ХҮҮХДИЙН эмч зөвлөж байна  2015.03.30

АСУУЛТ: 2nastai xuuxded ymar kalitsi ogvol zgr ve? demjix zorilgoor ?

2 настай хүүхдэд кальцинова, кальция глицерофофцат, кальцияа фосфо С гэх зэрэг бэлдмэлүүдээс хүүхдэд сонгож өгвөл сайн. кальцинова хэмээх эмийг 2 настай хүүхдэд өдөрт нэгээр, нөгөө 2 бэлдмэлээс нь 4 хуваагаад өдөрт 2 удаа 14 хоногоос доошгүй уулгавал үр дүнтэй. Хэрэглэхээр бол эмчид үзүүлэн зөвөлгөө авч үнэхээр кальцийн бэлдмэл нэмэлтээр шаардлагатай эсэхийг тогтоосны дараа өгөөрэй.
 
АСУУЛТ: Usе huihaa bainga maajaad zulgaagaad bhiiin ene yuniih ve ?
 
Үсээ зулгаах, толгойгоороо юм мөргөх, тогойгоо шөргөөх зэрэг нь хүүхдийн сульдаа өвчин буюу рахитны шинж байдаг. Мөн хүүхдийг агаарт гаргаж , усанд оруулж чийрэгжүүлэх массажанд хамруулавал сайн. Витамин Д ууж байгаа биздээ?
 
АСУУЛТ: sain bna uu emchee minii huu 2 sartai huugiin min us ni unaad bh yumaa yutei holbootoi be? mun minii ohin odoo oi 4 sartai oroi untah uyer ni tolgoi ni norgochihson yum shig ih holroh yumaa emchee zuwulguu uguuch ?
 

3 сартай хүүхдийн үс нь унах нь голдуу витамин Д дутал бусад бичил бодисуудын дутал, цус багадалттай холбоотой байдаг. Эмчид үзүүлж витамин Д-ийн түвшинг тодорхойлуулах, цусны дэлгэрэнгүй шинжилгээ өгч байж эмчилгээ шаардлагатай эсэхийг тогтооно. 1 нас 4 сартай хүүхдийн хувьд унтах үедээ хөлрөх нь голдуу рахитны шинж байдаг. Витамин Д-г эмчилгээний тунгаар кальцын бэлдмэлтэй хавсруулан тохирсон тунгаар өгөх хэрэгтэй. болов уу.
 
АСУУЛТ: Sain bainu emchee ene odriin mendiig hurgey. Manai huuhed torood 25 honoj bgama. Gedes ni torood l 7 honool duureed baas ni ustai garaad yg heveeree baigaad bnaa. Lineks ogson. Bi ooroo har tsai uugaal sholtei hool idej bga. Gedes ni horjignoj duugaraad bdiin. Nuurluugee ulaital duleed l oroi blhr 2 tsag uilah yum. Emchee zovlooch yah uchraa oldogguie ?
 
Нярай хүүхдийн баас шаргал өнгөтэй. усархаг хольцгүй байх хэрэгтэй. 25 хоногтой нярай баас шингэрч байгаа бол ходоод гэдэс нь хямарч байгаа болов уу. Хэвлий нь байнга дүүрэн байна уу? хөхөө гүйцэт үмхэхгүй, хийтэй хөхёнөөё болоод гэдэс дүүрдэг. үүн дээр анхаараарай. болж өгвөл агаарт сайн гаргаж, өдөр бүр усанд оруулаарай. Пробифор гэдэг эмийг 4 хувааж өдөрт 12 цагийн зайтай уулгаад үзээрэй. Хажуугаар нь хросол бага хэмжээтэй ойр ойрхон өгч болно. Хяналтын эмчдээ заавал үзүүлээрэй.
 
АСУУЛТ: Sain bnu, manai huu oi 1 sar hureh gej bn, pampers gui bhar zunduu sheeged bhiin tsag bololgui sheene zubluguu ugch tuslaash ?
 

Хүүхэд хөхсөн сүүнийхээ хэмжээгээр шээдэг. өдөрт 10 дээш удаа, хэт ойр ойрхон бага хэмжээтэй байвал давсаг орчим бүлээн жин тавьж өгөөрэй. Гол нь хөлнөөс нь дааруулахгүй дулаан хувцаслах хэрэгтэй. шээх үедээ эзэглэж уйлж байна уу гэдгийг сайн ажиглаарай

АСУУЛТ: Emchee sain bnauu? Manai oxin sar 6xonogtoi xuis n naashaagaa xiiltsen yum shig tvmbiison, xvisen deer n davuugaar daraad booj bgaa tsaashaa oroxgui yum, xer udaan darj boox yostoi ve?
 
