ХҮҮХДИЙН эмч зөвлөж байна  2015.03.12

АСУУЛТ:  Хүү маань 24-нд нэг нас хүрнэ гэтэл одоо болтол юм түшиж эхлээгүй мөлхөх ч үгүй харин манежтэй хаана ч явна дээрээ 4 доороо 2 шүдтэй байгаад л байхын сар бүр үзлэгтээ хамрагддаг та зөвөлгөө өгөөч.

ХАРИУЛТ: Сайн байна уу. нэг нас хүрэх гэж байгаа хүүхэд бие дааж ганцаараа явж эхлэх ёстой. Хөлд оруулагчид байнга байсан хүүхэд тэргэндээ дасдаг. Одоо ямар нэг өөр өөрчлөлт байхгүй бол бие дааж юм түшүүлэн явуулах, мөлхүүлэх орлого хийлгээрэй. Зөөлөн бариа хөдөлгөөн засал их нэмэртэй байдаг. Юм түшэхгүй, хөдөлгөөний идэвхи сайжрахгүй бол мэдрэлийн эмчид үзүүлээрэй.

АСУУЛТ: Сайн уу эмчээ. Манай охин одоо sar garantai. 2 хацраар нь цагаан толгойтой улаан юм гараад (зарим нь цагаан толгойгүй улаан) байх юм.Үүнийг яаж арилгах вэ. Фенистил гэдэг эм 7хоног ууж  байна.

ХАРИУЛТ: Сайн байна уу. цагаан толгойтой улаан тууралт ихэвчлэн нярайн батга буюу арьсны нүх бөглөрсөн тохиолдолд гардаг. Фенистил уугаад багасаж байна уу? Усанд орсны дараа шууд тос түрхэж болохгүй. Арьсыг бүрэн хатсаны дараа тослох хэрэгтэй. Гол арчилгаа нь буцалсан бүлээн усанд өдөр бүр хүүхдийг оруулах хэрэгтэй.

АСУУЛТ: Sn bna uu? emchee manai huu odoo l sar hurch bna tegsen bainga hamar ne shingen nustai hamar dotor purjignaad bhiin hamriig tseverleheer sunjirsan nogoon nus garahiimaa ene yuniih ve odort hed heden udaa ingej tseverledeg? yamar emchilgee hiideg yum boloo bi hamart salin dusaaj bgaa.

ХАРИУЛТ: Сайн байна уу. Ногоон өнгөтэй нус гарч байгаа бол үрэвсэл байна гэсэн үг. Хамрыг цэвэрлэж байхад л хангалттай. 6 цагийн зайтай буюу өдөрт 3 удаа цэвэрлэхэд болно. Нэг удаагийн цэвэрлэх үед салин-аа хөвөнд шингээгээд хамарт 5-10 мин болгоод авч болно.

АСУУЛТ: Sn bnuu? Heregtei zuvulguug ugj bgad bayrlala, manai huu hanialgad erusu zuger boldogguie, yamar negen zoviurgui, hooloind n yum servegneed bga yum shg bh yum, 6 sartai

ХАРИУЛТ: Сайн байна уу. Өөр ямар нэгэн зовиургүй зөвхөн сэрвэгнэж ханиалгаж байгаа бол харшлын гаралтай ханиад байж магадгүй эмчтэйгээ зөвлөж байгаад хүүхдэд тохирсон тунгаар харшлын эм цөөхөн хоног хэрэглэхэд аюулгүй.

АСУУЛТ: Sn bnuu.4 sartai huuhded vitamin d-giin shinjilgee hiilgehed zuger uu? Shees n hurts unertei bolod tolgoi n halad bgama. Akvadetrimiin d og gej emch bichij ogson uuj bga bolowch shinj temdeg daragdahgui bna. humus muu geh ym. Ta zowolgoo ogooch Bayarlalaa.

ХАРИУЛТ: САйн байна уу. Тун таарч байгаан болов уу? D-ийн түвшин тогтоох шинжилгээг өгч болно. Энэ нь цаашдын эмчилгээний тактикийг болвсруулахад маш их ач холбогдол өгнө.

