​Хонгконгийн тухай сонирхолтой баримтууд
             

Хонгконг нь БНХАУ-ын зүүн өмнөд хэсэгт байрлах өндөр хөгжил, соёл иргэншил бүхий томоохон хот юм. Азидаа төдийгүй дэлхийд худалдааны томоохон төвүүд Хонгконгт байршдаг учир олон улсын санхүүгийн төв гэж үзэх нь ч олонтаа. Тэнгэр баганадсан алдартай томоохон барилгууд, содон амт бүхий хоолны урлагийг сонирхсон дэлхийн олон олон жуулчдын тоо жилээс жилд улам бүр л нэмэгдсээр байгаа ажээ. Хонгконгт дэлхийн алдартай хувцас, эдлэлийн брендүүдийн маш олон жижиг худалдааны төвүүд байрладаг тул “Худалдааны диваажин” хэмээн жуулчид нэрийдэх нь ч бий.
Та бидний өмнө нь нийтлэсэн "Хонгконгт шоппинг хийх 10 худалдааны төв" нийтлэлийг хүлээн авсан гэж найдаж байна. Манай "Хонгконгийг Хоослоё 2" сугалаат худалдаа маань "Боловсрол суваг" телевизээр 12-р сарын 17-ны 18:40 цагт шууд тохирлоор тодрох азтан таань бүх зардлаа даалгахын сацуу мөн дээрээс нь хонжворын 5000 доллартай Хонгконгоор шоппинг хийх учраас бид Хонгконгийн тухай сонирхол татам 10 баримтыг танд хүргэж байна.
  

1. Тусгай хот

Хонгконг нь хятад хэлний 香港 “xiang gang” орчуулбал “сэтгэл татам боомт” гэсэн утгатай. Анх худалдааны боомт болж байгуулагдсан бөгөөд 20-р зууны сүүлчээр томоохон санхүүгийн төв болжээ.


 

2. “Shopping mall”-аараа дэлхийд хамгийн алдартай

Хүүхнүүдийн хувьд хамгийн очихыг хүсдэг 3 газрын нэгт Хонгконг байдаг ажээ. Учир нь энд л зөвхөн дэлхийн бүх брэндийг нэг доороос авах боломж бий. 5 алхам бүрт 1 брэнд дэлгүүртэй тааралдана гээд л бодчих. Тэр чигээрээ аялал жуулчлалын хот гэж нэрлэж болох Хонгконгт хүмүүсийг татах сонирхолтой зүйлс цөм энд л цогцлоожээ.  


 

3. Тэнгэр баганадсан хот

Хонгконгт тэнгэр баганадсан барилгууд барагцаагаар 1200 гаруй байдаг бөгөөд бүгд 14 давхраас дээш тул “Тэнгэр баганадсан хот” хэмээн нэрийдэх нь бий.


 

4. Хамгийн урт авто замын дүүжин гүүр

Хонгконгийн Tsing Ma гүүр нь дэлхийн хамгийн урт дүүжин гүүр бөгөөд 1,377 метрийн урттай юм. Харин Сан-Франциско-ийн Golden gate bridge нь 1,280 метрийн урттайгаараа хоёрдугаарт бичигддэг байна.


 

5. Шөнө болдоггүй хот

Аялал жуулчлалын хот гэдэг утгаараа Хонгконгийг амьдрал шөнө ч гэсэн дуусдаггүй. Харин ч бүүр үзэх зүйл ихтэй болж шөнийн гэрэлтүүлэгч үзүүлбэрүүд, шоу тоглолтууд гээд Азийн LAS VEGAS-ыг Хонгконг гэдэг нь ийм учиртай байх.


 

6. Ногоон хот

Итгэхэд бэрх ч гэлээ Хонгконгийн 4-ний 3 нь дэлхийн 24 улсын цэцэрлэгт хүрээлэн, усан сан, уул, далайн эргийн дагуух хөдөө газрууд байдаг.


 

7. Хамгийн том гэрэл болон дууны үзүүлбэр

Хонгконгд өдөр бүр тогтмол гэрэл болон дууны “Симфоний гэрэл” нэртэй үзүүлбэр тоглогддог бөгөөд энэхүү үзүүлбэр Гиннесийн номонд “Дэлхийн хамгийн том гэрэл, дууны үзүүлбэр” хэмээн бүртгэгдсэн байдаг. 14 минутын турш үргэлжлэх энэхүү үзүүлбэр нь Victoria боомтын зэргэлдээ байрлах бөгөөд 47 тэнгэр баганадсан барилгаар хүрээлэгдсэн энэхүү үзүүлбэр нь үнэхээр сэтгэл татам харагддаг учраас жуулчдын заавал үзэх ёстой газруудын жагсаалтад зүй ёсоор багтдаг ажээ.


 

8. Хүн амын нягтшил их

Газар нутгаараа хэдий том биш ч гэсэн хүн амын нягтшил ихтэй Хонгконгд 7 сая хүн оршин суудаг ба дэлхийн хамгийн хүн амын нягтшилтай газар хэмээн тодотголтой билээ.


 

9. Хамгийн өндөр IQ

Одоо та нарт хамгийн сонирхолтой баримтыг дэлгэх гэж байна. Энэ бол Хонгконг хүний IQ дэлхийд хамгийн өндөрт тооцогддог байна. Иргэдийн дундаж IQ нь 107 байдаг бөгөөд их боловсон найрсаг хүмүүс байдаг гэнэ шүү.


 

10.  Хамгийн түгжрэлгүй хот

Хонгконг бол авто машины хэрэглээ харьцангуй бага байдаг хотуудын нэг юм. Хонконгт аялахаар ирсэн жуулчдын 90 хувь нь нийтийн тээврээр зорчдог бөгөөд өдөрт 5 сая хүн нийтийн тээврээр зорчдог байна.



Танд ч гэсэн "Хонгконгийг Хоослоё 2" сугалаат худалдааны азтан болох боломж бүрэн нээлттэй байгаа шүү. Бүтээгдэхүүнээ аваад сугалааны стикер кодоо http://msdistribution.mn/ хаягаар орж бүртгүүлэн азтан болоорой. Танд амжилт хүсье.