Эдийн засгийн хямрал хаана ч яригдаж байгаа энэ цаг үед үнэгүй худалдан авалт хийнэ гэдэг үлгэрт итгэхтэй адил. Харин И-мартаас 500,000 төгрөгийн үнэгүй худалдаа хийх үнэхээр боломжтой гэвэл та итгэж байна уу?
И-март сүлжээ дэлгүүр нь хүнс, хувцас, ахуйн бараа гээд нэг дороос цогцоор худалдан авалт хийх боломжтойгоос гадна бид танд зөвхөн и-март сүлжээ дэлгүүрээс авах боломжтой 9 брэндийг танилцуулж байна.
1. No brand / Солонгос - Бүтээгдэхүүний мөн чанар нь брэнд нэрэндээ бус бодит үнэ цэнэ буюу хэрэгцээг хангах чадвартаа оршино. Тийм ч учраас “No brand” нь хэрэглэгчиддээ брэнд сурталчилгааны зардал шингээгүй хямд үнэтэй, чанартай бүтээгдэхүүн санал болгодог.
2. Амьд будаа / Солонгос - Уураг, илчлэг болон эрдэсээр баялаг бор будаа.
3. Braun / Герман - 100 жилийн түүхтэй герман чанар. Чанар болон загвараараа тэргүүлж хамгийн их шагнал хүртсэн, гоо сайхан болон гэр ахуйн жижиг цахилгаан барааны №1 брэнд юм.
4. Daiz / Солонгос - Италийн загвар трэндийг илэрхийлсэн гэр бүлийн болон бүх насныханд зориулсан энгийн загварлаг барааны DAIZ SPA брэнд.
5. Peacock / Солонгос - Peacock нь и-мартын боловсруулсан хоолны premium зэрэглэлийн брэнд юм. Орчин цагийн амьдрах хэв маяг, хэрэглээнд нийцүүлж ганц бие, цаг зав багатай хүмүүст алдартай тогооч нарын амтат хоолыг маш хурдан хугацаанд амтлах боломжийг олгосноор зах зээлд тэргүүлж байгаа брэнд билээ.
6. Mothercare / Англи - Английн Mothercare брэнд нь 0-8 насны хүүхдийн хувцас, хэрэглэлүүдийг үйлдвэрлэдэг ба хүүхдэд шаардлагатай бүх зүйлийг нэг дороос авах боломжтой байдаг нь давуу тал юм.
7. Loving home / Солонгос - Таны гэрт халуун дулаан уур амьсгал, тав тухыг бүрдүүлэх гэр ахуйн бүтээгдэхүүнүүд.
8. Emart / Солонгос - И-мартын өөрийн нэрийн бүтээгдэхүүн болох и-март эрүүл мэнд, хүнс, ахуйн хэрэглээний бүтээгдэхүүнүүдийг танд санал болгож байна.
9. Дэли / И-мартын нэрийн - Өдөр бүр шинээр нь бэлтгэсэн и-мартын нэрийн хоол.
Харин одоо та нартаа яаж и-мартаас үнэгүй худалдан авалт хийх аргыг зааж өгөе. Тэгээд бүр 500.000 төгрөгөөр үнэгүй худалдан авалт хийх эрх хожно шүү дээ! "Монголиан Стар Дистрибюшин" ХХК нь “ХОНГКОНГИЙГ ХООСЛОЁ-2” сугалаат худалдааны хүрээнд “Сэлфи зургийн уралдаан” уралдаан зохион байгуулж байгаа юм.
Уралдааны болзол тун энгийн 11-р сарын 20 хүртэл явагдах бөгөөд “ХОНГКОНГИЙГ ХООСЛОЁ-2” сугалаат худалдааны самбар болон бусад зар сурталчилгааны материал ашиглан сэлфи зургаа авсан байхад л хангалттай. Тэрхүү зургаа та “Гоо мэдрэмж” хуудас руу мессежээр илгээнэ. Бид таны илгээсэн зургийг дугаарлан хуудсандаа байршуулсны дараа #БиХонгКонгийгХоослоно хаштагтай статус дээрээ бичин өөрийн фэйсбүүк хуудсанд “Public” тохиргоотойгоор “Share” хийнэ. Өөрийн зурган дээр хамгийн олон лайк авсан нэг оролцогч и-март дэлгүүрээс 500,000 төгрөгийн үнэгүй худалдан авах эрхийн эзэн болохнээ.
Үүнээс гадна и-март сүлжээ дэлгүүр нь өвлийн анхны хямдралаа зарласан байгаа гэдгийг дуулгахад таатай байна. Дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл http://e-mart.mn/ хаягаар зочилоорой. АЗ ТАНД ОЙРХОН БАЙНА. ТАНД АМЖИЛТ ХҮСЬЕ.
Та "ХонгконгийгХоослоё2" сугалаат худалдааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорхи зурган дээр дараарай.