ХҮҮХДИЙН эмч зөвлөж байна 2015.04.02

АСУУЛТ: Sainuu emchee 1 sar 10 hnogtoi huu min gar huluu sarvagnuulaad aimar uilaad unguulj baachihaad arai taivshraad ahiad l uilaad baas n usarhag garaad bn ?
 
Хүүхдийн хэвлий дүүрсэн байна уу үгүй юу? анзаараарай. Ээж нь хөхний сүүгээр хоололдог бол хүүхдийн гэдэс хямрахаар хоол идсэн эсэхээ тодруулаарай. Хүүхдийн хэвлийд бүлээн гараар нар зөв дагуу зөөлөн иллэг хийж өгөөрэй. Гараа тослохоо мартуузай.  Баас нь ямар өнгөтэй байна вэ? Хросол бага багаар ойр ойрхон уулгаарай. 

АСУУЛТ: Huuhdiin hul ni X boloh handdlagatai baigaa 2 nas 2 sartai emchilgeenii tungaar d vitamin ugvul tegshreh bolov uu ehnii 2 tung ni uguud ehelsen baigaa 50.0 ed urhiin d ugch baigaa ?
 
Өмнө нь эмчилгээний тунгаар Д ууж байсан бол дахин Д -г ийм төрлийн Д-г эмчилгээний тунгаар хэрэглэж болохгүй. Хүүхдийн хөл Х хэлбэртэй болж байгаа бол яс зөөлрөх эмгэг давхар явж байна гэсэн үг. Д-ийн хажуугаар кальцийн бэлдмэл уулгаарай. Хүүхдийг иллэг массаженд явуулж , усанд оруулж, агаарт гаргаж, чийрэгжүүлэх эмчилгээг давхар явуулах хэрэгтэй. Зуны улиралд элсэн дээр суулган тоглуулуурай.
 
АСУУЛТ: Sain baina udriin mend d vitaminiig emchilgeenii tungaar hamaagui ugch boloh uu ?
 
Хамаагүй дур мэдэн өгч болохгүй. Эмчид үзүүлж байж урьдчилан сэргийлэх тунгаар уу? эмчилгээний тунгаар уу ? гэдгийг шийднэ.
 
АСУУЛТ: Ам гэмтэхэд эмчилгээ юу хийх вэ?

 
Хүүхдийн ам ямар учраас гэтмсэнг мэдэх хэрэгтэй. Юны түрүүнд гэрийн нөхцөлд ам гэмтсэн хүүхдийг зөв хооллох хэрэгтэй. Хэт халуун биш, зажлуур багатай, хагас шингэн хоолыг идүүлэх хэрэгтэй. Давхар шингэн сайн уулгана.  Амны салстаар тууралт гарсан бол сулавтар давсны уусмалаар өдөрт 6 цагийн зайтай цэвэрлэж өгнө. Ээж гараа угаахаа мартуузай. Витамин С-ийн уусмал зөгийн балын уусмалаар цэвэрлэж болохгүй шүү.
 
АСУУЛТ: Sain bnu mi ohin1oi sayhn hvrsin tolgoiniho arig maajad chihee bs maajad bgn vsee zulgaagd vzvvlhr rahitni shinj gd D ug gsn ymrig n ughu 10 sartaida emchilgeni tungaar urhuus 7shirhgig uusn 1sartaigasa uuh estoi bsnig mdegv uguugv 10 sartai bolgtsin haayada tolgoigo dohiod bga zulai n barag bitvvrchn gsn Cerebrofort gdg wit uujga neeh sn miraalhgv bga nogoon zuraasni dunguj dooguur l bdin dandaa witamin ugch bolhuu bs huluu ditigshoo gishged bga zywulguy uguuch jhn bhda l huluu shagaigaara dotogshoo bolgood bdg bsin heweeree bhn emch huld orhooro zvger bolnoo l gsn ta zuwluuch ?
 

