Хонгконгт шоппинг хийх 10 худалдааны төв
               

Ази тивд худалдаа, бизнес, эдийн засаг болон санхүүгийн чөлөөт байдлаараа хамгийн эхэнд бичигддэг, мөн хөгжлийн хурдыг дэлхийд таниулж чадсан Хонгконг улс руу аялахыг хүсдэггүй хүн ховор байх. Дэлхийд их дэлгүүрүүдийн гудамжаараа алдартай  / MALL STREET / Хонгконг нь ёстой л хүүхнүүдийн мөрөөдлийн орон гэлтэй. Дээрээс нь цэвэрхэн тохилог хот, өндөр сүрлэг барилгууд, цэцэрлэгт хүрээлэн гээд аялал жуучлалын эх өлгий болсон Хонгконгт үзэж харах зүйл мянга мянгаараа бий.
Манай "Хонгконгийг хоослоё 2" сугалаат худалдааны аз нь алгандаа багтаж ядсан SUPER шагналын эзэн маань 5000 ам.доллар хожихын хажуугаар онгоцны билет, хүлээн авах үйлчилгээ, зочид буудлын хөлс гээд бүх зардлаа даалган Хонгконгоор шоппинг хийнэ гэж бодохоор үнэхээр гайхалтай биш гэж үү. 5000 доллараа барин Хонгконгийг хоослоход тань туслах 10 дэлхийд алдартай SHOPPING MALL-ыг танилцуулж байна. Тэр хүн та ч байх юм билүү. Холбоотой нийтлэл: Хонгконгийн “SUPER SALE DAY” хэзээ болдог вэ?

CITYGATE OUTLETS

Тус дэлгүүр нь Tung Chung MTR метроны буудлын баруун талд байрладаг Хонгконгийн олон улсын нисэх онгоцны буудлаас 10 минут явах зайд оршино. Үнэ болоод хувцасны сонголт маш өргөн байдгаараа худалдан авагчид, аялагчдын анхаарлын төвд байнга байдаг жинхэнэ дэлгүүрийн диваажин гэдэг нь энэ дээ. Citygate Outlets дэлгүүрт Timberland,  Calvin Klein, Diane von Furstenberg, Polo Ralph Lauren, Nike болон Их Британи загварын бэлгэ тэмдэг  Laura Ashley зэрэг олон улсын брендийн дэлгүүрүүд байрладаг мөн болоогүй 10 давхардаа гутал болон аксессориуд, кино театр, жижиг супермаркетууд ч байдаг байхнээ.

  

LANGHAM PLACE

Энэ плаза нь зочид буудал, оффисын цамхаг, 15 давхар худалдааны дэлгүүр гэсэн 3 хэсэг цогцолбороос бүтсэн байгууламж юм. Mong Kok MTR метроны буудал хавьцаа баригдсан энэхүү цогцолбор нь кино үзвэрийн 6 газар мөн худалдааны маш олон сонголт сайтай дэлгүүрүүд байрладгаас гадна энэхүү цогцолборын Seibu их дэлгүүрт цөөн тооны олон улсын бренд дэлгүүр болох Levi’s, United Colors of Benetton болон Armani-ийн албан ёсны дэлгүүрүүд байдаг гэнэ шүү.


WONDERFUL WORLDS OF WHAMPOA

Энэхүү асар том цогцолбор нь ресторануудаараа алдартай бөгөөд бүх төрлийн хоолны үйлчилгээг та энд авч чадна гэдэгт эргэлзэх хэрэггүй. Энд 50 орчим хоолны газар, ресторанууд байрладаг. Мөн энэхүү барилгын онцлог нь усан онгоц хэлбэртэй, дэлгүүрүүд нь өөр өөрийн онцлогийг харуулсан сонин содон хийцтэй. Их дэлгүүрт нь загварын ертөнцийг тодорхойлогч Treasure World байрладгаараа хүмүүсийн сонирхон үздэг газрын нэг болжээ. Та энэхүү газар худалдан авалт хийх, хооллох, кино үзэх, биллиард тоглох зэргээр цагийг зугаатай өнгөрөөх олон төрлийн үйлчилгээний газрууд нэг дор бий. Амьдралдаа заавал үзэх газрын л нэг дээ.


HARBOUR CITY

Хонгконгийн хамгийн том худалдааны төв бөгөөд боомтын худалдаа энд нэлээд өргөн хэрэглэгддэг. Үнэ болоод сонголт сайтайгаас гадна Burberry, Louis Vuitton, Dolce&Gabbana болон Prada зэрэг брендүүдээс дурьдаж болно. Хонгконгийн төв метроны буудал ойрхон оршдог. 700 орчим худалдааны төвүүд, 50 орчим ресторанууд байрлах асар том байгууламж юм. Гайхалтай сүрлэг юмаа.


