Эмэгтэйчүүдийн ЭМЧ ЗӨВЛӨЖ байна

АСУУЛТ: sain baina uu. Shinjilgee ogson moogontsorei bna gesen, moogontsoriig emchleh hamgiin ur duntei arga helj ogooch bayarlalaa. 

Мөөгөнцөрийн эсрэг эмийн бэлдмэлүүд уухаар болон лаагаар хэрэглэж болно. Үүнд: Флуконазолыг 50-150мг-ыг уух. Дахин халдвар байвал 150мг -ыг нэг удаа, эсвэл 50мг -ыг 7 хоног өдөрт нэг удаа ууна. Мөн үтрээгээр мөөгөнцөрийн сэрэг бэлдмэлүүдийг агуулсан лаа (.клотримазол, Пимафуцин) гэх мэт хэрэглээрэй. Анхааруулахад бэлгийн хавьтагчийнхаа хамтаар эмчилгээгээ хийлгэх хэрэгтэй шүү.
 
АСУУЛТ: sain uu. Umain huzuunii leep emchilgeenii daraa dahih magadlal her baidag ve, haana hamgiin naidvartai emchildeg yum bol hariu ogno uu emchee ?
 
Умайн хүзүүний leep эмчилгээ нь умайн хүзүүний шарх болон үрэвсэл, эмгэг өөрчлөлтийг бүрэн лазерын аргаар зүсэж авхыг хэлдэг. Энэ эмчилгээний дараа дахих магадлал бага байдагч зарим тохиолдолд голомтыг бүрэн аваагүйгээс дахидаг. Энэхүү эмчилгээг хийдэг улсын эмнэлэгүүдээс дурьдвал: ЭХЭМҮТ, НИЙСЛЭЛИЙН ӨРГӨӨ амаржих газар, хавдар судлалын үндэсний төв гэх мэт.
 
АСУУЛТ: Huuhed gargaj bgaagui emegtei jiremsnees hamgaalah ymar heregsel hereglesen ni der we em uuj bgad jiremsen bolson humuus bdg geed bhin ene talaar zuwlgu uguuch ?
 

Хүүхэд гаргаж байгаагүй тохиолдолд умайн хөндийг цочроох болон гэмтээх хамгаалалтын бэлдмэлийг хэрэглэх нь зохимжгүй ( умайн ерөндөг) Харин дааврын бэлдмэлийг уух хэлбэрээр болон бугалганы суулгац хэлбэрээр, тариагаар жирэмслэлтээс хамгаалж болно. Та дээрхи хамгаалалтын хэрэгслүүдийг сонгож байгаа бол жирэмслэх төлөвлөгөөтэй эсэхээ тооцоолох хэрэгтэй. Жирэмслэлтээс хамгаалах эм нь 100ны 98% нь найдвэртай хамгаална. Эм ууж байгаад жирэмсэлсэн тохиодол нь эмийг зааврын дагуу хэрэглээгүйгээс эмийн үйлчилгээ нь алдагддаг. ( тогтмол хугацаандаа өдөр бүр уух ёстой эмийг уугаагүй тасалдуулсан )
 
АСУУЛТ: Umain huzuunii sharh, ulaitiin talaar zuwulguuu uguuch ymar uchraas ulailt uusdeg we 4 sarin umnu uzulehed ulailttai bs ternees hoish uzuulj amjaagui uwdsun ym bhgui ym uuruu idgechdiin bolow uu ?
 
