Монгол хүний эрүүл мэнд, сайн сайхныг дэмжих үйлсийг эрхэмлэн ажилладаг “Монголиан Стар Дистрибюшин” ХХК нь 2006 оноос эхлэн Дэлхийн тэргүүлэгч Johnson & Johnson компанийн Эм, эмнэлгийн хэрэгслийн тоног төхөөрөмжийг албан ёсны эрхтэйгээр нийлүүлж ирсэн.
“Монголиан Стар Дистрибюшин” ХХК-ийн хувьд эрүүл мэндийн салбарын бүхий л байгууллагуудтай хамтын ажиллагаа үүсгэн нягт уялдаатай ажилладаг билээ.Үүний адил эрүүл мэндийн салбарын томоохон төлөөлөл болох Клиникийн Хоёрдугаар Төв Эмнэлэгтэй удаан хугацааны турш хамтран ажилласаар ирсэн.
Монголын мэс засалч эмч нарын хүн амд үзүүлж буй тусламж, үйлчилгээг дэлхийн жишигтэй дүйцүүлж, олон улсын эрдэм шинжилгээ, судалгааны орчинд идэвхитэй байр суурь эзэлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, үр өгөөжийг нэмэгдүүлэхэд онцгой анхааран ажилладаг Клиникийн Хоёрдугаар Төв Эмнэлгийн үйл ажилллагааг манай компанийн зүгээс дэмжин 2016 оны 6 сард Johnson & Johnson-ын Хэт авиан дурангийн болон нээлттэй хагалгааны түлэгч тайрагч Gen11 генераторыг тус эмнэлгийн удирдлага, эмч нарт гардуулан өгсөн юм.
Gen11 генератор нь Анагаахын шинжлэх ухааны хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи бөгөөд хэт авиан болон биполяр зүсэгч Harmonic, Enseal гэсэн 2 гартайгаар гоо сайхан, эмэгтэйчүүд, тархи, зүрх, эрхтэн шилжүүлэх болон ерөнхий мэс засалд хэрэглэгддэг.

Монгол улсын хэмжээнд ердөө хоёрхон байдаг Gen11 генератор нь дэлхийн анагаах ухааны хөгжилтэй эн зэрэгцэх хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи бөгөөд хамгийн анх “УБ Сонгдо Эмнэлэг” монголдоо нэвтрүүлсэн юм.
Харин улсын эмнэлгүүдээс анхлан Клиникийн Хоёрдугаар Төв Эмнэлэг энэхүү сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий Gen11 генераторыг дээр дурдсан төрөлжсөн нарийн мэргэжлийн мэс засалд ашиглаж эхэлсэн нь хүн ардын эрүүл мэндэд нэн тустайг онцлохын ялдамд бидний удаан хугацааны хамтын ажиллагаанд талархан ажлын өндөр амжилт хүсье!
Монгол хүний эрүүл мэнд, сайн сайхныг төлөөх үйлс бүхэн дэлгэрч байх болтугай!