ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН эмч зөвлөж байна  2015.04.03

АСУУЛТ: Sain bn u? Minii shees ih oirhon oirhon hureed bdag bolloo ene yuunaas bolj ingedeg ve yum uuhgui bsan ch hureel bdag tsistit bish bn lee. Yalanguya shono 2,3 bosch sheeh ni ih hetsuu bn tuslaach bi odoo 27 nastai.

Бөөр болон шээсний замын үрэвслийн үед шээс ялгаруулах эрхтэний хэвийн үйл ажиллагаа алдагдан ойр ойр шээс хүрэх зовиур илэрдэг. Та шээсний шинжилгээ өгч дотрын эмчид хандах хэрэгтэй.

АСУУЛТ: Sain bnu ta bugded ene udriin mend hurgey. Bi turuud 10 sar bolj bna . Sariin temdeg 12 sard mun 2 sard irsen uunees hoish irehgvi togtworgvi bhiin jiremsen boloogvi ene yuniih ym boloo?

Төрсний дараа тухайн хүний биеийн эсэргүүцэл болон хүүхдээ хөхүүлж байгаагаас шалтгаалан сарын тэмдэг тогтворгүй үзэгдэх тохиодолд бий. Үүнд та санаа зовинох хэрэггүй. Зарим тохиодолд үтрээ болон умайн үрэвслийн үед сарын тэмдэг алдагдах , үзэгдэх үедээ зовиурлах шинж тэмдгүүд илэрч байвал та эмчид хандаж эмчилгээ хийлгэвэл сарын тэмдэг хэвийн болно.

АСУУЛТ: Бэлгийн хавьталын дараа 2 цагийн дотор уудаг бэлгийн замын халдварт өвчнөөс яаралтай урьдчилан сэргийлэх эм гэж байдаг юм уу, хүнээс сонссон хана байдын бол ?

Одоогоор таны хэлсэнчлэн БЗХӨ-нөөс яаралтай урьдчилан сэргийлэх эм гэж олон улсын стандартын бүртгэлд албан ёсоор байдаггүй. Сүүлийн үед баталгаагүй олон эм тариа сүлжээгээр орж ирж бүсгүйчүүд хэрэглэж эрүүл мэнд, сэтгэл санаагаар хохирсон цөөнгүй тохиолдолууд байна.

АСУУЛТ: za bi 26 nastai umnun ogt jiremsen bolj abort ntr hiilgej jiremsenees hamgaalah em hereglej bgagui odoo nuhurteige 3jil boloh gj bn ungursun 2014 oni namar eh nylhasiin urguideliin kabineted uzuulj shinjilgee uguud zuger bn gsn td odoog hurtel jiremsem bolku yum minii biynii yum anhnaasa l mash ih uvdulttei 35-46 honog bolj bj biynii yum irdeg neg irehde olon honog Urgeljilj tom tom nuj ih gardag huuhed bhin l ingej irdeg bsan ymar emchilge hiilgeh ve minii oiriin heden nz ohiduud bs yg nad shig jiremsen bolj bgagui emnelegeer yvhaar mash ih hund surtaltai ulsiinh huviinh ali ali ni ajliin hajuugaar emnelegeer yvna gdg mash hundreltei asuudal bolood tanai buland handaj bn.

Та огт жирэмслэж байгаагүй бол анхдагчаар үргүйдэл үүссэн байна. Үр хүүхэд хамгаас чухал учраас ажлаа зохицуулан эрүүл мэнддээ илүү их цаг гаргах хэрэгтэй байна. Үзлэг, оношлогоо хийж байж танд тохирсон эмчилгээ болон зөвөлгөөг өгнө . Та FB хуудсанд байршуулсан дугаартай холбогдоорой. Танд тусалахад бэлэн байна.

АСУУЛТ: bi 30nastai neg hvvhedtei 6nastai 2- 3jiliin umnus jiremsen boldogvi yunas bolj bg ym bol oo Ta tuslaach

Та өмнө нь жирэмслэж байсан учраас 2догчоор үргүйдэл үүссэн байна. Үргүйдлийн шалтгааныг оношлохын тулд та PCR-ийн шинжилгээ, өндгөвч үрийн хоолойн зураг авхуулах, цусны ерөнхий шинжилгээ, мазокын шинжилгээ өгөх шаардлагатай. Шинжилгээний хариуны дагуу эмийн эмчилгээ хийлгээд үр дүнгүй бол мэс заслын эмчилгээг хийлгэдэг.

