Суулгалт өвчин
Хүүхэд бор хоолонд ортлоо хэд хэдэн удаа нэлээд шингэн баадаг.Харин усархаг бөгөөд ногоон өнгөтэй баас ойр ойрхон гаргаж байвал тэр суулгаж байна гэсэн үг. Бага насны хүүхэд шингэн алдах нь амархан байдаг тул энэ нь ноцтой шинж юм.
Цочмог суулгалт : Гэнэт эхэлж олон удаа усархаг бааж , бөөлжиж , халуурч болно. 7-14 хоног үргэлжилж болдог.
Архаг суулгалт: Цочмог эхлэх ба хүүхдийн биеийн байдал огцом муудахгүйгээр суулгаж 14 хоногоос дээш хугацаагаар үргэлжилнэ.
Баас цустай гарвал цүсан суулгалт гэнэ. Энэ нь халдварын шалтгаантай байх тул эмнэлгийн нөхцөлд эмчлэх шаардлагатай .
Баас цустай гарах нь халдварт өвчний шинж тул яаралтай эмчид үзүүлж зохих эмийн эмчилгээг хийлгээрэй.
Суулгалт өвчний шалтгаан :
Суулгалт өвчнийг 25 гаруй вирус , нян , эгэл биетүүд үүсгэдэг. Суулгалтын шалтгаан болох эмгэг төрөгч нянгууд нь ихэвчлэн баас-амны замаар дамжиж халдварлана.
Жишээлбэл :баасны нянгаар бохирлогдсон сүү, хоол буюу ус, гар гэх мэт.Ер нь хүн , амьтны баас аль нь ч халдварын эх үүсвэр болдог. Нялх бага насны хүүхдийн баас эмгэг төрөгч нян, вирус их агуулдаг учраас онцгой аюултай.
Суулгалт өвчний шинжүүд:
Хүүхэд тань суулгаж эхэлмэгц та дурьдсан хялбар үзлэгийг бие даан хийж шингэн алдаж буй эсэхийг тогтоогоорой.
- Та хүүхдийнхээ биеийн байдлыг ерөнхийд нь ажиглаарай. Суулгалт хүндрэх тусам хүүхдийн орчны сонирхол муудаж унжгар болдог.
- Та нүд хонхойсон эсэхийг ажиглаарай.Шингэн алдаагүй хүүхдийн нүд хонхор дүүрэн байдаг
- Та зулайг нь гараараа зөөлөн тэмтэрч үзээрэй Шингэн алдалттай бол зулай хонхойно, шингэн алдаагүй бол зулайн ясгүй хэсэг болоод ястай хэсгүүд нэг түвшинд байдаг.
- Та хүүхдийнхээ уруул омголтсон эсэхийг , шингэн зүйл нэхэж ууж байгаа эсэхийг ажиглаарай.Шингэн алдаагүй хүүхэд уух юм нэхэж уухгүй.Уруул хэл чийгтэй байна.
- Та хүүхдийнхээ хэвлийн хэсгийн арьсыг зөөлөн чимхээд үзээрэй.Шингэн алдаагүй арьсыг зөөлөн чимхээд тавихад 2 секундын дотор тэнийх ёстой.
- Баасанд нь цус болон цусны судал байгаа эсэхийг ажиглаарай.
Уг үзлэгээр шингэн алдалтын шинж илэрсэн бол:
Энэ нь суулгалт өвчтэй хүүхдэд шингэн хангалттай уулгаагүй буюу өгч буй шингэний хэмжээ суулгалтаар алдаж буй шингэний хэмжээнээс бага байснаас шингэн алдалтын шинж гарчээ гэж үзнэ.Шингэн алдалтын дээрх шинжүүдээс 2 шинж нь л илэрч байвал эмчид яаралтай үзүүлж шингэн сэлбэх давсны /ШДС/ уусмалыг эмчийн хяналтан длр 4 цагийн турш уулгана.Хэрэв ийм арга хэмжээ яаралтай авахгүй бол хүүхэд хүндэрч , шингэн их алдсан шинжүүд гарч амь насанд нь аюултай болно.