Улайн хүзүүний улайлт болон шархлаа нь хавдрын урьдал өвчин болдог тул бүрэн гүйцэт эмчлүүлэх шаардлагатай. Умай өөрөө дүлий эрхтэн учраас богино хугацаанд шинж тэмдэг илрэхгүй
, удаан хугацаагаар өвчин даамжрах хандлагатай байдаг. Нэгэнт улайн үрэвсэлт өвчин гэж оношлогдсон бол та зовиур илрээгүй ч эмчилгээ хийлгэж идгэрсэн эсэхийг шалгуулаарай. Тус өвчнийг үүсгэх шалтгаан нь өвөрмөгц болон өвөрмөгц бус шалтгаанууд байдаг. Өвөрмөгц шалтгаанд: бэлгийн замын халдварлах бүх төрлийн өвчин. Өвөрмөгц бус шалтгаанд: Төрсний дараа халдварлах, умайн хөндийн мэс ажилбарын дараа (медаборт). Үтрээний үрэвсэл болон бага аарцгийн хөндийн үрэвсэлт өвчний үед Жишээ нь: бөөрний үрэвсэл, өндгөвчний үрэвсэл эгх мэт.
 
АСУУЛТ: Сайн байна уу. Туслаач би уул жирэмслээд дахин хүүхэдтэй болох хүсэлтэй байгаам гэвч цэвэршилт явагдаад байна яахуу жирэмслэх боломж байгаа болов уу?
 
Та хэдэн настай вэ? цэвэршилт ямар хэлбэрээр явагдаж байна. Цэвэршилт нь 3 үе шаттай байдаг. цэвэршилтийн өмнөх үе, цэвэршилтийн үе, цэвэршилтийн дараахи үе гэж бий. Цэвэршилтийн өмнөх үед өндгөвчний үйл ажиллагааг сэргээх эмчилгээ хийлгээд жирэмслэх магадлал бий. Харин цэвэршилт явагдаж байгаа болон цэвэршилт явагдсаны дараа жирэмслэх боломжгүй.
 
АСУУЛТ: Би нэг хүүхэдтэй, одоо 6 настай. дараа нь 2 удаа жирэмсэн болсоныхоо 1-г нь авхуулчихсан , дахиад болсон зулбачихсан юмаа. одоо дахиад хүүхэдтэй болохгүй байгаа юм. яах вэ ?
 

Таны хувьд хоёрдогчоор үргүйдэл явагдаж байгаа бололтой. Тиймээс шалтгааны тодруулах шинжилгээнд орох шаардлагатай. Үүнд: ЭХО, цусны ерөнхий шинжилгээ PCR-н шинжилгээ, үрийн хоолой, өндггөвчний зураг авхуулах мөн дааврын шинжилгээ өгөх хэрэгтэй. Эмч үзлэг хийсний үндсэн дээр танд оношыг тодруулах шинжилгээг сонгож өгөх болно. Та эмчийн зааврын дагуу эмчилгээг хийлгэсэнээр дахин жирэмслэх бүрэн боломжтой.

 
АСУУЛТ: tursnii daraa tsagaan mah ergeed oydol ni ovdood bn yah ve tuslaach ?
 
Хэвийн төрөх замаар төрсөн тохиолдолд хэт дүлэлтийн улмаас цагаан мах эргэх зовиур ихэнхи эмэгтэйчүүдэд тохиолддог. Энэ үед Мазь Вишневский ( үмхий ногоон тос ) өглөө, оройдоо шулуун гэдсээр хийж өгөх хэрэгтэй. Мөн бэгнүүр маягаар тавьж болно. хярзангийн урагдалтай болон үтрээний урагдалтай бол өдөрт 3-аас доошгүй ТАМИДИН-ны уусмалаар угааж цэвэрлэх хэрэгтэй ( дээрээс доош чиглэлээр ) Оёдол болон шарх бүрэн идгэрээгүй үед хуурай ил орчинд байлгавал итгэрэлт хурдан явагддаг. Хүнд хөнгөн бие зассаны дараа бүлээн усаар угаах хэрэгтэй.
 
АСУУЛТ: Sain baina uu.bi sayxan zulbaad taewerlvvlsen yumaa.teed 10xonogiin daraa ni ochij vzvvlxed tsus xurtsan bn geed neg em ogsiin 6n tsagiin zaitai uuchih geed 3em ogson.ter emiig uusnaas xoish odoo xvrtel tsus garsan xeweer bn ve ve bazluulj owdood deeshee xarj xewtxeer xatuu zviil medregdeed bxiin.xariu ogch tuslaach.tsus neleen ix xemjeetei.dugaaraa ogooroi bs
 
Сайн банйа уу. Та хамгийн түрүүнд яаралтайгаар эмэгтэйчүүдийн эхо-д харуулах хэрэгтэй. Цэвэрлүүлсний 14 хоног дотор шавхрага бүрэн гарч дуусаж, хэвийн байдалдаа орох ёстой. Зовиур илэрч цус гарч байгаа бол яаралтай үзүүлж арга хэмжээ авах хэрэгтэй.

