ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭМЧИЙН ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ БУЛАН 2016.06.30

Асуулт: sain baina uu ? tsagaan yum ih garaad bhinmaa bs tm neg nyltsangai ongogvi yum garaad bhin ene yunih wee emchee tgd mazok ogohoor zvgeer garaad bhin
Хариулт: Сайн байна уу. Мазокын шинжилгээг хэр зөв авсан бэ гэдгээс шалтгаалан хариу нь янз бүр гарч болно. Үтрээний үрэвслийн эсрэг энгийн лаанууд хийгээд үр дүнгүй бол үүсгэгчийг илрүүлэх нарийвчилсан шинжилгээнүүдийг хийлгэж болно. Үтрээнээс цагаан юм их ялгарах нь ихэвчлэн үтрээний үрэвслийн үед илүүтэй тохиолддош.

Асуулт: Sain bnu us ihdei bolhoor ilvv teej boldgvi yumu bi 2honog ilvv tegeid bnalda bas hawantai daralt ih bn gd hewteh bicheg hj ogson ochood shuud torvvldiin boluu hd hondog yum boluu
Хариулт: Сайн байна уу. 41-с дээш неделтэйг илүү тээлт гэж үзнэ. Төрөх хугацаа болсон атлаа ус ихтэй, даралт хаван ихтэй бол хэвтүүлж эмчилгээ хийлгэн хяналтан дор төрүүлэх шаардлагатай байдаг. Энэ нь төрөх үед хүндрэх, эрсдэл өндөртэй байдаг учир заавал хяналтанд эмчилнэ.

Асуулт: Sain ba u emchee. Sawnii amsar uragtaltai ba gsn. Uuniig yaaj emchleh be. Ta ooroo uzleg hiideg u. emnelegiin haygaa ogooch
Хариулт: Сайн байна уу. Умайн хүзүүний урагдалтай үед шээс задгайрах, жирэмслэх үед ураг зулбахыгзавдах, халдварт амархан өртөмтгий болох гэх мэт олон дагалдах сөрөг талуудтай. Мэс заслын аргаар умайн хүзүүний урагдлыг оёж болно.

Асуулт: sain bnu? bi torood 11 sar bolj bgaa hvvhedee 9sar hvrheer ni tootoi em uusan chne 2sar minii bienii yum togdohgv irlee.odoo dooshoo bor esgvvl ygaan yum bainga gardag bolsoon.em ni taarahgv bna gsn vgvv
Хариулт: Сайн байна уу. Харьяа орон нутгийн эмэгтэйчүүдийн эмчид үзүүлж шалтгааныг тодруулаарай. дааврын эмнээс болоод цус алдаж байгаа юмуу эсвэл өөр шалтгаантай байна уу гэдгийг тодруулж эмчилгээг шийднэ.

Асуулт: Jiremsen bish bgaa odoo emee uuhaa bolichihuu bi spralitai bj bgad awhuulsan yum tgd jiremsen bolhgvi yum irehgvi bgan
Хариулт: Сайн байна уу. Спирал авхуулсны дараагаар биений юм ирэхгүй буюу жирэмслэхгүй байгаа юмуу? Ямар эм ууж байгаа вэ? асуултаа тодруулж өгнө үү.

Асуулт: Bienii yum irehgvi 10 honolooo testeer zvger ehod haruulsan yarina uu gesen tgd irehgvi yum odoo yah we
Хариулт: Сайн байна уу. Биений юм хоригдох шалтгаан олон байдаг ч хамгийн түрүүнд жирэмсэн биш эсэхийг тодруулах шаардлагатай байна. Зарим тохиолдолд тухайн сард биеийн эсэргүүцэл сулрах буюу хэт ачаалалтай үед сарын тэмдэг хойшлогдох тохиолдол байж болно. 14 хоногоос дээш хугацаанд биений юм хоригдвол дахин эхо-д харуулан шалтгааныг тодруулаарай. Биений юмийг ирүүлэх дааврын бэлдмэл байдаг ч эмчийн зааврын дагуу шаардлагатай тохиолдолд уудаг. Ярина эмийг биений юм ирээгүй байхад уух шаардлагагүй. Гол нь шалтгааныг тодруулж байж эмчлэх нь зүйтэй.

