​Хэрхэн өөртөө тохирсон ариун цэврийн хэрэглэлээ сонгох вэ?



Хүний хэрэглээ улам л энгийн бас амар болсоор байгаа гэдэгтээ та санал нийлэх байх. Өмнө нь бид ямар ч сонголт хийх боломжгүй худалдагчийн санал болгосон бүтээгдэхүүнийг шууд авч хэрэглэдэг байсан үе саяхан мэт. Одоо цаг үе өөрчлөгдөн бидэнд сонголт хийх маш олон боломжууд бий болон нэг ёсондоо “хэрэглэгч хаан” болжээ. Тиймээс ч хэрэглэгчийн хэрэгцээ, шаардлагад нийцэх аль болох тааламжтай, сайн чанарын, хэрэглэгчид таатай сэтгэгдэл төрүүлэх бүтээгдэхүүнийг санал болгон бид яг л хаан мэт сонголтоо хийдэг шүү дээ.
Бүтээгдэхүүнийхээ чанараар өрсөлдөх болсон энэ цаг үед амьдарч байгаа та арай таагүй мэдрэмжтэй явсаар байдаг юм биш биз. Эмэгтэйчүүд бидний бие, физиологийн онцлогоос шалтгаалан охин ахуй цагаасаа эхлэн сарын тэмдэг гэдэг найзтай болдог шүү дээ. Сар бүр ирдэг энэхүү найзаасаа болж бид зан араншинд өөрчлөлт орохоос гадна бие махбодийн хувьд ч бас нэлээдгүй асуудлуудтай тулгардаг нь нууц биш. Яг энэ үед ариун цэврийн хэрэглэл тань танд тохироогүй бол улам л таагүй мэдрэмжийг төрүүлэх болно шүү дээ. Тиймээс бид бүсгүйчүүд, охидууддаа зориулан хэрхэн өөртөө тохирсон ариун цэврийн хэрэглэл сонгох талаар бяцхан зөвлөгөөг хүргэж байна.

  • Хүн бүрийн бие физиологийн онцлог ялгаатай учир хамгийн түрүүнд сарын тэмдэг маань хэдэн хоног үргэлжилдэг, мөн аль өдрүүдэд шингэний хэмжээ их байдаг вэ гэдгээ бодоорой. Мэдээж энэ өдрүүдэд биед хамгийн эвтэйхэн, биеийн хэлбэрт тохирсон дотуур хувцсаа сонгон өмсөх хэрэгтэй. Заримдаа бүсгүйчүүд маань буруу дотуур хувцас сонгосны улмаас хажуу талаар шингэн урсах тохиолдол гардаг. Тиймээс болж өгвөл Briefs, Hipster, Bikini, Boyshorts төрлийн дотуур хувцсыг сонгож хэрэглээрэй.

                                    

  • Ариун цэврийн хэрэглэл сонгохдоо аль болох хөвөн даавуун материалтай хөлөргөдөггүй, нойтон чийг оргиулдаггүй бүтээгдэхүүнийг сонгох хэрэгтэй. Ихэнх ариун цэврийн хэрэглэлүүд пластик гадаргуутай байдаг учир чийгтэй эвгүй мэдрэмжийг байнга төрүүлэх талтай. Энэ нь таныг улам таагүй мэдрэмж төрүүлж сайхан өдрийг бусниулах талтай.Сарын тэмдгийн шингэний хэмжээ их өдрүүдэд илүү шингээлт сайтай, урт ариун цэврийн хэрэглэлийг сонгохыг зөвлөж байна. Урт ариун цэврийн хэрэглэл хувцасны цаанаас мэдрэгдэнэ гэж бүсгүйчүүд маань эмээдэг. Тиймээс аль болох нимгэн хөвөн даавуун материалтай, шингээлт сайтайг сонговол та энэ асуудлаа шийдэж чадна шүү. Та манай бусад хөвөн даавуун гадаргуутай ариун цэврийн хэрэглэлийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ЭНД ДАРЖ үзээрэй.

                        
 

  • Шөнө тайван унтахын тулд шөнийн хэрэглэлийг заавал хэрэглэж заншаарай. Мөн усны давалгаа мэт гадаргуу нь таны биеийн хэлбэрт тохирч та бүхэл шөнийн турш шингэн урсана гэж санаа зовох зүйлгүй. Та манай бусад торгомсог гадаргуутай шөнийн хэрэглэлийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ЭНД ДАРЖ үзээрэй.

                         

  • Танд санал болгох дараагийн бүтээгдэхүүн бол эмийн ургамлын ханд агуулсан эмчилгээний ариун цэврийн хэрэглэл юм. Бүсгүй хүний гоо сайхан байх нь эмэгтэйчүүдийн ариун цэврээс шууд шалтгаалдаг гэдэг шүү дээ. Энэхүү бүтээгдэхүүн нь биеийн дулааныг тэнцвэржүүлж, цусны эргэлтийг сайжруулдаг. Илүү тодруулбал бүсгүйчүүдийн савны температурыг тэнцвэржүүлэн эмэгтэйчүүдийн үрэвсэлт өвчнөөс урьдчилан сэргийлж, савны хийг анагаадаг шидтэй. Сарын тэмдэг өвдөлттэй ирдэг бүсгүйчүүдэд их тохиромжтой бүтээгдэхүүн. 

                         

Нэмж хэлэхэд энэхүү бүтээгдэхүүн маань сугалаат худалдааг явуулж байгааг дуулгахад таатай байна. Энэхүү “Хонгконгийг Хоослоё 2” сугалаат худалдаа нь 2 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ жилийн онцлог бол  7 хоног бүр 5 азтан шалгаруулан MAXMALL, MANGO, UNITED COLORS OF BENETTON, GOBI CASHMERE, E-MART дэлгүүрүүдээс 100-500 мянган төгрөгийн шоппинг хийх эрхийн эзэн болж байгаа юм. Мэдээж СҮПЕР азтан маань Хонгконг руу онгоц, унаа, зочид буудлын бүх зардлаа даалган бас болоогүй 5000 долларын эзэн болж хүссэнээрээ шоппинг хийнэ гэхээр гайхалтай биш гэж үү. 
Сугалаанд оролцох тун энгийн та бүтээгдэхүүний гадна талд байрлах СТИКЕР БАР КОД-ыг http://msdistribution.mn/ хаягаар орж бүртгүүлснээр сугалаанд оролцох эрхтэй болох болно. Мөн нэмж хэлэхэд та хэдэн ч бүтээгдэхүүнээр оролцох боломжтойг дуулгахад таатай байна. Дараагийн азтан маань таныг байна гэдэгт итгэлтэй байна. Танд амжилт хүсье.