АСУУЛТ: sain bnu? Yag umdagnii gadna deed tald dotor taldaa ih hunduurlej uvduh umaa yuniih be helj uguuch.

Умдаг зовиурлах нь ямар нэгэн гэмтэл болон эсвэл бэлгийн хавьтлын үед илэрч болно. Харин ойр орчимд нь хатиг эсвэл шарх гарсан эсэхийг сайн ажиглаарай. Зовиур арилахгүй байвал эмчид хандах хэрэгтэй.

АСУУЛТ: Sariin temdeg togtworgv ireh ni muu yu. Jiremsnes xamgaalah em buruu uuj ehelwel jiremsn boloh magadlaltai yu?

Сарын тэмдэг тогтворгүй ирэх нь хэвийн бус үзэгдэл. Умай болон үтрээний үрэвсэл, дааврын алдагдлын үед, бие организмын дархлаа буурснаас , гадаад орчны таагүй байдал гэх мэт маш олон шалтгааны улмаас сарын тэмдэг тогтворгүй болдог. Жирэмслэлтээс хамгаалах эмийг буруу ууж хэрэглэвэл хамгаалах чадвар нь буурч эмийн үйлчилгээ суларна. Тиймээс жирэмслэх магадлал өндөр болно.

АСУУЛТ: Sn bnuu bi odoo hoer hvvhedtei jiliin omno garandaa suulgats tawiulad ternes hoish minstrats irhee boltson irelgvi udaj bga zowolgoo ogooch ?

Бугалганы суулгац нь дааврын гаралтай жирэмслэлтээс хамгаалдаг. Энэ даавар нь сарын тэмдгийг зогсоодог үйлчилгээтэй. Тиймээс та айх хэрэггүй. Биед ямар нэгэн гаж нөлөө байхгүй.

АСУУЛТ: Сайн байна уу би төрөөд 4 сар болж байна биений юм одоо болтол ирээгүй байгаа тэгсэн хэрнээ юм ирэхээр давсган дээгүр өвддөг шиг хаяа өвдөөд байх юмаа зөвөлгөө өгөөч?

Төрсний дараа хүүхдээ хөхүүлж байгаа эхчүүдэд сарын тэмдэг ирэх хугацаа харилцан адилгүй байдаг. Таны давсгаар байнга өвдөж байна уу ? эсвэл хааяадаа сардаа нэг удаа ч юм уу өвдөж байна. уу ? хэрэв давсагаар байнга өвдөж байгаа бол ЭХО-д үзүүлэх хэрэгтэй. Энэ зовиур нь хэвийн биш үзэгдэл.

АСУУЛТ: bi heden sarin omno huntei untchihsan yml da gtl unertei otgon nogoondu ym bnga gardag bolchihlo ygd tgj bga ym bol ?

Өтгөн ногоон зүйл их хэмжээгээр гарч байгаа бол та халдвар авсан байна. Заг хүйтэн өвчний үед ногоон идээрхэг ялгадас их хэмжэээгээр гарч байснаа, аяандаа өөрөө багасаж зорвиур арилдаг. Энэ нь далд хэлбэрт шилжсэнийх. Тиймээс та яаралтай эмчид хандаж, шинжилгээ өгч, эмчлүүлэх хэрэгтэй. Зарим тохиолдолд заг хүйтэн өвчнөөс гадна үтрээний бактерын үрэвслиийн үед дээрхи шинж тэмдэг илэрч болдог.

АСУУЛТ: Sain bnuu neg Zviliig asuux gsiimaa sariin yum irtsen vyd xamgaalaltgvi xaritsaan oruuul jiremsen boloxuu jaaxan ewgvi muuxai ch gesen tiim zvil bolchlooo xaanaas xenes asuuxaa medkv sanaa zowood bsiin iiim goy page bsniig medsengvi bayrlalaa.

Сарын тэмдгийн үед бэлгийн хавьталд ороход жирэмслэх боломжгүй. Учир нь өндгөн эс аль эрт гадагшлаад үр тогтоогүй учраас сарын тэмдэг үзэгддэг. Тиймээс жирэмслэх боломжгүй.

