ДЭЛГҮҮР ХЭСЭХ НЬ СТРЕССИЙГ БУУРУУЛНА

 
1.Стресс гэж юу вэ?
        Өдөр тутмын амьдралд тохиолддог энгийн нэгэн стресс нь хүндрэх тусмаа “сэтгэл гутрал” (depression) болон хувирдаг байна. Монголын сэтгэцийн эрүүл мэндийн газраас     хийсэн судалгаагаар гурван хүн тутмын нэг нь ямар нэгэн төрлийн стрессийн шалтгаантай болох нь тогтоогджээ. Амьдралд хүнд хэцүү үе тохиолдох, гэнэтийн цочролд орох зэргээс үүдэн хүмүүс стрессдэг. Гэвч бидэнд үргэлж сэтгэл зүйчээс зөвлөгөө авах цаг зав боломж нь гараад байдаггүй учраас стресс багасгах аргуудыг сайн мэдэж байх нь чухал.
 
2. Яагаад дэлгүүр хэсэх нь сэтгэл гутралыг эмчилдэг вэ?
Телевизийн од Тэмми Фай Баккер хэлэхдээ “Дэлгүүр хэсэх нь сэтгэл зүйчээс цаг авахаас хямд зүйл. Харин үр дүн нь ижил”гэжээ. Мөн Голландын “Тилбург” их сургуулийн эдийн засгийн салбарын профессоруудын хийсэн судалгаагаар “Материалист хүмүүс бусдаас ганцаардмал байх нь олонтаа. Харин ганцаардмал хүмүүс дэлгүүр хэссэнээр үүнийгээ эмчилж чаддаг” гэнэ. Мөн “Росс” их сургуулийнхан 548 хүн оролцсон судалгаа хийсэн бөгөөд дүгнэлт нь “Дэлгүүр хэсэх нь стрессийг эмчилж, өөрийгөө ахин нээж олоход тусладаг” хэмээн гарчээ.Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр Хонконг нь дэлхийн шоппинг хийх гол төв газар нь болжээ. 2013 оноос хойш тус улсыг зорьсон жуулчдын тоо жил бүр дунджаар 4.4 хувиар өссөөр байна. Манай Монголчууд ч мөн Хонконгийн зорьж дэлгүүр хэсэх болсон билээ.

3. Азийн улсуудаас Хонгконгд дэлгүүр хэсэх нь хамгийн тохиромжтой
Учир нь Хонконгийн дэлгүүрүүд бусад улсынхаас харьцангуй хямд бөгөөд дарс болон тамхинаас бусад бараанаас татвар авдаггүй. Мөн дэлхийн томоохон брэндээс гадна маш олон дэлгүүрүүд нь барааны өргөн сонголтыг бий болгосон байдаг. Хамгийн таатай нь тэнд “Үйлчлүүлэгч нэгт” гэх зарчим төгс үйлчилдэг. Найрсаг хамт олон дээд зэрэглэлийн харилцаатай дэлгүүрийн зөвлөх нар дэлгүүрээс хэрэгтэй бараагаа олоход тус болдог байна. Хүмүүсийн зорьж авдаг хамгийн түгээмэл гурван барааны төрлүүд бол хувцас, гоо сайхны бараа болон электрон бараа юм. Мэдээж хямдралыг дурьдахгүй өнгөрч болохгүй. Хонконгт Christmas-ийн баяраар болон Хятадын шинэ жилийн үеэр буюу арван хоёрдугаар сараас хоёрдугаар сарын хооронд мөн зуны хямдрал буюу долдугаар сараас есдүгээр сарын хооронд маш том хямдрал болдог.