Асуулт: Emchee 44 nastai emegtei.yarina 3sar uuj bgaa.heden sar zavsarlaad dahij uuh ve.esvel urgeljluuleed uugaad bj boloh u.
Хариулт: Сайн байна уу. Яринаг эмчилгээний зорилгоор ууж байна уу эсвэл жирэмснээс хамгаалах зорилгоор ууж байна уу гэдгээс шалтгаалан хэдэн сар уух вэ гэдгийг тооцно. Хэрэв эмчилгээний зорилгоор ууж байгаа бол 3 сар уугаад дахин хяналтынхаа эмчид үзүлэн цаашид үргэлжлүүлэн уух шаардлагатай эсэхийг тодруулна. Жирэмснээс хамгаалах зорилгоор ууж байгаа бол үргэлжлүүлэн ууж болно. 6 сараас дээш хугацаагаар уух үед цусны шинжилгээг хяналтын журмаар хийлгээрэй.

Асуулт: Сайн байна уу эмчээ. Би бугалганы суулгац өнгөрсөн оны 11 сард тавиулсан юм аа. Тавиулсанаас хойш 3 сар орчим сарын тэмдэг маш ойрхон олон хоногоор ирж байсанаа болиод одоо ирэлгүй 4 сар болчлоо. Дундуур нь нэг удаа үзэгдэх төдий хэдэн дусал гарч байгаад л алга болсон. Одоо ерөөсөө ирэхгүй байгаа юм. Суулгацтай сарын тэмдэг ирэхгүй байх нь хэвийн үү. Авахуулсаны дараа сарын тэмдэгээ яааж тогтворжуулах вэ. Баярлалаа.
Хариулт: Сайн байна уу. Суулгац нь дааврын гаралтай жирэмснээс хамгаалах хэрэгсэл юм. дааврын эмийн үйлчлэл нь сарын тэмдгийг хорьдог. Эхний 3 сард бага хэмжээгээр цус үзэгдэж байгаад цаашдаа сарын тэмдэг ирэхгүй болох нь хэвийн юм. үүнд санаа зовох хэрэггүй. Жирэмслэхийг хүсч байгаа үед суулгацыг авхуулан 3 сарын дотор өндгөвчний үйл ажиллагаа хэвийн болж жирэмслэх буюу сарын тэмдэг хэвийн ирэх боломжтой.

Асуулт: sain bn uu torchiin shinjilgee ogson chin homhoin biruus ni 350 garsan bn laa aygui ondor darhlaa saijruulah emchilgee hileg gsn ymar em uuval zugeer uu jiremsen bolj boloh bolvuu
Хариулт: Сайн байна уу. Хомхойн вирус нь урагт сөрөг нөлөө үзүүлэх боломжтой учир эмчлэхгүйгээр жирэмслэхгүй байх хэрэгтэй. Вирусын эсрэг эмчилгээтэй хамт дархла сайжруулах дэглэм, ажил амралтыг зөв зохицуулах, вит эмчилгээ зэргийг хийж болно. Харьяа дүүргийн эмэгтэйчүүдийн эмчээс зөвлөгөө аваарай.

Асуулт: sain bna uu ?bi torood 4sar bolj bgaa yum ehleed hewliigeer hatguulj owdoj bsnaa odoo guya dagaad owdoh bolloo
Хариулт: Сайн байна уу. Харьяа дүүргийн эмэгтэйчүүдийн эмчид үзүүлэн эмэгтэйчүүдийн талаас эмгэг өөрчлөлт байгаа эсэхийг тодруулах хэрэгтэй. хэвлийн доогуур болон гуя дагаж өвдөх зовиур нь зөвхөн эмэгтэйчүүдийн өвчний үед биш мэдрэл болон дотрын өвчнүүдийн үед мөн илэрч болох учир ялган оношлуулах шаардлагатай.

Асуулт: Менгежуулсэн спиралийн талаар мэдээлэл егееч.спираль ямар нь сайн бэ
Хариулт: Сайн байна уу. Мөнгөжүүлсэн ч бай алтжуулсан ч бай бүгд адилхан үйлчилгээтэй. Эдгээр үед нь өөрөөсөө бактерийг устгах гадны нян бактерийг устггах үйлчилгээтэй гэж үздэг юм.

