

Хүүхдүүд илүү урт живх зүүснээр хэвлий, бүсэлхий нь ил гараад байхгүй. Нэгэнт хамгийн урт живх учраас шингээх давхарга ч мөн адил уртсаж таараа. Ийм живх шингэнийг жигд шингээдэг учраас хүүхдэд тав тухтай мэдрэмж төрүүлдэг байна. Технологийн хувьд шингэн хэмжих индикатортай болсон. Индикатор гэдэг нь шингэнийг дүүрч байгаа эсэхийг илэрхийлэх ухаалаг технологи ба ээжүүд хүүхдээ хэр зэрэг шээсэн, живхийг нь солих болсон эсэхийг төвөггүй мэдчихнэ. Учир нь индикатор нь шингэн дүүрэх хэмжээгээр шараас цэнхэр өнгө рүү хувирч живхэн дэх шингэний хэмжээг заадаг байна. Мөн түүнчлэн шингэнийг шингээх хурдны дээд хязгаарыг “Huggies Platinum” живхнээс мэдрэх боломжтой. Үүнээс гадна лабораторийн шинжилгээгээр бусад живхнээс 60 хүртэл хувиар илүү хурдан шингэнийг шингээх чадвартай нь тогтоогдсон байна. Тиймээс одоо живх зүүгээд чийг даах болов уу гэж санаа зоволтгүй болжээ. Шингэн шингээх багтаамж бусад живхүүдээс илүү болсон болохоор хүүхэд хэдэн ч удаа шээхэд хуурай байдлаа огт алдахгүй. Харин туузан наалтын хувьд цавуулгийн орц багассан. Цавуулаг ихтэй туузан наалт хүүхдийн биед харшил өгдөг сөрөг талтай. Тэгвэл үүнийг Америкийн судлаачид үгүй болгожээ. Зангуу технологид суурилсан учраас олон дахин нааж, салгахад хялбараас гадна уян зөөлөн болсон учраас хүүхдийн арьсыг холгохгүй. Мөн хажуугийн босоо хаалт 0.5 см-ээр өндөр болчхож. Ингэснээр хүүхдийн гуя болон хөлийг дагаж шингэн урсахаас хамгаалдаг ажээ. Мөн бусад живхүүдээс хамгийн онцлог давуу чанар нь арын хамгаалалт ба шингэнийг хэзээ ч нуруу дагаж урсгахгүй. Ийм хамгаалалт хүүхдийн хөдөлгөөнд саад болохгүй мөртлөө уян бүсний үүргийг давхар гүйцэтгэх ухаалаг шийдэлтэй юм байна. Харин гадаргууны хувьд чийгийг гадагшлуулж, агаарыг чөлөөтэй нэвтрүүлж хүүхдийн биеийг хуурай байлгах дэвшилтэт технологиор хийгджээ. Эдгээр давуу талыг шингээсэн учраас “Huggies Platinum” живх зүүсэн хүүхдэд санаа зоволтгүй болсон байна. Хүүхэд “Huggies Platinum” живхтэй байхад чөлөөтэй хөдлөхөөс гадна үргэлж хуурай мэдрэмжийг мэдрэн илүү тав тухтай, илүү их аз жаргалтай байх болно.