Хортон шавжнаас хялбархан ангижрах 8 зөвөлгөө.
1. Шавжийг үргээх хамгийн энгийн бөгөөд орц материал багатай аргуудын нэг нь алимны цуу юм. Цуугаа хэт гүн биш амсар томтой шилэн сав эсвэл стаканд хийж дээрээс нь уут тавьж боогоод жижиг хэмжээтэйгээр нүхлэнэ. Ингэснээр шумуул болоод бусад шавжны идэвхтэй байдал суларч, тэр хавийн орчноос холдох мэдрэмжийг төрүүлдэг байна.
2. Өрөөсгөл хүр эрвээхэйг эс тооцвол бусад шавж нь харанхуйд буюу гэрэлтүүлэг багатай орчинд идэвхитэй үржиж амьдрах дуртай байдаг. Иймд хуучин CD буюу дискэнд утсан углан хаалга, цонх гэх мэт нарны тусгал нэвтэрч буй хэсэгт өлгөнө. Учир нь нарны тусгал нь шавжийг үргээх үр дүнтэй ЭКО зэвсэг юм.
3. Магадгүй танд хуучин CD олдохгүй байвал элдэв өнгө будаггүй нэвт харагдах хальсан уутанд 3-4 ширхэг зоосон мөнгө хийгээд усаар дүүргэж мөн л хаалга, болон цонхонд ойр өлгөөрэй. Ингэснээр ялаа зэрэг шавжууд зоосон дээр тусах нарны тусгалыг их хэмжээний ус байна хэмээн даажин холддог байна.
4. Шавжаас хамгаалах шилдэг хэрэгсэл болох сармис, шанцай, халуун чинжүү. Энэ 3 айл болгонд л бэлэн байж байдаг хоолны материал шүү дээ. Ингээд сармисаа хатааж нунтаглаад шанцай болон чинжүүтэй хольж шавж орох боломжтой нүх сүв зэрэгт тойруулан хаалт болгох зарчмаар цацна. Ингэснээр та гэртээ шавжаас хамгаалах бяцхан цагаан хэрэмтэй болсонд тооцож болох юм.
5. Дараах арга нь бага зэрэг ажиллагаа шаардагдана. Гэхдээ үр дүн нь гайхалтай байх болно. Хөвөнг бага хэмжээтэй шилэн сав, стаканд хийж дээрээс нь 4 хоолны халбага ванил хийгээрэй. Дараа нь гааны навч тавиад амсарыг нь бөс даавуу буюу маарлаар бооно. Ингээд хоол хүнснийхээ хажууд тавьснаар хөдөө гадаа зугаалгаар явж байхдаа санаа зовох зүйлгүй болж эргэн тойронд шавж цугларахгүй.
6. Одоо үед олон төрлийн шавжаас хамгаалах цацлагууд элбэг болсон. Гэсэн ч энэ төрлийн ихэнх бүтээгдэхүүнүүд химийн бодис агуулсан байдаг учир хүний биед бага гэлтгүй хор нөлөө үзүүлдэг. Үүнийхээ оронд та лаванда цэцгийн тосыг архитай холин шавж үүрлэж ихээр цугладаг газраа цацах хэрэгтэй. Ингэснээр богино хугацаанд, өөрийгөө болон бусдыг хордуулалгүй амархан ангижрах болно.
7. Цитронелл болон кокосын тосны тусламжтайгаар ялаан, шумуул зэргээс хялбархан салах боломжтой байдаг. 30 дусал цитронеллын тосыг кокосын тостой хольж сайтар хутгаад жижгэвтэр шилэн саванд хийнэ. Саваа ялаа, шумуул ихтэй газар байрлуулснаас тэд танд дахин төвөг учруулж чадахгүй болох юм.
8. Эцэст нь сүүлийн арга нь орц найрлага ихтэй ч, хийхэд тун амархан. Мэдээж үр дүнд нь эргэлзэх хэрэггүй. Эфирийн тос, нимбэг, лаванда, цитронелл, эвкалипт модны навчыг уксустай холиод шүршигчтэй саванд хийнэ. Ингээд л цацахад бэлэн шавжны эсрэг хамгаалалт бэлэн боллоо гэсэн үг.