuduu l chih ni muuhai bolood bosoh yum tsewerleed l bga her ni ugluu yg adilhan udur bol goojihgvi l bna yamar yum hergelwel deer we emchee?

Чинээс булаг байнга гарах нь муу. байнга цэвэрлээд байхад гарсаар байгаа бол чих хамар хоолойн эмчид үзүүлж, дурандуулж эмчилгээ заалгах хэрэгтэй.

АСУУЛТ: Sn bnuu emchee.4 sartai 10 honog baasangui ee.sayhan kaashand orson. Ugjaar boijij bgaa.er n 5,6,7 honoj bj baadag.orhin emch solongos klizm tawi geh yum yamar arga hemjee awah we ?

Хүүхэд хэвийн бойжиж байгаа үед өдөр бүр нэг удаа баах ёстой. Хүүхэд олон хоног баахгүй байгаа бол шалтгааныг нь олохгүй бол болохгүй шүү. Угжаар бойжиж байгаа хүүхдүүдэд сүүг хэт халуун өгөх, давхар шингэн бага уулгаснаас өтгөн нь хатдаг мөн гэдэсний нарийсал, бүдүүн гэдэс урт байх зэрэг шалтгаануудаас өтгөн хатаж болно. Тодруулах нь зөв. Хүүхдэд 40мл тохирсон шингэн уулгаад хэвлийг нар зөв тойруулан бүлээн тосолсон гараар иллэг хийж өгөөрэй. Бүр болохгүй бол клизм тавих нь зөв. Шалтгаанийг заавал тодруулаарай.

АСУУЛТ: Sain bna uu emchee manai ohin 2 sartai untahaaraa ar nuruu aimaar holordog bas ungahaaraa vmhiigeer ungah ymaa ene yuniih we helj ogj tuslaach bayarlalaa.

Хөхний сүүгээр хооллодог хүүхэд өмхийгээр унгах ёсгүй. Хоолны шингэц муу байна эсвэл ээжийн хоолтой холбоотой байж болзошгүй. Хүчтэй огиулдаг хоолны шингэц муу бол БОНИСАН гэдэг эмийг хэрэглээд нэг үз. Хэрэв шинж тэмдэг арилахгүй бол хоол боловсруулах эрхтэний эмгэгийн эмчид үзүүлээрэй.Нуруу хөлөрдөг бол Д витамин өрхийн эмчтэйгээ зөвлөөд тохирох тунгаар хэрэглээрэй. Өдөр бүр усан оруулах нь зөв.

АСУУЛТ: Sain bna uu manai ohin 3 sart jaahan haniagaad hamar n tag bituu huhuu idej chaddaggui ee emchee?

Хамрыг сайн цэвэрлэж өгөх хэрэгтэй. Гэрийн нөхцөлд буцалсан ус буюу нэрмэл ус хамарт нь 2 дуслаар ээлжлэн дусаагаад хөвөн эмэрч хамрыг цэвэрлэнэ. Голтой хөвөн хэрэглэхийг хориглоно. Хүүхэд ханиадтай бол хамрын салст хөөж, хамар бүтүүрдэг. Ийм тохиолдолд ханиадыг давхар эмчлэх хэрэгтэй. Ойр зуурын витамин С , анисны ханд зэргийг хэрэглээд үзээрэй. Хүүхдийн биеийн байдал сайжрахгүй бол эмчдээ үзүүлээрэй.

АСУУЛТ: Sain bn uu ohin maani 3nas 7 sartai untaj bhda ih hols garah um yagad ter be..

Рахитын үлдэц үлдэцтэй мэдрэлийн хямралтай байхаар дээрхи шинж тэмдэг илэрнэ. Одоо рахитын эмчигээ авах шаардлага байхгүй. Хүүхдийг сайн чийрэгжүүлэх хэрэгтэй. Агаарт сайн гаргаж нар, ус агаараар чийрэгжүүлээрэй. 7 хоногт 1-2 удаа өтгөн хар цай буюу ганга өвсний хандаар толгойг угааж өгвөл тархины цусан хангамж сайжран хүүхдийн дархлааг дэмжмж өгдөг. хүүхэд их өвчлөмтгий бол дархлааг дэмжих бэлдмэл уулгаж болно.

 
 
Брэндтэй холбоотой мэдээ мэдээллийг ЭНДЭЭС
https://www.facebook.com/HuggiesMongoliaOfficial?ref=hl