Асуулт: Sain bn u davsgaar hatguulj ovdood bh yum yuniih yum boloo
Хариулт: Сайн байна уу. Та шинжилгээ болон эхо-р оношлуулсан уу? Шууд зовиураас тийм өвчин юм гэж хэлэх боломжгүй байна. Эмэгтэйчүүдийн тусгайлсан үзлэг болон шинжилгээгээр оношийг тодруулна.

Асуулт: Сайн байна. Жирэмсэнээс хамгаалах суулгац хэр байдаг юм болоо?
Хариулт: Сайн байна уу. Жирэмснээс хамгаалах суулгац нь дааврын гаралтай бэлдмэл учир эерэг болон сөрөг талуудтай. Сөрөг тал нь үтрээнээс байнга цусархаг ялгадас гарах, зүрх судасны өвчтэй болон /артерийн даралт ихтэй/ цусны бүлэгнэлтийн эмгэгтэй, элэгний хатуурал, архаг сүрьеэтэй, зэрэг өвчтэй хүмүүс хэрэглэхийг хориглоно.

Асуулт: Gyno-V laa hj boloh uu. nuhur ter muuguntsuriin esreg emiig bas uuh uu hariu pls
Хариулт: Болно.

Асуулт: muhur bas ter 1 shirheg muuguntsuriin em uuh uu ene sar minii sariin temdeg iregui test uzsen 1 zuraas bas jiremsen boloh bolomj bhgui. urevselees bolood iregui bj boloh uu yr n 2.3 sar bolj irdeg bsan jiremsenees hamgaalah em uusan sar bur irsen ghde suulin sar ugagui olon uuj uuh bolson tul
Хариулт: Сарын тэмдэг алдагдаж 2,3 сараар ирэхгүй байгаа нь үрэвслийн шалтгаантай болон дааврын өөрчлөлттэй холбоотой бие организмын архаг хууч өвчнүүдтэй, дотоод шүүрлийн булчирхайн эмгэгүүдтэй холбоотой байдаг учир нарийвчилсан шинжилгээг эмэгтэйчүүдийн эмчид үзүүлж байж хийлгээрэй. Жирэмснээс хамгаалах эм уух үед сарын тэмдэг тогтмол ирж байгаа бол дааврын зохицуулга алдагдаж байга эсэхийг мөн шинжилгээгээр тодруулах хэрэгтэй. 3 сар дааврын эмийг уугаад хяналтынхаа эмчид дахин үзүүлж цаашид үргэлжлүүлэн уух уу эсвэл эмээ солих уу эсвэл ямар эмчилгээ хйих вэ гэдгийг тодруулах хэрэгтэй байдаг. Шууд тийм өвчний улмаас яг тэр эмийг уухаар хэвийн болно гэж ойлгож болохгүй.

Асуулт: BS 1ZVIL ASUUHAD YAG ENE TALAAR HAANA HANDSAN N DEER BOL YAMAR EMNELEGT OCHIH VE.BS VNETEI BAIDAG BOLUU..
Хариулт: Үтрээ болон умайн хүзүүний урагдлын хүнд зэргийн үед харьяа дүүргийнхээ эмэгтэйчүүдийн эмнэлэгт үзүүлэн дээд шатлалын эмнэлэг рүү 13А маягтаар үнэгүй эмчлүүлэх боломжтой байдаг. Харин хөнгөн зэргийн бол хувиараа хувийн болон улсын эмнэлгүүдэд хийлгэх боломжтой.

Асуулт: Sarin temdeg ireegui ued zugeer uu bi. Tsagirag helberin mungujulsen spral awsan bg
Хариулт: Сайн байна уу. Тавиулахаас өмнө эхо болон эмэгтэйчүүдийн тусгайлсан үзлэгээр ямар нэгэн өвчин байгаад түүнийг сэдрээх эрсдэл өндөртэй бол битгийн тавиулаарай. Хэвийн бол тавиулж болно.