Таны хэлж байгаа шинж бол рахитны шинж. Д-г эмчилгээний тунгаар уусан бол дараагийн сараас урьчилан сэргийлэх тунгаар уух ёстой. Одоо Д ууж байгаа юу? Хоололтын хувьд 3-4 удаа тусгайлан бэлтгэсэн хоолыг 250мл -ээс багагүйгээр идүүлэх ёстой. Хөхний сүү хоол тэжээлийн хэрэгцээг нэг настай хүүхдийн хувьд хангахгүй.  Хүүхэд сульдаатай бол тайван бус, нойр муутай байдаг. агаарт сайн гаргаж усанд байнга оруулаарай. Танай хүүхэд түнхний эхо -д харуулж байгаагүй бол энэ шинжилгээнд хамрагдаарай.
 
АСУУЛТ: Сайн байна уу. Манай охин одоо 8 сартай сая корьтоод тууралт нтр нь зүгээр болцон. Гам бахьдаг гэхийн яаж гам барих естой вэ. Бас охин маань нүдээ анивчаад байхийн яагаад байгаан бол оо.?
 
Кортсон хүүхэд гэрэлд мэдрэг болдог. Аяандаа гайгүй болох байхаа. Сайн ажиглаарай. арилахгүй бол эмчид хандаарай. Аливаа халдварт өвчнөөр өвчилсөн хүүхэд дархлаа нь сул болдог. Сайн хооллоод шигэн уулгаарай. Ханиад хүргэж болохгүй виферон лаа 150,000ме -ээр өдөрт нэг удаа шулуун гэдсээр 10 хоног хэрэглээрэй. 

АСУУЛТ: Udriin mend. 8 nastai, 1nas 4sartai hvvhed darhlaa demjih zorilgoor yamar vitamin ugbul zvgeer be. Er ni darhlaa demjih zorilgoor zaaval uuh shaardlagatai yu, vgvi yum bolov u. Bayarlalaa
 
Хүн өөрийн гэсэн дархлалын системтэй байдаг. Хүүхэд ойр ойр өвдөх , муу хооллох, суурь өвчтэй бол дархлаа нь сулардаг. Эмээр дархлааг дэмжихээс илүүтэйгээр хүүхдийг зөв хооллож, чийрэгжүүлж , агаарт гаргах нь ямарч эмнээс илүү чухал. Хүүхдийн дархлаа дэмжих бэлдмэлүүд байдаг алийг нь сонгохыг эмчид үзүүлж байж шийдээрэй.
 
АСУУЛТ: sain bn u emche.. Ma ohin 2 sartai. Am n moogontsordood orhiin emchin zowolson keno oral paste emeer archaad ihseed bhiin.. yah we. ?
 
keno oral paste-аар арчихаас гадна мөөгөнцөрийн эсрэг эм дархлааг дэмжих бэлдмэл сайн хоололт зэрэг нь мөөгөнцөрийг эмчилдэг. Өрхийн эмчдээ дахин үзүүлж нэмэлт зөвөлгөөг аваарай. Эмч нь өөрийн нүдээр хараагүй болхоор хамаагүй эм зөвлөж болхгүй байна.
 
АСУУЛТ: сайн байнуу эмчээ. 1 ойтой хүү маань хий ханиалгаад болдгүй ээ яах вэ? би бас ханиалгаад байсан хоолой сэрвэлзээд тэгээд л хүүдээ өгчих шиг боллоо?
 
Хүүхдэд бүлээн шингэн сайн уулгаарай. Читамон таблеткаар 4 хуваасны нэгээр өдөрт 3 удаа өгөөрэй. Давхар хажуугаар нь анисны шүүс С-ийн уусмал уулгаж болно. Халуурах, хоолонд дургүй болох, бие нь муудвал эмчид хандаарай. Читамон сиропоор уулгаж болохгүй шүү.
 
АСУУЛТ: сайн байна уу та , охин маань 4 сар хүрч бгаа одоо 9 хэл бна зүгээр үү төрөхдөө 4300 гарсан юм , хааяа шөнө унтахгүй уйлах юм.

4 сартай хүүхэд ойролцоогоор 7 кг байдаг. Хүүхдийн хувьд жин илүүдэлтэй байна. Дотоод шүүрлийн эмчид үзүүлж жин их байгаагын шалтгааныг дотруулах хэрэгтэй. Хүүхдийг ханиад хүргэхгүй, байнга агаарт гаргаж , усанд оруулж чийрэгжүүлэх хэрэгтэй.
 