Аминд аюултай шинжүүд:
-Хүүхэд орчны сонирхол муу, унтаа, ноомой болох
-Уух дургүй , хөдөлгөөнгүй сул болох
-Арьсны хуниас маш удаан арилах
-Нүд, зулай их хонхойх зэрэг нь аминд аюул буйг илтгэнэ
Суулгалт өвчтэй хүүхдээ гэртээ эмчилж байхдаа эхчүүд дараах шинжүүдийн гярхай ажиглаж аль нэг нь илэрвэл эмчид яаралтай хандах хэрэгтэй .
Хэрэв танай хүүхэд:
--Их цангавал
--Хоолоо идэхгүй бол
--Олон удаа суулгавал
--Дахин дахин бөөлжвөл
--Цустай бааваляаралтай эмчид хандаарай.
Авах арга хэмжээ
Шингэн алдалтыг тодорхойлох үзлэгээр шингэн алдалтыншинж илрээгүй гэхдээ суулгаж байвал:
Та хүүхдээ шингэн алдалтаас сэргийлж чадвал ямар ч эм хэрэглэхгүйгээр суулгалт ихэвчлэн 5-7хоногт аяндаа зогсдог.
Иймээс хүүхэд суулгаж эхэлмэгц өдөр бүр уудаг ердийн хэмжээний шингэн дээрээ нэмэлт шингэн уух ёстой.
Уулгах шингэний хэмжээ:
-2 хүртэлх настай хүүхэд –суулгалт бүрийн дараа 50-100 мл буюу дунд гарын шаазангийн хагас шингэн уулгана.
- 2-оос дээш настай бол –суулгалт бүрийн дараа 100-200 мл шингэн уулгана
Шингэнийг уулгахдаа :
- 2 нас хүртэл хүүхдэд цайны халбагаар 2-3 минутын зайтай уулгана
- 2-оос дээш насны хүүхдэд шингэнийг аяганаас бага багаар оочуулж уулгана.
- Хэрэв хүүхэд бөөлжвөл 10 мин хүлээгээд аажмаар дахин үргэлжлүүлэн өгнө
- Суулгалт зогсох хүртэл шингэн илүү уулгах хэрэгтэй
Ямар шингэн уулгах вэ?
Та гэртээ бэлтгэж болох будааны шүүс , буцалсан ус, хярам, шингэн цай, давс чихрийн уусмалын алиныг нь ч болно. Шингэн алдалтаас сэргийлэх , түүнийг эмчлэхэд хамгийн сайн уусмал бол Шингэн сэлбэх давсны уусмал юм. /ШСД-ны уусмал/
ШСДны уусмалын олон улсын нэршил нь ОRS бөгөөд манайхан Хоросол гэж нэрлэжээ.Уул нь ОRS буюу ШСД-ны уусмал нэрээр нь хэлж занших нь зүйтэй. Энэ уусмалын нууц нь глюкоз, натри, калийн давс , усыг зөв харьцаатай агуулах учир суулгалт өвчний үед шингэн эрдэс алдалтаас сэргийлэх болон эмчлэх цорын ганц болсонд оршино.
ШСД-ны уусмалыг бэлтгэх дараалал:
- Та савантай усаар гараа сайтар угаах хэрэгтэй .
- Цэвэр саванд нэг уут ШСД-ыг бүгдийг нь хийнэ.
- Нэг литр буцалгаж хөргөсөн цэвэр ус хэмжиж авна.
- ШСД-тай сав руу усаа юүлнэ.Нунтгийг бүрэн уустал сайн хутгана.
- ШСД –ны уусмалыг өдөр бүр шинээр найруулж , тагтай цэвэр саванд хадгалах ба өдөртөө хэрэглээд үлдсэн уусмалыг асгана
- ШСД-ны уусмалыг усны оронд цагаан будааны нэг литр шуусэнд найруулбал сайн.