АСУУЛТ: Sain bnuu. 7sar 20 honogtoi ohin huuhed . Shunu her untah ystoi be. Hezeenees shunu taivan, ugluu hurtel serehgui untdag boldog ve. Udurt uruunduu Seruuhen agaar oruulj huuhdee bainga agaart gargadag. Shunu ih olon sereh um.

ХАРИУЛТ: Сайн байна уу. 7сартай хүүхэд хэвийн өсөлт бойжилттой бол 12 цагаас багагүй унтах ёстой. Шөнөөр хүүхэд ер нь ихэвчлэн хөхөө хөхөөс бусдаар сэрүүн байдаггүй унтаж байдаг. Харин өдөртөө их унтсан хүүхэд шөнө сэрвэлзэх нь их. Хүүхэд шөнөдөө тайван унтаж чадахгүй байгаа бол ихэвчлэн тархины хүчилтөрөгч дутлаас шалтгаалдаг. Агаарт унтуулвал маш сайн. Шөнө унтахын өмнө усанд оруулах хэрэгтэй. 7 хоногтоо 1-2 удаа өтгөн хар цайгаар толгойг нь угааж өгч байгаарай.

АСУУЛТ: Sain bn uu emchee manai hvvhed odo 1 sar hvreh gej baiga hvinesn nogowtor ongtei shvs baga zereg garad baih yumaa yah estoi we zowolgoo ogoch.

ХАРИУЛТ: Сайн байна уу. Хүйсэнд нь хамраа ойртуулан үнэрлээд үзээрэй. Эвгүй үнэртэй байна уу? Өрхийн эмчдээ үзүүлж хүйнээс гарсан ялгадаснаас шинжилгээ өгүүлээрэй. Хүйг цэвэрхэн хуурай байлгах л хэрэгтэй.

АСУУЛТ: Sain bn uu emchee. Manai huuhed 4 sartai ymaa. Sharlalt ni sar urgeljilsem ym. Tegeed hudulguunii hotsrogdoltoi gesiin. Emchee bulchin changarliin tuhai zuvluuch. Bayarlalaa.

ХАРИУЛТ: САйн байна уу. Хэрэв эмч хөдөлгөөний хоцрогдолтой гэсэн бол хүүхдийн ерөнхий булчингийн хөгжлийг сайжруулах хөдөлгөөний идэвхийг дэмжих зорилгоор хүүхдэд зөөлөн бариа массаж , хөдөлгөөн заслын эмчилгээг эмнэлэг болон сувилалын нөхцөлд хийлгэх хэрэгтэй. Гэрийн нөхцөлд усанд сайн оруулах булчингийн ширхэгийн дагуу зөөлөн иллэг хийж өгч болно.

АСУУЛТ: sain bainuu emchee manai ohin odoo 9 sartai hed honogiin umnuus l nogoon tuyatai gvilgeed hoolondoo durgvi bolood bn yunaas bolj bgaa ym bol yamar arga hemjee avah ve emchee.

ХАРИУЛТ: Сайн байна уу. Өдөрт хэдэн удаа гүйлгээд байна? хүүхдийн хоолыг нь сойлгүй үргэлжлүүлэн нэмэж хооллох хэрэгтэй. ээдэм бэлтгэн өгч болно. Хросол найруулж ойр ойр зайтай бага багаар нь өгөөрэй.5Мл-эр 10 минутын зайтай өгнө. Хажуугаар нь будааны өтгөн шүүс бэлтгэн уулгаарай.

АСУУЛТ: Odriin mend emchee. Oitoi huuhed curcuma geed vitamin uuj baigaa nemelteer D ogoh heregtei yu? Haniad hureed baby col col vitC-tei ogson nus garah n zugeer boldogguie urgeljluulj em ogoh u yah ve?