Хүйс нь наашаагаа томбойсон хүүхдэд дарж боохоос өөр гэрийн эмчилгээ байдаггүй. Хүүхэд ямарч байсан нэг нас хүрэхэд хүйс хэвийн болдог .Дарж боох, удаан уйлуулахгүй байх арга хэмжээ авахад болно. Хүйсний төмбийсөн хэсэг улам томрох, улайх, эмзэглэлтэй байвал мэс заслын эмчид үзүүлээрэй.
 
АСУУЛТ: Sain bnuu manai huu 3 sartai. 4 honog baagaagui bj bgad urjigdar baasan odo bas terneea hoish 2 honog baagaagui. Her udaan baasaa huraah be ?
 
3 сартай хүүхэд өдөр бүр баах ёстой. Зарим тохиолдолд биеийн байдлаас нь шалтгаалан жишээ нь халуурсан үед, хоолны хямралын үед, шингэн бага уулгасан зэрэг шалтгаанаас 1-2 хоног өтгөн саатаж болно. Эрүүл хүүхэд өдөр бүр баах ёстой. Цаашид өтгөн хаталт үргэлжлээд байвал эмчид үзүүлж шалтгааныг тодруулаарай.
 
АСУУЛТ: Сайн байна уу манай хүү ой 2 сартай цэртэй бүхшүүлж ханиалгаад байх юм шөнө унтаж чадкү зовиуртай байх юм ямар эмчилгээ хийх вэ ?
 
Сайн байна уу. Цэр ихтэй гадагшлуулж чадахгүй байгаа бол цэр шингэрүүлэх бэлдмэл АЦЦ 100 мг-тайг 8 цагийн зайтай цэр ховхлох ханиалгах намдаах бэлдмэл давхар өгч болно. Жишээ нь Читамон сиропоор биш таблеткаар 4 хуваагаад 6 цагийн зайтай хэрэглээрэй. Оройн цагаар цэр ховхлох бэлдмэл өгөхгүй байвал дээр. Утлага аюулгүй хийж чадвал үр дүнтэй. Шингэн сайн уулгаж сайн хооллоорой.
 
АСУУЛТ : Tolgoini zarimdaa haluuraagyi mortloo tolgoini haluun bh ym zarimdaa zugeer ene yuniih we D amindem yh bl ?

 
Хүүхдийн толгой халуу оргих ялангуяа ар дагзаар илүү халуун байвал тархины цусан хангамж дутал, хүчил төрөгч тутмагшилын шинж. Д витамин уусантай холбоо байхгүй ээ. Ийм үед хүүхдийг агаарт л маш сайн гаргах хэрэгтэй. Өдөрт нэг цагаас доошгүй. Өдөр бүр усанд оруулах хэрэгтэй. Байнга халуу оргиж зовиуртай байвал мэдэрлийн эмчид үзүүлж болно. Хүүхэд унтах үед халуун оргиулах матералтай дэр дэрлүүлж болохгүй. цайны шаар, будаан дэрнүүд сонговол сайн
 
АСУУЛТ: Sain bnu emchee ma huuhed zurhnii uwchtei yuma genet l zurh n uwdsun odo eh nylhasiin zurhnii emchin hynaltand bdag tgd дигоксин фурсамент преднизалон captopril uuuj bga yu yunii em bee bas zurhnii sain delgerengui uzdeg emleg emch haana bga we onsh n zurh n tomorson gdg onshtoi ghde ef n 16 tai emlegt hewted 23tai bolod odo bur buugad bgaa ?
 
ЭХЭМҮТ- ( эх нялхас ) ийн зүрх судасны эмч нар л зүрх судасны чиглэлээр хяналтанд авч эмчилгээг зохицуулдаг. Дээрхи эмнүүд нь зүрхний дутагдлаас сэргийлэх, хаван хөөх , цусан хангамж сайжруулах бодисын солилцоог сайжруулах цус шингэлэх үйлчилгээтэй ерөнхий хүндэрлээс сэргийлэх эмнүүд байна. Эмээ цагаар нь уулгаж, хамгийн гол нь ханиад хүргэхгүй байх хэрэгтэй.Хяналтын эмч дээрээ л үзүүлж байсан нь дээр.
 