Асуулт: Sain bainuu. Bi feminyl gdg emig jil garan xereglej bgama. 2sariin umnu emee uuj chadagv yma. Tgd 72tsagiin emig uusan. Daraa sard feminyl uuj ehleed tumriin beldmelrvge orj ehleegv bhd sarin temdeg mash baga xemjeger xagas sar irsen. Eniig zaawal emchid vzvvleh estoi yu
Хариулт: Сайн байна уу. Заавал эмчид үзүүлээрэй. Дааврын зохицуулга алдагдсантай холбоотойгоор цусархаг ялгадас үтрээгээр байнга гардаг.

Асуулт: emcheee vtreeni exod haruulaad jiremslehed ymar negen asuudal bgag medej boloh uu
Хариулт: Сайн байна уу.Үтрээний эхо-р оношийн бүрэн тавих боломжгүй. Зөвхөн умай болон умайн дайварт өөрчлөлттэй байгаа эсэхийг тодруулж болно.

Асуулт: Sn bna uu mini biyni ym irkv 3honog bolj bna testeer vzeheer 1zuraas bgd bhin tgsen mortloo ochigdoroos zvvn hoh hondvvrleed hoyulangih n tolgoi n bas hondvvrleed bhin bas nuruugaar owdood bhin ireh gj bgn bolow uu hariu ogj tuslaach
Хариулт: Сайн байна уу. 7 хоног биений юм ирэхийг хүлээгээрэй. 7 хоногоос дээш хугацаанд тестээр үзэж эхо-р шалгуулж болно.

Асуулт: Mni biynii ym yg ulaaan ch bas meleen huren ungutei ireh ymaa. Tgd uwdulttei irdg. barag dood tal n 7 honodg. Asuudal bga yu
Хариулт: Сайн байна уу. Биений юм 5-с дээш хоногоор өвдөлттэй их хэмжээгээр ирэг бол эмэгтэйчүүдийн талаас асуудал байна гэж үзнэ. Тиймээс та харьяа дүүргийнхээ эмэгтэйчүүдийн эмчид үзүүлж оношлуулаарай.

Асуулт: Сайн байна уу? Эмчдээ энэ өдрийн мэнд хүргэе. 2007 оноос хойш үтрээнээс бактер илэрч өсгөврийн шинжилгээгээр өтгөнд байдаг бактер гэж тодорхойлогдсон. тухайн үед ариун цэвэр сайн сахьвал зүгээр болно гэсэх ч одоо хүртэл шар ногоовтор туяатай зүйл гардаг. яаж нэг мөсөн эдгээх вэ? Туслаач. мазокоор заримдаа зүв зүгээр гэж хариу нь гардаг ч ялгарч буй зүйлийн өнгө нь ерөөсөө өөрчлөгдөхгүй байна.
Хариулт: Сайн байна уу. Үтрээний ариун чанар өгөөд бактер илэрсэн бол бактерийн эсрэг антибиотик эмчилгээ заавал хэрэглэдэг. Үтрээний ариун чанараар ямар антибиотик таарч банйа вэ гэдэг хариу гарах ёстой. Хариуны дагуу эмчилгээ хийхэд хэвийн болно.

Асуулт: сайн байна уу би саяхан 2 сарын өмнө жирэмсэн байж байгаад зулбацан юмаа тэгээд үзүүлтэл сав нь хавдартай байж магадгүй гээд байх юм ийм үндэслэл байх уу мөн миний сарын тэмдэг тогтвортой ирдэггүй 2 юму 3 сарын дараа ирдэг ирэхдээ маш урт хугцаагаар ирэд байх юм мөн доошоо өнгөтэй юм гараад байн би одоо яах вэ туслаа ч
Хариулт: Сайн байна уу. Саванд хоргүй хавдрын шинж тмэдэг байвал эхо-р оношлуулж болно. Эмэгтэйчүүдийн тусгайлсан үзлэгб олон эхо, цаашилбал шаардлагатай шинжилгээнүүдийг хийлгэсний үндсэн дээр эмгэг өөрчлөлт байна гэж мэдэж болох учир шууд тийм өвчин гэж хэлэх боломжгүй.