АСУУЛТ: Сайн байна уу . нэг зүйл асуух гэсэн юмээ. миний хөхнөөс шингэн зүйл гараад тэгээд айгаад мамаграфт харуулсан чинь зүгээр гэсээн. яагаад ийм зүйл гарсан юм болоо. Эмэгтэйчүүдийн эмчид үзүүлээд хэлсэн чинь бага зэрэг өрөвссөн байж магадгүй гэсээн. Ахиж гараагүй нэг удаа шахсан чинь гарсан .Хэрвээ өрвсөөд ийм юм гарсан бол өрөвсөлийг нь дарах эм эмчилгээ гэж байдаггүй юмуу ямар нэгэн эмчилгээ бичиж өгөөгүй ээ.

 
Mамаграфгийн шинжилгээгээр хөхний хавдар болон үрэвсэл, эмгэгүүдийг илрүүдэг. Энэхүү шинэжилггээгээр эрүүл гарсан бол та санаа зовох хэрэггүй. 6 сардаа нэг удаа хөхний үзлэг хийлгэх хэрэгтэй.
 
АСУУЛТ: sn bn u emchee bi 26 nastai 2huuhedtei engiin spiral taviulaad 5sar boljin spiral taviulsnaas hoish tsagaan yum ih ireed dreesn bienii yum irheer hatgaj ovdood bhin bas tsagaan yum unertei bhin yamar emchilgee hiihuu tuslaach ugn jiremsen bhad gaigu bsin
 
Сайн байна уу. зэсэн спирал нь умайн салстыг гэмтээдэг учраас үрэвсэлтэй байгаа тохиоолдолд спиралыг тавьдаггүй. Үрэвсэлтэй тохиолдолд тавиулахад цагаан ялгадас ихээр ягарч зовиур илэрдэг. Тиймээс сарын тэмдгийн дараа спиралаа авхуулаад үрэвслийн эмчилгээ хийлгээд дахин тавиулаж болно. Энэ хугацаанд эмээр болон бусад хамгаалалтыг хэрэглэх хэрэгтэй.
 
АСУУЛТ: Сайн бна уу спралл тавиулах гэсэн юм. Суулгац нь зүгээр үү охидоо эмчээ зөвлөөч?
 
Сайн байна уу. Суулгац нь дааврын гаралтай хамгаалалт байдаг учраас сарын тэмдгийн алдагдалд орж болдог. Энэ нь ховор тохиолдол. Жишээ нь: Сарар тэмдэг бага багаар тасралтггүй үзэгдэх , эсвэл сарын тэмдэг огт ирэхгүй байх, бага зэрэг жин нэмэгдэх гэх мэт. өөр сөрөг нөлөө байдаггүй. Гэхдээ жирэмслэлтээс найдвартай хамаалдаг.
 
АСУУЛТ: sn bnu ene udriin mend hurgiy. Jiremsnees hamgaalah argudas ali n gaigui we? Humus targalad bn turaad bn geh yum ?
 
Тухайн хүний биеийн байдлаас нь шалтгаалан жирэмслэлтээс хамгаалах олон аргуудаас сонгож болно. Жишээ нь жин ихтэй бол спирал хэрэглэж болно. Ер нь охид бүсгүйчүүд маань өөрийн жмнгээс шалтгаалан бэлдмэлүүдээ сонгох боломжтой бөгөөд тухайн бэлдмэлд агуулагдаж байгаа дааврын үйлчилгээг сайн унших хэрэгтэй. Зарим дааврын бэлдмэлүүд хоол дэх дуршлыг нэмэгдүүлдэг учраас эмэгтэйчүүд таргалах хандлагатай байдаг. Цус багатай, жин багатай эмэгтэйчүүдэд спирал нь зохимж муутай байдаг. Дааврын бэлдмэл зрхимжтой.
 
