Хонгконгийг хоослоё-2 сугалаат худалдааны азтан С.Энхзаяа-

"Хонгконгийг Хоослоё 2” сугалаат худалдааны  Монголдоо үнэгүй шоппинг хийх эрхийн эзэн болсон азтануудтайгаа бид ярилцлаа.  12-р сарын 3-нд шалгаруулсан “Max Mall” дэлгүүрээс 100.000 төгрөгийн үнэгүй шоппинг хийх эрхийн эзэн болсон С.Энхзаяатайгаа бид ярилцсан юм. 

Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе. Юуны өмнө таныг азтан болсонд баяр хүргэе. Та азтан болсон тухайгаа бидэнтэй хуваалцаач.
  • За баярлалаа. Өмнө нь сугалаат худалдаанд азтан болох магадлал ховор байдаг гэж боддог байсан. Тэгээд нэг өдөр төрхийнхөө өмнөх бэлтгэлээ хийх гээд, Номин их дэлгүүрт явж байгаад сугалаат худалдаатай бүтээгдэхүүн байхыг харсан. Тэгтэл манай ээж “ Хүүе, наад бүтээгдэхүүнээ авчих, сугалаатай юм байна” гэхэд нь “За за худлаа даа, гэхдээ авчихъя” гээд худалдаж авч байсан. Тэгээд нэг л өдөр азтан болчихно гэж хэн мэдэх билээ. \инээв\.
Та азтан болсноо хэрхэн мэдсэн бэ?
  • Сугалаандаа бүртгүүлчхээд, тохирол нь явагдаад өнгөрснийг мэдээгүй байсан л даа. Тэгээд азтан болсон тухай дуудлага ирэхэд л мэдсэн. Анх удаа, сугалаат худалдаанаас азтан болсон болохоор маш их баяртай байна.
“Хонгконгийг хоослоё -2” сугалаат худалдааны супер азтан маань Хонгконг руу бүх зардлаа даалгаад, 5000$-оор шоппинг хийх эрхийн бичгийн эзэн болох юм. Та энэ тухай мэдсэн үү? Та үргэлжлүүлэн сугалаат худалдаанд оролцоно гэж бодож байна уу?
  • Ямар гоё юм бэ. Энэ тухай хараахан мэдээгүй байсан юм байна. Тэгвэл мэдээж, сугалаат худалдаандаа  үргэлжлүүлэн оролцоно.
Бидэнтэй цаг гарган ярилцсанд баярлалаа. Таныг азын тэнгэр ивээх болтугай.
  • За маш их баярлалаа. Танай байгууллагын хамт олонд мөн ажлын амжилт хүсье.
Танд ч гэсэн "Хонгконгийг Хоослоё 2" сугалаат худалдааны азтан болох боломж бүрэн нээлттэй байгаа шүү. Бүтээгдэхүүнээ аваад сугалааны стикер кодоо http://msdistribution.mn/ хаягаар орж бүртгүүлэн азтан болоорой. Танд амжилт хүсье.