АСУУЛТ: Sn bnuu emche manai ohin 5sar hurlee nemelt hoolon d oruulah gsiimaa yunaas ehelj ugbul zugeer be.gedes ni ebguirhred bdag huuhed bgan?
 
айн байна уу. Хэрэв хүүхдийн гэдэс эвгүүрдэг, жин сайн нэмж байгаа бол хоолондоо цадахгүй шинж илрэхгүй байгаа бол ядаж 5,5 сартайгаас нэмэлт хоолонд бага багаар дасгаж оруулавал дээр. Бантан каша, жимсний нухаш гэх мэт хагас шингэн хоолыг бага багаар дасган оруулавал зүгээр байдаг. Эхлээд 1 хоолонд дассаны дараа дараагийн хоолонд оруулдаг. Жишээ нь: Каша 2-3 халбагаар эдүүлж бага багаар нэмж ойролцоогоор 125 мл иддэг болсны дараа бантан сонгож болно. Мөн адил 2-3 халбагаар эхлээд 125мл хүртэл идүүлж дасгаад дараагийн хоолоо сонгоорой. Жимний нухаш тараг гэх мэт. 

АСУУЛТ: Sain baina uu ta manai huu2 sar garaantai haniad hursen chin muumuu ideehe boluchihloo odoo ug ni haniad ni zuger bolson tegsen murtluu huuchin shigee yuruusuu idehgui bainaa yaj uridniih shig ni huhund ni sain bolgoh uu emchee ?
 
Хүүхэд ямар нэгэн өвчин , зовиур шаналгаагүй бол хоолоо сайн идэх ёстой. Өөр ямар нэгэн зовиур байхгүй биз? хөхөөө сайх хөхүүлэхийг хичээгээрэй.

 
АСУУЛТ: sain bn uu? ohin maani 8 sartai, baas n shingereed tseltser yumtai nuhash shig ch gh yumu zarimdaa nogoon ungutei garaad bn, hool und n uurchlugduugui bhad
 
Түр зуурын хоолны хямрал байж болно. халуураагүй цустай баагаагүй бол одоохондоо ажиглаж байсан нь дээр хросол гэрийн нөхцөлд найруулж бага багаар ойр ойр өгөөрэй. Мөн хоолыг 175 мл -ийн хэмжээгээр өдөрт 2-3 удаа заавал хооллож байгаарай. Баас цэлцэгнүүр гарах нь хүүхдийн хоолны асуудал байгааг илтгэнэ.
 
АСУУЛТ: Sn bna uu? Emchee manai huu odoo 1sar 20honogtoi yumaa tegeed 4 5 honog baasangui ee tegsen hernee bs bainga gulgiad bhiimaa. nuuren deeguur ne chihriin hordlogo yum shig bna daraisan ulaan yum garchihsn enend yamar tos turhej boloh ve zovolgoo ogooch
 
айн байна уу. Хүүхэд өдөр бүр нэг удаа баах ёстой. Хөхний сүүгээр хооллодог бол нэмэлт шингэн хэрэггүй. Харин угждаг бол 10 мл шингэн нэмэлтээр өгч болно. Байнга өтгөн хатдаг бол шалтгааныг нь тодруулах хэрэгтэй. Нүүрээр нь юм гардаг бол хөхөөр хоолодог ээж өөрийнхөө хоолонд анхаарах хэрэгтэй.  Хүүхдийн хувьд нүүрэнд нь Фенистил түрлэгээр нимгэн түрхэж болно. Тууралт нэмэгдээд хүүхэд тавгүй байвал арьсны эмчид хандаарай. 
 
АСУУЛТ: Sain bnuu emchee manai huu 3 sar garantai. Gants neg hanialgsad bhiin. Yaval deeruu ?
 
Хөхөө сайн хөхүүлж ажиглаж бай. Хөхөндөө муудах, халуурах , бөөлжих, суулгах шинж илэрвэл эмчид үзүүлээрэй.
 
АСУУЛТ: Huuhdiig heden sartaigaas suulgaj boloh we huvtsalchhaar suulgaj tevreed bh vum nuruund ne uurchlult orchih bvuu ?
 
