Шоппинг хийхийн тулд заавал амралтын өдрийг хүлээх нь дэндүү уйтгартай бас урт хугацааны турш хүлээх шаардлагатай болдог шүү дээ. Тиймээс ажлын өдрийг үр бүтээлтэй соргог байлгахын тулд цайны цагаараа эсвэл ажлаа тараад шоппинг хийх нь таны төсөөлж байгаагаас ч илүү үр дүнтэй.
1. Ажлын өдрүүдэд цайны цайгаар шоппинг хийх нь ажлыг илүү сонирхолтой болгоно
Оффист ажилладаг эмэгтэйчүүд бидэнд оффисын 4 хананаас цааш газар үгүй мэт санагдах үе байдаг шүү дээ. Яг ийм үед ойр ажилладаг найзтайгаа эсвэл ганцаараа шинээр нээгдсэн дэлгүүр, супермаркетуудаар ороод шинэ сонин сайхан зүйлс юу байгааг харахад сэтгэл тань аяндаа л сэргэнэ. Мөн цайны цагаас орж ирэхдээ бусадтайгаа хаана юу үзсэнээ хуваалцахаас гадна өөрт таалагдсан зүйлийг авахын тулд та урьдынхаасаа илүү эрч хүчтэйгээр ажлаа үргэлжлүүлж болно.
2. Цэвэр агаарт алхах сайхан боломж
Бид оффист ажил ихтэй сууж байх үедээ бага зэрэг амралт авахаар хажуу талын кофе шопт орж суудаг болсон. Гэтэл үнэндээ энэ нь 1 хананаас нөгөө хана руу л дамжиж байгаагаас ялгаагүй. Тиймээс шоппинг хийхээр арай зайдуухан дэлгүүр лүү алхах юм бол түгжрэлд санаа зовохгүйээс гадна хангалттай цэвэр агаарыг амьсгалан тархиа амрааж болно.
2. Гэр бүлийг тань халуун дулаан уур амьсгалтай байхад туслана
Гэр бүлийн хүмүүс гэдэг ажлын ачаалал ихтэй үед үргэлж тус дэм болж байдаг шүү дээ. Харихад халуун хоол цайтай угтах тэдэндээ хэрэглээний бүтээгдэхүүн, чихэр жимсээр гэнэтийн бэлэг барихад та бүхний оройн амар амгалан амьдрал гэрэлтээд л ирнэ.Тиймээс ажлаасаа тарж харих замдаа гэртээ аль болох хоосон орохгүйг хичээж байгаарай.
4. Ажлын стрессийг гэртээ авчрахгүй байхад тань тус болно
Ажил дээр маш олон төрлийн асуудлууд шийдэгдэх шаардлагатай байдаг тул бид заримдаа нэг л мэдэхэд стрестчихсэн байдаг шүү дээ. Ажлын ачааллаас гадна хамт ажилладаг хүний харьцаа хандлага, хамтран ажиллаж буй байгууллагуудын хугацаа хожимдуулсан байдал эсвэл бид өөрсдөө цагтаа бүхнийг амжуулж чадахгүй байх зэргээс шалтгаалаад ажил дээр стресстэх тохиолдол бишгүй л гардаг. Харин ажил тарсаны дараа та энэ их бухимдалаа гэртээ авч орж болохгүй шүү. Тиймээс харих замдаа дэлгүүр орж ойр зуур зүйлсийг ажиглан стрессээ тайлах нь танд гэртээ амар тайван ороход ихээр тус болох болно. Итгэхгүй бол та туршаад үзээрэй.
5. Хямдралыг олж авах боломж
Ихэнх дэлгүүрүүд амралтын өдрүүдээр үйлчлүүлэгч ихтэй байдаг тул амралтын өдөр үнээ буулгахаас илүүтэй зарим тохиолдолд бүр үнээ нэмчихсэн байх ч тохиолдол байдаг. Харин ажлын өдрүүдэд эсрэгээрээ хүн багатай тул үнээ хямдруулахаас гадна асуувал өшөө илүү үнэ буулгах магадлалтай байдаг. Тиймээс өөрт таалагдсан зүйлсээ ажлын өдрүүдээр авах нь танд санхүүгийн хувьд ашигтай гэдгийг битгий мартаарай.
"Хонгконгийг хоослоё-2" сугалаат худалдаа нь тодорхой нэрийн бүтээгдэхүүнээс худалдан аваад Хонгкокт өөрөөсөө ямар ч зардал гаргахүйгээр 5000 америк доллараар шоппинг хийх боломжийг танд олгож байна. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.