АСУУЛТ: Sain bainuu emchee minii xuugiin biyer ni bituu ulaan yum tuurad 2 xonochloo 39xurtel xaluurax yum. xaldvartin turgen duudaj uzuulsen chin kor bish xarshil bn gd yvsan. Plemoksin, chlorpinamin, para bichij ogood yvsan tgd ogod 1 xonochlo ulam l tuurad bx yumaa yax xeregtei ve?
 

Хамгийн түрүүнд юунаас харшлаж байна вэ гэдгийг олох хэрэгтэй. Халдвартын эмч үгүйсгэсэн бол халдварт өвчин биш байхаа. Давхар халуураад байгаа бол үрэвслийн процесс хавсарч явагдаж байгааг үгүйсгэх аргагүй. Арьсны эмчид үзүүлэн загтнааг намдаах тайвшруулах эмчилгээг аваарай.

 
АСУУЛТ: Huu maani huurai haniagaad baidag yu ugvvl boloh we ?
 

Хэдэн настай хүүхэд вэ? гэрийн орчинд утлага хийх, гочисогтой усанд хөлийг дүрэх, орчныг чийгшүүлэх , шингэн зүйл сайн уулгах зэрэг арга хэмжээг аваарай. Анисны навчийг хандлан буцалгаж, жижиг халбагаар 6 цагийн зайтай өгөөрэй.
 
АСУУЛТ: Uuchlaarai 2sartai hvvhed utgun n olon honog garahgui bgaad bhiimaa ene yamar uchirtai yum boloo ene muu yu zaawal hariu ugch tuslaarai ?
 
Хүүхдийн өтгөн өдөрт хамгийн багадаа нэг удаа өтгөвтөр эмгэг хольцгүй гарч байх ёстой. 2-оос дээш хоног өтгөн гарахгүй бол анхаарах хэрэгтэй. Хэрэв хүүхэд хөхний сүүгэр хооллодог бол өтгөн өдөр бүр гарах ёстой. Зохицуулах сүүгээр хооллодог бол давхар шингэн насанд нь дохирсон тунгаар өгөх ёстой. Хэрэв хүүхэд угжаар хооллодог бол сүүг халуун уулгаад сургасан бол өтгөн хатах хандлага байдаг. өдөрт 20мл буцалсан ус аяга халбагнаас өгөөрэй. Хэрэв олон хоног өтгнө хатдаг бол хоол боловсруулах замын ямар нэгэн асуудалд байж болзошгүй. Жишээ нь: бүдүүн гэдэс урт байх, төрөлхийн гэдэсний нарийсал , гүрвэлзэх хөдөлгөөний алдагдал гэх мэтийг тодруулж нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлагатай.
 
АСУУЛТ: Odriin mend. Oi garantai huuhed biyer n yum tuuraad maajaad bh yum. Harshil bol yag yunaas gedgiig gargadag emneleg bn u? Odoogoor hlorphenamin, fenistil turhleg dusaalga hereglej bga arai bagassan ?

Сайн байна уу. Үнэхээр шалтгааныг хайгаад ( хоол хүнс, хувцас хунар, угаалгын саван ) зэргийг тооцоод харшил өгч байгаа зүйл нь тодорхой биш байвал харшлын сорил тавиулж болно. үүнийг арьсны өвчин судлалын төв, ЭФФЕКТ АСТМА эмнэлэг зэргүүдэд хийдэг. Сорил тавиулаад яг юунаас харшлаж байна гэдгийг тогтоож болно.

 
АСУУЛТ: Sain bnu emchee manai hvv 3sar today hurch bn tegsen vsni unaad tolgoigoo maajaad bhiin yahuu. Bas neg taliin tomsog ni tseltsegnesen oort ni zowiur bhgui bololtoi yu yum bol ?
 
Сайн байна уу. Хүүхдийн унаж, тогойгоо шөргөөж байгаа бол годуу рахитны шинж тэмдэг байдаг. Витамин Д, кальцын бэлдмэл эмчилгээний болон урьдчилан сэргийлэх тунгаар ууж байгаа юу? Шээс үнэртэй байна уу. Төмсөгний уутан хэсэг томорч улайсан байвал эмчид заавал үзүүлээрэй.
 
