Өвөл ч гэсэн хөөрхөн байж болно - Хагарсан уруул минь баяртай


Эрс тэс уур амьсгал зундаа +40 өвөлдөө -40 хүртэл хүйтэрдэг манай орон хөөрхөн байна гэдэг чинь алаан байхгүй юу. Тэсгэм хүйтэн жавар хайрч байгаа энэ өдрүүдийг хэрхэн давах вэ? Үр, арьс, уруул минь хүйтнээс болж хуурайшиж өвөл хөөрхөн байна гэдэг хэцүү санагдаж байна уу?
Зүгээр дээ бүсгүй минь өвөл ч гэсэн хөөрхөн байж болно.
Эрчүүдийн дунд явуулсан нэгэн судалгаагаар эмэгтэй хүнээс хамгийн түрүүнд нүд болон уруулыг хамгийн түрүүнд онцолж хардаг гэжээ. Нүдээ бид сайхан будаж болох ч хагарч хуурайшсан уруул тийм ч сайхан харагдахгүй нь лавтай. Мөн тэрхүү судалгаагаар гарсан бас нэгэн сонирхолтой үр дүн бол эрчүүд будагтай уруулаас илүү будаггүй уруул үнсэх илүү дуртай ажээ. 
Бүсгүйчүүд маань сүүлийн үед “матте” уруулын будаг их хэрэглэдэг болсон. Энэхүү матте уруулын будаг нь тослоггүй, хуурай шинжтэй учир уруул маш их хуурайшиж хагардаг.  Хуурайшиж, хагарсан уруулыг үнсэх тийм ч таатай биш шүү дээ. Иймээс бүсгүйчүүд минь хүйтэн сэрүүний улиралд аль болох уруулын арьсыг чийгшүүлж, хамгаалах зориулалттай бүтээгдэхүүнийг хэрэглэхийг зөвлөж байна.
Бид нүүрний арьсаа нарны хэт ягаан туяанаас хамгаалахын тулд SPF-тэй бүтээгдэхүүнийг нүүрэндээ сонгож хэрэглэдэг. Ялангуяа манайх шиг эрс тэс уур амьсгалтай оронд нар, салхины хамгаалалтыг улирал харгалзахгүй хэрэглэх нь хамгийн чухал. Уруулын арьс мөн адил нарны хамгаалалт шаардлагатай байдаг бөгөөд эмэгтэйчүүдийн насыг хамгийн түрүүнд илэрхийлдэг эрхтэнг бол уруулд байдаг. Тийм ч учраас Hollywood-н одод хамгийн сайн бүтээгдэхүүний урууландаа сонгон хэрэглэдэг байна. Бид тэр бүр анзаардаггүй боловч уруулын арьсанд нас явахын хэрээр маш жижиг жижиг судал бий болж байдаг. Энэ нь эхэндээ тийм ч сайн мэдэгдэхгүй ч 20 настай зураг 30 настай зургаа харьцуулаад харахад хамгийн их өөрчлөлт таны ам орчимд байх болно. Та харьцуулаад үзээрэй.
Бидний танд санал болгох бүтээгдэхүүн бол “Neutrogena” брэндийн уруулын бальзам болон уруул чийгшүүлэгч бүтээгдэхүүнүүд юм. Эдгээр бүтээгдэхүүнүүд нь урууланд дээд зэргийн чийгшлийг өгөхөөс гадна эмчилгээний гэдгээрээ давуу талтай.
 
SPF 20 агууламжтай тул нарны хэт ягаан туяа болон хүйтэн салхи агаараас уруулыг дээд зэргээр хамгаалдаг. Мөн түргэн хугацаанд хуурайшилт болон хагарлыг арилган чийгшүүлж тэжээл өгдөг. Энэхүү уруул чийгшүүлэгчийн агуулгад уруулын арьсыг тайвшруулж, үрэвслээс хамгаалагч пигмент агуулагддаг учир уруулын арьс гуужиж хагарсан үед маш түргэн хугацаанд эдгэрдэг. Өвөл ч гэсэн хөөрхөн байхын тулд  танд хамгийн хэрэгтэй зүйлсийн нэг яалтачгүй мөн.
 
                         
Таны урууланд яаралтай эмчилгээ хэрэгтэй байгаа бол та энэхүү уруулын бальзамыг сонгоорой. Энэхүү бүтээгдэхүүн нь эмчилгээний зориулалттай хуурайшиж, хагарсан уруулын түргэн хугацаанд сэргээж, хамгаална. Мөн хагарч цус шүүрсэн уруулыг маш хурдан эдгээх увдистай.

                         

Нэмж хэлэхэд энэхүү бүтээгдэхүүн маань сугалаат худалдааг явуулж байгааг дуулгахад таатай байна. Энэхүү “Хонгконгийг Хоослоё 2” сугалаат худалдаа нь 2 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ жилийн онцлог бол  7 хоног бүр 5 азтан шалгаруулан MAXMALL, MANGO, UNITED COLORS OF BENETTON, GOBI CASHMERE, E-MART дэлгүүрүүдээс 100-500 мянган төгрөгийн шоппинг хийх эрхийн эзэн болж байгаа юм. Мэдээж СҮПЕР азтан маань Хонгконг руу онгоц, унаа, зочид буудлын бүх зардлаа даалган бас болоогүй 5000 долларын эзэн болж хүссэнээрээ шоппинг хийнэ гэхээр гайхалтай биш гэж үү. 
Сугалаанд оролцох тун энгийн та бүтээгдэхүүний гадна талд байрлах СТИКЕР БАР КОД-ыг http://msdistribution.mn/ хаягаар орж бүртгүүлснээр сугалаанд оролцох эрхтэй болох болно. Мөн нэмж хэлэхэд та хэдэн ч бүтээгдэхүүнээр оролцох боломжтойг дуулгахад таатай байна. Дараагийн азтан маань таныг байна гэдэгт итгэлтэй байна. Танд амжилт хүсье.