Асуулт: sn bnuu emchee torchiin shinjilgee ogsn ymaa tegsn 1.Rubella IgG <10.0 IU/ml 32.0 IU/m 2.Cytomegalovirus IgG <16.5 U/ml 111.2 U/ml 3.Herpes 1&2 IgG <1.1 4.52 iim 3n virus ilersen bn ene osoltgv jiremsnii shaltgaan n bolj bolhuu
Хариулт: Сайн байна уу. Цэвэрлүүлсэн өдрийг сарын тэмдэг ирсэн өдөр гэж тооцоход жирэмслэх боломжтой. Дээрх шинжилгээний хариу гарахад ураг өсөлтгүй болон шалтгаан болсон байна. Шинжилгээний хариуг аваад харьяа дүүргийн эмэгтэйчүүдийн эмчид үзүүлж виурсын эсрэг эмчилгээ хийлгэн давтан шинжилгээгээр хянуулаарай.

Асуулт: Sain bnuu tsagaan yum ih garaad bh yum . Bas ih unertei garaad bna. Yamar negen bzho nii shinj temdeg uu?
Хариулт: Сайн байна уу. Эмэгтэйчүүдэд шээс, бэлгийн замын болон үтрээний үрэвслээр өвчлөх нь элбэг тохиолддог. Үтрээ нь бэлгийн уруул, умайг холбосон суваг бөгөөд уг өвчний талаар ярихын өмнө үтрээний хэвийн үйл ажиллагааг танилцуулж байна. Үтрээ нь булчирхайгүй бөгөөд умайн сувгийн булчирхайнаас ялгарах шүүрэл салстын шингэний нөлөөгөөр чийгшиж байдаг. Үтрээний хэвийн үед бичил биетүүд болон ДЕДЕРЛЕИНИ савханцар байдаг. Эдгээрээс сүүний хүчил ялгарч хэвийн орчинг бий болгож гаднаас олж ирсэн бичил биетүүдийн өсөлтийг саатуулан хамгаалж байдаг. Энэ үйл ажиллагаа алдагдсаны улмаас үтрээний үрэвсэл үүсдэг. Бага аарцагны эрхтний үрэвслийн дараа үр тогтох чадвар буурч умайн гадуурхи жирэмслэлт, үргүйдэл үүсэх боломжтой. Эдгээрүүдийг үүсгэх гол зам нь үтрээний үрэвсэл юм. Бэлэг эрхтний бүх хэсгээс гарч байгаа ялгадас нь үтрээгээр дамжин гадагшилдаг учраас ямар шалтгаантайгаас нь хамааран хэд хэд хуваагдана.

Асуулт: Төрсөний дараа жирэмснээс хамгаалах бугалганы суулгац сар гарны өмнө тавиулаад сарын тэмдэг ойрхон ирээд байна. Тавиулсанас хойш сардаа 2 удаа ирлээ. Эмч маань цус тогтоох эм бичиж өгөөд гайгүй гээд байх юм. Ийм сөрөг нөлөө гараад байвал яваанда ямар хор уршиг байдаг вэ? Эсвэл ингэсгэж байгаад бие хүлээгээд дасан зохицдог юм болов уу? намайг дааварт мэдрэг бна бас ядаруу бна зүгээрээ л гэсэн. Цус тогтоох эм уугаад байх муу гэж бодогдоод бхын.
Хариулт: Сайн байна уу. Суулгац тавиулсны дараа даарын эмийн гаж нөлөөний улмаас цусархаг ялгадас байнга үзэгдэх зовиур илэрдэг. Энэ нь 3 сар-с дээш хугацаагаар үргэлжилвэл таарахгүй байна гэж үзнэ. 3 сар цусархаг ялгадас байснаа огт биений юм ирэхгүй байх ёстой. Энэ нь хэвийн юм.

