Хүүхдийн шүдний цаглабар

ШҮД УРГАХААС ӨМНӨ

- Хооллосны дараа зөөлөн даавуу эсвэл марль ашиглан амны хөндийг нь цэвэрлээрэй
- Шүд ургалтын өвчинг багасгахын тулд нойтон марль юмуу зөөлөн, шүдэнд зуулгах тоглоом ашиглаарай
- Эрүүл амны хөндий хүүхдэд эрүүл шүдийг бэлэглэдэг

АНХНЫ ШҮДНИЙ ДАРАА

- Доод талын 2 шүд 5-6 сартайд хамгийн түрүүнд цухуйх магадлалтай байдаг
- 1 нас хүрснээс хойш удалгүйгээр шүдний эмчид хандаж эхлэх хэрэгтэй
- Хүүхэд 3 нас хүрэхэд бүх 20 шүд нь цухуйж, ургасан байдаг

ШҮД ЦООРОХООС СЭРГИЙЛ

- Шүд цухуйж эхэлмэгц цоорол явагдах боломжтой байдаг
- Хэрэв таны хүүхэд соруултай сав, эсвэл угжтай байнга явдаг бол дотор нь зөвхөн ус хийгээрэй
- Жүүс, ундаа гэх зэрэг шингэн зүйлс нь шүдний ойролцоо сахар хуримтлуулах аюултай байдаг


САЙН ДАДАЛ ХЭВШҮҮЛ

- Хүүхдийн шүдийг цухуйж эхлэх мөчөөс арчил
- Хооллосны дараа байнга зөөлөн үстэй сойзоор угааж усаар амыг нь зайлаарай
- Зөвхөн хүүхдэд зориулсан, идэхэд ямар нэгэн аюулгүй шүдний оо хэрэглэ
- Хүүхэддээ хэрхэн шүдээ мяндсан утсаар цэвэрлэхийг үзүүлээрэй
- Чихэр бага агуулсан хоол хүнс хэрэглүүлээрэй

СҮҮН ШҮД УНАХ

- Ойролцоогоор 6 насанд тохиолдож эхэлнэ
- Урд талын дээд болон доод сүүн шүднүүд эхэлж унана
- Араа шүд 12 хүртэл унахгүй байх магадлалтай

БАЙНГЫН ШҮД ЦУХУЙХ НЬ

- Ойролцоогоор 6-7 насанд цухуйж эхэлдэг
- Дээд болон доод араа шүднүүд хамгийн анхны байнгын шүднүүд байдаг
- Агт араа хамгийн сүүлд 17-21 нас орчимд ургадаг



SPLAT JUICY нь бүх насны хүүхдэд зориулагдсан шүдний пааланг бэхжүүлэх үйлчилгээтэй, фтор агуулаагүй хүүхдийн шүдний оо юм.

Энэ нь наногидроксиапатит кальцийг агуулсан, цоорол болон өнгөр үүсэхээс үр дүнтэй урьдчилан сэргийлж, шүдний хатуу эдийг бэхжүүлж нөхөн сэргээх үйлчилгээтэй #ОРГАНИК байгалийн гаралтай бүтээгдэхүүн юм.