Эмэгтэйчүүдийн эмч зөвлөж байна

АСУУЛТ:  Sainuu. Bi 37 nastai gants okhintoi. 4 jil garan spiraltai baisan 3 jiliin umnu spiralaa avakhuulsan getel odoo khuukhedtei bolokh getel ogt oldokhgui yumaa. yakh yostoi ve ta zuvluguu uguuch.

ХАРИУЛТ: Сайн байн уу. Та 2догчоор үргүйдэл үүсч байгаам байна. үүний оношийг тодоруулан эмчилвэл жирэмслэх бүрэн боломжтой. Хамгийн түрүүнд PCR-ын шинжилгээ өгөх хэрэгтэй. Үүний дараа шинжилгээний хариуны дагуу эмчилгээ хийлгэж мөн MRI шинжилгээ хийгээрэй.

АСУУЛТ:  sn bn uu, nadad neg asuudal tulgaraad bn aa, bi turuud 11 sar bolj bn, dotor oedol neleed ih taviulsan, gadna oedol barag bhgui, ih urevseltei bsan bolohoor utree n yazarch oedol ih taviulsan gej emch maani helsen, harin jiremsnii davtan shinjilgeegeer mazok deer urevseltei garsan baihad hyanaltiin emch maani urevsliin laa ene ter heregleh zuvluguu ogt uguugui, bi ch urevseltei uguigee medehgui yavsaar tursun. Ene talaar medeelel uguuch urewseltei turuh surug taluud jiremsen urewseltei emegmeichuud ymar emchilgee hiilgehuu her hurdan idgereg geh met emegteichuuded heregtei bolow uu. Bayrlaa.

ХАРИУЛТ: Жирэмсэн үед үтрээн үрэвсэл нь маш их хоруу чанартай байдаг. Учир нь өгсөх замын халдвар урагт сөрөг нөлөө үзүүлдэг учраас жирэмсэн үед заавал 3-4 удаа үтрээний эмчилгээ хийлгэх хэрэгтэй. Энэ нь үрэвслийг эмчлээд зосохгүй төрөх үед механик гэмтэл, өгсөх замын халдвараас урьдчилан сэргийлсэн арга хэмжээ юм. Жирэмсэн үед биеийн эсэргүүцэл сулардаг учраас үтрээн үрэвсэлд амархан өртдөг. тТиймээс 10 хоногоор үтрээний лааг 2-3 удаа давтан хийгээрэй. Жирэмсний эхний 3 сард зөөлөн хэлбэрийн лааг хийнэ. 28,36,болно 38 недельтэйд тохирсон лааг хийдэг.

АСУУЛТ: сайн байна уу.би нэг зүйл асуух гэсэн  миний сарын юм ирэхдээ сүүлийн саруудад байнга бүлэн ихтэй ирэх боллоо энэ юуных бэ. Би одоохондоо хүүхэд гаргаахүй бас жирэмсэн болж байгаагүй ямар нэгэн хамгаалалт хэргэлдэггүй тэгээд яагаад сарын тэмдэг бүлэн ихтэй ирээд байгаа юм болоо.

ХАРИУЛТ: Сарын тэмдэг хугацаандаа 3 -5 хоног үргэлжлэн ирэхдээ нөжирхөг цус гарч байгаа бол та айж сандрах хэрэггүй. Биеийн хүчний хэт их ачааллаас болж зарим тохиолдолд нөжирхөг цус гарах тохиолдол байдаг. Хэрэв цус гарах нь 5-7 хоногоос илүү байвал цус алдаж байна гэж үздэг учраас эмнэлэгт хандаж ямар шалтгаан байгааг эсэхийн тодруулаарай
.
АСУУЛТ: Sain bnu bartolnit uwchin her ayultai uwchin be ? yag ymar shaltgaanaar uusdeg uwchin ym bol?? ene uwchin n emegtei hund her ih hor honooltei ym bol ug uwchinig tusad hagluulj edgersen tohioldold үргүй болож магадгүй гэж сонссон юм байна энэ үнэн үү

ХАРИУЛТ: Бэлгийн уруулын дотор талд үтрээг чийглэж байх бартолитын булчирхай гэж байдаг. Энэ булчирхай нь үрэвсэж идээлж удаан хугацаагаар эмчилгээ хийлгээгүйгээс буглаа үүсдэг. Энэ өвчний үед үргүйдэл үүсэх нь ховор. Бүрэн идгэрэх боломжтой. Хамгийн гол нь хувийн ариун цэврийг сайн сахих хэрэгтэй. Энэ өвчнийг үүсгэх гол шалтгаан нь бэлгийн замын халдварт өвчин, үтрээ болон умайн үрэвсэлт өвчнүүд, Биеийн эсэргүүл хэт суларснаас болж гадны нян бактераар үрэвсэх, арьсны янз бүрийн өвчний улмаас бохирдох гэх мэт олон шалтгаантай.

