“Хонгконгийг Хоослоё 2” сугалаат худалдааны маань Монголдоо үнэгүй шоппинг хийх эрхийн эзэн болсон азтануудтайгаа бид ярилцсан юм. 10-р сарын 29-нд шалгаруулсан манай 2 дахь долоо хоногийн маань азтан болж “United Colors Of Benetton” дэлгүүрээс 150.000 төгрөгийн үнэгүй шоппинг хийх эрхийн эзэн болсон Учралгэрэлтэйгээ ярилцлаа. Учралгэрэл маань жаахан хүүхэдтэй ч гэсэн зав гарган бидэнтэй ярилцаж, азтан болсон тухайгаа хуваалцсанд баярлалаа. Амжилт хүсье Учралгэрэлдээ.
За сайн байна уу? Та бидэнд хэрхэн азтан болсон тухайгаа яриач?
- Ийм сугалаат худалдаа явагдаж байгааг ер нь дуулсан байсан. Тэгээд би гэрийнхээ хажуу талын Max supermarket-аас хүүдээ нойтон сальфетка авсан. Манай хүү алоетай Huggies-н нойтон сальфетка хэрэглэдэг дээрээс нь сугалаатай гэхээр нь зорьж авж бүртгүүлсэн. Эхний тохирол дээр азтан болоогүй л дээ харин хоёр дахь долоо хоногт нь азтан болсон доо.
Та азтан болсноо яаж мэдсэн бэ?
- Би фэйсбүүк дээр шууд явдаг нэвтрүүлгийг нь үзээд эхний 7 хоногтоо азтан болоогүй. Тэгээд харин дараагийн 7 хоногт бас шууд нэвтрүүлэг үзээд азтан болсноо мэдсэн. Тэгээд шууд хуудас руу нь би хэнтэй холбогдох вэ гээд л бичсэн дээ /инээв :D/
Та SUPER азтаны талаар дуулсан уу? Та сугалаандаа оролцож байгаа юу?
- Тийм ээ дуулсан, Хонгконг руу бүх зардлаа даалгаад 5000 доллартай аялна гэсэн. Маш гоё санагдаж байгаа. Сугалаандаа оролцоод дахин азаа үзээд л байгаа шүү дээ.
Та энэхүү Хонгконгийг Хоослоё 2 сугалаат худалдаанд оролцож байгаа бусад бүтээгдэхүүнээс ямар ямар бүтээгдэхүүнийг хэрэглэж, сугалаандаа оролцож байна вэ?
- Би KOTEX-ыг хэрэглэдэг. Тэгээд LMP shampoo их таалагдсан, Glade, Mr Muscle-н бүтээгдэхүүнүүдийг авч хэрэглэдэг дээ.
Бидэнтэй цаг гарган ярилцсан танд баярлалаа. Амжилт хүсье
- За баярлалаа.