Амны таагүй үнэр нь чихрийн шижин, бөөр болон элэгний үйл ажиллагааны эмгэг өвчтэй хүмүүст өвчний шинж тэмдэг байдлаар илэрч болно. Амны эвгүй үнэрт ам хуурайших өвчин болон тамхи таталт зэрэг нь бүүр их сөрөг нөлөө үзүүлдэг. Түүнчлэн амны эвгүй үнэр гарахад стресс, хоол сойх, гормоны өөрчлөлт, хурхиралт зэрэг нөлөөлдөг байна. Харин хэлний уг хэсгээс эвгүй үнэр гарч байгаа нь мэдэгдэж байвал энэ нь хамрын угийн эмгэгтэй холбоотой байж болно. Амнаас эвгүй үнэр гардаг 7 шалтгаан
1. Тогтмол шүдээ угаадаггүй
Юуны түрүүнд шүдээ сайтар угаагаад шүдний утсаар өдөрт 2 удаа цэвэрлэж, хамгийн сүүлд нь хэлээ сайтар хусаж цэвэрлэх хэрэгтэй. Мөн ам зайлагч шингэн тогтмол хэрэглэж байгаарай.
2. Ус хангалттай уудаггүй
Ус хангалттай хэмжээгээр уудаггүйгээс болж шүлс бага ялгардаг. Шүлс бол бидний аман доторх нянгуудыг цэвэрлэж байх үүрэгтэй. Шүлсний ялгаралт бага байх нь амнаас эвгүй үнэр үнэртэхийн шалтгаан болдог. Тиймээс өдөрт 8 аяга ус уух хэрэгтэй бөгөөд ногоон цай ч бас амны эрүүл ахуйд сайнаар нөлөөлдөг.
3. Харшил
Зарим хүмүүс харшлаасаа болоод хамар нь битүүрч амаараа амьсгалдаг. Мэдээж хамраараа биш амаараа амьсгалахад хуурайшилт үүсч үүнээс болж амнаас эвгүй үнэр гардаг.
4. Буруу хоол хүнсийг их хэмжээгээр идэх
Хүмүүсийн дунд сонгино сармис ихээр идэхэд л амнаас эвгүй үнэр гардаг гэсэн ойлголт байдаг. Гэвч бидний өдөр тутамдаа идэх дуртай цагаан идээг мөн их хэмжээгээр идэхэд амнаас муухай үнэр гардаг гэдгийг тэр бүр хүн мэддэггүй байх. Учир нь цагаан идээ бол маш их нүүрс ус болон чихэр агуулсан бүтээгдэхүүн. Тиймээс амны эрүүл мэнддээ санаа тавьдаг хүнд мэргэжилтнүүд жимс жимсгэнийг санал болгожээ.
5. Хамар болон хоолойн үрэвсэлтэй байх
Хэрвээ хамар болон хоолой тань ямар нэгэн өвчлөлтэй бол бас эвгүй үнэр гарах шалтгаан болох аж. Тиймээс хоолойгоо өдөр бүр бүлээн давстай усаар зайлах болох хамраа тусгай цэвэрлэгч шингэнээр цэвэрлэхийг санал болгож байна.
6. Ходоодны хүчил ихтэй байх
Өөрт тань дээрх зовуурууд байхгүй хирнээ амнаас тань эвгүй үнэр гарч байвал ходоодны хүчил ихдэснээс бас болох боломжтой. Ходоодны хүчил ихдэх нь архи, халуун ногоо, синнамон болон шоколаднаас болдог.
7. Хамгийн хүнд шалтгаан болох хавдар
Энэ бол маш ховор тохиолддог гэхдээ хамар, залгиур хоолой, чих хавдартай болсон үед энэ шинж тэмдэг үзэгдэж болно. Энэ тохиолдолд тухайн хүний амнаас гашилсан иссэн үнэр үнэртдэг. Ингээд бидний хүргэж буй зөвлөгөөг дагаж өдөр тутмын амьдралдаа хэвшил болгож өөрийгөө болон гэр бүлээ учирч болзошгүй өвчлөлөөс хамгаалаарай.