ХАРИУЛТ: Сайн байна уу. эмийг 3-5 хоног хэрэглэсэн бол анх зөвлөсөн эмчтэйгээ үзүүлж байж солих уу? , үргэлжлүүлэн уухуу гэдгээ шийднэ. Куркума витамин хоолны дуршил сайжруулж витамин эрдэс нэмэгдүүлэх зорилготой хүнсний нэмэлт бүтээгдэхүүн юм. Иймд хэрэглэхийн хажуугаар витамин D-г нэмэлтээр хэрэглэж болно.

АСУУЛТ: Sain bna uu emchee huu min 6 sartai hed honogiin omno urhin emnelegt uzuulsen chin boojgoog n shamlah heregtei geed aimar uiluulaad shamalsan tegsen uzuur n havtaj ulaigaad tegeed zugeer bolson yer n shamlah yostoi yum uu yaaj archlah yostoi yum bolo?

ХАРИУЛТ: Сайн байна уу. Нярай хүүхдийн шодойны гаднах арьсыг усанд оруулах үедээ маш аажмаар завсар нь орсон бохир зүйлийг арилгах замаар арчлах хэрэгтэй. Албаар шамлах нь аюултай. Бага багаар маш аажмаар усанд оруулах үедээ шамлах дасгал хийх нь зөв. Хэрэв шамлагдахгүй бол хүч хэрэглэсний хэрэггүй байдаг.

АСУУЛТ: Sn bna uu emchee. mini huu 11 sart.1000t d ugad dussn.tani zovolsnor ene 3sarda zavsarlaj bga.onodros poly vi sol ged multivitamin ogh gj bna zugeruu.

ХАРИУЛТ: Сайн байна уу. Энэ сардаа завсарлаад 4 сард тунгаа ярилцаж байгаад давтаж уугаарай. poly visol нь нярайд хамгийн тохиромжтой витамин. Хэрэглэж болно.

АСУУЛТ: udriin mend emchee mna xvv 7sarta xooloini uwdtsun tseejni xerjegned amisgadad xalurad bh ym emchid vzvvlsen baaxan em bichej ugsun gaigv blkv bn untagara xanialgad uilaad bh ymaa uurt ni ix zowiurta bn bas nogoon shingxen chatsga oip oipxon aldaad bn yh we bi yha mdkv ymaa.

ХАРИУЛТ: Сайн байн уу. Хүүхдэд вирусын гаралтай амьсгалын замын өвчин буюу томуугийн шинж байна. Энэ үед заавал үзэж байж зөвөлгөө өгөх хэрэгтэй. хүүхдийг эмчид үзүүлэн эмчилгээ заалгаж, сайжрахгүй бол эмчид 2 хоногийн дараа заавал үзүүлэх ёстой. Нэмэгдэл хоолонд орсон бол хооллолтыг сойж болохгүй, шингэн сайн уулгаарай. эм уугаад дээрдэхгүй бол үзүүлсэн эмчдээ дахин үзүүлээрэй.

АСУУЛТ: sn bn uu emche manai huu 7 sartai hold oruulagchind suugd yawj bga boloh bolwu Huls n muumu huhuhur garad bdg rahittai huuhdig ert hold oruulwal maiga bno gj unen uu?

ХАРИУЛТ: Сайн байна уу. Хүүхэд 12 сартай болох үедээ хөлд ордог. 10-11 сар орчимд юмс түшэж явж эхэлнэ. 7 сартай хүүхэд бие дааж явуулж сургахад арай эрт байна. Хүүхдийн яс хэврэг байдаг мөн рахит өөрөө яс зөөлрөх эмгэг тул өөрийн тань асуугаад байгаа хөлний шилбэний хэлбэрт өөрчлөлт оруулах эрсдэл болж өгдөг. Хөлд оруулагчид оруулахад хүүхдийн биеийн гол ачаалал сандал дээр ирж, хөл нь шууд майга болох нь юу л болдоо? Гол нь Рахит аа эмчлүүлэх хэрэгтэй. Гэвч 7 сартай хүүхдийг одоохондоо хөлд оруулах гээд яараад хэрэггүй.