Асуулт: Sn bnu, udriin mend, dunguj turuuhen hetsuu medee sonsloo. Nuhur tsepu emnelegt uzuulsend buh turliin bzhu tei bn emchilgeend yavbal 400,000 tug honog aldalgui yav gj, harin enheree shiljilgeend oruul genee tegeed itgel emnelgt ochson antibiotek uusan bl hed honood ir genee. Barag l dohoos busad n ilrsiin genee bi haana shilnjiluulj emchiluulbel sn bh ve uurt ih zoviur bdg l da. Nuhurtei bolood 5jil bolj bn 2 ohintoi jil daraalan tursun ulsiin emenelgt uzuulhed bzhu haldvar neg ch ilreegui gantsahan monokog ilerdeg jil bur emchluuljdeg l uug n yaahaa medhee bailaaa bs ohidod min haldsan bh gehees aij bn. Zag, trihomaniz, gd bugd l ilersen chamaas bollo hd bh ym
Хариулт: Сайн байна уу. Бэлгийн замын халдвар нь өвөрмөц үүсгэгчээр үүсгэгддэг учир өвчнийг үүсгэж байгаа үүсгэгч болгон өөр өөрийн онцлогтой бөгөөд тухайн үүсгэгчид тохирсон өөр өөр эмчилгээний заалттай байдаг. Танд зөвхөн мазокын шинжилгээгээр илэрсэн өвчнүүд үү? эсвэл PCR-н шинжилгээгээр илэрсэн үү? Зөвхөн мазок-р илэрсэн бол нарийвчилсан шинжилгээ PCR давхар өгөөрэй. Дээрх халдваруудын эсрэг тууштай эмчилгээ хийлгэснээр эрүүл болох боломжтой. Цаг хугацаа болон эдийн засгийн хувьд нилээд зардал гарах байх. Олон газраар биш зөвхөн нэг эмнэлэгтээ нэг эмчид эмчилгээ хийлгэх хэрэгтэй шүү. учир нь давтамжтйагаар эмчилгээг хийх бөгөөд шинжилгээг мөн давтамжтайгаар хянаж явдаг.

Асуулт: Sain bnuu ta vneheer mundag Emch shvv bi tanias asuuh ym bn bi torood 20 honjiin nohortoigoon unttsan zvgeer boluu gej asuuh geel
Хариулт: Сайн байна уу. Төрсний дараа 45 хоног болоод эмэгтэйн бие организм хэвийн байдалдаа ордог учир 45 хоногийн дараагаас бэлгийн харьцаанд орж болно.

Асуулт: Odriin mend ooriin tani zovloson yarina gd emiig odoo shud uuj bolohuu esul zawal ym irsni daraa uudag ymu zawsarlahgui uugad baij boldog uu ??
Хариулт: Сайн байна уу. Дааврын хавсарсан бэлдмэлийг завсарлагагүй уувал биений юм ирэхгүй. Тиймээс биений юмаа иртэл битгий уугаарай. Ирэнгүүт ууж болно.

Асуулт: Sain bnuu bi odoo 25tai minii huisnees aimar unertei ih shuus ih garaad bn ulaigaad haluu duugeed bhiin yaah estoi bl
Хариулт: Сайн байна уу. Хүйснээс шинжилгээ өгөх хэрэгтэй. Шинжилгээний хариуны дагуу эмчилгээ хйилгээрэй.

Асуулт: Sain baina uu tand ene udriin mend hurgiii...bi turuud 4 sar garan bolj baina....heden sartaigaas erundug taviulj boldog ym be emchee...
Хариулт: Сайн байна уу. Төрсний дараа 45 хоногоос дээш хугацаанд спирал тавиулж болно. Спирал тавиулахаас өмнө үтрээ болон умайн хүзүүний өөрчлөлттэй эсэхийг тодруулан хэвийн бол тавиулж болно.

Асуулт: Сайн байна уу? байнгын зөвлөгөө авдаг хүн байна хэхэ танд их баярлаж явдаг шүү надад 1 асуух юм байна би нэгдэхэд тестеер үзсэн чинь нэг тод нэг бүдэг зураас гараад байна тэр нь юу гэсэн үг вэ? хариулж өгөөрэй
Хариулт: Сайн байна уу. 3 өдөр дараалан өлөн шээсэн дээрээ тестээр үзээрэй. жирэмсэлсэн байх магадлал өндөртэй юм байна. 7 хоногийн дараа эхо-р харуулан баталгаажуулж болно.

