ИЛҮҮ ТАВ ТУХ, ИЛҮҮ ИХ АЗ ЖАРГАЛ



Өнөөдөр бидний амьдралын салшгүй нэгэн хэрэглээ болсон хүүхдийн төрөл бүрийн живх нь эцэг эхчүүд биднийг “өлгий, даавуу угаах” томоохон ажлаас салгаж чадсан нь үнэхээр гайхалтай. Живхний хэрэглээ өдөр ирэх тусам нэмэгдэхийн хирээр живхний тоо төрөл ч дагаад нэмэгдэж байна. Үүний зэрэгцээ ээжүүд бидний сонголт хийх хүрээ улам бүр тэлж байгаа нь сайшаалтай хэдий ч ээжүүд бид хүүхдэд харшил, улайлт өгдөггүй сайн чанарын живхийг хайж олох гэж багагүй хугацааг ч зарцуулдаг. Тэгвэл таны цаг завыг хэмнэх үүднээс живх худалдан авахдаа юуг голчлон анхаарвал зохилтой талаарх нийтлэлийг хүргэж байна.
 

  • Ихэнх эхчүүд живх худалдан авахдаа савлагдсан тоо ширхэгээс нь хамаарч худалдан авалт хийхийг зорьдог. Гэхдээ та дэлгүүрт ороод хамгийн түрүүнд олон ширхэгээр савлагдсан живхийг сонгох нь тийм ч оновчтой шийдэл биш юм. Учир нь тэр олон ширхэгтэй худалдан авсан живх таны хүүхдэд харшил өгвөл тэгээд л нөгөө олон ширхэгтэй живх худалдан авсны хэрэг байхгүй л болох болов уу. Тиймээс хамгийн түрүүнд хүүхэддээ харшил өгдөггүй живхийг сонгоорой.
  • Орчин үеэ дагаад бидний хэрэглэж буй бүтээгдэхүүнүүд улам л боловсронгуй болсоор л байна. Учир нь зарим живхнүүд ухаалаг гар утасны адилаар ухаалаг живх ч гэж нэрийдмээр болжээ. Учир нь зарим живхний гадна талд шингэн хэмжигч байрладаг болсон нь шингэн дүүрсэн үед шингэн хэмжигч нь шараас цэнхэр өнгөтэй болон хувирах нь та хүүхдийнхээ живх солих болсон үеийг мэдэх боломжтой болсон нь таатай санагдаж байгаа биз.

                                                 
 

  • Та худалдан авалтандаа анхаарах чухал зүйлсийн нэг нь хэмжээг зөв сонгох явдал юм шүү. Живхээ сонгохдоо мөн хүүхдийн биеийн жингээс хамаарч живхний номерыг сонгон хэрэглээрэй. Хэрвээ таны хүүхэд живхнээс гарах цаг дөхөж байгаа бол өмсдөг живхийг эхлээд хэрэглэж занших хэрэгтэй. Өмсдөг живх нь хүүхдэд дотуур хувцас өмсөх дадлыг суулгаж өгдөг байна. Ялангуяа эмэгтэй, эрэгтэй хүүхдэд тусгайлан зориулсан өмсдөг живх хэрэглэснээр хүүхдэд маш эвтэйхэн байдаг юм шүү. Өмсдөг живхний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ЭНД ДАРЖ үзээрэй.

          

  • Нялх хүүхдийн арьс 2 нас хүртлээ маш эмзэг байдаг учраас таны худалдан авах живх хамгийн сайн чанартай байх ёстой. Заримдаа бид зүгээр л бохирдуулаад хаях юм чинь гээд хамгийн хямд живхийг сонгон хэрэглэх талтай байдаг. Ийм живхнүүд ихэвчлэн хүүхдийн биед таагүй зөөлөн биш гадаргуутай, агаар нэвтрүүлдэггүй, шингэнийг маш удаан шингээдэг. Энэ нь цаашдаа харшил өгч хүүхдийн арьсыг улайлгадаг. Тиймээс аль болох хөвөн даавуун гадаргуутай, агаар сайн нэвтрүүлдэг живх худалдан авахыг санал болгож байна. Учир нь шингээгч сайтай, хүүхдийн эмзэг арьсыг хуурай, цэвэр байлгадаг. Хүүхдийн арьсыг чийглэг байлгах наран цэцгийн тосон лосьоны агууламжтай, хөвөн даавуун гадаргуу нь илүү зөөлөн бас эвтэйхэн ХЭРЭГЛЭЭ НЬ ЭРҮҮЛ, ХЭМНЭЛТ НЬ БОДИТ "Huggies Bosong Bosong Soft"-г танд санал болгож байна. Та илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ уншаарай.

                                       
Нэмж хэлэхэд энэхүү бүтээгдэхүүн маань сугалаат худалдааг явуулж байгааг дуулгахад таатай байна. Энэхүү “Хонгконгийг Хоослоё 2” сугалаат худалдаа нь 2 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ жилийн онцлог бол  7 хоног бүр 5 азтан шалгаруулан MAXMALL, MANGO, UNITED COLORS OF BENETTON, GOBI CASHMERE, E-MART дэлгүүрүүдээс 100-500 мянган төгрөгийн шоппинг хийх эрхийн эзэн болж байгаа юм. Мэдээж СҮПЕР азтан маань Хонгконг руу онгоц, унаа, зочид буудлын бүх зардлаа даалган бас болоогүй 5000 долларын эзэн болж хүссэнээрээ шоппинг хийнэ гэхээр гайхалтай биш гэж үү. 
Сугалаанд оролцох тун энгийн та бүтээгдэхүүний гадна талд байрлах СТИКЕР БАР КОД-ыг http://msdistribution.mn/ хаягаар орж бүртгүүлснээр сугалаанд оролцох эрхтэй болох болно. Мөн нэмж хэлэхэд та хэдэн ч бүтээгдэхүүнээр оролцох боломжтойг дуулгахад таатай байна. Дараагийн азтан маань таныг байна гэдэгт итгэлтэй байна. Танд амжилт хүсье.