АСУУЛТ: Sain bnuu emchee.minii ohinii tseej n herjigneed er zugeer boldgui ee.em uulaa.doosh n haruulj togshih yum.gorchits tawilaa.gertee zugeer murtloo huwtsaslaad yum uu.olgiidood gadaa garahaar l herjigneh yumaa.huduu bdag.

ХАРИУЛТ: Сайн байна у. Хүүхэд нь хэдэн сартай вэ? Амьсгалын замын халдвар буюу ханиад хүрээд эдгэрч байгаа бол амьсгалын замын эрхтнүүдийн салст ялгаруулах нь их байгаа бол цэр ялгарч, ховхрохгүй тохиолдолд хүүхдийн цээж хэрчигнэн дуугардаг. Мөн өөрийн тань хүүхэд миний ойлгосноор ачаалал өгөх үед хэржигнэн шуугиад байгаам байна. 1. Ханиадыг бүрэн эдгээд, 2. шингэн зүйл сайн уулгах ,3. цэрийг шингэлэх 4. агаарт сайн гаргах нь хамгийн чухал.

АСУУЛТ: sn bn uu emchee. 1.minii hu 11 sarr. 1000rt german d ugad barag 3 sar boloh gj bn.urgeljluled uuh est yu.meme idher tolgoi holorchil bdgimaa.hotod bdgu bolhor d.in shinjilgech yumu alisvel ene tal der uzulchih mergejlin sn emch bdguiee. 2. Ochidgros nusni gojod bnaa nus usan dalai shigl bna. Yu hereglj yaj edgehuu.

ХАРИУЛТ: Сайн байна уу. 3 сар тасралтгүй уусан бол одоо тунг өөрчлөх хэрэгтэй. цусан дахь Д-ийн хэмжээг тодорхойлох хэрэгтэй байдаг. Витамин Д илүүдэл болвол яг адил хөлөрч эхэлдэг. Зөвхөн шинжилгээ өгч байж дутагдсан, илүүдсэн эсэхийг тодорхойлно. Уусан тунг харахад илүүдэл болхуйц тун биш байна. 3 сардаа завсарлаад 4 сард витамин Д -ээ калцийн бэлдмэлтэй хамт хэрэглээд үзээрэй. эмчийн зааврын дагуу.

АСУУЛТ: Huu maani 6 sartai ungursun butensaind hordlogo awaad emnelegt hewteed unuudur garsan ym aaruul l bariulsiin emch baasiig ni haraad tsagaan ideenees hordoj gsiin bi horhoi aaruul l bariulsan ym Odoo bantangii hezeenees ugch boloh uu hool ugulgui hed honochihloo.

ХАРИУЛТ: Сайн байна уу ? Эхний асуултын хариулт: Ямарч өвчтэй хүүхдэд өөрт нь тохирсон хоолыг сойдоггүйээ. Ходоод гэдэсний зарим эмгэггүй бол. Хүүхдийг нэгэнт суулгалт зогссон, зовиур арилж байгаа бол хоолыг сойж болохгүй. Өмнө нь хүүхэд бантан идэж байсан уу? 6 сартай хүүхэд анхны нэмэгдэл хоолонд дасгах үе нь байдаг учир өмнө нь хэрэглэж байгаагүй хоолыг (тахианы мах ) өгөхийг азнах хэрэгтэй. Өөр хүүхдийн будааны зутан юм уу. Будааны шүүс өтгөн шүүс өгөөрэй. Болж өгвөл өөр төрлийн мах авч ( хноь, үхэр ) 2 дахин машиндан бантан бэлтгэн өгвөл хүүхдийн биеийн эдгэрэлтэнд тустай. 2-р асуултын хариулт: хүүхдийн цус өтгөрөх, судас амархан хагарах нь хүүхэд шингэн их алдсантай холбоотой. Хросол буюу будааны шүүс өөр төрлийн хоргүй шингэн ( хөхний сүү, бахуй цай) амаар бага багаар уулгасны дараа дуслаа хийлгэх хэрэгтэй. 3-р асуултын хариулт: Чихний ард байх товгор ясыг хөхлөг ургацагийн яс гэдэг. Энэ яс нь томрох буюу хөндүүрлэх, улайх, идээллэх зэрэг нь аюултай. Халуурах хөндүүрлэх, цаашлаад томорч байвал чих хамар хоолойн эмчид яаралтай үзүүлэх хэрэгтэй.