АСУУЛТ: Bi neg zvil asuh gesen yum Minii bienii yum irheer mash uwduj irdeg tegeed bas mash ih Jin nemdeg Zuwulguu ugch tuslaach ?
 
Сарын тэмдэг өвдөлттэй ирэх нь үрэвсэлт өвчний үед буюу гэмтэл болон дааврын өөрчлөлтүүдийн үед ихэвчлэн илэрдэг. Тиймээс та оношилгоо хийлгэж зовиурын шалтгааныг олж илрүүлж, эмчилгээ хийлгээрэй.
 
АСУУЛТ: hna yamar spral tawiulbal zugeer we ?
 
Та харьяа дүүргийнхээ эрүүл мэндийн нэгдэлд очоод зөвөлгөө авч өөрт тохирох спиралыг үнэ төлбөргүй тавиулах боломжтой. Үүний тулд серолог болон мазокын шинжилгээ, жирэмсэн биш гэдгийг баталсан тест буюу эхо шинжилгээ хийлгэсэн байх шаардлагатай.
 
АСУУЛТ: Sain bainuu, test hudlaa garna bh uu. 3n uda vzhed jiremsen boloogvi gj garah ym. Tegsen hernee sariin temdeg irehgvi ym. Ymar ued sarin temdeg irdeggui ym boloo? Barag sar boloh n. Yruusuu unchduggui ym. Gaihaad bhin? Zuwluguu uguuch. Bayrlalaa.
 
Та эхогоор үзүүлж жирэмсэн байна уу үгүй юу гэдгээ мэдэх хэрэгтэй. Биеийн сэрэгүүцэл суларсан , хэт их ядарсан, стрессд орсон гэх мэт тохиолдлуудад сарын тэмдэг үзэгдэхгүй байх нь бий. Дээрхи тохиолдолд та сайн амарч , ажил амралтаа зохицуулах хэрэгтэй. Бие хэвийн байдалдаа ороод ирэхлээр сарын тэмдэг хугацаандаа ирдэг болно.
 
АСУУЛТ: bi 19 nast6 jiremsnii 1 sartai ahuulmaar bn em uugaad gargachidag gj sonsson ter emig haanaas olhu hed gedeg yum bol abort hilgesnes deer bh gj bdoj bn nadad tuslach zaawal hariu ilgegerei
 
Гадуур жирэмсний зулбуулах эм асар ихээр зарагддаг. Энэ нь эмнэлэгийн нөхцөлд биш учраас амь болон эрүүл мэндэд хор хөнөөлтэйгээр нөлөөлөх нь элбэг байдаг. Таны хувьд 19 настай анхны жирэмсэлэлт бол харьяа эрүүл мэндийн төвдөө хандаж, жирэмслэлтийг таслуулах шалтгаанаа өргөдлөөр бичэж шийдвэрлүүлж, хамгийн гол нь таны эрүүл мэндийн баталгааг тэд хангаж өгөх болно.
 
АСУУЛТ: hi egch naraa tuslaach mini belg erthen zagtnaad birjger birjger ym garaad bh ym zowlogoo ogch tuslaach ymar uwchin ni ym bol ?
 
Сайн байна уу. Хамгийн түрүүнд бэлгийн замын халдвар байгаа эсэхийг оншуулах хэрэгтэй. үүний тулд ДОХ серологийн эмчийн зөвөлгөө авч шинжилгээ өгөөрэй. өөрөө дур мэдэн эмчилгээ хйиж болохгүй. Учир нь өвчнийг архаг буюу далд хэлбэрт оруулдаг учраас дараа нь эмчилгээг хийлгэхэд хүндрэлтэй байдаг.



ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ ЭНДЭЭС

https://www.facebook.com/UzesgelentBusgui?ref=hl