АСУУЛТ: Sn bnuu belgiin uruuliin urewsel gej yag yug helj bgan be delgerengui medeelel uguuch ymr shinj temdeg ilreh we ymar emchilgee her hugatsaataigaar hidiin bol.

ХАРИУЛТ: Бэлгийн уруулын дотор талд бартолитын булчирхай гэж бий. Энэ булчирхай бохирдон үрэвссэнээр бэлгийн уруулын өвчин үүсдэг. Бэлгийн уруулын өвчин нь янз бүрийн шалтгаанаар үүснэ. Хэрэв бэлгийн замын халдварт өвчний улмаас хоёрдогчоор өвчилсөн бол тухайн бэлгийн замын өвчнийг эмчилснээр эдгэрнэ. Бохир болон бактерын гаралтай бол бактерын эсрэг эмчилгээтэй хавсран хэсэг газрын эмчилгээ хийдэг. Хэсэг газрын эмчилгээ нь ариутгалын уусмалаар өдөр бүр цэвэрлэж хувийн ариун цэврийг маш сайн сахих хэрэгтэй. Бактерын эсрэг эмчилгээтэй хавсран биеийн эсэргүүцлийг сайжруулах витамин эмчилгээг давхар хийлгээрэй.

АСУУЛТ:  Bi 29nastai.2huuhedtei jiliin umnu tursun.tegeed spiral tawiulsan taarahgui bnaa.em uuhaar hodood ih uwddug bolhoor bas boldguie.manai nuhur uriin suwgaa boolgie gesen.eregtei hun eniigee boolguulhar ymar negen gaj nuluu ni yu we?tegeed Garid magnai emnelgees asuusan boohgui bgaa gesen.haana handwal boloh we?

ХАРИУЛТ: Сайн байна уу. Жирэслэлтээс хамгаалах аргууд дотроос эмэгтэйд ашигтай арга нь эрэгтэйн үрийн сувгийг боох арга байдаг. Гэвч энэ арга нь тухайн эрэгтэйдээ тийм ч сайн биш. Учир нь үрийн сувгаар үрийн шингэн гадагшлах ёстой физиологийн үйл явц алдагдаж байна гэсэн үг удаан хугацааны дараа үрийн шингэн хуримтлагдан эрүүл мэндэд сөрөг нөлөө учруулдаг. Тиймээс тэр бүр энэ аргыг хэрэглэдэггүй. Энэхүү ажилбарыг хийдэг эмнэлэг цөөн байдаг. Тиймээс бүсгүй та өөрөө жирэмслэлтээс хамгаалах бусад аргыг хэрэглэж болно. Үүнд: бугалгын суулгац, сарын тэмдгийг хөтлөх арга, бэлгэвч гэх мэт олон аргуудаас хэрэглэх нь зөв болов уу.

АСУУЛТ: sain baina uu. Shinjilgee ogson moogontsorei bna gesen, moogontsoriig emchleh hamgiin ur duntei arga helj ogooch bayarlalaa.