Асуулт: Sainbainauu.odriin mend minii bogsnii amsar dr neg ilvv mah gemeerch yumuu neg yum garchihlaa yahaar ingej gardag yum boloo hariulj tuslaachhaaya jaahan owdood bhiin
Хариулт: Сайн байна уу. Бөгсний амсар дээр өвчтэй болон хөндүүртэй үүсгүүр гарах нь цагаан мах эсвэл анусны ойролцоох өөхөн эдийн үрэвсэл, бэлгийн замын халдварын гаралтай үү, хомхой гэх мэт олон янзын зүйл гардаг учир та заавал эмчид үзүүлж аль нь вэ гэдгийг оношлуулах хэрэгтэй.

Асуулт: Bayrlalaa yamar shinjilgee ogch baij medwj boloh we
Хариулт: Эмэгтэйчүүдийн эмчид үзүүлэн шинжилгээ авах шардлагатай юу эсвэл шууд хараад оношлох боломжтой юу гэдгийн шийднэ.

Асуулт: sain bn uu bi 39 nastai minii sariin temdeg 2007 -2008 oni hoorond mash ih tasaldaj irj bsan tuhain ued uzuuleed tootoi emiig 1 hairtsag uuj bsan 2009 ond turuud tuunees hoish tasaldahaa bolison bolowch mash hemjeetei irdeg bson 2016 onii 6 sariin mistraj urd urdiunhaasaa bur baga irlee mistraz irehiin umnu bolon hoino bor ungutei um l ih uzegdeh eho undguwchnii uil ajillagaa bolon baga tarhinii uil ajillagaanii imra bichleg hiulgej bsan hewiin gesen hariu
Хариулт: Сайн байна уу. Сарын тэмдгийн мөчлөг тогтвортой юу? Ирж байгаа цусны хэмжээ бага ч гэсэн мөчлөгийн хувьд тогтвортой сар бүр ирж байгаа бол санаа зоволтгүй. Харин ирэхийн өмнө буюу хойно цусархаг ялгадас гарч байгаа нь эмгэг шалтгаантай байдаг учир үрэвслийн шалтгаантай банйа уу, эсвэл хавдрын шалтгаантай байна уу гэдгийг тодруулан эсийн шинжилгээ өгөөрэй.

Асуулт: hariu ilgeesend tani bayarlla. esiin shinjilgeeg haana ugdug ve
Хариулт: Эсийн шинжилгээ өрх болон дүүргийн эмнэлэг, хавдар судлал үндэсний төвд авна.

Асуулт: Sain bnu biynii yum irsnii daraags dooshoo nogoon zvil garax bollo? Ovchin avtsan gsn vgvv?
Хариулт: Сайн байна уу. Мазокын шижнилгээ, сериологийн шинжилгээ хийлгэн бэлгийн замын халдвар авсан эсэхийг тодруулаарай.

Асуулт: hi bi jiremsnes hamgalah em uuhar bieni ym irehgui ymaa
Хариулт: Сайн байна уу. Жирэмснээс хамгаалах ямар дааврын бэлдмэл ууж байгаа вэ? Өдөр бүр зааврын дагуу бүрэн ууж байгаа юу?

Асуулт: odoo uuha bolison tegd emee uuha bolison chin bieni um irsen tegeher taarahgui bn gsn ug uu
Хариулт: Жирэмснээс хамгаалах өөр аргыг хэрэглэж болно.

Асуулт: Sn bnu bi exod vzvvlsen chni 2 umaitai gne ene hewiin vzegdel u mni bienii ym uwduj irdg bas 7 honog irdeg mni bied ymat negen nuluu uzuulehgui bzde
Хариулт: Сайн байна уу. Салаа умай нь төрөлхийн бэлэг эрхтний гаж хөгжил гэж үздэг. Гэхдээ энэ нь ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй. Жирэмслэх үед умайн аль нэг талдаа жирэмслэх блоижтой.

Асуулт: Sainuu emchee ene yrina gedeg em hir muu ur dagavartai ve, uusan humuus venii sudasnii buglurul bolson geh um unen uu
Хариулт: Сайн байна уу. Ярина нь дааврын хавсарсан бэлдмэлүүдээс цус багатай эмэгтэйчүүдд илүү тохиромжтой, таргалуулдаггүй бэлдмэл юм. Гаж нөлөө нь цусны бүлэгнэлтийн үйл ажиллагааг алдагдуулдаг учир зүрх судасны өвчтэй болон элэгний өвчтэй хүмүүст анхааралтай хэрэглэх хэрэгтэй байдаг. Ер нь дааврын бэлдмэл хрээглэж байгаа үед 6 сар тутам цусны шинжилгээг өгч байх хэрэгтэй. мөн мөөгөнцөртөх хандлага өндөртэй байдаг.