АСУУЛТ: сайн байнуу эмчээ. Хүү маань 11 сар гарантай. 3 хоногийн өмнөөс хоол идснийхээ дараа сонин цэлцгэр шингэн хурц үнэртэй баагаад байхын. шээс нь бас хурц үнэртэй байгаа. юуных юм болоо ?
 

Хурц үнэртэй мөртлөө тоо нь олон биш бол хоолны шингэц муу байгаагын шинж, БОНИСАН хэмээх эмийг 5мл -ээр өдөрт 3 удаа өгөөрэй. Шээс хурц үнэртэй бол рахиттай байгаагын шинж. Д витамин ууж байгаа юу? баас нь цэлцгэр холицтой бол ихээхэн анхаарах хэрэгтэй. Баасанд цус байхгүй биз?
 
АСУУЛТ: Cain baina yy.my odoo 2sar garantai.haniad hvrtsen ogloodoo 2-3hanialgad bh yuma tsertei yum shg amisgalaad bna odor shono hanialgaj bariahgvi mortloo ogloo sereed hanialgah yum ongorson 1dahi odor orhdoo vzvvled heden em ogson nemer alga barag 10honog haniadnii em ogson nemeer alga ciptin 4/1ogj bga bas amitsillan aguulsan jigig tsagaan em ogoj baisan.odoo yah we yu ogwol der we haluurch bsan yum bhgvi.tsertei l bna tuslaach ?
 
2 сартай хүүхдэд цэр ховхлох эм хамааргүй өгч болохгүй. Ялангуяа орой 6 цагаас хойш нярай хүүхдэд цэр ховхлох эм өгөхгүй байх хэрэгтэй. МУЦЕРА хэмээх хүүхдийн сиропыг 2,5 мл-ээр 8 цагийн зайтай өгч болно. 18 цагаас хойш уулгахгүй.
 
АСУУЛТ: Sain bnu emchee. Manai hvv odoo 1.6sartai holiinh ni humsnuud dalii urgaad bhiin chigchii huruunii hums ni bvvr zuzaan booronhii awj bolhoorgvi urgaad bhiin oorooch holondoo hvrgeh durgvi humsaa awhuulahgvi uilaad bdag. Emchind handah asuudaluu gaigvi bolchih bolowuu ?
 
Сайн байна уу. Хумснууд голдуу хэлбэрээ алдсан байвал ямар нэг эмгэг байгааг илтгэдэг. Танай хүүхдийн зовиураар бол арьсны эмчид үзүүлж зөвөлгөө авах хэрэгтэй байна.

АСУУЛТ: Sn bn uu emchee manai ohin 6sartai emegtei pampersnaasaa harshilaad bg ym uu medehgvi birziisen ym nuud garaad ulaagaad bh ym yu sn bol zuvulguu uguuch ?
 

Яг живхний ормоор тууралт гараад живх хэрэглэх үед ихсээд байвал живхний хэрэглээтэй холбож үзэж болно. Гэвч хүүхдэд харшил түрүүлэх олон хүчин зүйлс байдаг. Жишээ нь: Хэрэглэж буй саван, ахуйн хэрэгсэл, шинэ хувцас, нэмэлт хоол хүнс гэх мэт. Хэрэв та живхээ хэрэглэхгүй үед туурралт гарахгүй байвал живхтэй холбож болно. Живх хэрэглээгүй үед туралт гарч байвал өөр зүйлээс харшил өгч байна гэсэн үг.
 
АСУУЛТ: Manai ohin 7sartai chihnes ni bulgi johon garad bh shig bn ?
 

Сайн байна уу. Чихнээс гарах булаг ямар өнгөтэй байна. Хэрэв ногоон өнгөтэй үнэртэй байвал эмчид заавал үзүүлэх хэрэгтэй. Зүгээр шингэн өнгөгүй булаг бол гэрийн аргаар гэрийн нөхцөлд хуурайшуулах арга хэмжээ авч болно. Зулын гол мэт эмэрсэн хөвөнгөөр чихийг эргүүлэх хөдөлгөөнөөр цэврэлэдэг. Хөвөнг тухай бүрт нь сольж чихний нүхэнд хийгээд эргүүлэхэд хуурай болтол нь сольж цэвэрлэдэг. Өөөрөө хэлэвэл эмэгч бэлтгэсэн хөвөнгөө нэг удаа хэрэглээд солиод шинээр хөвөнгөө хуурай болтол нь цэвэрлээд байна гэсэн үг л дээ. Хэрэв өөр сусад шинжүүд болох өвдөлт, хүндүүр болох , халуурах , хөхөө хөхөж чадахгүй хөндүүртэй байх шинжүүд байвал эмчид яаралтай хандаарай.
 