ХАРИУЛТ: Сайн байна уу. Мөөгөнцөрийн эмчилгээг хийхдээ хавьтагчтайгаа хамт хийлгэдэг. Мөөгөнцөрийн эсрэг орчин үеийн олон эмчилгээ, эм олон байдаг. Хамгийн үр дүнтэй эм нь ФЛУКОНАЗОЛ эмчилгээг өргөн хэрэглэж байна. Мөөгөнцөрийн эсрэг эмчилгээтэй хамт дархлаа сайжруулах эмчилгээ мөн биеийн эсэргүүцлийг сайжруулах ВИТАМИН эмчилгээ, амралт рашаан сувилалын эмчилгээг хавсарч хийлгэвэл илүү үр дүнтэй байдаг. Мөөгөнцөрийн өвчин нь шинээр илэрсэн болон хуучин сэдэрсэн эсэхээс шалтгаалан тухайн  эмч эмийн тунг нь тохируулан хэдэн хоног өгөх ёстойг зааж өгдөг. Та эмчдээ хандан эмчилгээ хийлгээд нэг сарын дараа дахин шинжилгээ хийлгэж үзээрэй. Мөөгөнцөрийг эмчилүүлэхгүйгээр удаан явах нь маш олон сөрөг үр дагаваруудыг бий болгодог. Хамгийн наад зах нь  тухайн хүнд маш их зовиуртай байдаг. Мөн үтрээний салстын үрэвслүүд, бага аарцгийн хөндийн үрэвслүүд мөн амны салстын үрэвслүүд, хошногоны амсрын үрэвслүүдийг үүсгэж бүр цаашлаад үргүйдэлд ч хүргэх аюултай байдаг. Тиймээс та эмчдээ яаралтай хандаж түргэн эмчлүүлээрэй.

АСУУЛТ: Би жирэмсэн 7 сартай Жирэмслэхээсээ өмнө хийхдээ тавьдаг байсан Одоо ер тавихгүй юм Сексийн хүсэл өмнөхөөсөө буурсан Би яаж буцаж хэвэндээ орох вэ Төрсөний дараа буцаад хэвэндээ орох болов уу Надад туслаач.

ХАРИУЛТ: Сайн байна уу. Төрсний дараах хэсэг хугацааны дараа (2 сар ) бэлгийн дур хүсэл эргэн сэргэх учраас санаа зовох хэрэггүй. Жирэмсэн байхад гормоны өөрчлөлтийн улмаас сексийн хүсэл буурдаг. Энэ бол физиологийн өөрчлөлт юм. Жирэмсний эхний 3 сар болон сүүлийн 3 сард бэлгийн хавьтлыг хориглодог. Тиймээс 7 сараас хойшхи хугацаанд бэлгийн хавьтлыг багасган хөнгөн хэлбэрээр хийх хэрэгтэй.

АСУУЛТ: Сайн байна уу. спралыг хэр удаан хугацаанд байлгадаг вэ. одоо 3 дахь жилдээ орох гэж байна. Зүгээр болов уу.

ХАРИУЛТ: Сайн байна уу. Жирэмслэлтээс хамгаалах зэсэн спралыг 5 хүртэлх жил, бугалганы спиралыг 3 жил хүртэлх хугацаанд байлгана. Дээрхи хугацаа болмогц эмчдээ хандан солиулж шинээр тавиулдаг. Хэрэв өөрт зовиур илрэх жишээ нь: үтрээнээс цагаан ялгадас их хэмжээгээр гарах, цус багадах болон цус алдах үед, хэвлийн догуур өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл спиралыг хугацаа харгалзахгүй авхуулж, эмчилгээ хийлгэж биеийн байдал сайжирсны дараа дахин тавиулж болно. Спирал авхуулсан хугацаанд бусад жирэмслэлтээс хамгаалах хэрэгслийг хэрэглэх боломжтой.

АСУУЛТ: Сайн байна уу!надад зөвөлөлгөө өгч туслаач! би 25тай.гадаадад байдаг.3 жилийн өмнө цистит болоод цустай шээж байсан .тэр үед сайн эмчилүүлээгүй 3н ширхэг эм уугаад зүгээр болсон. одоо бол байнга л цистит болдог…би бас давсгаа угаалгаж байсан. Сүүлийн үед цистит болоод байгаан муу, юу болоод байгааг нь мэдхээ байгаад бна. Голдуу орой юм уу өглөөгүүр шээдэг сүв н шээж дууссаны дараа эвгүй болдог (өвддөг) тэр н их удаан үргэлжилдэг. цистит юмуу гээд бодхоор ойр ойрхон шээш хурэхгүй байгаа.би юу хийх ёстойг та нар хэлж огч туслаач эмчийн зөвөлөлгөө байвал маш сайн бна.

