Мөнгө төлөхгүйгээр Хонгконгт 5000 америк доллараар шоппинг хийсэн бүсгүй хэн бэ?


Та бүхэн жүжигчин Ундармаагийн дотоод зөрчил дээд цэгтээ хүрснийг харуулсан видеогоор илэрхийлэгдсэн "Хонгконгийг Хоослоё-1" сугалаат худалдааг санаж байна уу?

 

 
 
 

Одоогоос яг 1 жилийн өмнө "Монголиан Стар Дистрибюшин" ХХК-ийн хамт олон "Хонгконгийг Хоослоё-1" сугалаат худалдааг "Мөнгө төлөхгүйгээр мөрөөдлийн шоппинг хийцгээе" уриатайгаар зохион байгуулсан билээ.
Нийт 3 сарын турш 300 азтан тодруулсан уг сугалаат худалдааны супер азтанаар Б.Энхжаргал гэх бүсгүй шалгарсан. Яаж азтан болсон гээч?
Ердөө л өөрийн байнгын хэрэглэдэг Kotex ариун цэврийн хэрэглэл 1 ширхгийг "Бөмбөгөр" худалдааны төвөөс худалдан аваад супер азтан болсон гээд боддоо.Гайхалтай биш гэж үү, бүсгүйчүүдээ?
Хаа ч олдохгүй ийм сайхан боломжийг гартаа атгаж чадсан, аз нь шовойсон цорын ганц хүн бол Б.Энхжаргал гэх энэ бүсгүй.
 


"Монголиан Стар Дистрибюшин" ХХК-ийн зүгээс 5000$-ыг тухайн үеийн валютын ханшаар бодон 11 сая төгрөгийг Б.Энхжаргал бүсгүйд гардуулан өгч байсан төдийгүй 2 талын нислэгийн тийз, очоод байрлах зочид буудлын зардал, мөн онгоцны буудлаас тосож авах үйлчилгээ зэргийг иж бүрнээр үзүүлсэн.
Азтай бүсгүйд 5000 америк доллараа зөвхөн дэлгүүр хэсэхэд зориулан хүссэн бүхнээ авах өөрөөр хэлбэл мөнгө төлөхгүйгээр мөрөөдлийн шоппинг хийх боломжийг олгож биелэгдэшгүй мөрөөдлийг нь биелүүлж байсан билээ.
Хонгконг нь 12 сард хамгийн супер хямдралыг зарладаг бөгөөд азтан Б.Энхжаргал энэ үеэр Хонгкокт очсон.Ингээд супер азтаны Хонгконг улсад аялж 5000 доллараар хэрхэн шоппинг хийсэн талаарх зурагнуудыг танд сонирхуулъя.
 


Брэндийн дэлгүүрүүдээс Б.Энхжаргалын худалдан авсан зүйлс:Тэрээр үнэртэн гоо сайхан, гоёл чимэглэл, хувцас гээд бүхий л зүйлийг бүүр түүгээр ч зогсохгүй I Phone утас гэхэд л 3 ширхгийг мөн Ipad зэргийг худалдан авсан байгааг та харж байна.



Супер азтан Б.Энхжаргалын сэтгэгдэл: "Санамсаргүй байдлаар сугалаат худалдааны супер азтан болсондоо итгэж ч чадаагүй. Танай компанийн оруулж ирдэг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг байнга гэртээ худалдаж авдаг.Тэр дундаа Kotex ариун цэврийн хэрэглэлийг хэрэглэх дуртай төдийгүй супер азтан болоод мөрөөдлөө биелүүлж ханатлаа хүссэнээрээ шоппинг хийсэндээ маш их баяртай байна.Дэлгүүр хэсэж хүссэнээрээ шоппинг хийх нь эмэгтэй хүн бүрийн мөрөөдөл гэж бодож байна. Амьдралдаа анх удаа л ингэж гадаад руу явж мөнгөнд санаа зоволгүй авмаар санагддаг, худалдаж авахыг нууцхан мөрөөддөг байсан зөндөө их зүйлийг өөртөө, хүүхэддээ, гэр бүлийхэндээ авах хаа ч байхгүй ийм гайхалтай боломжийг олгосон танай компанийн хамт олонд баярлалаа гэж хэлье.Ёстой л харсан бүхнээ л авсан”.\ Инээв \


Б.Энхжаргал болон түүний гэр бүлд аз жаргал хүсье!

Уг сугалаат худалдааны турш супер азтанаас гадна  299 азтан Mонголдоо шоппинг хийх эрх хожсон бөгөөд манай супер азтан Б.Энхжаргал бүсгүйн адил “Мөнгө төлөхгүйгээр мөрөөдлийн шоппинг хийх” нууцхан мөрөөдлөө биелүүлж чадсан гэдгийг дуулгахад таатай байна.
 
"Хонгконгийг Хоослоё-2" сугалаат худалдаа тун удахгүй...

АЗ ТАНД ОЙРХОН БАЙНА. АМЖИЛТ ХҮСЬЕ!