АСУУЛТ: Сайн байнуу эмчээ манай хүү ой гаран толгой нь их халуун байдаг яахаар тэгдэг юм бол зөвөлгөө өгөөч баярлалаа.
 
Сайн байна уу. Халуураагүй мөртлөө тархи нь байнга халуун байвал тархины цусан хангамж дутал, хүчилтөрөгч дутлын шинж. Хүүхдийг агаарт сайн гаргах хэрэгтэй. Агаарт хүүхдийг даруулалгүй нэг цаг унтуулахад өдрийнхөө хэрэгцээт хүчилтөрөгчийг бүрэн авдаг. Толгойг 7 хоногт 1-2 удаа өтгөн хар цайгаар угааж өгч болно. унтах үед нь халуун оргиулах материалтай дэр хэрэглэж огт болохгүй. Будаан дэр цайны шааран дэр тохиромжтой.
 
АСУУЛТ: uchigduruus huugiin maani nudnees nuuh garaad bh yum ~7sartai~
 
Сайн байна уу. Буцалсан цэвэр усаар гаднаас дотогш чиглэлтэй хөвөнгөөр 6 цагийн зайтай цэвэрлэж өгөх хэрэгтэй. Мөн дархлааг дэмжих бэлдмэлүүдийг хэрэглэвэл ханиад томуу хүрсэнч хүндрэх нь ховор байдаг.
 
АСУУЛТ: Hvv maani nusgui murtluu sadarhaind n nustai yum shig dugaraad bitvvreed bn baby nazol dusaagaad nemer algaa yaahuu emchee zuwlguu ugch tuslaach ?
 
Сайн байна уу. Нус гоожиж ялгарахгүй мөртлөө битүүрч байвал хамрын салст хөөнгөтсөн байж магад, давхар хавсарсан өвчин байна уу ? хэрэв зориулалтын дусаалга хэрэглээд үр дүнгүй бол чих хамар хоолойн эмчид үзүүлсэн нь дээр.

АСУУЛТ: 6 sartai huugiin mine nud nuuhdaad bhiin . Joohon haniadtai bgaamaa. Ternees boloh uu. Emnelget ochih bolomj muu bgaa tul hariulj ogooch ?
 
Сайн байна уу. вирусын гаралтай харад томууны үед хүүхэд нусгайрах, нүд нуухтах, үе үе суулгуулах, халуурах зэрэг шинж илэрч болно. Хэрэв ханиадны шинжтэй давхар нүд нуухтаж байгаа бол ханиадд хүрч байна гэсэн үг. буцалсан бүлээн усаар нүдний гадна булангаас дотогш чиглэлтэй зөөлөн хөвөнгөөр 6 цагийн зайтай цэвэрлэж өгөөрэй. цэвэрлэххийн өмнө эх гараа сайн угаах хэрэгтэй шүү. Дархлаа дэмжих виферон лааг 150.000 ме-г хэрэглэхэд их сайн. Ханиадыг давхар эмчилж сайн хооллоорой.
 
АСУУЛТ: Sain bn uu, 8 sar hurch bga , hamart n il nus haragdahgui tegsen hernee tsaanaa l zoviurtai hurjigneeed bituureed bh um, il garsan uyd n tseverleed avdagch daraa n dahiad l ehlene, bur joohnoosoo l iimerhuu bsan haaya haaya, ymar uchirtai um bolo, Turuhdu baga zereg bitelttei hiisvereer tursun.
 
Сайн байна уу. хамраас ус гоожих, ялгадас нус харагдах шинжгүй мөртлөө битүүрээд байвал хамрын салст үрэвёлийн улмаас хөөнгөтсөн эсвэл тархины хүчилтөрөгч тутмагшил зэрэгээс голдуу шалтгаалдаг. цэвэр буцалсан ус эсвэл сулхан давсны уусмал буюу салин гэдэг дусаалгыг хэрэглээд үзээрэй. Гол нь агаар маш сайг гаргаж, өрөөний агаарын солилцоог сайн хийж байх ёстой. Эдгээр арга хэмжээг аваад үр дүнгүй бол чих хамар хоолойн эмчид үзүүлж хамрын салстыг шалгуулахад илүүдэхгүй
 
АСУУЛТ: Sain bnu. Manai ohinii Aman dotor tsagaan yum gartsan bn teriig yaj emchileh we? /Muuguntsur bish/ hariulj tuslaach ?
 