ХАРИУЛТ: Бөөр давсагны үрэвслийн үед энэхүү шинж тэмдэг илэрч байдаг . Энэ нь бүрэн эдгэрээгүйгээс болоод архаг байдалд шилжиж бие организмын байдлаас шалтгаалан өвчин сэдэрч зовиурладаг. Тиймээс та хамгийн түрүүнд шээсэнд нян тодорхойлох шинжилгээ өгөх шаардлагатай. Энэ шинжилгээний үр дүнд ямар нян бактериас үүссэн үрэвсэл байна вэ ? ямар эмэнд тэсвэртэй байна гэдэг нь гарч ирдэг. Үүний дагуу эмчилгээгээ курсээр бүрэн эмчилэх хэрэгтэй. Мөн эмчилгээний хажуугаар хувийн ариун цэврийг сахиж даарахгүй байх, биеийн эсэргүйцлийг сайжруулах эмчилгээг хийгээрэй. Их зовиуртай байгаа бол шинжилгээгээ өгтөл маргенцтай халуун усны ууранд суух, өвдөлт намдаах ИБУПРОФЕН 400 мгр-аар өдөрт 2 удаа уух хэрэгтэй. Мөн тохирсон АНТИБИОТИК-тай хавсран бактерын эсрэг МИТРОНИДАЗОЛ 0,25 мгр-аар 2 ширхэгийг давхарлан өдөрт 3 удаа 7 хоног ууна. 10-14 хоногийн эмчилгээний дараагаар ЦИСТОН хэмээх ургамлын гаратай эмийг өдөрт 3 удаа 7-14 хоног ууна. Үүний дараа дахин шинжилгээ өгөөрэй.

АСУУЛТ: Сайн байна уу би одоо 19 настай. Бэлгийн хавталд 2 удаа орсон. Жэрэмслэхээс хамгаалах аргуудын алийг нь хэрэглэвэл илүү тохиромжтой вэ. Таньд очиж үзүүлж болох уу эмнэлэгт бараг очдоггүй болохоор бараг мэдэхгүй юм аа тэгээд бас манай ээж надтай нээх ярилцдаггүй болохоор сайн зөвөлгөө өгөөч.

ХАРИУЛТ: Бэлгийн амьдрал дөнгөж эхлэж байгаа бол эхнээсээ эрүүл мэнддээ маш их анхаарч байгаа нь сайн хэрэг. Эрсдэлээс урьдчилан сэргийлэх нь цаашид чиний эрүүл явах баталгаа болж өгнө. Жирэмслэлтээс хамгаалахын тулд дааврын бэлдмэлүүдийг хэрэглэж болно. Биеийн жин ихтэй охидод дааврын бэлдмэл жин нэмэгдүүлэх хандлагатай байдаг. Тогтвортой бэлгийн харьцаанд байдагггүй бол бэлгэвч хэрэглэх нь хамгийн зөв сонголт. Учир нь бэлгэвч нь бэлгийн замын халдварт өвчнөөс давхар хамгаалдаг. Бэлгийн нэг хамтрагчтай бол дааврын бэлдмэлийг хэрэглэж болно. ( Гарын булчинд суулгалц хийлгэж болно)

АСУУЛТ: Bi zowolgo awah gsin bi torood 5sar boljin minii ym nilen orowsoltoi bna gsn yahu yu hergelhu nohortoigon hiiher aimar owdod bhin mon ym 2.2nd irsen yu hergelhu jiremsnes hamgalah orowsoltoi bolhor sana zowod emneleg orj ch.guie

ХАРИУЛТ: Та үрэвслийн эсрэг эмчилгээ хийлгэх хэрэгтэй . Удаан хугацаагаар үрэвсэлтэй явбал өгсөх замаа аарцгийн хөндийн эрхтнүүдийн үрэвсэл үүсч өвчин хүндэрч архагшина. Эмчилгээ хийлгэх хэрэгтэй. жирэмслэлтээс хамгаалах олон арга бий. Өөрт тохирох аргыг хэрэглэж болно. SPIRAL тавиулвал үрэвслийг эмчилсний дараа шууд тавиулж болно. Одоогоор бэлгэвчээр хамгаалж байх нь хамгийн зөв сонголт бөгөөд төрснөөс хойш 6 сарын дараа дааврын бэлдмэлээр хамгаалж болдог. Танд ганцхан сар үлдсэн тул бэлгэвчийг зөвлөж байна.