АСУУЛТ: Sain bna uu emch ee. Manai xuuxed 3 sartai xed xonog ustai oir oirxon baagaad bna. Emchid uzuulsen stopdiar bifudiin bakteri bichij ogson gaigui boldgui ee. ta zovlogoo ogooch bayrlalaa.

ХАРИУЛТ: Сайн байна уу? Хүүхдийн баасны өнгө ямар байна вэ ? Суулгалтыг шууд зогсоодог эм байхгүй гол нь хүндэрлээс сэргийлж шингэн сайн уулгах нь хамгийн чухал. хросол, будааны өтгөн шүүсийг 5 мл -ээр 10 минутын зайтай өдрийн турш өгөх хэрэгтэй. Өдөрт хэрэглэх хрсолын хэмжээ 500 мл байх ёстой. Хэрэглэж байгаа эмээ давхар өгч болно. Хоолны шингэц сайжруулах зорилгоор БОННИСАН хэмээх бэлдмэлийг 2,5 мл -ээр 6 цагийн зайтай ууж байгаарай. Бас хөхөө сайн хөхүүлэх хэрэгтэй. Ээж хоололтондоо сайн анхаарах хэрэгтэй. Мөн хүүхдээ хооллохын өмнө, бие зассаны дараа гараа заавал угаах хэрэгтэй.

АСУУЛТ: sain baina uu? manai hvv 5 sartai svvliin 14 honogtoo baingiin shingen har nogoon huustei baagaad baih yma ymar arga hemjee avah ve?yunaas boldog ym bolo?

ХАРИУЛТ: Сайн байна уу. Ногоон өнгөтэй хөөстэй бааж байгаа бол 1-рт шингэн сайн уулгах хэрэгтэй. Баасанд залхаг хэлбэрийн эмгэг хольц хүүхэд баасны дараа дүлүүлэх гэдэс нь базлан өвдөж байгаа эсэхийг анзаараарай. Одоохондоо өөр зовиургүй баас нь өдөртөө 3-аас цөөн байгаа бол хросол, будааны шүүс ойр ойрхон бага багаар өгөх хэрэгтэй. байнга хөөстэй гараад байвал эмчид үзүүлээрэй. Толгойгоор нь юм мөргүүлэх, өндрөөс унагаагүй биз ?

АСУУЛТ: Sain bna uu 5 nastai huuhdiin maani utgun ne bnga hatah vum shingen vum sain uudag baas shingeleh em uulgaad uurchlult algaa zuvulguu uguuch.

ХАРИУЛТ: Сайн байна уу. Өтгөн хаталт маш олон шатгаантай. Хоол боловсруулах замын эмгэг, гэдэсний нарийсал, бүдүүн гэдэс урт байх, буруу хооллолт , гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн муутай байх гэх мэт шалтгааны улмаас өтгөн хатдаг. Болж өгвөл эмчид хандаж шалтгааныг нь тодруулж байж тохирох эмчилгээг хийлгэх хэрэгтэй.

АСУУЛТ: Хүү маань маш их антибиотик ууж байнаам аа дунд чихний үрэвслээс болоод ямар дархлаа сэргээх бэлдмэл өгвөл дээр вэ 7сартай.