Сайн байна уу. Цагаан өнгөр тотсон юм уу? Хэрэв тийм бол витамин Ц-ын уусмал зөгийн балтай ус зэргээр арчиж цэвэрлэж болохгүй. буцалсан сулхан давстай усаар 6 цагийн зайтай хуруундаа бинт ороож, цэвэрлээж өгөөрэй. мэдээж цэвэрлэхийн өмнө ээж гараа сайн угаах хэрэгтэй. Амны салст завж , буйл зэргийг цэвэрлэсний дараагаар хэлийг арчиж өгөхөө мартваа. Хүүхэд хооллох үедээ эмзэглэж байвал бүлээн хагас шингэн хоолоор хооллоорой.
 
АСУУЛТ: poly visol tomortoig vitaminiig ogood davhar D vitamin ogch bolohuu emchee?
 

Сайн байна уу. Болноо. poly viso-ийн найрлаганд Д хүүхийн хоногийн хэрэгцээг хангах тунгаар байдаггүй учир витамин Д-г урьчилан сэргийлэх болон эмчилгээний тунгаар эмчийн зааврын дагуу хэрэглэж болно.
 
АСУУЛТ: Ketotipin emiig 2sartai huuhded yamar tungaar uguh ve mon pinobarbital emiig hed honog uguud zavsarlah yostoi yun boloo oroidoo 4nii 1eer barag sar uuj baina emchee ?

Сайн байна уу. Ketotipin энэхүү эм нь 2 сартай хүүхдэд 4 хуваагаад 12 цагийн зайтай өгч болно. 3-аас илүү хоног уулгаж болохгүй. рinobarbital эмийг ямар өвчинд ямар зорилгоор уулгаж байгаагаас шалтгаална. Энэ эмийг зөвлөсөн эмчээсээ зөвлөгөө аваарай.
 
АСУУЛТ: sain bna uu ma hvv oit haniad ih hvrch tgd l shuud l cheej n hooloi n shuugchih yum dan harshiliin garalt geh yum ene edgedeg yumuu yaj bvren sn idgeeh we tgl bnga hatgaa bolchih ym yawal dr we
 
Сайн байна уу. Ханиад хүрмэгц шуургиант амьсгалтай болдог дээрхи хүүхдэд голдуу харшлын гаралтай хүчин зүйлсүүд нөлөөлдөг. Бас дээрээс нь хүүхдийн дархлаа сул байна гэсэн үг. Хана хүндэрч хатгалгаа болох нь хурдан байдаг. Ийм хүүхдүүдийг агаарт маш сайн гаргах хэрэгтэй. Тоостой, хуурай агаартай, элдэв харшил төрүүлэгч хүчин зүйлээс хол байлгах нь хамгийн чухал. Мэдээж хамгийн гол сэргийлэлт бол хүүхдийн дархлааг дэмжих, ханиад хүргэхгүй байх хэрэгтэй. Хүүхдийн дархлааг дэмжих олон бэлдмэл байдаг. Эдгээрийг хэрэглэхээс гадна хүүхдийг сайн чанартай хоолоор хооллож агаарт сайн гаргаж,чийрэгжүүлэх нь дархлааны ямарч бэлдмэлээс илүүтэй ач тустай.
 
АСУУЛТ: Huu maani huurai haniagaad baidag yu ugvvl boloh we ?
 

Сайн байна уу. Харшлын гаралтай ханиалгалт голдуу хуурай хаинадаар илэрдэг. Харшлын эмийг эмчийн заавраар хэрэглэвэл ханиадыг багасахад нөлөө үзүүлдэг. Витамин ц-ын уусмал хүүхдэд 2%-оор читамон сиропоор биш таблетикаар хэрэглээд үзээрэй. Сода-ын уусмалаар утлага хийж болно. Гол нь шингэн зүйл маш сайн уулгах хэрэгтэй.



БРЭНДТЭЙ ХОЛБООТОЙ ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭ, МЭДЭЭЛЛИЙГ ЭНДЭЭС
https://www.facebook.com/HuggiesMongoliaOfficial