CITY PLAZA

Tai Koo MTR метроны буудлын зэргэлдээх CityPlaza-г зорьсноор та Arnold Palmer, DKNY, United Colors of Benetton, Calvin Klein, Crabtree & Evelyn болон  L’Occitane En зэрэг дэлгүүрүүдээр үйлчлүүлэх боломжтой. Тус дэлгүүр нь барилга угсралтаараа дэлхийн шилдэг байгууламжуудын нэг бөгөөд 30 гаруй хоолны газар болон ресторанууд байрлахаас гадна мөсөн гулгуур байдаг гэнэ шүү.
 


FESTIVAL WALK

Энэхүү гайхалтай барилгад кино үзвэрийн 11 газар, 20,438 м2 мөсөн  гулгуур байрлана. Бараг 200 гаруй жижиг худалдааны төв байдгаас Swarovski, Timberland, Aquascutum, Hugo Boss, Christian Dior, Levi’s, Marc by Marc Jacobs, Vivienne Westwood болон Marks & Spencer зэрэг хүүхнүүд бидний хамгийн дуртай брэндийн дэлгүүрүүд энд нэг дор байрладаг гэхээр итгэмээргүй юмаа.  Та энд ирэхдээ энэ барилгаар орон заавал Swarovski өөртөө авна гэдэгт мөрийцсөн ч болж байна.

 


TIMES SQUARE

Тус худалдааны төв нь 83,613 м2 болон 92,903 м2-ийн өндөртэй хоёр цамхгаас бүрддэг. Дэлхийд нэртэй загварын чиг хандлагуудын төлөөлөл болох Charles Jourdan, Coach, Kookai, Max mara, Anna Sui болон Vivienne Tam зэрэг брендүүдийн хамгийн сүүлийн үеийн загваруудаас сонголт хийх боломжтой. Хэрвээ та хэн нэгэнд бэлэг хайж байгаа бол тус худалдааны төвийг зориорой гэж зөвлөе. Мөн спорт хувцас хайж байгаа бол энд Nike, Reebok. Fila, Puma болон New Balance зэрэг дэлгүүрүүд байрладаг. Ben & Jerry’s болон Haagen Dazs-ийн мөхөөлдсийг идэх боломжтойгоос гадна Wasabisabi ресторанаар үйлчлүүлэх боломжтой.
 


IFC MALL

Хонконгийн худалдан авагчдын диваажингийн газар гэгдэх тус худалдааны төвд X Armani Exchange, Tiffany & Co, Juicy Couture, Givenchy, Escada, Burberry, Bulgari, Kate Spade болон  Aquascutum зэрэг олон улсын дэлгүүрүүд байршина. Lei Garden, Pret-A-Manger, Inagiku, Isola зэрэг энгийн хирнээ гоёмсог шийдэлтэй хоолны газрууд, кино театрууд байрлахаас гадна Хонконгийн онгоцны буудалтай шууд залгаа оршино. Мөн Apple дэлгүүр энд байрлах ба өглөөнөөс шөнө хүртэл ажилладаг учраас хэзээч ороод гарахад нээлттэй гэхээр гайхалтай.
 


PACIFIC PLACE

Тус плаза нь асар том байгууламж бүхий худалдааны газар бөгөөд Lane Crawford болон Seibu зэрэг томоохон дэлгүүрүүд, Aquascutum, Manolo Blahnik, Salvatore Ferragamo, Burberry, Chanel, Chloé, Dolce &Gabbana, Ermenegildo Zegna, Escada, Hermès, Jean Paul Gaultier, Prada, Vivienne Tam, Bottega Veneta болон  Kate Spade зэрэг өндөр зэрэглэлийн нэрийн дэлгүүрүүд үнэт эдлэлүүд энд таныг хүлээж байгаа шүү.


LANDMARK

Mandarin Oriental's Landmark зочид буудалтай холбогддог тус худалдааны төв нь 4 төрлийн дэлгүүрээс бүрддэг ба загварын чиг хандлагын төв гэж нэрлэгддэг. Цөөн тооны олон улсын бренд дэлгүүр болох Gianni Versace, Narciso Rodriguez, Bottega Veneta, Coach, Body Shop, Bvlgari, Tiffany & Co, Dolce & Gabbana, Emenegildo Zegna болон Moschino зэрэг дэлгүүрүүдээр үйлчлүүлэх боломжтой.  Эндээс  агаарын зам буюу шилэн лифтээр аялан Хонгконгийг бүрэн тольдож болдог гэнэ.



Та "Хонгконгийг Хоослоё 2" сугалаат худалдаандаа оролцон 12-р сарын 17-нд буюу хагасайн өдөр "Боловсрол ТВ"-ээр 18:40 цагаас шууд тохиролоо үзэн азтан болоорой. Танд амжилт хүсье. ;)