ХАРИУЛТ: Сайн байна уу . Хүүхдийн дархлааг сэргээхэд хамгийн чухал зүйл бол зөв зохистой хооллолт, витаминжуулалт, чийрэгжүүлэлт юм. 7 сартай хүүхдэд нэмэгдлээр шинээр бэлдсэн хоол өдөрт 2-3 удаа 175 мл хэмжээгээр идүүлнэ. Дархлааг сэргээх зорилгоор ВИФЕРОН хэмээх лааг 150.000МЕ тунгаар өдөрт 1 удаа шулуун гэдсээр хэрэглэвэл хүүхдийн дархлаа сайжирдаг. Лаа хэрэглэхээр шийдсэн бол авсан лаагаа эмчид харуулан доз тунг тааруулах хэрэгтэй.

АСУУЛТ: Сайна бна уу эмчээ охин маань 2 сарынхаа вакцийныг хийгүүлсийн өдөр харсан гуяан хавдсан бхын зүгээрүү ингэдийн яадын бол хүүхдэд бол одоо зовиур алга өчигдөр жоохон уйлсан.

ХАРИУЛТ: Сайн байна уу. Хүүхэд вакцин хийлгэсэний дараа тарьсан газар бага зэрэг хавдаж улайгаад, томрохгүйгээр 7 хоногийн дотор хүндүүр нь арилаж шимэгддэг. Хөндүүр ихтэй удаан хугацаагаар арьлахгүй байвал эмчид хандаарай.

АСУУЛТ: Сайн байна уу эмчээ хүү минь 2настай баас нь их хатах юмаа та зөвлөөч.


ХАРИУЛТ: Сайн байна уу. Хүүхдэд өдөрт хоолны завсараар шингэ зүйлийг их өгөх хэрэгтэй. ойролцоогоор хэд хоноод өтгөн гадагшилж байна ? эмчид үзүүлсэн үү ? Гол нь шалтгааныг нь олж тодруулах хэрэгтэй. Чихэрлэг зүйл ялангуяа цагаан гурилан бүтээгдэхүүн түлхүү хэрэглэвэл өтгөн хаталтанд нөлөөлдөг. хүүхдийнхээ хоолны зэсэнд баасыг шингэрүүлэх бүтээгдэхүүн оруулахыг хичээгээрэй. ҮҮнд: Хүнсний хэвэг, тараг, чавганы шүүс гэх мэт.

АСУУЛТ: sain bn uu. huuhdiin 3 sartainh ni vaktsiniig 7 honog hotsroochihvol yah bol jaahan haniadtai bgaamaa, haniadtai ued vaktsin hiilgevel yamar sorog nuluutei ve.

ХАРИУЛТ: Сайн байна уу. Халуурсан ханиадтай үед вакцин хийлгэвэл өвчин хүндрэх вакцины дараахи урвал хүндрэл тод илрэх зэрэг сөрөг нөлөөтэй. Танай хүхдийн хувьд ханиадаа идгээчихээд вакцинаа хийлгэсэн нь дээр.

АСУУЛТ: Sain bna uu emchee. Manai huu 3 sar hurch bgaa. Nud ni nuuhtaad bhiin. Uul ni butsalsan usaar tseberleed suugee dusaagaad ch zasarahgui bna. Yah be. Yamar dusaalga heregleh be.


ХАРИУЛТ: Сайн байна уу. Нүднээс ямэр өнгийн нуух гарч байна? цэвэрлээд байхад тасралтгүй гоожиж байвал нуухнаас шинжилгээ өгөх хэрэгтэй. Ер нь вирусны халдварын үед нүд нуухтаж эхлэдэг. буцалсан усаар нүдийг 6цагийн зайтай гадна булангаас дотогш чиглэлтэй цэвэрлэх нь зөв. Харин хөхний сүү дусааж болохгүй ээ. ХӨхний сүү өөрө чихэрлэг учраас халдвар даамжрах аюултай. Эмчид үзүүлээд эи хэрэглэх шаардлагатай бол зааврын дагуу хэрэглээрэй.
 
https://www.facebook.com/HuggiesMongoliaOfficial

HUGGIES  брэндтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээ мэдээллийг дээрхи линкнээс аваарай.
Дараагийн эмчийн булан 2015.03.19-нд smiley