Сайн байна уу. Ер нь хүүхэд 6 сартайгаас биеэ даан сууж эхэлдэг. Түүнээс өмнө хүчээр суулгавал нуруунд ачаалал өгч, нурууны хэлбэр ясанд өөрчлөлт өгдөг.
 
АСУУЛТ: D amin demiin tuhai. Manai hvv 8 sartai orhiin emnelgees ogdog d uuna tgsn mortloo ih holrono ohin 3 nastai bas ih holrono 3 nastai hvvhded d amin dem ogdimu ? 

Сайн байна уу.  Хэрэв хүүхэд Д витамин уугаад байхад хөлрөлт намдаргүй байвал Д витамины тунг зөв өгч чадаж байна уу гэдэг дээр анхаарах хэрэгтэй. Эмчилгээний тунгаар Д уух хэрэгтэй. Мөн Д-ийн илүүдэл ч рахитын шинжтэй адил байдаг. Хяналтын эмчээсэээ уусан Д-ийнхээ тунг хэлж өөрчлүүлээрэй. Давхар агаарт гаргаж, нэмэлтээр кальци уух хэрэгтэй.  Ер нь хүүхдэд 2 нас хүртэл нь витамин Д -г эмчилгээний болон урьдчилан сэргийлэх тунгаар уулгадаг. 3 настай хүүхдийн хувьд үзэж байж Д уулгах шаардлагатай эсэхийг шийднэ.
 
АСУУЛТ: Д-ийн илүүдэл рахитны шинжтэй адил байдаг гэж үү? 500tai D-s 3n duslaar uguud baihad ulam hulruud baigaa ni tim uchirtain bolov uu? Bvr sanaa zovood baihin 3sartai.
 
Хөлрөхөөс гадна шээс үнэртэй байх, эмч үзэж байж илрүүлэх рахитны олон шинжүүд бий. Танай хүүхдийг үзээд  Д-ийн тунг нэмэгдүүлэх шаардлагатай байна уу ? эсвэл Д-ийн түвшинг цусанд үзүүлэх хэрэгтэй байна уу ? гэдгийг зөвхөн эмч л шийднэ. Эмчид хандаарай.
 
АСУУЛТ: Sain bna u ta. Huu maani salhin tsetseg tusad udagui bna tuuralt ni ih baih estoi yu baga u tolgoi dotor ni garad dooshloj bgan metlin turhej shingen yum uzemni shuus chiher bagatai uulgaj bga uur yu heregleh ve hurdan edgeegeed tsetserlegt ni yavulah heregtei bgama harah hunguided erunhidu hed honogin dara edgeh ve emchee? 

Сайн байна уу. Тууралт толгойны үстэй хэсэг нүүр гээд дарааллаад хамгийн сүүлд доод мөчид буюу 2 хөлөөр тууралт гардаг. Тууралт гарсан газраасаа эхлэн хатаж, гуужиж идгэрдэг. Доод мөчдөөр гараад эхэлсэн бол өвчин эдгэрэх шатандаа явж байна гэсэн үг. Тууралтаас өөр зовиургүй бол шингэн сайн уулгах, үзэмний шүүс өгөх, витаминлаг хоол өгөх зэргээс өөр эмчилгээ хэрэггүй ээ. Тууралт бүрмөсөн арилаагүй үед усанд оруулах, салхинд гаргах, дааруулах зэргээс сэргийлэх хэрэгтэй. Ер нь тууралт бүдгэрснээс хойш 7 хоног цэцэрлгч өгч болохгүй. Халдварт өвчнөөр өвдсөн хүүхдийн дархлаа суларсан байдаг тул хооллохоос гадна дархлаа дэмжих бэлдмэл хэрэглээрэй.
 
АСУУЛТ: Nemegdel hooloo sn idehgvi bna yah we emchee. 6 sartai hvvhed ? 

Бага багаар дасгаж идвэл сайн. 6 сартай хүүхдийн хувьд өдөрт хагас шингэн хоолыг (бантан, каша) 2-3 халбагаар идүүлээд аажмаар нэмэгдүүл. Нэмэлт хоолыг өгөхийн өмнө хөхөөө хөхүүлсэн бол хүүхэд хоол идэх дур муутай байдаг.


 БРЭНДТЭЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙГ ЭНДЭЭС

https://www.facebook.com/HuggiesMongoliaOfficial