Ажил найз залуу, нөхөр гэр бүл, үр хүүхэд гээд л танд стресстэй санагдаж буй олон зүйлс байна уу?
Ажлын урт өдрүүдийн дараа хааяа ч гэсэн өөрийгөө эрхлүүлж стрессээ тайлахыг хүсэж байна уу?
Ажлын урт өдрүүдийн дараа хааяа ч гэсэн өөрийгөө эрхлүүлж стрессээ тайлахыг хүсэж байна уу?
1. Найз нөхөдтэйгөө уулзах
Баасан гарагийн орой найз нөхөдтэйгөө уулзаад юм ярьж суух нь стресснээс ангижирч бусадтай бодит харилцаа үүсгэхэд тань тустай. Тиймээс буйдан дээр шигдэж эсвэл утас комьпютерээ ширтэж суухын оронд найз эмэгтэйчүүдтэйгээ үдшийг өнгөрүүлээрэй.
2. Эртнээс захиалга өгөх
Эртнээс массаж хийлгэх сайхан газар сонгоод түүндээ орохоор захиалга өгөөрэй. Таны бие мах бод эрүүл мэнд тань байхгүй байсан бол та эрч хүчтэй ажил төрлөө амжуулж гэр бүлээ тэжээж суухгүй шүү дээ. Тиймээс өөрийн биеийг амрааж алжаалаа тайлахын тулд массажинд орж хамаг булчингаа суллуулаарай.
3. Хөдөлгөөнтэй бай
Дасгал хөдөлгөөн хийх нь чухал гэдгийг хичнээн сонсож байсан ч амралтын өдрөөр алгасчихдаг юм биш биз.
Амралтын өдөр ч гэсэн та өөрийнхөө бие эрүүл мэндэд цаг гаргахаа бүү мартаарай. Дасгал хөдөлгөөний үр дүн гэдэг завсарлачихвал дорхноо буурчихдаг тул тууштай байхыг танд зөвлөе.
4. Дэлгүүр хэсэх
Амралтын өдөр л тааваараа дэлгүүр хэсч нүдээ баясгах хэрэгтэй шүү. Гэртээ их цэвэрлэгээ хийх болсон эсвэл шкафаа янзалж байхдаа шинэ хувцас авах хэрэгтэй гэдгээ анзаарсан бол та амралтын өдрөөр л ая тухтай дэлгүүр хэсэж амжаарай.
Дашрамд дуулгахад танаас ямар ч зардал гарахгүйгээр Хонгкокт 5000$-оор шоппинг хийх сугалаат худалдаа эхэлж байгаа юм байна лээ шүү. Нэг ширхэг бүтээгдэхүүн аваад азтан болохыг хэн мэдэхэв. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.