Гоёж, гангалж, сайхан харагдахыг хүсдэггүй эмэгтэй хүн бараг байхгүй болов уу. Бидний нууцхан мөрөөдөл бол санаа зовох зүйлгүйгээр хүссэнээрээ шоппинг хийх биш гэж үү?.
Хүссэн гутал, цүнх, ээмэг бөгж, дотуур хувцас гоо сайхны зүйлсээ аваад л... Гэхдээ хэрвээ бүсгүй танд 5000 америк доллароор хүссэн зүйлээ худалдан авах боломж гарвал та юу авах байсан бэ?
АНУ-д бүсгүйчүүдийн дунд тэдний хамгийн их худалдан авахыг хүсдэг зүйлсийн талаар сонирхолтой судалгааг 18-45 насны 1000 гаруй бүсгүйчүүдийн дунд явуулжээ. Энэхүү судалгаагаар “Хэрвээ танд хүссэнээрээ шоппинг хийх боломж гарвал та юу худалдан авах байсан бэ?” гэдэг асуултыг тавьжээ. Судалгааны үр дүнд бүсгүйчүүдээс 100 гаруй төрлийн хариулт ирсэн байна. Түүнийг багцлан бүсгүйчүүдийн хамгийн их худалдан авалт хийхийг хүсдэг ТОП-10 зүйлстэй танилцацгаая. Та мөн өөрөөсөө мөнгөнд санаа зовохгүйгээр дэлгүүр хэсэх боломж гарвал юу авах байснаа асуугаад үзээрэй.
10. Гоёл чимэглэлийн зүйлс
Бүсгүйчүүд бидний гоёл чимэглэлийн зүйлүүдэд ээмэг, зүүлт, бугуйвч, бөгж, нүдний шил, цаг гээд олон зүйлс орно.Эдгээр нь хувцсыг үнэхээр амилуулах ид шидтэй гэдгийг ч бид сайн мэднэ. Бүсгүйчүүд 7000 доллартай эсвэл 7 доллартай байсан ч өөртөө гоёл чимэглэлийн зүйлс авахаа орхихгүй гэжээ. Бүсгүй та 5000 доллартай болвол заавал өөртөө “Swarovski” худалдан авахаа битгий мартаарай. Бүсгүй хүн бүр байх ёстой зүйлсийн нэг биш гэж үү.
9. Гар утас
Мэдээлэл технологийн эрин үед амьдарч байгаа бидэнд гар утас хамгийн чухал хэрэглээ мөн. Сайн камертай гар утсаараа селфи дарах ч урамтай шүү.
8. Гэр ахуйн бараа
Бүсгүйчүүд гэртээ жижиг чимэглэлээр гэрээ тохижуулах, гэртээ шинэ зүйл худалдан авах сонирхолтой. Ялангуяа ихэнх эмэгтэйчүүд гэрийнхээ загвар дизайныг өөрчлөх хоббитой байдаг билээ.
7. Гал тогооны хэрэгсэл
Гал тогоотой зууралддаггүй эмэгтэй хүн тун цөөхөн шүү дээ. Түүнээс болоод ч тэр үү гал тогооны хэрэгсэлүүд маань энэхүү жагсаалтын 7-рт багтжээ. Зориулалтын гал тогооны хэрэгслээ ашиглан янз бүрийн хоол туршин, түүнийг амтархан идэх хайртай хүмүүсээ харах аз жаргал мөн.
6. Арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд
Сайхан толигор зөөлөн арьстай байхын тулд бид гоо сайхны бүтээгдэхүүндээ хэдийг үрдэгээ ч тооцохыг хүсэхгүй л байна шүү. Хэрэгтэй зүйлсээ бага багаар цуглуулсаар байтал ихэнх бүсгүйчүүдийн маань толины урд тал дүүрэн байгаа гэдэгт итгэлтэй байна.
5. Ном
Ном бол ертөнцийг харах толь. Сайхан халуун кофе эсвэл цай уунгаа ном унших нь үнэхээр сайхан амралт болдог. Эмэгтэйчүүд ерөнхийдөө сэтгэлийн хөдөлгөөн ихтэй хүмүүс тул эрчүүдийг бодвол романтик, сэтгэл хөдөлгөсөн мөн хувь хүний хөгжлийн ном худалдан авдаг байна.
4. Даашинз
Ихэнх бүсгүйчүүдийн хувьд хямдралтай үнээр худалдан авалт хийхэд түүнээс авах сэтгэл ханамж 2 дахин их байдаг гэжээ. Даашинз бол эмэгтэй хүний гоо сайханг илүү тодотгон харуулдаг. Тиймдээ ч даашинз энэхүү судалгааны 4-рт багтжээ.
3. Хувцас
Шкаф дүүрэн хувцастай ч өмсөх юмгүй байх зовлонг бүсгүйчүүд бид л ойлгоно. Хүрэм пальто цув өвлийн куртка малгай ороолт зэрэг хувцаснууд жагсаалтын 3т багтжээ.
2. Цүнх
Эрчүүдийн хувьд нэг төрлийн цүнх л байхад хангалттай байдаг бол бидэнд өдөр тутмын, ажлын, аялал зугаалгын, гоёлын гээд олон төрлийн цүнх чухал хэрэгцээтэй байдаг нь нууц биш. Дэгжин сайхан хувцасны чимэг бол цүнх гэдэгтээ хэнч маргахгүй бизээ. Эмэгтэйчүүд сайхан цүнхний төлөө 1000 доллар үрж чадна гэж хэлсэн тохиолдол ч байна гэнэ шүү.
1. Гутал
"Гутал сайт гурвын урд”,”Сайн гутал чамайг сайхан газар хүргэнэ” ч гэдэг үг байдаг биздээ. Гутал бол бүсгүйчүүд бидний хамгийн их дурладаг зүйлс яахын аргагүй мөн.
Одоогоос яг 1 жилийн өмнө “Монголиан Стар Дистрибюшн” ХХК-ийн хамт олны зохион байгуулсан “Мөнгө төлөхгүйгээр мөрөөдлийн шоппинг хийцгээе” уриатай “Хонгконгийг хоослоё-1” сугалааны супер азтан Б.Энхжаргал гэх бүсгүй шалгарч 5000 ам.долларын эзэн болж байлаа. Тэр ч мөн адил гутал худалдан авахаа мартаагүй. Түүний хэрхэн шоппинг хийсэн талаарх мэдээллийг авахыг хүсвэл энд дарна уу.
“Хонгконгийг хоослоё-2" сугалаат худалдаа эхэлсэн гэдгийг танд дуулгахад таатай байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг доорх зурган дээр дарж авна уу.