Асуулт: sain bnuu. zaawal hariulj ugch tuslaach. manai dvv 14 naatai biynii ym n irheer owdood ewherch hewteed uilaad bdg. gedes owdod bn ged. ene yutai holbootoi we
Хариулт: Сайн байна уу. Сарын тэмдэг хэдэн настайд ирсэн бэ? Охидын сарын тэмдэг ирээд удаагүй байгаа үед хэвлийн доогуур өвдөх, сарын тэмдэг алдагдаж ирэх боловч хүчтэй өвдөлт өгч байгаа бол заавал оношийг тодруулж охидын эмчид үзүүлэх шаардлагатай байдаг.

Асуулт: ireed jil bolj bga
Хариулт: Заавал охидын эмчид үзүүлж оношлуулах шаардлагатай юм байна. Шууд тийм өвчин юм гэж хэлэх бломжгүй юм.

Асуулт: Sain baina uu emchee bi jiremsleh talaar asuuh gesiin minii biynii ym togtmol 29 honogtoi irdeg say 6sariin 21nd ireed 26nd duussan hediigeer jiremsleh bolomjtoi we
Хариулт: Сайн байна уу. Сарын тэмдэг ирсэн өдрөөс эхлэн 9 дахь хоногоос өдөр бүр шулуун гэдэсний халуунаа үзээд шулуун гэдэсний халуун өндөр болсон өдөр бэлгийн хавьталд орвол жирэмслэх магадлал хамгийн өндөр байна. Өдөр бүр үзээд тэмдэглээд явах үед халуун өгсөх үеэр өндгөн эс гадагшилж үр тогтох боломжтой үеүд эхэлнэ.

Асуулт: Udriin mend bi sprailtai. Say bieiin yum duusaad 7 honoj bga. Gehdee unuudur dooshoo jhan tsus gartsan bh yum?
Хариулт: Сайн байна уу. Спирал тавиулаад хэр удаж байна вэ? Саяхан тавиулсан уу? Дөнгөж тавиулсны дараагаар сарын тэмдэг үргэлжлэг хэд хоногоор ирэх тохиолдол байдаг. Спиралтай холбоотойгоор үтрээнээс цусархаг ялгадас гарч байна уу эсвэл өөр шалтгаан байна уу гэдгийг тодруулж үзүүлэх шаардлагатай шүү.

Асуулт: Sain bnu emch ee. Bi 4 sartai jiremsen sayhan mazokin shinjilge uguud zuger garsan gehde namaig nariin PCR shinjilge hilgeh shardlatai ged hilgesen chin bas zuger garsan. Tegsen murtlu dosho bnga shar ungutei ym garaad bhin. Ene yunih ym Bol? Nadad hariulj ugch tuslaach!!! Nadad yamar negen zoviur bhgui gehde bnga ym garaad bhaar sanaa zovood bh ym.
Хариулт: Сайн байна уу. жирэмсэн үед үтрээний хэвийн орчин алдагдаж үтрээнээс ялгарах цагаан юмний хэмжээ хэвийнхээс илүү болдог. Үрэвслийн эсрэг эмчилгээ блон үтрээний хэвийн орчин бүрдүүлэх лаа хэрэглэж болно.

Асуулт: Aan za bayrlalaa. Ene urevselt uvchin yur n edgedeg ym bolov u bainga l urevseltei ged bhin? Emchilge hilged ch nemergui bgad bhin
Хариулт: Үрэвслийг үүсгэж байгаа нян бактер, вирусыг тодруулж түүний эсрэг эмчилгээг системтэйгээр шинжилгээний хяналтан дор хийлгэснээр бүрэн эдгэрэх боломжтой.
 
Эмэгтэйчүүдийн эмчийн зөвлөгөө өгөх булан Пүрэв гараг бүрийн 15.00 - 16.30 цагийн хооронд Үзэсгэлэнт бүсгүйн үнэнч найз Фейсбүүк хуудсаар явагдаж байна.