АСУУЛТ: Sain bna uu. Bi neg zuil asuuh gesen um. Minii ene tsawi orchimd bulchirhai ch um shig neg um garchihaad baih. Yamar gazar shinjilgee uguh ve. Yadrahaar garch ireed baih um. Odoo bas garchihsan bn. Haana bdag ve. Ochij uzej shinjilgee ugch emchluulmeer bna. Bayrlalaa Ter garsan zuil ni ih uwchtei. Tegeed udahaaraa tolgoitoi bolood idee gardaad zugeer boldog.

Цавьны дотор талд булчирхай бий. Тэр булчирхайны үрэвслийн үед цочирч томрон зовиур өгдөг. Энэ нь булчирхайн үрэвслийн үед илэрнэ. Эмэгтэйчүүдийн талаас бэлгийн замын халдварт өвчний үед тухайлбал ТЭМБҮҮ өвчний үед дээрхи шинж тэмдэг мөн илэрнэ. Та оношлуулхын тулд серологи, цусны ерөнхий шинжилгээ, мазокын шинжилгээ өгөөрэй. Зарим тохиолдолд цавь болон гуя орчмоор шарх гарсан тохиолдолд цавьны булчирхай томордог. Таны зовиураас харахад идээлж байгаа бол булчирхай дангаараа биш бололтой. Та эмчид яаралтай хандаарай.

АСУУЛТ: Sain bnuu . Utree zagatnaad deerees ni tsagaan ym ih garaaf bhii Ovlogoo ogch tuslaach ?

Үтрээний загтнаа нь мөөгөнцөрийн үед илүү их байдаг. Тиймээс МАЗОК-ийн шинжилгээ өгч, тохирсон эмчилгээг хийлгэвэл хэвийн болно. Үүнд: Мөөгөнцөрийн гаралтай загтнаа байвал мөөгөнцөрийн эсрэг эм болон лааг хэрэглээрэй. Харшлын гаралтай үтрээний загтнаа бол харшлын эсрэг эм болон тосон түрхэц түрхэх хэрэгтэй.Үрэвслийн гаралтай загтнаа бол АНТИБИОТИК эмчилгээ хийлгээрэй.

АСУУЛТ: Snu. Umain huzuu bolon undguvchni urevsliig yaj emchleh ve. Em uugaad zugeer bolohgui bn.

Өндгөвч, умайн үрэвсэл нь нэг удаагийн эмчилгээгээр эдгэрэх нь бага. Гол нь үрэвсэл үүсгэж байгаа шалтгааныг дотруулан эмчилэхэд үр дүнтэй. Ихэвчлэн 3-4 удаагийн курс эмчилгээ болон хяналтын шинжилгээгээр бүрэн эдгэрнэ.

АСУУЛТ: Sain bnu bi turuud 2 sar garan bolj bgamaa tegsen sayhanaas tewchihiin argagvi aimar zagatnaad bh ym yah we Nuhurtuiguu sar garan bolood untjihsan ym ternees bolowu ali eswel oydoltoi tursiin ter haldwar opchwu gd gaihaad bn vzvvleh heregtei yu nadad tuslaach.

Бэлэг эрхтэн загтнах нь ихэвчлэн мөөгөнцөр өвчний үед илэрдэг шинж тэмдэг. Та үтгээрээ гарч байгаа ялгадасны өнгө, хэмжээг анхаарах хэрэгтэй. Мөөгөнцөрийн үед ээдэм цагаан ялгадас их хэмжээгэр гарч, тэсэхийн аргагүй загтнаа үүсгэдэг. Энэ үед мөөгөнцөрийн эсрэг эмчилгээг, биеийн эсэргүүцэл сайжруулах эмчилгээтэй хавсарч хийлгэвэл илүү үр дүтэй. Бэлгийн замын халдварт өвчин болон үрэвсэлт өвчнүүдийн үед загтнаа үүсдэгч гарч буй ялгадасаар нь ялган оношилдог юм. Тиймэс шинжилгээ өгөөрэй.

 
 Брэндтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээ мэдээллийг ЭНДЭЭС

https://www.facebook.com/UzesgelentBusgui